AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sun Apr 14, 2019 10:37 am

Calhanoglu: Одоо бол тоглолт бүр финал гэсэн үг

Маш чухал хожил байлаа. Миний бодлоор өнөөдөр манай багийнхан сайн тоглолоо. Бид талбай дээр зүрх сэтгэлээ, өөрсдийн хожих гэсэн хүсэл тэмүүллээ гаргаж тоглолоо. Бид дараа дараагийнхаа тоглолтуудаа энэ янзаараа үргэлжлүүлэх хэрэгтэй. Дараагийн тойрогт Парма багийн талбай дээр зочлон тоглохоор очихдоо мөн л хожихын төлөө тоглох болно.

Suso та хоёр довтлогчийн ард тогловол хэр бол?
-Бид хамтдаа ойрхон тоглохоор илүү хүчтэйгээр биеэ мэдэрдэг. Гэхдээ хаана яаж тоглохыг дасгалжуулагч л мэднэ. Хөгжөөн дэмжигчид биднийг дэмжин биднийг өнөөдрийн тоглолтод хожиход түлхэц өгсөнд баярлаж байна. Багаараа бид энэ янзаараа тоглох хэрэгтэй. Одоо бол бүх тоглолт финалын тоглолт гэсэн үг. Италийн цомын төлөөх тоглолт хүртэл тийм.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sun Apr 14, 2019 10:45 am

Borini: Хожсондоо баяртай байна

Бид энэ хожлын хүртэх эрхтэй. Энэ тоглолтод оролцон тоглосондоо болон гурван оноо авсандаа баяртай. Дасгалжуулагч тухайн тоглолтод ямар тоглолт харахыг хүсэж байгаагаас миний тоглолт хамаарна. Дасгалжуулагч миний зан чанар, тоглолтын хэв маягийг мэднэ. Багийнхан маань Туринд үзүүлсэн тоглолтоосоо илүү тоглолт үзүүлж урагш алхлаа. Бид энэ тоглолтод өөрсдийн зан чанарыг харуулсан бөгөөд энэ нь багийн цааш өсөж хөгжихийн нэг хэсэг билээ.

Хөгжөөн дэмжигчдийн талаар?

Би цэнгэлдэхийг үргэлж дүүрэн байгаасай гэж найдаж байна. Ингэх нь тоглолтод ихээр нөлөөлдөг.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Tue Apr 16, 2019 6:23 pm

Милан клуб Thauvin сонирхож байна уу?

Милан клуб Францын Marseille багаас Thauvin авахад ихэд ойрхон байгаа болохыг Дэлхийн хөлбөмбөгийн томоохон сэтгүүлүүдийн нэг France Football мэдээлж байна. Florian Thauvin хувьд 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТэмцээний аварга болсон Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байсан билээ. Тэрээр энэ улирал 33 тоглолтод оролцож 15 гоал 9 дамжуулалт өгөөд байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sun Apr 21, 2019 9:38 am

Парма vs Милан тоглолтын дараа 2019.04.20 нд

Zapata: Илүү сайн тоглох хэрэгтэй байна

"Бид өнөөдөр сайн тоглосонгүй ээ. Бид хожихыг хүссэн. Гэвч ингэж чадсангүй. Бид тоглолтын тэргүүллийг бий болгож чадсан ч эцэстээ хожиж чадсангүй. Бид чөлөөт цохилтоос өөрсдийн хаалгандаа гоал алдсан. Уг нь хаалтаа зөв сайн тавих байсан юм. Шалтаг тоочих эрх байхгүй. Гэхдээ энэ маш хэрэгтэй 3 оноо байсан юм. Үлдсэн тоглолтууддаа сайтар бэлдье дээ. Ялангуяа оюун санаа, сэтгэл зүйн хувьд. Яагаад гэвэл бид чухал том зорилгын төлөө тоглож байгаа билээ. Би тоглолтын төгсгөлд бага зэргийн ядарсан. Эсрэг багийн Gervinho эсрэг тулж байсан болохоор. Түүний эсрэг үзүүлсэн тоглолтдоо би сэтгэл хангалуун байна. Ирэх долоо хоногт биднийг Лацио эсрэг хийх өөр нэгэн чухал тоглолт хүлээж байна"
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sun Apr 21, 2019 10:17 am

Парма vs Милан тоглолтын дараа 2019.04.20 нд

Гаттусо: Миланаас их зүйлийг хүлээж байсан

Тоглолтын талаар?

Бидний таамагласны дагуу хялбархан тоглолт байсангүй. Эхний үеийн бидний тоглолт маш тааруу байлаа. Хэтэрхий яаруу шууд тоглолтууд үзүүллээ. Харин хоёрдугаар үед сайн тоглосон ч тоглолтын эцэст алдаа гаргаж хожигдлоо. Бид илүү сайн тоглож болох байсан. Тоглолтын сүүлийн минутууд дээр л алдаад байх юм. Гэхдээ энэ бол хөлбөмбөгийн нэг хэсэг.

Хувилбараа солих талаар
Ямар нэг шалтаг тоочихгүйгээр, хувилбар ярихгүйгээр ирэх тоглолтод хэрхэн ямар халдлагатайгаар тоглохоо бодох хэрэгтэй байна. Өнөөдрийн тоглолтод өдрийн цагаар болсон учир халуун байлаа. Бид энэ тоглолтод бөмбөг эзэмших, бөмбөгний төлөө тэмцэх хүсэл тэмүүлэл муутай тоглолоо.



Тоглолтын эхний хагас

Бид тэдний тоглолтын хэв маягийг мэднэ. Тэд бөмбөггүй үедээ хойноо 5 хамгаалагчтай тоглож байсан. Бид бөмбөг эзэмшиж байх үедээ илүү сайн тоглох ёстой. Хоёрдугаар үед бид илүү сайн тоглож боломж үүсгэж байсан.

"

Италийн цомын төлөөх хариу тоглолтын талаар?
-Одоо бид энэ тоглолтод анхаарал хандуулах болно. Би тухайн тоглолтод 55,000 гаас илүү олон үзэгч ирэхийг мэдэж байна. Тиймээс бид эхний хагас өнөөдрийн шиг тоглосон тоглолтыг тэр тоглолтод үзүүлж болохгүй.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Apr 23, 2019 10:55 am

Temkhaan wrote:Парма vs Милан тоглолтын дараа 2019.04.20 нд

Zapata: Илүү сайн тоглох хэрэгтэй байна

"Бид өнөөдөр сайн тоглосонгүй ээ. Бид хожихыг хүссэн. Гэвч ингэж чадсангүй. Бид тоглолтын тэргүүллийг бий болгож чадсан ч эцэстээ хожиж чадсангүй. Бид чөлөөт цохилтоос өөрсдийн хаалгандаа гоал алдсан. Уг нь хаалтаа зөв сайн тавих байсан юм. Шалтаг тоочих эрх байхгүй. Гэхдээ энэ маш хэрэгтэй 3 оноо байсан юм. Үлдсэн тоглолтууддаа сайтар бэлдье дээ. Ялангуяа оюун санаа, сэтгэл зүйн хувьд. Яагаад гэвэл бид чухал том зорилгын төлөө тоглож байгаа билээ. Би тоглолтын төгсгөлд бага зэргийн ядарсан. Эсрэг багийн Gervinho эсрэг тулж байсан болохоор. Түүний эсрэг үзүүлсэн тоглолтдоо би сэтгэл хангалуун байна. Ирэх долоо хоногт биднийг Лацио эсрэг хийх өөр нэгэн чухал тоглолт хүлээж байна"


Нэг л зүйл дутаад байна даа... яаг яах ч ёстой юм байгаан... :smile:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Tue Apr 23, 2019 11:07 am

яах учраа олтлоо Пиатекаа савчих :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Apr 23, 2019 11:30 am

Өсөхбаяр wrote:яах учраа олтлоо Пиатекаа савчих :ногоон:

За давраад байгаарай хөө!!! :grin:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Tue Apr 23, 2019 11:40 am

zorigtsaikhan wrote:
Өсөхбаяр wrote:яах учраа олтлоо Пиатекаа савчих :ногоон:

За давраад байгаарай хөө!!! :grin:

ер нь удаан бариж тэсэхгүй. тэрний оронд ахиухан мөнгө хийж аваад хэдэн талент хуссан нь дээр дээ. ямар танай унаган хүүхэд ч биш дээ.. бүр харах тусам үнэн гоё тоглогч, тэр мэдрэмж нтр бол ёстой янзын юмаа.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Wed Apr 24, 2019 7:57 pm

Belotti: Би Миланы фанат байсан

2017 оны зун Милан багт ирж магадгүй гэх мэдээлэлтэй хүчтэй нэр холбогдож байсан Итали довтлогч Andrea Belotti саяхан Gazzetta Dello Sport сэтгүүлд өөрийн бага насны дэмждэг баг, тамирчин болон ирээдүйнхээ талаар өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Гаттусо бол миний Palermo багтах анхны дасгалжуулагч байсан. Гэсэн хэдий ч би түүнтэй удаан хамтран ажиллаагүй. Яагаад гэвэл би Арилжаа наймааны өдрийн сүүлийн өдөр багт ирсэн. Тиймээс улирлын эхний бэлтгэлүүдийг түүн удирдлага доор хийгээгүй гэсэн үг. Хоёр долоо хоногийн дараа би шигшээ багтаа дуудагдсан. Намайг ирэхэд аль хэзээний улирал эхэлчихсэн байсан бөгөөд 4 долоо хоног л би түүнтэй байсан. Тухайн цаг хугацаа тийм ч урт байгаагүй ч гэсэн түүнийг таньж мэдэхэд хангалттай цаг хугацаа байсан. Bari багтай хийсэн тоглолтын дараа тэр багийн дасгалжуулагчийн албанаас халагдсан. Тухайн тоглолтод Гаттусо намайг гараанд гарч тоглуулсан.
Одоо ч гэсэн надад тэр тоглолт их дурсамжтай сэтгэл хөдөлгөм санагддаг юм. Би хүүхэд байхаасаа л Милан багийн фанат байсан би ба өөрийн дэмждэг хуучин Россонери тоглогчоор дасгалжуулан тоглоно гэдэг гайхамшигтай байсан.

Тэрний дараа Iachini багт ирж бид хожиж эхэлсэн.
Миний хөлбөмбөгийн шүтээн үргэлж Shevchenko байсаар ирсэн. Миний хувьд тэр дан ганц ер бусын тоглогч байгаагүй юм. Би үргэлж түүнийг биширч ирсэн. Яагаад гэвэл тэр хэзээ ч хөлбөмбөгөөс өөр зүйл ярьдаггүй байсан. Гол ажилаал хийдэг байсан. Тэр маш шаргуу бөгөөд мэргэжлийн тоглогч байсан. Тэр болгоноо талбай дээр үзүүлж харуулдаг байсан. Энэ л зан чанар нь намайг татсан бөгөөд би ч гэсэн түүн шиг ярихаасаа илүүтэй хийж, харуулахыг хичээдэг.

Торино багийн талаар?

-Би өөрийн ирээдүйгээ Торино багт байгаагаар харж байна. Би энд 4 жил болж байна. Би аль хэзээний сайн тоглогчдоор хүрээлэгдсэн Том багт байна. Би Турин хотыг үргэлж сайхан хот хэмээн бодож ирсэн.Хэрэв би өөрийн ирээдүйгээ дүрслэн хэлэх ёстой бол гарцаагүй Торино миний ирээдүй.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Wed Apr 24, 2019 7:57 pm

Mirabelli Би Raiola-г дийлсэн

Милан багийн хуучин Спортын албаны дарга Massimiliano Mirabelli багаас явна хэмээн нэг хэсэг яригдаж байсан Donnarumma гэрээг хэрхэн амжилттай сунгаж чадсан явдлын талаар сэтгүүлчдэд дэлгэсэн ярилцлагыг хүргэж байна.

“Donnarumma гэрээг сунгасан явдал бол Милан багийн хувьд маш чухал зүйл болсон. Бид энэ явдалд нэмэлт ямар ч хураамж, зардал гаргаагүй.
Арилжаа наймааны сүүлийн өдөр бид түүний гэр болон төлөөлөгч Raiola-тай уулзсан. Raiola босоод түүнд "Гэрээн дээр гарын үсэгээ битгий зур, алив явья" гэж хэлсэн. Ингэж хэлээд түүнийг босоод явсны дараа Donna үзэгээ аваад гэрээн дээр гарын үсэгээ зурсан.
Би Raiola-г дийлсэн. Магадгүй түүн шиг хүн дахин ялагдахгүй байх.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sun Apr 28, 2019 9:19 am

Гаттусо: Милан фаворит биш

“Өнөө шөнө бид өөрсдийн өмсөж буй өмсгөлийн төлөө, өөрсдийн карьерийнхаа төлөө, Миланд хамааралтай бүхний төлөө тоглох болно.
Өнөө шөнө бид Аталанта багтай ижил шинж чанартай багийн эсрэг тоглох болно. Тиймээс бид бие бялдрын хувьд хүчтэй байх хэрэгтэй. Илүү хүчтэй, сайн байх нь бидний үүрэг.
Хэцүү цаг үед бид үргэлж өөрсдийнхөө мөн чанарыг харуулж ирсэн. Гэвч одоогоор бид ингэж чадахгүй байна.
Би өөрийнхөө ирээдүйн талаарх маш их шуум мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сонсож байна. Одоо энэ хангалттай. Бид ердөөсөө зөвхөн Милан багийн ирээдүйн талаар л бодох хэрэгтэй. Бид үүнийгээ талбай дээр батлах харуулах ёстой.
Бүгд л бидний ямар зорилготой юуны төлөө тоглож байгаа хэрэв алдвал юу алдахыг мэдэж байгаа. Хэн нэгэн албаар муу тоглоод байгаа юм биш ээ. Милан хэдэн жилийн турш Ав.лигид оролцон тоглож чадахгүй байна. Мөн би хүмүүс Милан багийн үнэ цэнэгүй гэж ярьж байхыг сонссон. Тэр бол худлаа.
Бидэнд хүч болон сул талууд байна. Гэхдээ энэ залуус хүндлэл хүртэх эрхтэй. Муу тоглолтууд гарч болно. Би өмнө нь хэлж байсанчлан манлайлах зан чанар, туршлагыг худалдаж авч болохгүй. Үүнд цаг хугацаа орно. Маш их хол замыг туулах бөгөөд яг л эвлүүлдэг тоглоомын хэсэг бүрийг хүн бүрээс гаргах хэрэгтэй болно.
Аваргуудын Лигид шалгарахын төлөөх сүүлийн хэдэн тойрогт маш их өрсөлдөөн болох болно. Харин бидний сүүлийн үед үзүүлсэн тоглолтуудаас харж үзвэл милан тэдгээр өрсөлдөж буй багууд дундаас тэргүүлэх магадлалтай баг нь бишээ. Гэхдээ хөлбөмбөг тааварлашгүй спорт. Бид нэгдмэл нэг баг байхын тулд бүхнийг хийх болно. Эцэст нь улирлаа тунгаан шүүх болно. Торино багийн эсрэг хүсэл эрмэлзэлтэй, ухаалаг тоглох хэрэгтэй.
Таны оронд өөр дасгалжуулагч ирж ажиллаж магадгүй гэх мэдээллийн талаар?
Хэвлэлээр намайг өнгөрсөн 7-р сараас эхлэн Милан багийн удаан дасгалжуулахгүй гэж хэлж бичиж байсан. Миний ажлын байран дээр өдөр бүр л өөр хүний нэр яригдаж байна. Яг одоогоор бид сайн тоглолт үзүүлэхгүй байна. Бид оюун санааны хувьд асуудлуудтай байна. Бидний төлөвлөсөн үр дүн гарахгүй байна. Дасгалжуулагч солигдох энэ шуум мэдээллийг тоглогчид өдөр бүр сонсож одоо бараг үүнд дасаад байна.
Би өөр өөртөө сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл тоглогчдынхоо оюун санаанд илүү их нөлөөлнө гэж бодсон. Чи техникийн алдаа гаргаж болно. Харин мотивацаар хэзээ ч дутаж болохгүй. Би тоглогчдоосоо илүү их өөртөө сэтгэл дундуур, сэтгэлээр унаж байна.
Лацио багийн фанатууд Bakayoko-г арьс өнгөөр ялгаварласан талаар?


-Би юу болсныг маш тодорхой харсан. Юу болсон талаар бичлэг, зурагнууд ч интернет бий. Bakayoko энэ жил томоохон улирлыг үдэж байна. Тэр Италид ая тухтай байгаа. Харамсалтайн тухайн болсон үйл явдал биднийг одоо ч гэсэн 1800аад онд байгаа юм шиг болгож байна. Хэдий ийм юм болсон ч гэсэн тэр биеэ зөв авч явсан.


Paqueta талаар?
Тэр бол бидэнд ихээр тусалсан тоглогч. Гэхдээ тэр ганцаараа цаашдаа ингэж чадахгүй. Багийнхан түүний хажууд байх хэрэгтэй.


Piatek болон Миланы довтолгооны талаар?
Довтлогч хүн бөмбөггүй байсан ч гэсэн суларч хоосон зайнд гарах хэрэгтэй. Лацио эсрэг хийсэн тоглолтод түүнд тийм ч их бөмбөг очоогүйн үнэн. Гэхдээ зав газараа зөв цагтаа хөдөлбөл эсрэг багийн талбайд аюул тарьж чадна. Өнөө шөнө бид лигийн шилдэг хамгаалалттай багийн эсрэг тоглох болно.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Tue May 07, 2019 8:10 pm

Гаттусо: Хэрэгтэй хожлоо авлаа

Тоглолтын талаар?

Энэ тоглолт надад өнгөрсөн 12-р сард Spal-тай хийсэн тоглолтыг санагдуулсан. Бид талбай дээр хэд хэдэн гэнэн гэмээр алдаануудыг гаргаж байсан. Бид сүүлийн хэдэн хоног дараалсан их бэлтгэл хийсэн бөгөөд тоглогчид ядралтай энэ тоглолтод оролцсон. Гэхдээ багийнхан өөрсдийн хүсэл тэмүүлэл, зан чанарыг харууллаа. Бид өөрсдийн хийх ёстой зүйлээ хийсэн.

Хөгжөөн дэмжигчдийн талаар?
Би Сан Сиро цэнгэлдэхэд цугласан олныг бидний эсрэг шүгэлдэхэд бэлэн байгаа болов уу гэж таамаглаж байсан гэхдээ тэд ингэхийн оронд алга ташин угтан авсан. Би залуусынхаа бүхэл тоглолтын турш дэмжин, шахаж тоглуулсан. Өөрсдийн хөгжөөн дэмжигчдэдээ талархах хэрэгтэй. Өнөөдрийн тоглолтын би өөр уур амьсгалтай байх болов уу санаа зовж байлаа. Өнөөдрийн тоглолтод хүрэлцэн ирсэн 50,000 фанатуудад би талархаж байна.

Bakayoko тай үл ойлголцсон талаар?
Би түүнийг талбай дээр гар гэж хэлсэн. Гэхдээ тэр хувцас хунараа солих гээд 8 минут болсон. Тиймээс би Jose Mauri талбайд гаргасан. Би болсон явдлын учрыг хувцас солих өрөөнд миний хэлээр олмоор байна. Би үүнийг Телевизын өмнө шийдмээргүй байна. Маргааш бид Milanello-н бэлтгэлийн бааз дээрээ уулзаж нүүр нүүрээ харан юу болсон талаар ярилцах болно.

Сүүлийн хэдэн сарын талаар?
Дерби тоглолтын дараагаар бид дан ганц хөлбөмбөгийн хувьд бус хувь хүний хувьд хоорондоо зөрчилтэй болсон.

Paqueta талаар?
Улаан хуудас авсан явдал нь намайг уурлуулсан. Тэр өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдээгүй байх. Бид иймэрхүү асуудлаа засах хэрэгтэй. Тэр бол нас залуу, цус шингэн тоглогч
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Wed May 29, 2019 9:33 pm

Бас нэг тааруу улирал 5р байранд орсноор дууслаа.
Уг нь эхний 4т орох боломж байсан ч ѳѳрсдийн бүтэлгүйгээс болж европад л үзэхээр болов.

За тэр ч яахав шинэ улирал бүх юм шинээр эхлэхээр болж байна.

Леонардо багаас явж байгаа бол Гаттузо бас хариуцлагаа хүлээж ажлаа ѳгѳв.

Леонардогийн оронд Мальдини очих магадлал тун их байна.

Харин дасгалжуулагч дээр Симоне Инзаги яригдаад эхэлж.

Бакаёоко бас багаас явна гэдгээ мэдэгдээд байна.

Энэ зун нэлээн завгүй ѳнгѳрѳх байх.




Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Mon Jun 03, 2019 4:21 pm

Marco Giampaolo ирж байх шиг байна даа.

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Wed Jun 05, 2019 7:43 pm

Чаланолу Кэсси 2 явах нь тод бололтой дог
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Fri Jun 07, 2019 2:19 am

Image

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Sat Jun 08, 2019 8:13 am

Image

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Sun Jun 23, 2019 8:43 am

Штуттгартаас Туркийн 19 настай тѳвийн хамгаалагч Озан Мухаммед Кабак гэх нѳхрийг €15m авч байгаа гэнэ.Удахгүй эмчийн үзлэгээр орох юм байх.

Дэвид Калабриатай 2024 он хүртэл гэрээгээ сунгасан байна.


Арсеналын Лукас Торрейрогийн тѳлѳѳ €40m санал болгосон л гэнэ.Арсенал €50m гээд байгаа бололтой.



Фрэнк Кессиг зарах тухай юм яваад эхэлж..

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Mon Jun 24, 2019 1:39 am

Torreira irwel Kessie-geer unendee yah we dee... Manaih dund shugamaa saijruulah l heregtei gej adgiin bi hurtel haraad bhad, ene ihes deedsuud yu hiihee medej bgaa blguidee... Oligtoi shuum ch bhgui anirgui bgaad bhiimdaa
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Thu Jun 27, 2019 9:05 pm

Озан Кабак Шальке руу явж байгаа бололтой.

Торрейро ирэх нь цаг хугацааны асуудал гэнэ.Тоглогч ѳѳрѳѳ Миланд очих хүсэлтэй байгаа гэнэ.
2 баг мѳнгѳн дээрээ тохирох л үлдсэн бололтой.



Реалын Тео Хернандез бас ирэх хүсэлтэй байгаа юм байх.

Запата Женоа руу явсан байна.


Доннаруммаг ПСЖ сонирхож байгаа гэнэ.
Ареола+€20m=Доннарумма гэсэн санал тавихаар бэлдэж байгаа гэнэ.








Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Fri Jun 28, 2019 7:15 pm

OFFICIAL: Milan will not participate in the Europa league in the 2019-20 season campaign

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Wed Jul 10, 2019 12:37 am

Тео Хернандез,Раде Крунич 2 албан ёсоор ирлээ.

Image

Image


Маркогийн дасгалжуулагчдын багт Даниел Бонера багтсан байна.

Image



Копа Америкагийн мэргэн бууч Эвертон Соаресын тѳлѳѳ Сититэй ѳрсѳлдѳж байгаа гэнэ.


Бонавентурагийн гэмтэл бүрэн эдгэрч тоглоход бэлэн болсон гэнэ.

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Wed Jul 17, 2019 11:41 am

Naimaanii shuum er sonsogddoggui dee... Torreira-g chireed ireesei
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tdi » Wed Jul 17, 2019 12:21 pm

Ловрэний үнийг дийлэхгүй, Eric Bailly -ыг сонирхсон сурагтай
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests