Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Барнаба » Mon Oct 22, 2018 2:50 pm

Садулаев-г өнгөрсөн Олимп-р түрүүлэхэд л ирэх 10 жил ноёлох нөхөр байна даа гэж бодсон шүү.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Mon Oct 22, 2018 4:39 pm

Садулаев жин нэмж дээшлээд бна л даа. Тэгээд өнгөрсөн жил Снайдерт хусуулсан. Илүү явж байгаад сүүлдээ цуцаад дийлдсэн л дээ. Энэ жил яах юм байгаа юм бэ. Олон улсын түвшинд 81 барилдаан хийж ердөө хоёр ялагдсан. Нэг нь аль хүүхэд байхдаа. Тэгээд өнгөрсөн ДАШТд Снайдерт. Энэ хооронд 86, 92, 97 гээд гурван жинд барилдсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Mon Oct 22, 2018 8:59 pm

Садулаев аймаар байна аа гурван барилдаанаа гурвууланг нь шууд оноогоор цэвэр ялаад дуусгалаа. Одоо гүржтэй. Нөгөө талд Снайдер эзэн орны бөхтэй юм байна. Манай Батзул бараг дагах бх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Tue Oct 23, 2018 10:24 am

Энэ Төртогтох гэж уг нь гайгүй техниктэй мөртлөө барилдааны төгсгөлд дан хялайна, ямар ч эсэргүйцэлгүй шахуу оноо өгнө, сонин стамина муутай нөхөр юм аа. Уг нь муу кимчигээс хамаагүй л техниктэй, гоё хөлийг нь аваад байхын, тэгчихээд байхгүй, бярдуулаад, цус нөж нь гойжоод үхэх шахахын, 30н секунд тэссэн бол хүрэл авахгүй юү. Өмнө нь ч гэсэн дан хожиж явж байгаад л хожигддог байсан, яг хэвээрэй.

Уг нь Тулгад их найдаж байсым сан. Тэр энэтхэгийг л хусчихсан газар, арай л орой ажилчихсан. Солонгостой барилдаан бол их маргаантай болсон, манайх хусчихсан л байсан газар даа.

Өнөрөө уг нь их гоё формтой байх шиг байсан, Орос гэхээр л үхчих юм доо, нөгөөх нь ядаж байхад АНУ-д хусуулчихдаг.

Батзул дагасан ч нээх гавихгүй байх л даа, гэхдээ бас яахавээ Америк трак-д дутуу гаргуулаагүй, оноо салгачихсан, кк. Жоохон толгой нь ажиллаад өгвөл уг нь бие хаа энэ тэр гайгүй юм байгаан.

Бямбадорж чинь харин хөөрхөн барилдаад байна шүү, нээх эвсэлүй нөхөр саяхан л Мандахаад юм болохгүй хусуулаад байдаг байсан, хамаагүй сайжиржээ. Өчигдөр АНУ-г хусчихсан, өнөөдөр дагана, найдаж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Tue Oct 23, 2018 10:26 am

El Payaso wrote:74т үзсэн Заурбек Садиковын барилдааныг үзэв үү. Ах Сайтыев шиг сүрхий булчин шөрмөс баяргүй тэгээд их сонин стандарт бус барилдаантай гар байлаа шүү. Чамизо, Бурроуз хоёрыг хусууд л түрүүллээ. Буррозд бүр 8 секунд дутуу байхад оноо алдаад хожигдож яваад шүгэл дугаруут дайрч орж оноо салгаад л хуссан.
Бурроуз Чамизо хоёрын бол Бурроуз одоогоор илүү л байгаа юм байна. Хүрлийн төлөө итгэлтэй хуслаа. Ингээд Чамизо медальгүй буцлаа даа.


Энэ харин их гулжгар барилдаантай залуу байна лээ, өмнө нь нутаг дээрээ Чамизог бас хуссан шдээ, яг ийм тийм гэхээр сүрхий техник байхгүй мөртлөө толгой сайтай, их хөөрхөн аргалж барилддаг залуу байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Oct 23, 2018 11:13 am

kayo wrote:Энэ Төртогтох гэж уг нь гайгүй техниктэй мөртлөө барилдааны төгсгөлд дан хялайна, ямар ч эсэргүйцэлгүй шахуу оноо өгнө, сонин стамина муутай нөхөр юм аа. Уг нь муу кимчигээс хамаагүй л техниктэй, гоё хөлийг нь аваад байхын, тэгчихээд байхгүй, бярдуулаад, цус нөж нь гойжоод үхэх шахахын, 30н секунд тэссэн бол хүрэл авахгүй юү. Өмнө нь ч гэсэн дан хожиж явж байгаад л хожигддог байсан, яг хэвээрэй.


Жудогийн Отгонбаатарын дүү ш дээ.

янз бүрийн тариа мариа хэрэглээд байхаар ийм болчихдог ш дээ. Тэгээгүй л байгаасай.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Oct 23, 2018 11:14 am

Манайхан оросоос ийм тийм тариа витамин гээд захиж авчруулаад л хэрэглээд байх юм даа. болж байгаа үгүй нь эхнээсээ мэдэгдээд эхэлсэн дээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby poseidon » Tue Oct 23, 2018 12:22 pm

Найзуудаа энэ дэлхийн аварга нь яаж болоод байгаа юм бэ? нэг жин хоёр өдөр барилдаад байгаа юм уу? бас одоогоор ганцхан Түвшинтулга л медаль авсан уу?

Хэдэн цагаас барилдаанууд гараад байгаа юм бэ? ТВ-гээр гарахгүй байгаа юм байна тийм үү?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Oct 23, 2018 2:28 pm

хэсгийн барилдаанууд эхний өдөр маргааш өдрийн орой нь медалийн төлөөх барилдаанууд явж байгаа. Нэг өдөр 4 жин барилдаж байна.

Шууд дамжуулах монгол тв байхгүй ээ.

https://unitedworldwrestling.org/ орж үзэж байгаа бас ФБ ийн шууд бичиглэг хийж байгаа хүмүүсээс үзэж байна даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Барнаба » Wed Oct 24, 2018 10:57 am

Садулаев Снайдер-г бүр элэглээ хаяжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Wed Oct 24, 2018 11:11 am

Садулаев сая финал хүртэл 45 оноо авч 3хан оноо л өрсөлдөгчидөө өгсөн байсан. Тэгээд финалд цэвэр. Аймаар л амжилт үзүүллээ. Нэмээд нөхрийн авсан алтан медалиар Орос АНУг гүйцэж дээр нь гарлаа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Wed Oct 24, 2018 2:16 pm

Аймар аймар, бэлтгэл сайн ч байна. Снайдер эсэргээрээ харин жоохон бэлтгэл муу байгаа харагдсан, манай Батзулд хүртэл оноо алдаад их л хайнга харагдаад байсан бүүр цэвэр тавиулдаг юм даа. Өнгөрсөн жил Снайдер ялаад АНУ сүүлийн 20н хэдэн жилийн турш анх удаа тэргүүлсэн бол сая эсэргээрээ болжээ.

Одоо дараа жил Снайдер нь хариугаа авна гээд үзнэ дээ, хэдэн жилдээ энэ хоёрын тулааныг үзэх нь.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby poseidon » Wed Oct 24, 2018 3:33 pm

Насанбурмаа алтын төлөө барилдахаар болсон юм байна тиймүү? барилдаануудыг нь үзэх юм байна уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Oct 24, 2018 3:36 pm

алтын төлөө шалгарсан

Шоовдор хүрэл авсан
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby shinee8 » Wed Oct 24, 2018 5:34 pm

poseidon wrote:Насанбурмаа алтын төлөө барилдахаар болсон юм байна тиймүү? барилдаануудыг нь үзэх юм байна уу?




Өөр барилдаанууд нь наад хуудсанд нь хайвал байгаа байх.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Wed Oct 24, 2018 5:51 pm

Энэ челленжийг би ойлгоогүй юу болсон гэж үзсийм бэ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby shinee8 » Thu Oct 25, 2018 9:09 am

El Payaso wrote:Энэ челленжийг би ойлгоогүй юу болсон гэж үзсийм бэ?


Хятадын бөхийг дэвжээнээс гарсаны дараа оноо авчихсан гэж үзээд челленж шидээд заргаа авсан байх. Дүрмээрээ өвдгөн дээрээ гарсан бол оноо байхгүй. Дэвжээний голоос эхлэх хэрэгтэй.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Sat Oct 27, 2018 6:40 pm

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аваргын медальтнууд.

Олимп

Алтан медаль
?

Мөнгөн медальтнууд

1. Жигжидийн Мөнхбат - 1968
2. Хорлоогийн Баянмөнх - 1972
3. Зэвгийн Ойдов - 1976
4. Жамцын Даваажав - 1980

Хүрэл медаль

1. Чидэмбазарын Дамдиншарав -1968
2. Данзандаржаагийн Сэрээтэр - 1968
3. Төмөрийн Артаг - 1968
4. Дугарсүрэнгийн Оюунболд - 1980
5. Соронзонболдын Батцэцэг 2012

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) -59кг
5.Сүхээгийн Цэрэнчимэд (2014 Узбек, Ташкент) Эмэгтэй: 60 кг
6. Соронзонболдын Батцэцэг (2015 Лас вегас, АНУ) Эмэгтэй: 63 кг
7. Пүрэвдоржийн Орхон (2017 Парис, Франц) Эмэгтэй: 63 кг

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) эмэгтэй: 72 кг
14. Даваасүхийн Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул) эмэгтэй: 51 кг
15. Банзрагчийн Оюунсүрэн (2011 он, Турк. Стамбул) эмэгтэй: 67 кг
16. Эрдэнэчимэгийн Сумъяа (2013 Унгар, Будапешт) эмэгтэй: 51 кг
17. Соронзонболдын Батцэцэг (2013 Унгар, Будапешт) эмэгтэй: 63 кг
18. Батболдын Номин (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 61 кг
19. Пүрэвжавын Өнөрбат (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 74 кг
20. Сүхээгийн Цэрэнчимэд (2015 Лас вегас, АНУ) Эмэгтэй: 61 кг
21. Очирбатын Насанбурмаа (2018 Унгар, Будапешт) Эмэгтэй: 72 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8.Нанзадын Бүргэдаа (1981 он, Скопье, Югослав) - 52кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) - эмэгтэй 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) - эмэгтэй 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) - эмэгтэй 67кг
18. Бадрахын Одончимэг (2009 он, Хернинг, Дани) эм: 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (2011 он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Тунгалагийн Мөнхтуяа (2012 он. Канад, Страткона) эм: 59 кг
21. Ганзоригийн Мандахнаран (2013 Унгар, Будапешт) Эрэгтэй: 66 кг
22. Тунгалагийн Мөнхтуяа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 59 кг
23. Очирбатын Насанбурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 67 кг
24. Очирбатын Бурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 72 кг
25. Энхсайханы Ням-Очир (2014 Узбек, Ташкент) Эрэгтэй: 61 кг
26. Ганзоригийн Мандахнаран (2014 Узбек, Ташкент) Эрэгтэй: 65 кг
27. Очирбатын Бурмаа (2014 Узбек, Ташкент) Эмэгтэй: 75 кг
28. Эрдэнэбатын Бэхбаяр (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 57 кг
29. Даваасүхийн Отгонцэцэг (2016 Будапешт, Унгар) эмэгтэй: 55 кг
30. Эрдэнэбатын Бэхбаяр (2017 Парис, Франц) эрэгтэй: 57 кг
31. Түмэнбилэгийн Түвшинтулга (2018 Будапешт, Унгар) эрэгтэй: 61 кг
32. Баатаржавын Шоовдор (2018 Будапешт, Унгар) эмэгтэй: 59 кг
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Wed Nov 07, 2018 10:43 am

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Wed Sep 18, 2019 9:36 pm

Бөөн шуугиан тарьж явсан чөлөөтийхөн эхний өдөр 4-н бөхөөс 1 хүрэлтэй. Бас яахав ээ, юү ч үгүй хоцрох нь гэсэн, Болортуяа гэдэг охин ёстой гоё барилдаж хүрэл авлаа.

Тэр шагайгаар хөл нь авдаг техник нь их гоё юм байна шүү. Тэр мэхээрээ бараг бүх оноогоо авлаа, нөгөөх нь мэдсээр, хамгаалсаар байж л алдаж байна. Ер нь бол нэг мэхийг л үхтэл нь давтаад өөрийн болгочиход л олон мэхний хэрэг байхгүй юм байгаан. Жүдод мэдсээр байж л үүрүүлдэг гэдэг шиг. Гэхдээ олимпийн бус жин, өрсөлдөөн арай бага л даа.

Сүхбаатар багшийн шавь юм байна, жинхэнэ багшийх нь дархан мэхнийх нь нэг байх.

Маргааш Шоовдор хүрлийн төлөө, сая финалд хусчихсан бол мөнгө кармаанд гэж байхгүй юү. Чимэдээ бас өөр нэг Болортуяа маргааш хоёр дагана.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Sep 18, 2019 9:43 pm

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аваргын медальтнууд.

Олимп

Алтан медаль
?

Мөнгөн медальтнууд

1. Жигжидийн Мөнхбат - 1968
2. Хорлоогийн Баянмөнх - 1972
3. Зэвгийн Ойдов - 1976
4. Жамцын Даваажав - 1980

Хүрэл медаль

1. Чидэмбазарын Дамдиншарав -1968
2. Данзандаржаагийн Сэрээтэр - 1968
3. Төмөрийн Артаг - 1968
4. Дугарсүрэнгийн Оюунболд - 1980
5. Соронзонболдын Батцэцэг 2012

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) -59кг
5.Сүхээгийн Цэрэнчимэд (2014 Узбек, Ташкент) Эмэгтэй: 60 кг
6. Соронзонболдын Батцэцэг (2015 Лас вегас, АНУ) Эмэгтэй: 63 кг
7. Пүрэвдоржийн Орхон (2017 Парис, Франц) Эмэгтэй: 63 кг

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) эмэгтэй: 72 кг
14. Даваасүхийн Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул) эмэгтэй: 51 кг
15. Банзрагчийн Оюунсүрэн (2011 он, Турк. Стамбул) эмэгтэй: 67 кг
16. Эрдэнэчимэгийн Сумъяа (2013 Унгар, Будапешт) эмэгтэй: 51 кг
17. Соронзонболдын Батцэцэг (2013 Унгар, Будапешт) эмэгтэй: 63 кг
18. Батболдын Номин (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 61 кг
19. Пүрэвжавын Өнөрбат (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 74 кг
20. Сүхээгийн Цэрэнчимэд (2015 Лас вегас, АНУ) Эмэгтэй: 61 кг
21. Очирбатын Насанбурмаа (2018 Унгар, Будапешт) Эмэгтэй: 72 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8.Нанзадын Бүргэдаа (1981 он, Скопье, Югослав) - 52кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) - эмэгтэй 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) - эмэгтэй 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) - эмэгтэй 67кг
18. Бадрахын Одончимэг (2009 он, Хернинг, Дани) эм: 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (2011 он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Тунгалагийн Мөнхтуяа (2012 он. Канад, Страткона) эм: 59 кг
21. Ганзоригийн Мандахнаран (2013 Унгар, Будапешт) Эрэгтэй: 66 кг
22. Тунгалагийн Мөнхтуяа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 59 кг
23. Очирбатын Насанбурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 67 кг
24. Очирбатын Бурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 72 кг
25. Энхсайханы Ням-Очир (2014 Узбек, Ташкент) Эрэгтэй: 61 кг
26. Ганзоригийн Мандахнаран (2014 Узбек, Ташкент) Эрэгтэй: 65 кг
27. Очирбатын Бурмаа (2014 Узбек, Ташкент) Эмэгтэй: 75 кг
28. Эрдэнэбатын Бэхбаяр (2015 Лас вегас, АНУ) эрэгтэй: 57 кг
29. Даваасүхийн Отгонцэцэг (2016 Будапешт, Унгар) эмэгтэй: 55 кг
30. Эрдэнэбатын Бэхбаяр (2017 Парис, Франц) эрэгтэй: 57 кг
31. Түмэнбилэгийн Түвшинтулга (2018 Будапешт, Унгар) эрэгтэй: 61 кг
32. Баатаржавын Шоовдор (2018 Будапешт, Унгар) эмэгтэй: 59 кг
33. Бат-Очирын Болортуяа (2019 Нурсултан, Казакстан) эмэгтэй 55 кг
34. Баатаржавын Шоовдор (2019 Нурсултан, Казакстан) эмэгтэй: 59 кг
35. Соронзонболдын Батцэцэг (2019 Нурсултан, Казакстан) эмэгтэй: 68 кг
Last edited by galaa039 on Wed Oct 02, 2019 3:26 pm, edited 1 time in total.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Thu Sep 19, 2019 10:15 pm

энийг ер нь яаж үзэж бган?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Чөлөөт бөх

Postby Зак » Fri Sep 20, 2019 6:16 am

zogii.mn гэдэг сайт гаргаж байна. Үгүй бол фэйс дээр чөлөөт бөх сонирхогчид групп лайв линкээ шэйрлэж байна. Өдөр 1 цагаас эхэлж байгаа.
unitedworldwrestling.org болохгүй бол эндээс үзээрэй.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Sep 20, 2019 9:19 am

Бас л аргуун байна шүү. Олимпийн бус төрлөөс л хоёр хүрэл. Олимпийн жилийн өмнөх жил харьцангуй өрсөлдөөн багатай жингүүд.

Батцэцэг бүүр илт ялж явж байж сүүлийн хэдэн секүндэд юү болов оо, туршилгатай хүн байж баахан зугтаж оноо алдснаа бүүр сүүлийн 2 секүнданд хусуулж байдаг, нөгөөх нь одоо аваргын төлөө үзэх гээд байж байдаг. Бэхээ ч Оросд яалтчгүй хусууллаа, ядаж байхад энэ зоонд бүх шилдгүүд нь орчихож, нөгөө зоонд байсан бол хөнгөхөн алтын төлөө гарах байж, одоо Ирантай дагах дээр үзнэ, харьцаа 1-1 байгаа санагдаж байна.

Тулга уг нь хамгийн гоё сугалаа татчихаад казакт хусуулчихдаг, нөгөө зоонд нь бүх томчууд нь орчихсон, эсэргээрээ амархан алтын төлөө гарахаар байсан байдаггүй ээ, нөгөөх нь жоохон бяртай л юм, тэрнээс жоохон хөдөлгөөд барилдсан нэлээн муудчихсан л байсан даа.

Гантуяа бол бүүр инээдтэй, угаас жоохон толгой, техник муутай нөхөр л дөө. Илт хожиж явснаа сонин сонин юманд орсоор байгаад хусуулж байгаан.
Last edited by kayo on Fri Sep 20, 2019 2:51 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Saiza » Fri Sep 20, 2019 12:49 pm

Батцэцэгийн тэр сүүлийн 30 сек-д 5-1 ээр хожиж байгаад ялагддагийг үзсэн чинь бүр юу гэмээр ч юм.

Мандахнарангийн Олимпийн сүүлд ялагддаг санаанд оров шт хаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron