AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Aug 28, 2018 1:56 pm

би сүүлийн 2 жил нээсэн Европын лигээ бол авсан хаха
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:27 pm

Gattuso: Сэтгэл Хангалуун байна

Европа Лиги?
-Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл бид Европа Лигид тоглох эрхээ талбай дээр тоглож авсан. Энэ жил Европа Лигид тоглох амаргүй байх болов уу гэхдээ би багийнхаа залуусынхаа мэргэжлийн байдалд талархаж байна.

Багийн талаар?
-Залуус маань нэг нэгнээ сайн мэднэ. Өнгөрсөн жил бид сайн тоглосон.Би багийг улам хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь бид энэ улирал 2-3 тэмцээнд хүч үзнэ.

Арилжаа наймааны талаар?
Гарцаагүй бид чухал зорилгын төлөө өрсөлдмөөр байна. Тиймээс бид одоогийн багийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Багийн удирдлагууд үүн дээр арга хэмжээ авна. Би бүх залуучуудтайгаа ярилцсан. Bonucci-тай хүртэл. Тэр бол үнэхээр мэргэжлийн, шилдэг тоглогч. Одоохондоо бол би түүнтэй сайтар ярилцаж л чадна. тэр багт өөрийнхөө чадах бүхнээ л зориулж байна. Мөн түүнчлэн бид өөрсдийн тоглогчдийнхоо сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Бид түүнийг ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Учир нь тэр бол багт маш чухал хэрэгтэй бөгөөд бид түүнийг ямар ч үнээр хамаагүй багт үлдээхийг хүсэж байна.

Багийн шинэ удирдлагын талаар?
-Би багийн шинэ удирдлагуудыг мэдэхгүй байна. Гэхдээ тэд олон нийтийн хэрэгслээр миний багт хийсэн ажилд баяртай байгаа талаар мэдэгдсэн байсан.

Leonardo багийн шинэ удирдлага болбол?
-Би өмнө нь түүнтэй асуудалтай байсан гэдэг нь үнэн. Гэхдээ бид хоёр тэр асуудлаа шийдсэн. Бид хоорондоо байнгын холбоотой байдаг. Хэрэв тэр багт ирвэл би түүнийг багт баяртайгаар угтан авах болно.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:28 pm

Calhanoglu: Байрлал дээр ямар нэг асуудал байхгүй

Өчигдөр шөнө Милан баг Италийн Новара багтай нөхөрсөг тоглолт хийж 2-0 хожсон билээ.
Уг тоглолтод Hakan Calhanoglu талбайн төвд гарч тоглосон юм. Тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

"Би сайн байна. Гэхдээ өнөөдрийн тоглолтод ядарлаа. Би одоогоор бие бялдрын хувьд тийм ч сайн хэмжээнд биш байна.
Бид энэ долоо хоногт их шаргуу бэлтгэл хийсэн. Багийн уур амьсгал сайн байна. Бид шаргуу сайн бэлтгэл хийлээ.
Бид тийм ч их хүч зарцуулж чадсангүй гэхдээ өнөөдөр хожил байгуулсан нь чухал зүйл"

Милан Европын тавцанд тоглох боломжтой болсон талаар?
-Бид баяртай байна.

Өнөөдрийн тоглолтод гарч тоглосон байрлалын талаар?
-Би өнөөдрийн тоглолтод талбайн төвд гарч тоглосон. Би Германд байхдаа энэ байрлал дээр тоглож байсан. Тиймээс энэ надад шинэ зүйл бишээ.
Багийн дасгалжуулагч надаас юу хүсэж байна вэ гэдэг нь л чухал зүйл. Тэрнээс ямар байрлал дээр тоглох нь асуудал биш.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:28 pm

Marcello Carli: Gomez манай багт тохирно

Италийн Cagliari багийн спортын албаны дарга Marcello Carli Милан багийн Gustavo Gomez, Locatelli нарыг сонирхож буйгаа мэдэгдэв.

