Үе тэнгийн үхэр хонь жилтнүүд гэдэг шиг тэнцүүхэн багууд хоорондоо их таарчээ.
Тот - Дортмунд
аль ч хожиж хожигдож мэдэх нөхдүүд.. хар шарууд Германдаа өнгөлж яваа энэ эрчээ алдалгүй лигтээ түрүүлэх зорилготой. Ройс элдэв гэмтлээс холуур байгаа нь тэдний хувьд маш чухал. мөн манайхаас зээлээр очсон Пако жинхэнэ хутганы хөзөр болчихоод байгаа. өнгөрсөн тойрогт гараанд гарч эхний гоолыг хийсэн байна лээ. Тот ын хувьд их сайн тоглолтуудыг үзүүлж байгаа ч европын дэвжээнд бас л болоогүй санагдсан. лигт үзүүлдэг шигээ хамгийн сайн ажиллах ёстой хамгаалалтын шугам тэдний өвчтэй агт араа нь болчихсон. Барса Интэр ПСВ гэсэн хүнд хэсэгт орж 2 тэнцэж 2 хожигдсон ч хэсгээсээ гарсан. үүнд сүүлийн тойрогт Барса нэгэнт хэсгээ тэргүүлэх нь ойлгомжтой болсон тул эрсдэл гаргахыг хүссэнгүй залуустаа боломж олгосон нь ихээхэн нөлөөлсөн. хамгаалалт дундын шугамын ойлгоцлоо сайжруулахгүй бол Дортмунд өршөөхгүй байх. тэд хэсэгтээ Атлетикогоос цөөн бөмбөг алдаж олон гоол хийсэн. Дортмунд хожино гэж таая
Атлетико - Ювентүс
Шөвгийн 16д заавал үзэх ёстой тоглолт. яахав жаахан уйтгартай болж магадгүй. Юве Италидаа босоо байгаа ч дундын шугам тийм ч сайн биш байгаа харагдсан. ерөнхий тоглолт их сайн учраас одоогоор асуудал үүсэхгүй байгаа байх. гэхдээ тэдэнд Криштиано байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. мөн Дибала лигтээ тийм сайн харагдахгүй байгаа ч хэсгийн тоглолтуудад тун чиг сайн тоглоод байгаа харагдсан. Атлетикогийн хувьд эд нартай юу ярихав дээ.. нөгөө гайны тоглолтоо үзүүлсээр л байгаа. сүртэй өөрчлөгдсөн юмгүй ч чанар бол муудаагүй. тэдний тоглолт гаргадаггүй тактик нь том багуудын жинхэнэ хар дарсан зүүд шүү дээ. энэ 2 багийн хувьд нэг ижилхэн зүйл байгаа нь АЛын цомыг маш их хүсэж байгаа өлсгөлөн чононууд..өнгөрсөн хаврыг эс тооцвол сүүлийн 5н финалын 4т нь энэ 2 баг хоёр хоёр удаа тоглож хожигдсон байгаа юм. Юве хожно гээд таая
Ливерпүүл - Баейрн
2 жилийн өмнө бол Баейрн асуудалгүй хожно гээд бодох байлаа. гэтэл өнгөрсөн жилээс европтоо буцаж ирснээ чангахан зарлачихаад байгаа тэдний хувьд Баейрн нэрнээс цаашгүй санагдаж байж ч болох юм. учир нь Мюнхэний баг лигтээ сүүлийн жилүүдэд үзүүлээгүй муу эхлэлийг тавиад байгаа бөгөөд дасгалжуулагчийн асуудалтай. гэсэн ч зангарага гээч юм хаачив гэж хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. лигийн муу форм европын тэмцээнд нөлөөлкүү л гэж байгаа бололтой. эсрэгээрээ Английн баг лигтээ босоо яваа ч АЛт арай ядан тийчэгнэж ам мөлтөс гарч ирсэн. энэ нь ч тэдний фенүүдэд 2005 онд түрүүлэхдээ хэсэгтээ тэвдэж явснаа санан нууцхан итгэл тээсэн байх ч талтай. Клоппо байгаа гэж үзээд Ливерпүүлийн хожно гэж таая.
Рома - Порто
хэн нь хожино барина гэхэв миний хувьд ижилхэн л нөхдүүд харагдаад байна. Рома гэж нээрээ эдний хэсэг их хошоон 3 хожигдсон Рома гарч, Реалыг 2 хожсон ЦСКА европын ч эрхгүй үлдсэн гэхээр тогтвортой тоглосон баг энэ хэсэгт байгаагүй гэж болно. Реал нь Аяакст Рома нь Портод хожигдоход гайхах юм алга. эсрэгээрээ Порто хэсэгтээ үе тэнгийн найзуудтай таарч итгэл төгс хожигдолгүй тэргүүлсэн. Ромаг бодвол илүү тогтвортой тоглолт үзүүлсэн гээд Портог хожно гэж таая
МанЮ - ПсЖ
Мориньог ярих уу яах уу
ПсЖ тэнэгтэхгүй л бол хожих ётой. уг нь бүрэлдэхүүн бол МанЮ дутаад байх юм байхгүй. даанч хамгаалсан такчиктай байхад нөгөө л тоглолтоо хийх байх даа. нэрийг нь харвал Том тулаан! талбай дээр харин нэг талын довтолгоо зонхилсоор дуусдын болуу яадын бол. Францад сугалаа гэхээсээ жагсаал цуглаан гээд ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. ПСЖ хожно гээд таая
за тэгээд үлдсэн хэд ч ойлгомжтой байлгүй дээ. Реал Аяакст л нухуулчихдаггүйм бол Сити Шалькег, Барса Лионыг хожоод 8д гараад ирэх байх. залхуу ч хүрчлээ