Усан спорт

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Усан спорт

Postby Nomer 10 » Mon Aug 07, 2006 4:08 am

Европын аварга болоод Бритта гээд нэг герман хүүхэн алж байнаа. 4 алт авахдаа 3-д дэлхийн рекорд хийчихив үү. Өнөөдөр 400 м-ийн чөлөөт сэлэлтэд Мануда гэдэг франц хүүхэн бас рекорд хйичихлээ. Ойрд Унгарт сайхан байнаа айн. Ф1 гран при, усанд сэлэлтийн тивийн аварга гээл :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 23 » Mon Aug 07, 2006 8:45 am

Гоё юм болж байгаам байнадаа... Би ч Голландуудад нугасгүйдээ гэсэн хэхэ... Бритта гэдэг чинь Хайдеманн билү.. Тийм нэртэй туялзуур жадчин байдаг билүү
Спорт мандтугай~~~
Nomer 23
Сайт админ
 
Posts: 246
Joined: Sat Nov 26, 2005 8:58 am

Postby chukcha2002 » Mon Aug 07, 2006 4:39 pm

Бритта Стeффин гэдэг хvvхэн нээрээ тодорлоо шvv. Дэлхийн рекoрдvvдыг хусна гэдэг чинь бас аймаар.

Одоо 22 настай тэр бvсгvй сарын 400 еврoны орлоготой амьдарч байсан гэсэн. Одоо ч баяжаа биз дээ.

Хамгийн сvvлд 4*100 метрийн холимог буухиад сэлэхийг нь харсан. Эхний 3-н герман хvvхнvvд араар, "далай гахай"-гаар, даллаж сэлсэн зайдаа 4-р байраар авчирч єгсєн. Бритта хамгийн сvvлд чєлєєт сэлэлтээр маналзуулж тэргvvлж явсан Англиас 1,7-н секvнд хоцорч гарсан ч барианд бараг зэрэг орж ирж багтаа мєнгєн медаль авчирсан. Тасархай хурдан сэлж байна лээ. Бvтэн биеээр тасарчихсан байсан тэр Англи хvvхнийг бариад орж ирнэ гэдэг ч...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sun Apr 01, 2007 6:48 am

Австралид дэлхийн аварга сайхан болж байх шиг байнаа, зав гарахгүй үзэж амжихгүй юм. Маргааш л хаалтын тэмцээнүүдийг сайхан сууж үзье дээ. Фельпс рекорд хийгээл байгаа сурагтай. Украин коуч охиноо цохиод 6 жилээр эрхээ хасуулсан гэнүү :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby sport_l » Mon Apr 16, 2007 10:03 pm

их гоё дэлхийн аварга болсон шүү.
Image
go Bayern & SAS
User avatar
sport_l
 
Posts: 43
Joined: Sat Apr 14, 2007 2:34 pm

Postby M.Bibby-10 » Tue Apr 17, 2007 12:58 pm

Миний хувьд энэ спортыг нилээн дээд зэрэгт тавина гэж боддог шүү.Үнэхээр дажгүй шдээ.Бие бялдарын хөгжил сайтай болгоно.Ер нь тэгээд их хэрэгтэй спорт шүү дээ тийм биз.Монголын хүмүүс нь уул энэ спорт идэвхтэй сайн хичээллэж чадвал амжилт гаргана гэж боддог шүү
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

heybugded ene sportoor ehelj yaj hicheelleh we gej

Postby indee » Sat May 19, 2007 3:59 pm

hey
bugded ene sportoor ehelj yaj hicheelleh we gej
indee
 
Posts: 1
Joined: Sat May 19, 2007 3:51 pm
Location: ub

Postby Жавхлан » Mon Jun 04, 2007 5:54 am

Я.Торп: Би эх орныхоо өмнө үүргээ биелүүлсэн

Image
Австралийн нэрт усанд сэлэгч Ян Торп их спортоо дуулиантайхан орхисон билээ. Түүний зодог тайлсан шалтгааныг сонин хэвлэлүүд янз бүрээр тайлбарласаар. Торп дөнгөж 25 настай. Цаашид спортын замналаа үргэлжлүүлэхэд хангалттай хугацаа түүнийг хүлээж байна. Сэргээшийн шинжилгээнд бүдэрсний улмаас ийм шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл сүүлийн үед их цацагдсан. Торп албан ёсны сайтад өгсөн ярилцлагыг сонирхуулья.