"Leonardo саяхан шинэ албан тушаалаа хүлээж авсан.
Тиймээс бид зөв цагаа олон түүнтэй холбогдож энэ талаар ярилцах хэрэгтэй.
Бидэнд Gomez талаар бодсон бодол бий.
Тэр бол манай багт тохирох тоглогч. Тэр Миланд тоглох боломж хангалттай олдохгүй байгаа.
Харин манайд сайтар тоглож болно.
Locatelli хувьд гэвэл Милан түүнийг зарахыг хүсэхгүй болов уу.
Тэр бидэнд таалагддаг. Гэвч тэр Cagliari багт ирэхгүй л болов уу гэж бодож байна"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:29 pm

Пато: Леонардо Миланд тохирох хүн

Милан багт тоглож байсан Alexandre Pato багийн шинэ спортын албаны дарга Леонардог Милан багт тохирсон хүн гэж үзэж байгаагаа мөн өөрийг нь Миланд эргэн дуудахыг хүлээж байгаагаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

Шинэ даргын хувьд Патог сайтар таних бөгөөд бүүр 2009-10 улирал нутаг нэгтнээ дасгалжуулж байсан билээ.

Түүний талаар Пато:
"Леонардо алсын хараатай, ур чадвартай, багт шинэ хандлага бий болгож чадах хүн.
Би зөвхөн техникийн үүднээс яриагүй байна. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд гэхэд олон хүн багаас явлаа. Тиймээс Леонардо багт бүхэлд нь аюулгүй тогтвортой байдлыг хангаж чадна.
Тэр бол зөв газараа зөв цагтаа байгаа сайн хүн. Тэр Миланд гайхалтай сайн зүйлсийг хийх болно. тэр хооронд нь би түүний дуудлагыг хүлээж байх болно. Юу болохыг харж л байя"

Багийн шинэ эзэд болох Elliott Management хийсэн ажлын талаар?
-Шинэ эзэд богино хугацаанд багийн зохион байгуулалтын тал дээр шийдвэртэй хурдан алхам хийсэн. Энэ явдал нь Миланд болон тэдний ирээдүйд сайн зүйл юм. Клуб эргэн топ төвшиндөө очих эрхтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:29 pm

Ventura: Италийн Шигшээ багийг дасгалжуулахгүй

Болдогсон бол Испанитай хийсэн тоглолтын дараах бүх зүйлсийг өөрчлөхсөн.
Тэрхүү тоглолтын дараагаас л төсөөлж байгаагүй зүйлс болж эхэлсэн.
Миний талаас олон алдаа байсан. Хэвлэлээр юу болж бичиж байгааг би уншаагүй ээ. Испанитай хийх тоглолтоос өмнө би өөрийгөө болж байна гэж бодон баяртай байсан.

Хэрэв буцааж болдог байсан бол би аль болох бага алдаа гаргах байсан. Би энэ ажлыг авахгүй байсан. Энэ надад тохирох ажил байгаагүй ээ. Би тоглогчидтойгоо өдөр бүр харьцдаг тийм ажил хэрэгтэй. (шигшээ баг биш клуб)

Доромжлол надад хүндээр тусч намайг зовоосон.
Гэхдээ би хаана алдсан тэр газраасаа хүсэл эрмэлзлээр дүүрэн дээш боссон.
Харин одоо би шигшээ багийн шинэ дасгалжуулагч Mancini-д хамаг сайн сайхан бүхнийг хүсэж байна. Түүнд Ирээдүйн Италийн шигшээ багийн ноён нуруу болох тоглогчид байна.
Би шигшээ багтаа гомдож, муу санасан зүйл байхгүй ээ. Зөвхөн бид ямар байсан ямар байж чадаагүйгээдээ харамсаж байна.

Надад сүйтгэгдэж нурсан мэт мэдрэмж төрсөн. Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Sampaoli шиг. Би түүнийг шигшээ багаас ийм хурдан явсанд гайхаагүй ээ. Би Италийн шигшээ баг эргэн топ төвшиндөө хурдан гарч ирнэ гэдэгт найдаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:33 pm

Rodrigo Caio Миланд ирэх үү

Милан клуб Ювентус багаас Mattia Caldara авч чадахгүй бол Бразилийн Sao Paulo багаас Rodrigo Caio авах гэж үзнэ хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.

Rodrigo Caio хувьд анх удаагаа Милантай холбогдож байгаа энэ биш юм. 2016 оны Бразилд зохион байгуулагдсан Олимпийн дараагаар Galliani үед Улаан Харуудтай нэр нэр холбогдож байсан юм. Түүнийг худалдах үнийг €15 сая байх болов уу гэж таамаглаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:33 pm

Cassano эргэн ирэхээр төлөвлөж байна

Итали довтлогч Antonio Cassano төрсөн өдөр өчигдөр болж 36 нас хүрсэн юм. Тэрээр зодог тайлах бус дахин нэг удаа хөлбөмбөгтээ эргэн ирэхээр төлөвлөж байна хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаа Parma багт. Parma клуб 2014-15 улиралд Сери А лигийн хүснэгтийн 20-р байранд бичигдэж доош унадаг жил Antonio Cassano тоглож байсан бөгөөд багийн мэргэн буучаар болж байсан юм. Мөн одоогийн Милан багийн тоглогч Jose Mauri тоглож байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:34 pm

Гаттусо: Өдөр бүр л дасгалжуулагчийн ажлаа алдаж магадгүй гэсэн мэдээллийг уншиж байна

Милан клуб шинэ эзэдтэй болж багийн удирдлагууд солигдсон билээ. Багийн хуучин гол удирдлага болсон хүмүүсээс зөвхөн дасгалжуулагч Гаттусо л баг дах байр сууриа авч үлдээд байна. Багийн шинэ спортын албаны дарга Леонардо одоогийн дасгалжуулагч Гаттусог үлдэнэ гэж албан ёсоор мэдэгдсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Челси багийн хуучин дасгалжуулагч Conte Миланд ирнэ гэх мэдээлэл цацагдсан хэвээр л байгаа юм. Энэ талаар Гаттусо сэтгүүлчдэд хандан:

“Залуус үргэлж утастайгаа байцгааж байна. Тэд интернет ороод Милантай холбоотой бүхий л зүйлийг уншиж багийн шинэ эзэдийн талаар ярьж байна.

Намайг дасгалжуулж байх үеэр ийм л зүйл болж байна. Арилжаа наймааны цонх хаагдах хүртэл чимээгүй байсан дээр. Хүмүүс үргэлж энэ талаар ярьж байна.
Энэ нь багт муу уур амьсгалыг авчирна.

Багийн довтлогчид багт өөр нэгэн шинэ довтлогч ирж буйд санаа зовж байна. Хагас хамгаалагчид багт өөр нэгэн шинэ хагас хамгаалагч ирж буйд санаа зовж байна.

Харин миний хувьд би өдөр болгон өөрийн дасгалжуулагчийн байр суурь баталгаагүй, өөр хэн нэгнээр солигдож магадгүй талаарх мэдээллийг уншиж байна.

Ууг нь тайван байдал чамд ажиллах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн ур чадвар өгдөг”
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:34 pm

Cutrone: Олон гоал оруулна гэж найдаж байна

Өнгөрсөн жил би Хятадад дурсамжтай сайхан аялсан. Ялангуяа Bayern Munich эсрэг хоёр гоал оруулсан нь надад их сайхан байсан. Би гоал оруулсандаа итгэж чадаагүй. Өнгөрсөн жилийн аялан тоглолтоор юу болох талаар би бодоогүй ээ. Зүгээр л өдөр бүр сайтар бэлтгэл хийе л гэж бодсон. Энэ жил бид АНУ-д Manchester United, Tottenham and Barcelona багуудын эсрэг тоглох нь бидэнд сайтар бэлтгэл болж өгч байна.
Багийн шинэ тоглогчид?
Бид бүгд л Reina-г чадварлаг тоглогч болохыг мэднэ. Тэр талбайн гадна ч сайн залуу.
Багт Halilovic элссэн сайн хэрэг болсон.
Автобусанд Kalinic талаар дуулж байсан талаараа?
Тэр бол маш сайн залуу. Бид дандаа л тэр дууг дуулдаг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:35 pm

Bacca: Би Испанид үлдмээр байна

Милан багийн довтлогч Carlos Bacca өнгөрсөн жил Испани Villarreal баг руу €15.5 саяар худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр нэг жил тоглосон билээ. Тэндээ очоод 15 гоал оруулсан амжилттай улирлыг үдээд албан ёсоор гэрээний дагуу Миландаа эргэн ирээд байна. Гэхдээ өөрөө милан багт үлдэх хүсэлгүй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Би өөрийгөө сайн байгаагаар мэдэрч байна. Би Испанид үлдмээр байна.
Бид юу болохыг хүлээж л байна. Би Милан багтай гэрээтэй. Үүнийгээ хүндэлж байна. Би буцаж явж болох хүртлээ хүлээх хэрэгтэй. Би багийн удирдлагуудтай нөхцөл байдлын талаар болон надаас юу хүсэж байгаа талаар ярилцах болно. Дараагаар нь би тэдэнд юу хүсэж байгаагаа хэлнэ. Бид ямар нэг шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.Яг одоогоор бол би Миланд байна. Гэхдээ ирээдүйд Италид үлдэнэ гэдэгтэй эргэлзэж байна"

Villarreal клуб Bacca-н төлөө 8 саяын санал хүргүүлээд байгаа нь тоглогчийн өөрийнхөн багаас явах хүсэлтийг хурдан биелүүлэхэд саад болж байна хэмээн calciomercato мэдээлж байна.
Мөн түүнийг Туркийн Galatasaray, Trabzonspor багууд сонирхож байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:35 pm

Higuain Милан хотын Westin Palace зочид буудалд ирлээ

Higuain: Би өөрийн шинэ аялалдаа баяртай байна. Милан болон Ювентусын хөгжөөн дэмжигчдэд мэнд хүргэмээр байна.
Маргааш би эмчийн үзлэгээр орж гэрээгээ байгуулах болно. Би дасгалжуулагч Гаттусотой ярилцсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:36 pm

Hernan Crespo "La Gazzetta dello Sport" сэтгүүлд

Милан зах зээл дээрх хамгийн шилдэг довтлогчийг авлаа.
Одоо Сан Сиро цэнгэлдэх гайхалтай, мартагдахын аргагүй Дерби тоглолт болох болно. Icardi эсрэг Higuain тулаан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:36 pm

Berlusconi: Higuain бол аварга

Би Милан багийг хөгжөөн дэмжигч.
Хөгжөөн дэмжигчийнхаа хувиараа миний зүрх сэтгэл ямар зүйл тохиолдсон багтайгаа үргэлж хамт байдаг.
Би багийг хэрхэн удирдах талаар удирдлага, чиглэл өгдөг байсан байр суурин дээр байхаа больсон.
Ийм л учраас багийн шинэ удирдлагууд байгаа юм.

Higuain талаар?
Тэр бол хүн бүрийн багтаа авахыг хүсдэг тийм л аварга тамирчин.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:37 pm

Higuain: Леонардо & Elliott байгууллага намайг энд ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

Милан багт намайг энд авчрахын тулд маш их хичээл зүтгэл гаргасанд нь баярлаж байна.
Энэ бол миний хувьд гайхалтай шалгуур байх болно. Надад итгэсэн итгэлийн би хариулж чадах болн гэж найдаж байна. Би асар их түүхтэй багт элсэн орлоо.

Би энд ирэхээр шийдсэн. Энд ирээд миний харж үзсэн болгон надад таалагдсан. Милан үргэлж хаана байсан тэр газраа эргэн очих хэрэгтэй бөгөөд хөгжөөн дэмжигчид үүнийг хүртэх эрхтэй.
Би Леонардог аль хэзээний мэднэ. Тэр намайг энэ багт ирэхэд их зүйл хийсэн. Түүнийг үг намайг итгүүлсэн. Би түүний нүднээс үнэн ч болон итгэлтэй байдлыг олж харсан.
Үүнд нь би түүнд баярлаж байна. Намайг энд ирэхэд тэр их чухал үүрэгтэй байсан. Мөн Elliott байгууллага Милан багийг эргэн топ төвшинд аваачих зорилготой байгаагаа илэрхийлсэн.
Би Allegri-тай хоёр жил ажилласан. Бид өөр өөрийн ялгаатай байдлуудтай байсан. Тэд намайг ийшээ ирэхэд хөтлөөгүй ээ.
Милан багт итгэх итгэл надад маш их байна. Тэдний өнгөрсөн улирал хэрхэн тоглосон нь надад таалагдсан. Би үргэлж ялалт байгуулахыг зорьдог тоглож ирсэн. Милан ч гэсэн үргэлж ялалт байгуулахыг зорьдог.

Бидний өмнө тулгарч буй шалгуур бол багийг дахин ялагч баг болгох юм. Би энд байгаадаа баяртай байна. Би ихээхэн нэр хүнд, үүрэг хариуцлага хүлээдэг өмсгөл өмсөх болно. Тиймээс 9 дугаар миний хувьд асуудал бишээ.
Энэ бол алдар, нэр хүндийн хэргээс гадна миний карьер дах шинэ шалгуур байх болно. Би Леод болон багт яагаад намайг авсан болохыг батлан харуулах хэрэгтэй.
Хэрэв энэ баг надад итгэж байвал бид цааш явж болно. Тэд итгэх болно. Бид амжилт гаргаж, амжилттай сайн тоглолт үзүүлнэ гэдэгтэй маш их итгэлтэй байх ёстой.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:37 pm

Higuain: Намайг энд ирэхийг бүх хүмүүс хүлээж байсан

Челси багруу яагаад яваагүй вэ?

Челси багт намайг ирэхийг хүсэж байсан ганц хүн бол Sarri байсан.
Харин Миланд намайг ирэхийг бүх хүмүүс хүлээж байсан.
Энэ зүйл бол тоглогчийн хувьд хамгийн сайхан зүйл байдаг. Урам зориг, итгэл намайг энд авчирсан.

Reina талаар?
Би Reina-г сайн мэднэ. Би Италид 5 жил тоглож байна. Милан багийг маш сайн бүрэлдэхүүнтэй гэж бодож байна.

Миланы бэлтгэлийн талбайн талаар?
Миланы бэлтгэлийн талбай болох Milanello-д тоглогчдийн хүссэн бүхэн байдаг. Бэлтгэлийн олон талбай, багийн түүх гэх мэт. Энд анх ирээд л биений шар үс боссон. Milanello бол онцгой содон гайхалтай газар.

Шигшээ багийн тоглогч Biglia талаар?
Би Biglia-тай шигшээ багтаа 10 жил тоглож байна. Би Lucas-г өндрөөр үнэлдэг бөгөөд түүнийг дахин харах сайхан байна.

Ювентус багт үлдэж Ronaldo хамтран тоглохгүй байсан юмуу?
-Би Роналдо-той аль хэзээний тоглоод үзчихсэн. Тиймээс Миланд ирж тоглох энэхүү шинэ сорилтондоо баяртай байна.

Энэ улирал Mauro Icardi-тай хоёрын хэн нь их гоал оруулах бол?

-Та нар хэн нь их гоал оруулахыг мэдэж байгаа.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:38 pm

Миланиста нар Камерун шигшээ багийн дасгалжуулагчид боллоо

Clarence Seedorf Камерун шигшээ багийн дасгалжуулагч боллоо. Мөн түүний туслахаар Милан багт тоглож явсан Patrick Kluivert болжээ.
Шигшээ багийн шинэ дасгалжуулагчийн хамгийн эхний том ажил бол 2019 онд Африкийн цомын тэмцээнд амжилт гаргах болоод байна.
Камерун улс энэхүү тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон юм.
Clarence Seedorf хувьд өмнө нь Милан, Испани Deportivo La Coruna болон Хятадын FC Shenzhen багуудыг дасгалжуулж байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:38 pm

Gustavo Gomez Palmeiras руу

Милан багийн хамгаалагч Gustavo Gomez Бразилийн Palmeiras баг руу зээлээр очжээ.

"Би энд байгаадаа баяртай байна. Милан баг дах эхний улиралдаа би хэд хэдэн тоглолтод оролцсон. Гэсэн хэдий ч өнгөрсөн улирал хүссэн хэмжээгээрээ талбайд гарч тоглох боломж олдоогүй. Учир нь Bonucci шиг шилдэг тамирчид тоглож байсан"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:39 pm

Reina: Миланы No1 байхын төлөө өрсөлдөх болно

Би Gigio-г хүндэлдэг бас биширдэг. Хүнийхээ төвшинд тэр маш сайн тоглож байна.
Харин спортын төвшинд би түүнээс болон Antonio-с суралцах болно. Бид гурвын дундах өрсөлдөөн биднийг илүү сайн тоглоход тусална.

Гараанд гарах талаар?
-Би хүн бүрийн адил гараанд гарч тоглохын тулд ажиллаж байна. Хэн гарахыг дасгалжуулагч Гаттусо шийднэ. Юунаас ч үл хамааран миний хүсэл бол Миланд үлдэх байх болно.
Миний эндэх эхний сар маш сайн явж байна. Гаттусо бол халуун цустай.
Бид түүнтэй сайн хамтран ажиллаж байна.
Хүнийхээ төвшинд би гайхалтай клубд байна. Мөн түүнээс гадна би маш эерэг хувцас солих өрөөний уур амьсгалтай, сайн залуусыг олсон.
Би дандаа л хүмүүст тус хүргэхийг хичээх болно. Надад багахан туршлага бий. Энэхүү туршлага маань багийн үлдсэн гишүүдэд тус хүргэж чадна гэж бодож байна.

Higuain талаар?
Тэр бол маш сайн тоглогч. Би түүний гоалууд бидэнд маш их тус хүргэнэ гэж найдаж байна.

Higuain-г Миланд ирүүлэх хэлэлцээрт оролцсон уу?
-Ёстой үгүй. Тэгэхдээ сүүлд нь тэр надруу залгаад зарим нэг мэдээлэл асуусан. Би түүнийг багт хурдан дасан зохицон гэж бодож байна.
Би Ювентусыг лигийн бүх багуудаас илүү хүчтэй хэвээрээ байгаа гэж бодож байна. Милан багийн хувьд бол лигийн аварга болно гэж хэлвэл бодитой биш байх болно. Бид өсөж дэвшиж улам сайжрах талаар бодох хэрэгтэй.
Лигийн бусад багууд Аваргуудын Лигийн байрны төлөө өрсөлдөх болно. Наполи үлдсэн багуудаасаа арай илүү. Тэдний дараагаар Рома, Интер, Лацио, Фиорентина багууд орно
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:39 pm

Гаттусо: Эерэг энерги

Өнөөдөр багийн шинэ удирдлагууд болох Leonardo, Maldini нар Милан багийн бэлтгэлийн бааз дээр ирж багийн бэлтгэлтэй танилцаж тоглогчидтой уулзсан билээ.
Хоёр удирдлагыг багийнхан дээр ирсэн нь багт эерэг энерги авчирсан зүйл боллоо хэмээн Гаттусо сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Би тэднийг энд байнга ирнэ гэж найдаж байна. Учир нь бидэнд тэдэн шиг хүмүүсийн тусламж хэрэгтэй. Багийн тоглогчид Милан багийн түүхийг бичилцсэн хүмүүстэй гар барьж, яриа өрнүүлсэн. Энэ бол эерэг энерги зүйл"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:39 pm

Abbiati : Ойлгомжгүй зүйлс их байсан

Милан багийн хуучин менежер Christian Abbiati өмнөх Хятад эзэдийн удирдлага доор ажиллаж байсан үеээ эргэн дурсаж сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Тэрээр Миланд багийн менежер, тоглогч болон клубийг хооронд холбох, харилцааний ажилтны үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Багийн Хятад эзэд солигдохоос хоёр сарын өмнө тэрээр өөрийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч өөрийн хобби болсон Harley Davidson-тай холбоотой, борлуулалтын ажлаа хийх болсон юм.

"Чи бүх зүйлд бүх, хүн бүрд туслах хэрэгтэй болно. Дасгалжуулагч, Спортын албаны даргад, тоглогчдод, Миланелло-д. Энэ их хачирхалтай сонин албан тушаал. Үргэлж тэнцвэрийн барьж байх хэрэгтэй.
Би нэг жишээ хэлье л дээ: Хэрэв тоглогч ямар нэг **н** зүйл хийгээд тэрийн дасгалжуулагчид хэлчихвэл чи тагнуулч мэтээр үзэгдэх аюултай. Товчхондоо бол их улс төрийн хэв маягийн албан тушаал. Би одоо энэ албан тушаал надад тохирохгүй байсныг ухаарсан.
Ихэнхдээ би гэртээ ууртай харьдаг байсан.
Энэ албан тушаалд цааш үргэлжлүүлэн ажиллахгүй байх шийдвэрийг би гаргасан. Багийн хуучин спортын албаны дарга Massimiliano Mirabelli надад гэрээгээ сунгах санал тавьсан ч би татгалзсан.
Би өөрийгөө костюм, зангиатайгаар харж чадахгүй байсан.
Миний хийсэн алдаа бол ажиллаж байсан Миланаа хуучин Милантай харьцуулах явдал байсан. Би үүнийг голчилдог байсан.
Багийн удирдлага, менежментийн төвшинд олон ойлгомжгүй зүйлс байсан.
Хуучин удирдлагуудын ажил хэрхэн төгссөн нь намайг гайхшруулаагүй ээ.
Гаттусо зорилго нарийн чанд зан авирын дагуу Миланелло-г өмнө нь ямар байсан тийм болгох хүсэж байсан.
Рино ёр бусын байсан. Тэр дасгалжуулагчийн хувиар намайг гайхшруулсан. Тэр тоглогчдийн толгой, бодол санаанд нэвтрэн орж, тэднийг сэргээн, урам зоригжуулдаг байсан.
Одоо үеийн залуусыг ингэх хэцүү.
Багийн шинэ эзэдүүдэд хандан түүнийг сайн барьж үлдээрэй гэж зөвлөх байна"

Хуучин дасгалжуулагч Vincenzo Montella талаар?
-Тэр хагас гамшгийн байдалтай байсан.
Тэр буруу зүйл хийсэн. Учир нь тэр хэнд ч итгээгүй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:41 pm

Пирло шигээ багтаа ажиллахгүй

Алдарт тоглогч Andrea Pirlo энэ зун Италийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчийн сургалтанд суусан бөгөөд ирэх 9 сард сүүлчийн шалгалтаа өгөөд албан ёсоор дасгалжуулах эрхтэй болох ойрхон байгаа билээ.

Тэрээр сургалтаа бүрэн дуусгасныхаа дараагаар Италийн шигшээ багийн дасгалжуулагч Roberto Mancini-ын багийн албанд орж ажиллаж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан юм.

Гэсэн ч энэхүү албанд орж ажиллахад түүний хувийн спонсортой байгуулсан гэрээний асуудал саад болж байгаа аж.
Италийн спортын Sky Sport Italia сувагтай байгуулсан гэрээ нь Шигшээ багийн дасгалжуулагчийн албанд орж ажиллах энэ жилийн цаг хугацаатай нь давхцаад байгаа ажээ.

Пирло энэ талаар:
Шигшээ багтаа эргэн ирэх зам минь таслагдлаа.
Гэхдээ би ингэхийг сонгоогүй.
Италийн хөлбөмбөгийн холбоо нь миний спонсорууд, хөлбөмбөгийн бус хамтрагчидтай болон Италийн Sky Sport Italia сувагтай байгуулсан гэрээг мэднэ.
Би шигшээ багтаа орж ажиллахын тулд дасгалжуулагчийн сургалтанд хүртэл суусан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:41 pm

Милан vs Реал Мадрид баримт

1- Хоёр баг Аваргуудын лигид хоорондоо 15 удаа тоглосон бөгөөд аль алин 6 удаа нэг нэгнээ хожиж 3 удаа тэнцэж байжээ.

2- Улаан Харууд Аваргуудын лигид Мадридын багийн эсрэг 15 удаа тоглосон бол тэдний мөнхийн өрсөлдөгч Barcelona багтай 17 удаа тоглосон байдаг.

3- Хоёр багийн хамгийн сүүлийн албан ёсны тоглолт бол 2010 оны 11-р сард хэсгийн шатанд 2:2 тэнцсэн тоглолт юм. Уг тоглолтод Filippo Inzaghi хоёр гоал оруулсан юм.

4- Россонеричууд Европын тавцанд Реал Мадридыг талбай дээр ганцхан удаа хожиж байсан нь 2009 оны 10-р сард хэсгийн шатанд 3:2 хожсон тоглолт юм.

5- Gonzalo Higuain бол Миланы бүрэлдэхүүнд байгаа Реал Мадрид багт тоглож байсан цорын ганц тоглогч юм. Тэрээр хуучин багийнхан эсрэг 3 удаа тоглож байсан бөгөөд нэг ч удаа гоал оруулж байгаагүй юм байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:42 pm

Paolo Maldini: Эерэг бодолтой байна

Тоглолтын талаар?
-Хэцүү тоглолт боллоо. Энэ цом бол Реал мадрын хувьд маш үнэ цэнэтэй. Бид их чадварлаг уур амьсгал дунд сайн тоглолт үзүүлсэн. Реалын эсрэг тэдний Santiago Bernabeu цэнгэлдэхэд тоглох маш хэцүү бөгөөд ингэхэд бидэнд цааш өсөж хөгжихөд тустай. Тоглолтын үр дүнг үл хамааран багийнхан хэрхэн тоглосон би баяртай байна. Бид өөрсдийгөө Реал Мадридтай харьцуулж болохгүй. Бид өөрсдийнхөө хэмжээ хязгаараа мэднэ. Хэд хоног амарсны дараагаар бид Сери А лигийн бэлтгэлдээ орох болно.

Higuain, Caldara болон Gattuso Талаар?
-Өнөөдөр Higuain болон Caldara нар сайн тоглосон. Gonzalo гоал оруулж багтаа тусалсан. Тэр маш ухаалаг тоглолт үзүүлсэн бөгөөд шилдэг довтлогч болохоо харуулсан. Sergio Ramos үргэлж би түүний шүтээн нь гэж хэлдэг байсан. тэр бол гарцаагүй дэлхийн хамгийн хүчтэй хамгаалагч. Харин Gattuso хувьд бол тэр хөлбөмбөг тоглодог байхаасаа дорвитой өөрчлөгдсөн юм алга байна. Тэр илүү их үүрэг хариуцлага хүлээх болсон.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:42 pm

Гаттусо : Милан зөв замдаа явж байна

Милан багийн дасгалжуулагч Гаттусо Реал Мадрид vs Милан тоглолтын дараа сэгүүлчдэд өгсөн ярилцлага:

"Өнгөрсөн улирал бидэнд тулгарч байсан томоохон асуудал бол эсрэг багийн талбай дээр сайн тоглолт үзүүлсэн ч оноотой буцаж чаддаггүй зүйл байсан. Одоо ч гэсэн тиймэрхүү байна. Тиймээс бид үүнийгээ засах хэрэгтэй байна.
Бид тоглолтын аль үеийн төгсгөлд гоал алддаг явдлаа засах хэрэгтэй. Өнөөдрийн тоглолтод ерөнхийдөө бид сайн тоглосон. Би баяртай байна. Бид энэ зун сайжирсан.
Ювентус болон манай хоёр багийн хооронд зөрүү их байгаа нь үнэн. Гэхдээ бид бол залуу бас зөв замдаа орсон явж байгаа. Хэрэв бид цааш энэ янзаараа үргэлжлүүлбэл хоёр багийн зөрүүг нөхөхөд удахгүй гэж бодож байна"

Higuain Ювентус багт байхдаа Лигийн аварга авсан. Милан багт одоогоор аварга авч үзсэн цөөхөн хэдэн тоглогч бий. Аргентин довтлогч Милан багт шинэ туршлага авчрах уу?

-Бид дан ганц нэг тоглогчид найдаж болохгүй ээ. Хэдий тэр тоглогч нь Higuain байсан ч гэсэн энэ нь хангалтгүй юм. Итгэл хүлээн хэмжээнд байхын тулд чи долоо хоногийн турш ажиллаж багийнхнаа шүүмжлэх биш урам өгч, зоригжуулах хэрэгтэй.Би ирсэн цагаасаа энэ бүхнийг харсан.

Тоглолтын талаар?
-Харамсалтай нь бид тоглолтын төгсгөлд хоёр гоал алдлаа. Бид энэ явдлаа засах хэрэгтэй учир нь ийм зүйл хойшдоо гаргаж болохгүй. Сайн тоглолт гаргах нь чухал байсан.

Багийн талаар?
-Багийнхан маань үргэлж өсөж хөгжиж сайжрах хэрэгтэй, зөвхөн хожлоос өөр зүйл хэрэггүй болохыг мэдэх хэрэгтэй. Бид одоо ч гэсэн биеийн хурд, тоглолтын хурд удаан байна.Бид үүнийгээ мэдэж байгаа тул Сери А лиги эхлэхээс өмнө үүн дээрээ ажиллах болно. Олон тоглогчид өмнө нь хоорондоо хамтран тоглоод үзчихсэн ба багт шинээр ирсэн тоглогчид нэг баг болж чадна. Би Caldara болон Bacca нар талбайд гарч хэрхэн тоглосонд сэтгэл хангалуун байна. Гэхдээ би үргэлж хувийн тоглолтоос илүүтэй багийн тоглолтыг эрхэмлэдэг
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests