French Ligue 1

Moderators: khulgee, Хөлбөмбөгийн модууд

Re: French Ligue 1

Postby Бороо » Thu Jan 17, 2019 11:06 am

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: French Ligue 1

Postby El Payaso » Thu Jan 17, 2019 11:58 am

гоё зураг байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: French Ligue 1

Postby Г.Баяраа » Mon Aug 31, 2020 9:54 pm

Нэг найзынхаа хүсэлтээр пэйжэд нь зориулж ЛИГ 1-н өнгөрсөн улирлын тоймлосон юм. Бас мэддэггүй байсан зүйлсээ ч бичих явцдаа чамгүйг олж мэдлээ.

"ПСЖ-ГИЙН НОЁРХОЛ ҮРГЭЛЖИЛЖ, БЕН ЙЕДДЕР ГЯЛАЛЗСАН БОГИНОХОН УЛИРАЛ"

Image

2019/20 оны Францын дээд лиг түүхэнд онцгой байдлаар тэмдэглэгдэн үлдэнэ. Харамсалтай нь сөрөг шалтгаанаар. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улирал цагаасаа эрт буюу бүтэн 10 тойргийн өмнө хөшгөө хаасан юм. Удирдлагууд нөхцөл байдал намжсаны дараа лигээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч засгийн газар 9 сар хүртэл спортын бүх тэмцээнийг хориглосон. Ингэснээр багуудын 28-р тойрог хүртэлх нэг тойргоос авсан дундаж оноогоор нь аваргыг тодруулсан юм.
ПСЖ тэртэй тэргүй оноогоор илт тасарчихсан байсан болохоор үүнд онц хэл ам гараагүй. Тэдэн дээр нэмэгдээд Марсель, Ренн Аваргуудын лигт энэ жил Францыг төлөөлнө. Харин хэн нь доош унах дээр багагүй маргаан гарсны эцэст Амьен, Тулуза хоёр азгүй хувь тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй болсон. Ингээд урьд хожид дуулдаагүй жигтэй төгсгөлтэй Лиг 1-н өнгөрсөн улирлыг эргэн дурсаж дүгнэцгээе.

УЛИРЛЫН ШИЛДЭГ БАГ
PSG - Paris Saint-Germain


Хувцас солих өрөөн дэх бага зэрэг драмыг эс тооцвол ПСЖ онц асуудалгүй дотооддоо требль хийлээ. 2012 оноос хойш үргэлжилж байгаа тэдний ноёрхолд зөвхөн Монако л 2017 онд салхи оруулж чадсан юм. Түүхэн 9 дэх лигийн түрүүнээсээ гадна Парисчууд цомын хоёр тэмцээндээ Сент-Этьен, Лионыг тус тус хожиж аваргалсан. Харин хамгийн ихээр хүлээж байсан Аваргуудын лигээ өргөхөд тун ойртож ирсэн ч сүүлийн даваан дээр бүдэрчихсэн. Ювентустай адил дотооддоо түрүүлж ханасан учир одоо тэдний гол зорилго Европ руу чиглэж байна. Сүүлд 1996 онд Цомтой багуудын цомд түрүүлснээсээ хойш тэд олон улсын тавцанд нэг л гавихгүй байгаа.

Хоёр дахь улирлаа дараалан “Алтан шаахай” хүртсэн Килиан Мбаппе дээр нэмэгдээд Неймар, Икарди, Кавани, Ди Мариа байсан учир ПСЖ-д гоолд санаа зовох шаардлага байсангүй. (75) Хамгийн ойр дөхөж очсон Монако л гэхэд тэднээс 31 гоолоор цөөнийг оруулсан юм. Харин хамгаалалт тийм ч төгс байгаагүйг Томас Тухель тунгааж байгаа биз. Гэхдээ түүнээс урьдаар Герман мэргэжилтэнд эгогоо багтааж ядсан том оддын учрыг олж тоглуулна гэдэг толгойн өвчин болоод байна. Неймар урьдын адил шоудан сахилга бат зөрчиж, Кавани минут өгөхгүй байна явна хэмээн гоморхож, Мбаппе сэлгээнд суулгалаа гэж менежертэйгээ түр тар хийснээр энэ жилийн гай барцад арилсан нь яамай. Гэсэн ч өндөр үнэтэй олон оддыг нэг дор цуглуулж буй ПСЖ-д цаашдаа ч ийм асуудлууд тасрахгүй байх. Үүний зохицуулалтыг хэрэг зэрэг сайн хийж, топуудын арга эвийг нь олон хослуулж тоглуулж чадахаас л ПСЖ-гийн ирэх амжилтууд үлэмж хамаарна.

