Moderator: Хөлбөмбөгийн модууд
turuue wrote:
Тодиботой тохироонд хүрснээ албан ёсоор зарлажээ. Дээд лигт аравхан тоглолт хийснийх нь дараа Барса, Юве, Сити бүгдээрээ сонирхож санал явуулсан гэхээр хоосонгүй гар байх аа.
Мань хүн Тулузтай гэрээгээ сунгахгүй гэснээс болоод гараанд гарахаа байсан гэсэн. Уг нь манайх Тулузтай тохироод одоо цөөн хэдэн саяыг төлөөд шууд авчрах төлөвлөгөөтэй гэгдэж байсан ч бүтээгүй бололтой.
Нэг үе манайд дач тоглогчид дүүрэн байсан шиг олон франц тоглогчтой болж байна даа. Францаас ч тэгээд гоц сайн тоглогчид арай л олноороо гарч ирж байгаа болохоор цаашдаа ч нэмэгдэх биз. Хамгийн ойрын бодитой таргэт нь Фэрланд Мэнди.