Наполиг нутагтаа буулгаж авлаа. Хедира 1 удаа тулаад алдсан, 1 удаа шон цохьсон, Коста бас 1 удаа шон гээд боломжууд бол илүү байлаа. Ер нь манайхан эхний үед, 2-р үеийн эхэнд сайхан л довтолж тоглолоо. Аллегригийн доор Хедира жаал муу байсан чинь, энэ улирал эхлэхэд шинэ арга барилд сайн үзээд байна.
Де Шильо гэмтэж гараад, Данило орж ирэнгүүтээ л гоолдлоо... нөхөр бас сайн ч тоглолоо. Дуглас Коста гэмтэл бэртэлгүй бол энэ жил ч гайхалтай үзэж магадгүй л харагдаад байна.
Манайхан 3:0 болоод жаал санаа амраад, жаал сууж тоглосон чинь 3 гоол амархан алдчихлаа. Үүний 2-ыг нь чөлөөт цохилтоос алдлаа. 2 дахь гоол дээр Де Лигт хүнээ бариагүй алдсан, 3 дахь дээр нь хамгаалж чадсангүй урдаа гаргачихсан. Де Лигтийн дебют тоглолт нь муухан эхэллээ.
Дибала Игуайныг орлож талбайд гарсан ч нэг их нөлөө үзүүлж чадсангүй ээ... хагас хамгаалалтанд довтолгоо дэмждэг нөхдүүд илүү хэрэгтэй байлаа... Жан, Матиуди 2 бол тэргүүлж байхад таарна, тэнцэж, хожигдож байхад сүрхий дэмжлэг муутай байлаа.... Дибалаг унагаад, тэрнийг нь чөлөөт цохилтоор Пьяанич цохиод Наполигийн Коулибали Наполиг тэнцээ авах эрхгүйг зөвшөөрөөд гоол хийж, хожигдуулж өглөө
Энэ Наполи энэ улиралд ямар олон гоол алдаж эхэлж байна аа... Өмнөх тойрогт Фиорентина дээр 3 гоол алдсан, уг нь төвийн хамгаалалтын хослол нь Сери А-даа бол ТОП-ын төлөө л өрсөлдөх 2-доо...