Бүгд л намайг Зиданыг шүтдэгийг минь мэднэ. Одоо түүний удирдлага дор тоглоно гэдэг маш гайхалтай хэрэг. Гэхдээ чухал нь би энэ клубын төлөө тоглохыг үргэлж хүсч ирсэн. Надад талбай дээр 10 дугаар юмуу зүүн жигүүрт тоглох таалагддаг. Гэвч энэ миний гаргах шийдвэр биш. Миний мөрөөдөл бол талбай дээр хөгжилдөж ялалт байгуулах. Реал Мадридад ирсэн тоглогч бүр олон цомд түрүүлэхийг хүсдэг. Би ч мөн адил Реал Мадридтай хамт түүхийг бүтээж, боломжит бүх цомд түрүүлэхийг хүсч байна. Реал Мадрид гэдэг баг бол ОД. Би Челсид 7 жилийг өнгөрүүлсэн. Харин одоо энэ багт өөрийн чадах бүх зүйлээ хийх болно.
Би үргэлж Реал Мадридыг мөрөөдөж байсан юм шүү. Би зүгээр ч нэг үүнийг хэлээгүй, өнөөдөр энд гарын үсэг зурлаа, хүүхэд байхаасаа л ийм зүйл болохыг хүсч байсан. Би карьерынхаа хэд хэдэн үе шатыг давсан. Эхлээд Францад, дараа нь Англи. Реал Мадридад ирээд, тоглоно гэдэг бол гайхалтай мөч. Одоо би өөрийгөө талбай дээр харуулах болно.
Би Ковачичаар дамжуулж Модричтой ярьсан. Би тоглоод түүнээс 10 дугаараа надад өгөх үү гэхэд тэр инээгээд үгүй ээ гэсэн. Би өөр дугаар сонгох болно, гэхдээ энэ чинь чухал биш. Хамгийн чухал нь энэ багийн лого шүү дээ.
Куртуатай би Реал Мадридын талаар их зүйл ярилцсан. Тэр хэрвээ надад боломж байвал би энэ талаар 2 удаа бодохгүй ээ, учир нь энэ чинь дэлхийн шилдэг клуб гэж хэлсэн. Тэр бол сайн найз, надад түүнтэй хамт талбай дээр гарах таалагддаг. Бид хамтдаа олон цомд түрүүлэхийг хүсч байна.
Торгуулийн цохилтын хувьд ахлагч гайхалтай торгуулийн цохигч шүү. Хэрвээ тэр надад торгуулийн цохилтоо өгвөл..... Гэхдээ би энэ талаар бодоогүй юм байна (инээв). Би түүнийг үргэлжлүүлэн цохино гэж бодож байна, тэр ажлаа гайхалтай хийдэг.
Реал Мадридад оройтож ирсэн гэж бодохгүй байна, би 28 настай. Карьерынхаа оргил үе дээр явж байна. 27-с 32 нас бол хөлбөмбөгчдийн хамгийн шилдэг үе. Би энд тоглохыг удаан мөрөөдсөн. Лилль, Челсид гайхалтай цагийг өнгөрөөсөн. Одоо карьерынхаа өнгөрсөн болон ирээдүйг ярих цаг. Би дэлхийн хамгийн шилдэг клубт ирлээ, энд ахиц дэвшил гаргахад минь туслаарай. Бүх зүйл дэлхийн аваргын дараа эхэлсэн, гэхдээ би Челсид дахин нэг жил байхыг хүссэн. Гайхалтай ч улирал өнгөрч, бид Европа Лигт түрүүлсэн. Одоо л Реал Мадридад нэгдэхэд хамгийн тохиромжтой үе гэж үзсэн, би одоо энэ багийн төлөө чадах бүхнээ хийх болно.
Дэлхийн шилдэг болохыг төлөө би хичээнэ. Юуны өмнө шилдэг багт тоглохыг мөрөөддөг байлаа. Челсид олон амжилттай гайхалтай үеийг өнгөрөөсөн. Одоо би Реал Мадридтай цомд түрүүлэхийг хүсч байна. Одоо миний хувьд шинэ үе эхэлж байна, би бэлэн!
Еврөнхийлөгч Перез бид 2 Лондонд болсон шагнал гардуулах ёслол дээр нэг удаа таарч яриа өрнүүлсэн. Тэр одоо л Реал Мадридад ирэхэд хамгийн тохиромжтой үе шүү гэж надад хэлсэн юм. Ерөнхийлөгчөөс энэ үгийг сонсоход би их баяртай байсан. Эцэст нь өнөөдөр би энд байна.
Фанатууддаа өнөөдөр ирсэнд баярлалаа. Ийм олон хүн ирсэнд би үнэхээр их баяртай. Гайхалтай байлаа. Маш олон шинэ фанатуудаа харсандаа үнэхээр баяртай байна. Тоглож эхлэхийг тэсч ядан хүлээж байна. Би талбай дээр өөрийгөө харуулах болно.
Реал Мадридад олон лидер тоглогчид байгаа, ганц биш. Баг байна гэдэг л чухал. Би багийнхныхаа хамт туршлага, дрибл, гоолуудаа сайжруулахыг хичээх болно. Хамтдаа гайхалтай гар нийлж ажиллана гэж бодож байна. Би Челси болоод шигшээ багийнхаа лидер тоглогч. Энд ч гэсэн адилхан байна гэж бодож байна.
Би галактико биш, гэхдээ харайхан. Нэг л өдөр болох болно. Би бол Азар, өнгөрсөн хугацаанд хийсэн зүйл өнгөрсөндөө үлдэж, одоо нэгэн шинэ үе эхэлж байна. Би өөрийгөө галактико биш гэж боддог, харин үнэхээр сайн тоглогч шүү.
Хөлбөмбөгт хүн үргэлж өсөж дэвжиж байх хэрэгтэй. Үргэлж ажиллах элементүүд гэж байгаа. Бид гүйцэтгэлээ үргэлж сайжруулж, тоглолтон дээр үүнийг харуулж байх ёстой. Бид аль болох илүү их хичээнэ. Би илүү сайжирч чадна гэдэгтээ мөн энэ баг намайг өөр түвшинд гаргах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.
Алтан бөмбөгийн хувьд ялагч нь Мадридад байна. Үүнийг авах амар эсэхийг нь мэдэхгүй ч энэ биднээс л шалтгаална. Эдгээр жилүүдэд Реал Мадридын тоглогчид олон удаа алтан бөмбөг хүртлээ. Би хамт олондоо анхаарлаа төвлөрүүлж, багийг ялалтанд хөтлөн нэг л өдөр алтан бөмбөг хүртэж яагаад болохгүй гэж? Гэвч хамгийн чухал зүйл нь Реал Мадридын хамт цомуудад түрүүлэх шүү дээ.