БУСАД БАГУУД

Аваргуудын лигт Juventus, Manchester City-г мулталж хагас шигшээд гарч ирсэн болохоор нь Olympique Lyonnais - OL энэ жил сайн байлаа гэж дүгнэхэд учир дутагдалтай. Силвиньогийн халааг залгасан Руди Гарсиа багаа хүснэгтийн 7-р байрнаас урагшлуулж чадахгүй байсаар улирал дуусгасан. Ингэснээр тэд 1996 оноос хойш анх удаа Европын эрхгүй үлдэж байна.
Харин аман хүзүүдсэн Марселийг бидний эртний танил Андре Виллаш-Боаш удирдаж байгаа. Сүүлд Хятадад ажиллаж байгаад сураг алдарсан Португал дасгалжуулагч хоёр жилийн дараа хөлбөмбөгтөө эргэн ирсэн нь энэ. Алдагдлынх нь хэмжээ жил бүр өсөж, өр ширэнд баригдаад байгаа Марсельд Виллаш-Боашийн авчирсан Аваргуудын лигийн эрх амин чухал ач холбогдолтой. 2014 оноос хойш тэд Европын топ тэмцээнд тоглоогүй байсан.
Леонарду Жардимыг буцааж авчраад ч Монако олигтой сэргэж чадалгүй дөнгөн данган 9-р байртай улирлыг дуусгалаа. Бен Йеддерийн гоолууд байгаагүй бол нөхцөл байдал бүр ч дордох байв. Экс Испанийн шигшээн менежер Роберт Морено 12 сард Жардимын халааг аваад бас л бүтэлтэй болоогүй учир улирлын төгсгөлд халагдсан. Одоо Нико Ковач Монакод ирчихээд байна.
Томчуудыг хямарч байх хооронд залуу мэргэжилтэн Жюльен Стефан даруухан Реннийг удирдан Аваргуудын лигт хүргэлээ. Зуун жилийн түүхэндээ анх удаа л тэд дээд лигийн 3-р байранд бичигдэж байгаа нь энэ. Авьяастнуудыг “үйлдвэрлэдэг” академиараа алдартай Ренний ээлжит бүтээгдэхүүн 17 настай Эдуарду Камавинга анхаарлын төвд байлаа. ПСЖ-гийн эсрэг гоолын дамжуулалт өгснөөр Конго гаралтай хүү өнгөрсөн улиралд Европын 5 лигт гоолд оролцсон хамгийн залуу тоглогч болсон юм. Дараа нь 12 сард Лионы эсрэг хожлын гоол хийсэн. Топ багууд түүний хэр зэрэг хөгжихийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж.
Улирлын онцлох сюрприз нь 6-р байранд орж Европа лигийн эрх авсан Реймс байв. 1950-иад онд Францын лигийг ноёлж асан эртний түүхт баг 33 жил доод лигээр цөлөгдөж яваад 2013 онд Лиг 1-тээ эргэж ирсэн. Давид Гуион менежертэй залуу авьяастнууд, туршлагатай хал цэргүүдээр бүрэлдэхүүнээ зузаалж, ар талаа лигийн шилдэг хаалгач Предраг Райковичоор (Серби) мануулсан Реймсээс илүү ихийг фэнүүд нь хүлээж байна.

УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
Виссам Бен Йеддер (Монако)


Image

Өмнөх улиралд нь дөнгөн данган дээд лигтээ тэсэж үлдсэн (17-р байр) Монаког дангаараа шахам чирсээр хүснэгтийн эхний хагаст (9-р байр) бичүүлсэн учир Бен Йеддер ингэж хүндлүүлэх эрхтэй. Гурван жилийн өмнө аварга болсноосоо хойш топ тоглогчдоо томчуудад булаалгасаар “нүцгэрсэн” Монако энэ жил түүний 18 гоол, 7 дамжуулалтгүйгээр нэлээн хойш шидэгдэх байв. Лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэр Килиан Мбаппегийн хамт адил 18 гоол манлайлсан ч “Алтан шаахай” ПСЖ-гийн довтлогчид очсон. Францын хөлбөмбөгийн холбоо үүнийг “Бен Йеддерийн 3 гоол пеналтиас орсон бол Мбаппе бүх гоолоо тоглолтын явцад хийсэн” хэмээн тайлбарласан юм. Шударга бус гэмээр энэ шийдвэрийг Мбаппе хүртэл шүүмжлэн “жиргэсэн”.
Юутай ч Виссамын тогтвортой форм Францын шигшээ дэх байр суурийг нь баталгаажуулж, топ багуудын анхаарлыг татаад байна. Монако энэ жил Европт өрсөлдөхгүй учир Тунис гаралтай залуу багаа солих хүсэлтэй байгаагаа ил тод илэрхийлсэн. 2019 онд түүнийг “бүх нөхцлөө тохиролцчихоод” өөрсдийн болгож чадаагүй Манчестер Юнайтед, өнгөрсөн өвөл багагүй яриа хэлэлцээр өрнүүлсэн Барселона гээд Бен Йеддерийг онилж хараалсан багууд олон байгаа. Нико Ковач (Монакогийн шинэ менежер) ирээдүйн амжилтаа бодвол түүн дээр суурилж багаа бүрдүүлвэл зүгээр боловч мөнгө бүхнийг шийддэг болсон өнөө цагт Бен Йеддерийг үлдээх амаргүй байх болно. Сүүлийн 3 жилд хамаг сайчуудаа тараагаад алдсан Монако одоо ч гэсэн санхүүгийн асуудалтай байгаа. Нэг л зүйл тодорхой. Бен Йеддер хаана ч очсон газардахгүй чанартай довтлогч гэдгээ Испанид, Францад баталлаа. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ түүнээс олон үзүүштэй гоол, тансаг дамжуулалт, тасархай хууралт, амжилт ялалтыг бид хүлээж болох нь.

УЛИРЛЫН ШИЛДЭГ НАЙМАА
Виктор Осимхен (Лилль)


Залуу авьяастныг таньж гаргаж ирээд топууд руу үнийг нь хэд дахин нугалж зардгаараа алдартай Луис Кампосын олсон бас нэгэн шижир эрдэнэ. Лиллийн спорт эрхэлсэн захирал Осимхеныг өнгөрсөн зун 15 сая еврогоор Бельгиэс авчирсан бол саяхан 70 сая болгон Наполи руу зарсан юм. (Наполигийн наймааны рекорд) Одоо 21 настай Нигери довтлогч 13 гоол, 7 дамжуулалтаар Лиллийг европын эрх авахад тусалсан юм. Мөн Аваргуудын лигт ч дебютээ хийн гоол оруулаад амжсан. (Хэсгийн шатанд Челсигийн эсрэг). Лиг 1-г бужигнуулсан шигээ Сери А-д сайн тоглож чадвал илүү өндөр тавцан Викторыг ирэх жилүүдэд хүлээж байна.

УЛИРЛЫН ОНЦЛОХ СТАТИСТИК
Залууст хамгийн их болгомж олгодог “ээлтэй” лиг гэдгээрээ Франц бусдаас онцгойрч байна. Улиралд тоглогдсон нийт минутын 15 хувь нь 21-ээс доош насны залууст харьяалагдаж байна. Харьцуулахад энэ тоо Бундеслигт 9.8%, Премьер лигт 8.5%, Сери А-д 7.7%, Ла лигт 7% байдаг юм байна. Дээр дурдагдсан Осимхен, Камавингагаас гадна Лионы Райан Шерки гэж 17 настай цул авьяас байна. Дээр нь энэ улиралд дебютээ хийсэн 17, 18 настай хүүхдүүдийг дурдаад байвал дуусахгүй.

УЛИРЛЫН ШИЛДЭГ 11

Предраг Райкович (Реймс) – Хамари Траоре (Ренн), Тиагу Силва (ПСЖ), Габриэл Магальяйнс (Лилль), Хассан Камара (Реймс) - Анхель Ди Мариа (ПСЖ), Марко Верратти (ПСЖ), Эдуарду Камавинга (Ренн), Неймар (ПСЖ), Килиан Мбаппе (ПСЖ), Виссам Бен Йеддер (Монако)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Previous

Return to Францын Лиг 1

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron