by turuue » Wed Dec 12, 2018 6:03 am
Хоёрдугаар үеийг л харлаа. Аленъя сайн зүтгэлээ. Залуу тоглогч гэхэд биеэ их сай ашиглах юм. Төсөөлж байснаас хамаагүй сайн тоглолоо. Аленъя, Сэмэду хоёроос бусад нь ч хоёрдугаар үед бараг зөнгөөрөө биеэ амрааж байгаад дуусчхав уу даа.
Сэмэду дамжуулалт, богино зайн контрол муутай болохоор довтолгоонд нэмэр болж чадахгүй юм. Хамгаалалтанд бол сайн. Сэмэдугийн атлетик чанар, Сэржигийн дамжуулах чадварыг хослуулсан RB авчрахад л манай тоглолт шууд түвшин ахина даа.
Силэсэн дахиад л мундаг байлаа. Зарим топ багийн гарааны хаалгач ч мань хүн шиг сайн биш.
Ямар ч байсан Валвэрдэ хэрэгтэй хүмүүсээ бүгдийг нь амраалаа. Цаашдаа Пикэ, Суарес, Бүскэтс, Ракитич дөрвийн минутыг маш сайн зохицуулах шаардлагатай. Уг нь Сэржи гэмтээгүй байсан бол энэ тоглолтонд дунд гаргаад Бүси, Раки хоёуланг нь амраах байсан байх.
Төрөө