-Эрхэм Торп, та спортоо орхисноос хойш бэлтгэл сургуулилалтдаа ч бүрмөсөн цэг тавьсан уу?
-Яалаа гэж дээ. Гэхдээ тамирчин байсан үеийнхээ хэмжээнд бэлтгэлээ хийж яаж гүйцэх вэ. Тамирчин хүн гэнэт спортоор хичээллэхгүй болчихоор эрүүл мэнд, гадаад байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс би өглөө босоод гүйдэг. Өдөрт нэг цагийг бэлтгэлд зориулдаг.

-Та бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд ихэнх цагаа зарцуулдаг байсан. Одоо тэр цаг хугацааг юунд зориулж байна вэ?
-Би амьдралынхаа шинэ хэв маягт дасч байна. Спортод “алдсан” цаг хугацааг нөхөж, аль болох бүтээлч ажиллахыг хүсч байгаа. Бизнесийн салбарт хүч сорихоор шийдсэн. Мөн Австралийн телевизтэй гэрээ байгуулж, цуврал нэвтрүүлэг хийж байна. Цаашид өөрийн гэсэн телевизтэй болохыг үгүйсгэхгүй. Энэ талаар судалж байгаа.

-Та яагаад их спортоо орхих болсноо гэнэт мэдэгдсэн юм бэ?
-Ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй. Эрүүл мэндийн хувьд спортоор хичээллэх боломжгүй болсон.

-Та дөнгөж 25 настай шүү дээ.
-Тийм л дээ.

-Афины олимпийн дараа та спортоос хөндийрсөн. Тэгэхээр 2004 оны олимпийн дараа спортоо орхихоор төлөвлөсөн юм уу?
-Тэр үед надад амралт хэрэгтэй байлаа. Би Сиднейгээс Афин хүртэлх олимпийн мөчлөгийн чөлөө завгүй бэлтгэл сургуулилтад хэтэрхий ядарсан.

-Таныг 2006 оны Дэлхийн цомын үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон учраас спортоо орхисон гэсэн мэдээлэл гарсан…
-Францын сонин хэвлэлүүдэд иймэрхүү мэдээлэл гарсан нь намайг шоконд оруулсан. Би амьдралдаа хэзээ ч допинг хэрэглэж байгаагүй.

-Тэрхүү сонинг шүүхэд өгч болно, энэ бол таны эрх...
-Сонинуудаар элдвийг шуугихыг алийг тэр гэх вэ. Сэтгүүлчид маш аюултай хүмүүс шүү. Надад хов жив хөөцөлдөх цаг алга.

-Таныг спортоо орхисноор хөгжөөн дэмжигчид тань цөөрсөн үү?
-Австралийн ард түмэн миний шийдвэрийг эмзэг хүлээж авсан нь үнэн. Гэхдээ би эх орныхоо өмнө үүргээ биелүүлсэн. Харин одоо өөрийгөө бодох хэрэгтэй байна. Би урт насалмаар байна л даа.

-Спортоо орхисноор таныг спонсорлодог байгууллагууд цөөрсөн үү?
-Меженер маань одоохондоо ийм мэдээ дуулгаагүй л байна.

-Хэзээ нэгэн цагт та их спортдоо эргэж ирэх төлөвлөгөөтэй байна уу?
-Би тэмцээн уралдаанд оролцохгүй ч гэсэн усанд сэлэгч Торп хэвээрээ үлдэнэ. Гэхдээ тамирчин статустайгаар их спортдоо ирнэ гэж хэлэхгүй. Спорт бол тоглоом биш.

-Америкийн тамирчин М.Фелпсийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Фелпс сайн тамирчин. Түүнийг их ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Eternity » Fri Aug 03, 2007 8:56 pm

Сиднейн олимпоор энэ нөхөр од болоод байлуу..Гэхдээ би тэр Pieter Van Den Hoogonband гэж голланд нөхрийг их балиагшиглаж билээ,,,
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Postby Nomer 10 » Sun Aug 05, 2007 2:30 am

Францад ойрд нэг тэмцээн болоод байнаа даа. Дэлхийн томчууд бараг бүгд цугласан байсан шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Sun Aug 05, 2007 8:10 am

Китажимаг гайгvй дэмжээд байдийшvv... Жижигхэн юм байж, тэр аварга барууныхныг балладаг шд.
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Nightworkman » Tue Oct 23, 2007 9:21 am

yoo usand selheer yostoi baliar hurdan jin hasdiishd, tegeed neeh ih selhee bolison, doloo honogt 1 yumuu 2 udaa baga hugatsaagaar l..,
Ìîíãîëûí ðàäèî õÿòàäààð ìýíäëýõýä áè ¿õíý..,
User avatar
Nightworkman
 
Posts: 32
Joined: Wed Oct 10, 2007 10:06 am

Postby RBK » Sun Jan 27, 2008 6:12 pm

Бассейнд биеэ угаах ч сайхан шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Усан спорт

Postby avarga » Mon Mar 31, 2008 11:28 pm

А.Тамир дэлхийн рекордыг давтав
(2008-03-31)

“Speedo”-гийн шинэ хувцастай тамирчид усан замд дээд амжилтуудыг “сүйтгэж” буй билээ. Энэхүү давалгаан Монголын спортыг ч дайрч, манай усанд сэлэгчдийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн үйл явдал бямба гаригт (III.29) болов.

Учир нь “Афин-2004” олимпод уралдаж явсан, “Хангарьд” клубийн спортын мастер А.Тамир УССТ-д 50 метрийн дэлхийн рекордыг (20.93 секунд) давтлаа.
25 метрийн бассейн дэх энэ зайн дэлхийн рекордыг Шведийн Ш.Нюстранд 2007.XI.18-нд Берлин хотноо тогтоож байв.

А.Тамирт уг буянтай “Speedo” хувцсыг “Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Х.Наранхүү оны сүүлчээр авчирч өгсөн гэнэ. Наранхүү захирал “Speedo”-гийн уугуул хот Лондонд ажлаар явахдаа чамгүй ногоон заран уг хувцсыг авчирсан байна.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Усан спорт

Postby .boldoo. » Tue Apr 01, 2008 1:01 am

Таван цагирагийнхны 4 сарын 1ний өвчин нь эхэлчээ юу :mrgreen: Рагчааг НБАд орж байгаа л гэнэ. Оросын нөгөө хэн билээ бөхийг монголын харьяалал авна л гэнэ.... Дээхнэ үед Жорданыг монголд ирнэ гээд байлуу. Тэр үед ч нам хуурагдаж байсан даа. Нялх ч байж дээ :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Усан спорт

Postby avarga » Tue Apr 01, 2008 10:29 am

.boldoo. wrote:Таван цагирагийнхны 4 сарын 1ний өвчин нь эхэлчээ юу :mrgreen: Рагчааг НБАд орж байгаа л гэнэ. Оросын нөгөө хэн билээ бөхийг монголын харьяалал авна л гэнэ.... Дээхнэ үед Жорданыг монголд ирнэ гээд байлуу. Тэр үед ч нам хуурагдаж байсан даа. Нялх ч байж дээ :mrgreen:

Сонирхолтой мэдээлэл болохоор нь тавилаа. Энэ дээрх сонирхолтой л байгаа биз дээ? Рагчаа НБА-д орно гэдэг, бас Михайлин Монголын төлөө барилдаж магадгүй гэдэг үнэхээр сонирхолтой. Бас тэгээд үнэхээр биелбэл баярлууштай л мэдээ байгаа биз дээ?
Рагчаад ч би эргэлзэж байна. Харин Михайлин Монголын төлөө барилдвал маш сайхаан.
Сая бооцоот барилдаан болоход Монголын хүнд жингийн бөхийг дор нь л эвхээд шидчихэж байна лээ. Тэгээд ч олон медальтай алдартай бөх. Үүнийг баярласандаа бичсэн нь буруудвуу? Тэглээ ч хаа газраас элдэв хог цуглуулсангүй. Таван цагариг тийм оргүй шар мэдээлэл бичихгүй нь л лав.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Усан спорт

Postby meesh » Tue Apr 01, 2008 11:11 am

4 сарын нэгэн гэж..............
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Усан спорт

Postby .boldoo. » Tue Apr 01, 2008 3:50 pm

avarga wrote:
.boldoo. wrote:Таван цагирагийнхны 4 сарын 1ний өвчин нь эхэлчээ юу :mrgreen: Рагчааг НБАд орж байгаа л гэнэ. Оросын нөгөө хэн билээ бөхийг монголын харьяалал авна л гэнэ.... Дээхнэ үед Жорданыг монголд ирнэ гээд байлуу. Тэр үед ч нам хуурагдаж байсан даа. Нялх ч байж дээ :mrgreen:

Сонирхолтой мэдээлэл болохоор нь тавилаа. Энэ дээрх сонирхолтой л байгаа биз дээ? Рагчаа НБА-д орно гэдэг, бас Михайлин Монголын төлөө барилдаж магадгүй гэдэг үнэхээр сонирхолтой. Бас тэгээд үнэхээр биелбэл баярлууштай л мэдээ байгаа биз дээ?
Рагчаад ч би эргэлзэж байна. Харин Михайлин Монголын төлөө барилдвал маш сайхаан.
Сая бооцоот барилдаан болоход Монголын хүнд жингийн бөхийг дор нь л эвхээд шидчихэж байна лээ. Тэгээд ч олон медальтай алдартай бөх. Үүнийг баярласандаа бичсэн нь буруудвуу? Тэглээ ч хаа газраас элдэв хог цуглуулсангүй. Таван цагариг тийм оргүй шар мэдээлэл бичихгүй нь л лав.


Гүйэ буруудсан энэ тэр гээгүй шд. Зүгээр л таван цагаригийнхан жил бүр тэгж уншигчдаараа тоглодог шд. 4 сарын 1нд иймэрхүү юм байх зүгээр шд. :eek:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Усан спорт

Postby Black Mamba » Sat Oct 10, 2009 9:36 pm

Сайхан спорт. :eek:
User avatar
Black Mamba
 
Posts: 31
Joined: Sat Sep 26, 2009 1:16 pm
Location: Монгол Улс

Re: Усан спорт

Postby eNk » Fri May 27, 2011 5:48 pm

Сэлж сурах юмсан.
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re: Усан спорт

Postby Bulga » Mon Aug 15, 2011 8:29 pm

бага байхдаа тдэвхтэй хичээллэж сэлдэг байлаа ганц гэм нь тураагаад байдаг болхоор сэлсэнгүй . жил болчлоо доо
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Усан спорт

Postby veRTeX » Wed Jan 30, 2013 6:04 pm

За ойрноос энэхүү спортыг шимтэх боллоо шүү...
I
N
T
E
R
I
S
T
A
User avatar
veRTeX
 
Posts: 145
Joined: Wed Feb 10, 2010 8:35 pm
Location: Байна аа байна.

Re: Усан спорт

Postby ShijieR » Sat May 02, 2015 12:14 am

усан спорт гэснээс.. сэлж сурахсан. Дээхэн нэг нөхдүүдтэйгээ усан санд ороод ганцаараа чулуу оргиод ичсэн гэж жигтэйхэн. ёстой лүд юм билээ. ядаж л амиа даавал
ХӨЛӨН БӨМБӨГ МИНЬ
User avatar
ShijieR
 
Posts: 85
Joined: Mon Dec 07, 2009 3:28 am
Location: Somewhere on a FOOTBALL pitch!

Re: Усан спорт

Postby Саарал » Sat May 02, 2015 12:27 am

ShijieR wrote:усан спорт гэснээс.. сэлж сурахсан. Дээхэн нэг нөхдүүдтэйгээ усан санд ороод ганцаараа чулуу оргиод ичсэн гэж жигтэйхэн. ёстой лүд юм билээ. ядаж л амиа даавал




2улаа гусах уу ? хэдүүлээ ч юм уу :RD
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: Усан спорт

Postby DLGR » Sun Jul 26, 2015 2:47 am

Оросын Казаньд Усан спортын ДАШТ эхэлсэн шдэээ... Энэ жилийнх Олимпын өмнөх гэдгээрээ онцлогтой олон залуучууд гарч ирэх байхдаа...
Image
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Next

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest