AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Jul 17, 2018 10:34 am

За манайхаар баахан саар мэдээ л гараад байна даа...
Ямартай ч Хятад эзэн асуудлаа шийдэж чадалгүй Эллиот менежмент удирдлагыг гартаа авсан байна.

Тэгээд мөнгө босгохын тулд Бонуччиг зарахаар шийдээд Маню-тай ярилцаад байгаа бололтой.
Манай ультранууд Бонуччиг зарахгүй байха талаар шаардлага тавьж... Бараг заналхийлсэн бололтой. Хүндхэн л байна даа.

Роналдо Ювэ-д ирчлээ. Манай Берлускони л ингэж том том нүүдэл хийдэг байж билээ. Харин Ювэ санхүүгээ баталгаажуулж байгаад сүүлийн хэдэн жил тогтмол сайн нүүдэл хийж байна.
Берлускони Роналдо СериА-д ирж байгаа нь лигийн багуудад сайнаар нөлөөлнө гэсэн байна. Гэхдээ Миланд бол биш гэчиж...
Роналдог ирэхэд Ювэ фанатууд угтсан. Хүлээж байхдаа Бонуччи чи хаана байнаа гэж дуулцгааж даапаалсан байна

Фассонэ, Мирабелли нар Лондонд Эллиоттой уулзаад явж байгаа гэнэ. Шалтгаан нь энэ зуны наймааны асуудал... Мөн Моратагийн наймааг унтраачихгүй хөөцөлдөөд байгаа юм байх.
Бас Игуайныг авчрах юм байхаа... Бараг өөрөө зөвшөөрцөн нтр л гэчиж... Манайд ирээд бүтэлгүйтэх магадлалтай даа.
Тэгсэн Фассонэ, Мирабелли нар бас одоогийн өөрсдийн байрандаа байх эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Бараг энэ амралтын өдрөөр шийдэгдэж ч магадгүй гэнэ...
Мөн Эллиот удирдлагыг аваад өөрийн хүнээ Клубын удирдлага дээр тавих бололтой. Тэр нь Леонардо гэнэ дээ... Фанатууд сайнаар хүлээж авахгүй л байна.
Энд тэнд нэлээд фэйлдсэн сурагтай. Сүүлд Интерт хүртэл зүтгээд яваад байсан даа...

Сайн мэдээ гэвэл...
Калиничийн асуудал дээр Атлетикотой тохирч байгаа бололтой. Азгүй гар манайд сугарсан дээр нь шигшээгээ Дэлхийн аваргаар хаяж яваад шигшээ нь түүхэн амжилтаа үзүүлсэн.
Хорват төвдөө ийм сайн байхад гайгүйхэн финишэрүүд нь айлынхаа хамгаалалтыг дарамтлаад тоглох боломж байсан даа... Манзукич сайн байсөөн...
Манзукичийн сэлгээгээр ч хамаагүй ороод хувь нэмрээ оруулж байхгүй суга...
Магадгүй Манзукич, Калинич 2 нэг гараанд гарч айлынхаа багийг зовоож байгаад сэлгэгдээд аюул үүсгээд тоглох боломж байсан даа...

Мөн Силваг дахиад нэг улирал харахаар болж байна... Калинчийн оронд Зазаг авахаар болж байгаам байх... Сусог зарахгүй л гэж дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Rosso Neri » Fri Jul 20, 2018 4:27 pm

Тэр Эллиот Менежмэнт-н удирдлаганд ордог огт таалагдахгүй байгаа. Нэг л муу совин татаад байх юм. **н** хужаагаас яаж мөнгө сайн хүүлэх талаар бол ярих юмгүй сайн болохоос биш ямар нэг спортын баг удирдаад аваад явж байсан туршлага байхгүй гарууд шүү дээ.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:55 pm

Милан багийн шинэ улирлын төлөвлөгөө

Милан багийн 2018-2019 оны шинэ улирал 7-р сараас эхлэж байна.

Энэ зуны гол ажлууд календарьчлагдсан төлөвлөгөөгөөр нэгэнт гаржээ.Өнгөрөгч 7-р сарын 9 нд Milanello бэлтгэлийн баазнаа бүх тоглогчид цугларч бэлтгэл хийж улирлаа эхлүүлсэн бол 7-р сарын 14 болон 20нд нөхөрсөг тоглолт хийх хуваартай байна. Одоогоор бидний эсрэг тоглох багууд тодорхой болоогүй байна.

7-р сарын 22 нд АНУ- руу International Champions Cup тэмцээнд оролцохоор явах болно

7-р сарын 25 нд Manchester United багийн эсрэг StubHub Center Carson (California)

7-р сарын 31 нд Tottenham Hotspur FC U.S. Bank Stadium in Minneapolis (Minnesota)

8-р сарын 4 нд FC Barcelona Levi's Stadium in Santa Clara (Bay Area) тоглох хуваарьтай байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:56 pm

ДАШТ финалд Сери А лигийн тоглогчид

2018 оны ДАШТ шигшээ тоглолт Франц vs Хорватын шигшээ багууд тоглох билээ. Тэгвэл уг тоглолтод Сери А лигийн 7 тоглогч оролцоно.
Энэхүү долоогын ихэнхийг Хорватын баг бүрдүүлж байна. Интер Миланаас Marcelo Brozovic, Ivan Perisic Fiorentina багаас Milan Badelj, of Juventus багаас Marko Pjaca, Mario Mandzukic Милан багийн шинэ цэрэг Ivan Strinic
Харин Францын талаас ганцхан тоглогч байгаа нь Juventus багийн хагас хамгаалагч Blaise Matuidi байна.
Финалд оролцох тоглогчдийн тоо 8 байж болох байсан бөгөөд тэмцээний хэсгийн шатанд Nikola Kalinic дасгалжуулагчтайгаа маргалдсанаас болж багасаа хөөгдсөн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:56 pm

Доннарумма шалгалтаа давав

Милан багийн 19 настай хаалгач Gianluigi Donnarumma ахлах сургуулийнхаа шалгалтаа амжилттай өгч дипломоо авчээ. Арван зургаан настайгаасаа Миланы нэгдүгээр багт гарч тоглосон тэрээр Миланд тоглож байхдаа бэлтгэл, тоглолт, сургууль зэргээ хослуулан явах нь хамгийн хэцүү байсан биз. Өнгөрсөн жил U-21 Европын Аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд сургуулийн шалгалтуудаа хойшлуулсан явдалд хүмүүс түүнийг шүүмжилж байсан ч удаатай. Харин энэ жил ахлах сургуулийнхаа төгсөх шалгалтаа лав 70 хувьтай өгсөн хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:57 pm

Малдини тайлбарлагч хийнэ

Милан багийн шинэ эзэдээр АНУ-ын Elliott Management болж багийн техник, удирдлагын албанд Paolo Maldini ирэх болно гэсэн шуум мэдээлэл гараад байсан юм.
Гэсэн ч энэ одоогоор талаар Милан багаас ямар ч баттай мэдээлэл гараагүй юм.
Харин өчигдөр Италид шинээр нээгдэж буй DAZN платформ ирэх улирлын Сери А лигийн тоглолтуудыг дамжуулах болсноо мэдэгдэж алдарт Maldini тэрхүү дамжуулах тоглолтуудын тайлбарлах болсныг зарлажээ. DAZN онлайнаар долоо хоногт Сери А лигийн гурван тоглолтыг гаргах юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:57 pm

Maxi Lopez Бразил руу

Udinese, Sampdoria, Torino, Milan багуудад тоглож явсан Maxi Lopez Бразилийн Vasco da Gama багийн тоглогч боллоо.
Аргентин тоглогчийн хувьд өөрийн хөлбөмбөгийн замналын ихэнхийг Италид өнгөрөөсөн юм. Анх 2010 оны 1-р сард Catania багт элсэн орж хамгийн сүүлд Udinese багт тоглож байгаа өнгөрөгч сард гэрээ нь дууссан юм.
Бразилийн багтай 2019 оны 12-р сарын 31 хүртэл гэрээ хийжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:57 pm

Berlusconi: Роналдо Италид ирэх нь Италийн хөлбөмбөгт сайн зүйл болно

Ronaldo Ювентус баг руу ирсэн нь надад ямараар нөлөөлж байна гэж үү?

Миланы фанатын хувьд, аймшигтайгаар нөлөөлж байна.
Гэхдээ үнэндээ бол Cristiano Ronaldo шиг агуу аварга тамирчин Италийн лигид ирэх нь сайн мэдээ.
Дан ганц Ювентусд бус Италийн хөлбөмбөгт сайн зүйл.
Би Ювентус багт, тэдний удирдлагуудад, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:58 pm

Милан Ултра: Leonardo хэрэггүй

Бид өмнө нь Милан багийн эзэд солигдож АНУ эзэнтэй болсон талаар мэдээлсэн билээ. Багийн шинэ эзэд багийн удирдах албан тушаалд 2009-2010 оны улиралд Милан багийг дасгалжуулж байсан Leonardo-г сонгож магадгүй гэх мэдээлэл гараад байна.
Энэ мэдээлэлд Милан багийн ултра фанатууд дургүйцлээ илэрхийлж Сан Сиро цэнгэлдэхийн ойролцоох хана дээр
“Бид түүнийг хүсэхгүй байна”
“Leonardo бол урвагч”
“Leonardo бол хөгийн амьтан” гэх утгатай үгсийг бичсэн байна.

Leonardo нь хувьд Милан багийг дасгалжуулсан жилдээ Сери А лигид 3-р байранд оруулсан бол ирэх улирал нь Интермилан багийн дасгалжуулагч болж байсан юм.

Милан багийн ултра фанатууд багийн шинэ эздүүдэд хандан мэдэгдэл хүртэл хүргүүлээд амжсан юм. Тэрхүү мэдэгдлийг товчхон хүргэвэл:

"Бид бол эдийн засагчид, санхүүгийн шинжээчид биш. Бид бол Ултрачууд. Өөрсдийнхөө Миланд л анхаарал тавьж байна.
Багийн бүх зүйлийг дахин шинэр эхлэх бол үр дүнтэй биш л байх болов уу. Бид шинэ эзэдээс зөвхөн Россонеричуудын түүхийг эргэн харж Leonardo шиг хүмүүсийн Миланд юу хийснийг мартахгүй байхыг хүсэж байна. Миланд өөрийгөө итгэл хүлээж чадах хүн болохоо батлан харуулсан хүн л хэрэгтэй. Харин Leonardo бол тэдний нэг биш.
Тэр Россонеричуудаас урвахыг сонгосон.
Бид багийн дасгалжуулагч Gattuso болон Спортын албаны дарга Mirabelli нарыг багт байлгамаар байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:58 pm

Milan vs Novara нөхөрсөг тоглолт

Милан багийн 2018/19 улирлын хамгийн анхны өрсөлдөгчөөр Novara баг байхаар тодорлоо.
Хоёр баг тав дах өдрийн орон нутгийн цагаар 5 цагаас тоглох юм.
Novara багийн хувьд Италийн Сери С-д тоглодог баг юм.
Улаан Харууд энэ нөхөрсөг тоглолтын дараагаар international champions cup-д оролцохоор АНУ-ыг зорих юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:58 pm

Alvaro Morata & Higuain

Милан багийн гүйцэтгэх захирал Marco Fassone болон спортын албаны дарга Massimiliano Mirabelli нар багийн шинэ эзэдүүд болох Elliott Management-тай уулзахаар Английн Лондонд ирээд байна. Тэдний уулзалтын зорилгыг өөрсдийн албан тушаал дээрээ ирээдүйд байх уу гэдгээ ярилцах болов уу гэж Sky Italia мэдээлж байна.
Мөн Италийн хэвлэл тэдний Англид ирсэн хоёрдах зорилго бол Chelsea багийн довтлогч Alvaro Morata-тай уулзах хийх гэж үзэж байна. Мөн давхар нэгэн мэдээлэл гараад байгаа нь Миланы удирдлагууд Juventus багийн довтлогч Higuain-н ах Nicolas Higuain-тай уулзаж хэдий одоогоор Европа лигид оролцох эрхгүй байгаа ч гэсэн өөрсдийн багтаа элсүүлэх тал дээр эерэг хариу авсан хэмээн мэдээлж байна. Juventus баг түүний төлөө 55-60€ саяыг нэхэх болов уу гэж үзэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:59 pm

Домогууд дасгалжуулагчийнхаа дамжаагаа амжилттай дүүргэлээ

Италийн хөлбөмбөгийн холбоо зодог тайлсан хөлбөмбөгчдөд UEFA A, Б лицензтэй сургалт орж байна. Сургалт Италийн хөлбөмбөгийн холбоон дээр өнгөрөгч 6-р сараас эхлэн явагдсан юм.
10 суралцагч маань өөрсдийн сүүлийн шалгалтаа 9-р сард өгөх юм. Хэрэв тэд шалгалтаа амжилттай давбал залуучуудын баг болон Италийн Сери С лигийн ямар ч ахлах багийг дасгалжуулах юм.
Мөн тэд Сери А,Б лигүүдэд туслахаар бүртгүүлж болох юм.

Andrea Pirlo өөрийн сууж буй дасгалжуулагчийн сургалтын талаар:
“Би Италийн хөлбөмбөгийн холбоон дээр 14-тэй байхаасаа эхлүүлэн ирлээ.
Үүдний ресепшин, зөөгчөөс авахуулаад би эндхийн бүх хүмүүсийг мэднэ. Тиймээс энд ирэх нь яг л гэртээ ирж байгаатай ижил байна.
Дасгалжуулагчийн сургалтад суух нь бодол санааг чинь нээж өгч, тоглогчийн хувиар олж чадаагүй арга шийдлийг олоход тусалдаг”

Дасгалжуулагчийн сургалтанд сууж буй зодог тайлсан домгуудыг дурдвал:
Gabriel Omar Batistuta, Daniele Bonera, Paolo Cannavaro, Jose Antonio Chamot, Matteo Contini, Alberto Gilardino, Francelino Da Silva Matuzalem, Paolo Montero, Thiago Motta, Andrea Pirlo
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 20, 2018 7:59 pm

Adil Rami шигшээ багаасаа зодог тайллаа

Милан багт 2014–2015 улирал тоглож байсан Adil Rami ДАШТэмцээнд түрүүлснийхээ дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарлалаа.
Тэрээр шигшээ тоглолтын дараа сэтгүүлчдэд:
"Миний хувьд Францын шигшээ үүгээр дуусаж байна. Хэдий би талбайд гарч тоглоогүй ч гэсэн би бүхэл 90 минутын турш талбайд гарч тоглоход бэлэн байсан. Би хэзээ ч Францын шигшээ багийг ийм сайхан уур амьсгалтай байхыг харж байгаагүй ээ. Өдөр бүр л бид баяр баясгалантай байсан. Тоглолтын өмнө, дараа ч тэр"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 9:31 am

Benzema: Di Marzio бол худалч

Өчигдөр Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Франц довтлогч Karim Benzema Италийн Ac Milan багт элсэхэд ойрхон байна гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэхүү мэдээллийг Италийн баталгаатай эх сурвалжуудын нэг, алдартай сэтгүүлч Di Marzio хүртэл батлан мэдээлсэн нь энэхүү наймааг амжилттай болох юм шиг олон нийтэд хүргээд байсан юм.
Гэсэн хэдий ч Benzema өөрийн Instagram хуудас дээрээ өөртэйн холбоотой энэхүү мэдээллийг үгүйсгэсэн мэдээлэл оруулжээ.
“Di Marzio, Чи ажлаа солих хэрэгтэй юм байна. Чи бол худалч" хэмээн бичсэн байна.
Тэгэхээр энэ постоос үзвэл Benzema Миланд ирнэ гээд байгаа мэдээлэл худал мэдээлэл бололтой.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 9:32 am

Gattuso: Сэтгэл Хангалуун байна

Европа Лиги?
-Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл бид Европа Лигид тоглох эрхээ талбай дээр тоглож авсан. Энэ жил Европа Лигид тоглох амаргүй байх болов уу гэхдээ би багийнхаа залуусынхаа мэргэжлийн байдалд талархаж байна.

Багийн талаар?
-Залуус маань нэг нэгнээ сайн мэднэ. Өнгөрсөн жил бид сайн тоглосон.Би багийг улам хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь бид энэ улирал 2-3 тэмцээнд хүч үзнэ.

Арилжаа наймааны талаар?
Гарцаагүй бид чухал зорилгын төлөө өрсөлдмөөр байна. Тиймээс бид одоогийн багийн бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Багийн удирдлагууд үүн дээр арга хэмжээ авна. Би бүх залуучуудтайгаа ярилцсан. Bonucci-тай хүртэл. Тэр бол үнэхээр мэргэжлийн, шилдэг тоглогч. Одоохондоо бол би түүнтэй сайтар ярилцаж л чадна. тэр багт өөрийнхөө чадах бүхнээ л зориулж байна. Мөн түүнчлэн бид өөрсдийн тоглогчдийнхоо сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Бид түүнийг ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Учир нь тэр бол багт маш чухал хэрэгтэй бөгөөд бид түүнийг ямар ч үнээр хамаагүй багт үлдээхийг хүсэж байна.

Багийн шинэ удирдлагын талаар?
-Би багийн шинэ удирдлагуудыг мэдэхгүй байна. Гэхдээ тэд олон нийтийн хэрэгслээр миний багт хийсэн ажилд баяртай байгаа талаар мэдэгдсэн байсан.

Leonardo багийн шинэ удирдлага болбол?
-Би өмнө нь түүнтэй асуудалтай байсан гэдэг нь үнэн. Гэхдээ бид хоёр тэр асуудлаа шийдсэн. Бид хоорондоо байнгын холбоотой байдаг. Хэрэв тэр багт ирвэл би түүнийг багт баяртайгаар угтан авах болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 9:32 am

Calhanoglu: Байрлал дээр ямар нэг асуудал байхгүй

Өчигдөр шөнө Милан баг Италийн Новара багтай нөхөрсөг тоглолт хийж 2-0 хожсон билээ.
Уг тоглолтод Hakan Calhanoglu талбайн төвд гарч тоглосон юм. Тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

"Би сайн байна. Гэхдээ өнөөдрийн тоглолтод ядарлаа. Би одоогоор бие бялдрын хувьд тийм ч сайн хэмжээнд биш байна.
Бид энэ долоо хоногт их шаргуу бэлтгэл хийсэн. Багийн уур амьсгал сайн байна. Бид шаргуу сайн бэлтгэл хийлээ.
Бид тийм ч их хүч зарцуулж чадсангүй гэхдээ өнөөдөр хожил байгуулсан нь чухал зүйл"

Милан Европын тавцанд тоглох боломжтой болсон талаар?
-Бид баяртай байна.

Өнөөдрийн тоглолтод гарч тоглосон байрлалын талаар?
-Би өнөөдрийн тоглолтод талбайн төвд гарч тоглосон. Би Германд байхдаа энэ байрлал дээр тоглож байсан. Тиймээс энэ надад шинэ зүйл бишээ.
Багийн дасгалжуулагч надаас юу хүсэж байна вэ гэдэг нь л чухал зүйл. Тэрнээс ямар байрлал дээр тоглох нь асуудал биш.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 9:32 am

Nikola Kalinic ДАШТэмцээний мөнгөн медалиас татгалзав :silver :-)

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТэмцээний хэсгийн шатны Хорват vs Нигер тоглолтод Kalinic сэлгээгээр гарахаас татгалзаж дасгалжуулагчтайгаа маргалдсан бөгөөд уг тоглолтын дараагаар шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагдсан билээ. Харин Хорватууд шат болгоны амжилттай даван явсаар хоёрдугаар байранд орсон юм.
Хорватын хөлбөмбөгийн холбоо Kalinic-д мөнгөн медал өгөхөөр шийдэж түүнд мэдэгдсэн боловч тэрээр татгалзсан хариу өгчээ.
"Медаль өгнө гэсэнд баярлалаа. Гэхдээ би Оросд тоглоогүй" хэмээн Sportske Novosti хэвлэлд мэдэгджээ
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 9:33 am

Италийн цом 2018-2019 :gold

Италийн Цомын 2018-19 улирлын тоглолтын оноолт болон хуваарь зарлагдлаа. Хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд ирэх долоо хоногоос эхлэх болно.

Италийн Сери С, Д лигээс 7-8 баг энэ улирлын Цомын тэмцээнд оролцох юм.
Харин Сери Б, А лигийн багуудын тоглолт шөвгийн 16 тойргоос 1-р сарын 13 тоглох болно.

Дараагаар нь Италийн цомын тэмцээнд чансаагаараа эхний наймд эрэмбэлэгдсэн багууд тоглолтоо хийж эхлэх юм. Үүнд: Milan, Atalanta, Fiorentina, Inter, Lazio, Napoli, Roma болон өнгөрсөн жилийн Аварга Juventus клуб.

Шөвгийн дөрвийн төлөөх тоглолтод Milan-Napoli, Inter-Lazio, Atalanta-Juventus, Fiorentina-Roma багууд оноолт таарах магадлал өндөр байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 22, 2018 5:19 pm

:holland :italy :spain Миланы ICC 2018 тэмцээнд оролцох бүрэлдэхүүн зарлагдлаа :russia :germany :mongol:

Милан клуб АНУ-руу аялан ICC-2018 тэмцээнд оролцох бүрэлдэхүүндээ Pepe Reina, Leonardo Bonucci, Alen Halilovic, Andrea Bertolacci, Nikola Kalinic нарыг багтаасан бол харин эсрэгээр 7 тоглогчийг гэрт нь үлдээсэн байна.

Улаан харуудын шинэ цэрэгүүд болох Reina, Halilovic дуудагдсан бол багаас явах магадлалтай хэмээн нэрлэгдэж буй Bonucci, Bertolacci, Kalinic нар хүртэл АНУ руу явах бүрэлдэхүүнд багтжээ.

Gustavo Gomez, Riccardo Montolivo, Carlos Bacca , хаалгач Gabriel бүрэлдэхүүнд дуудагдаагүй шалтгааныг багаас явах тоглогчид учраас хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Харин Ivan Strinic, Lucas Biglia нар ДАШТэмцээд оролцсон учир Милан хотдоо үлдэж амрах хэрэгтэй гэж үзжээ.
Andrea Conti хувьд эмчилгээн үргэлжилсэн хэвээр байгаа юм.
Залуучуудын багаасаа Simic, Brescianini, Torrasi, Tsadjout нар АНУ-ыг зорих 28 тоглогчийн тоонд багтсан байна.

Хаалгачид: Donnarumma A., Donnarumma G. , Reina

Хамгаалагчид: Abate, Antonelli, Bellodi, Bonucci, Calabria, Musacchio, Rodriguez, Romagnoli, Simic, Zapata

Хагас хамгаалагчид: Bertolacci, Bonaventura, Brescianini, Calhanoglu, Halilovic, Kessie, Locatelli, Mauri, Torrasi

Довтлогчид: Borini, Cutrone, Kalinic, André Silva, Suso, Tsadjout.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Jul 23, 2018 1:02 am

За багийн эзэмшил Хятад эздээс Эллиот менежментийн гарт очсоноор удирдлагууд өөрчлөгдөөд эхэлжээ.
Хамгийн эхэнд мэдээж удирдлагад байсан Хятад нөхдийг гаргасан байна. Хан Ли, Ёнгхонг Ли нарыг солилоо.
Боордын ерөнхийлөгчөөр Паоло Скарони гэдэг Итали бизнесмэн хүн ирлээ. Chairman буюу эздийг төлөөлөх хүн нь болж байна уу даа...

За тэгээд эхний ээлжинд Фассонэг халлаа. Шалтгаан нь хэд хэдэн зүйл байсан гэнэ.
Хамгийн эхэнд өөрийнхөө 2021 он хүртэл хийсэн гэрээний нөхцлөө өөрчлөхгүй. Цаашид мөн үргэлжлүүлэх хүсэлтэй байсан гэнэ.
Гэрээнд түүний цалин хэт өсөлттэй тусгаж өгсөн, энэ нь тэгээд клубын санхүү муу байсан ч ялгаагүй өсөхөөр байсан байна.
Мөн дараагийн гол шалтгаан нь Хятад эзэнтэй болсноор Хятадаас орж ирэх орлогыг буруу тооцоолсон юм уу даа...
Манай удирдлага түүнийг халахдаа ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй гэж шийдсэн бололтой. За тэгээд ямартай ч халсан байна.
Фассонэ харин халагдсан талаараа гомдолтой ба шүүхдэлцэх бололтой.
Түүнийг орлож болохуйц нэрс нь Умберто Гандини, Иван Газидис нар юм байна. Гандини нь Берлусконигийн эрад манай төлөө ажиллаж байсан
Газидис бол Арсеналд байгаа. Магадгүй 2уулаа ирээд өөр өөр функц хариуцан зэрэг ажиллах ч магадлалтай юм гэнэ.
Харин шинэ СЕО томилогдох хүртэл Скарони давхар үүргийг нь гүйцэтгээд явах бололтой.

Маргааш Мирабеллитэй уулзаж түүний асуудлыг шийднэ. Гэхдээ түүнийг бараг л явуулж таарч байгаа юм уу даа.
Леонардо оронд нь ирэх магадлал тун өндөр байгаа. Лео-гийн хувьд Бразилаас чадварлаг тоглогчид олон авчирч байсан ч, түүний Интерт ажилласан нь фанатуудын сэтгэлд юм хийсэн.
Мөн манай Гаттузотой таарамжгүй байдаг байсан. Харин Гаттузо ярилцлагадаа хоорондоо учраа ололцсон л гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jul 23, 2018 11:50 am

Fernando Torres Японы лигид дебютээ хийлээ

Torres Японы лиги дэх дебют тоглолтондоо хожигдов.
Өнгөрөгч бүтэнсайн өдөр Vegalta Sendai vs Sagan Tosu багууд тааран тоглож Fernando Torres сэлгээгээр талбайд гарч тоглосон ч 1:0 гэсэн онооны харьцааг өөрчилж чадалгүй явсаар хожигдов.
Хуучин Миланиста тоглогчийн Sagan Tosu баг "J league" лигийнхээ 17-р тойргин дараах байдлаар хүснэгтийн доороосоо хоёрт бичигдэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Mon Jul 23, 2018 7:24 pm

Milan Badelj will join Milan on a free transfer, according to Corriere della Sera

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 24, 2018 12:07 pm

Moggi: Immobile Миланд ирвэл гайхалтай наймаа болох болно

Итали довтлогч Immobile нь агент lessandro Moggi өөрийнхөн үйлчлүүлэгч Милан багт тохирох тоглогчоос гадна Улаан Харуудыг энэ улирал эхлэхээс өмнө сайн довтлогч авч чадвал өнгөрсөн улирлын үзүүлэлтээсээ илүү сайн амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Immobile тайван байна. Тэр Lazio багт үлдэж болно. Өөр багууд түүнийг сонирхож байж болох юм. Гэхдээ тэр Lazio-д байхыг хүсэж байгаа. Гэхдээ та бүхэн харж байгаа байх Cristiano Ronaldo-г хүртэл худалдаж болж байхад түүнийг гэсэн худалдаж болно.

Милан багийн талаар?
Immobile бол тэдний багийн зорилго. Гэхдээ тэр тэдний эхний сонголт байх эсэхийг мэдэхгүй байна тиймээс та тэднээс үүнийг асуух хэрэгтэй.
Милан баг олон төрлийн харамсалтай асуудлуудтай нүүр тулгарч байгаа тиймээс тэдний арилжаа наймааны асуудал багийн өмчлөл болон UEFA асуудлаа шийдсэн үед зүгээр болно.
Үүнд цаг орох болно. Гэхдээ энэ асуудал маргаангүй шийдэгдэх болно. Elliott эсвэл хэн нэгэн Милан эзэмшигч болж л таарна. Би хэрэв шинэ эзэмшигчид ирвэл энэ асуудал эерэг тийшээ шилжих болов уу гэж бодож байна.
Миний бодлоод Милан багт бага зэргийн өөрчлөлт хэрэгтэй. Тэдэнд довтлогч хэрэгтэй.
Ямар ч эргэлзэнгүй Immobile Милан багт тохирсон гайхалтай наймаа байх болно. Тэр бол Италийн шигшээ багийн довтлогчоос гадна Италийн Сери А лигийн хамгийн үнэ цэнэтэй довтлогч.
Өнгөрсөн улирал харамсалтайгаар бэртэл авч улирлын сүүлийн 3 тоглолтыг өнжсөн. Тэгээгүй бол Cristiano Ronaldo-тай Алтайн шахааны төлөө өрсөлдөх байсан.
Милан баг түүнийг өөрсдийн эгнээндээ нэгтгэвэл тэдний хувьд амжилттай наймаа, амжилтын эхлэл байх болно. Хэрэв тэд сайн довтлогч багтаа элсүүлж чадвал тэд өнгөрсөн улирлаасаа илүү дээр хүснэгтийн байранд бичигдэж чадна.
Gattuso-д улиралд 15-18 гоал оруулдаг довтлогч байдаг байсан бол тэд гарцаагүй хүснэгтэд сайн байр эзлэх байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Fri Jul 27, 2018 8:23 am

Image

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 27, 2018 9:14 am

Boateng: Би Sassuolo багийн CR7 байж чадна

Би Sassuolo багийн Cristiano Ronaldo гэж үү?
Магадгүй тийм байх. Гэхдээ би түүнээс 500 гоалоор дутуу байна.
Би түүнийг хожмоор байна. Гэхдээ эхлээд чи Ювентусыг хожих хэрэгтэй. Мөн түүнээс гадна тэдэнд сайн тоглогчид байна.
Би үүнийг ганцаараа хийж чадахгүй ээ. Надад багийн андуудын маань тусламж хэрэгтэй. Би дангаараа хэнийг дийлэхгүй.
Роналдо энд ирсэн явдал нь Италийн Сери А чухал лиги болохыг баталсан. Дэлхийн шилдэг тоглогч энд ирлээ. Бид түүнийг ирсэнд баярлах хэрэгтэй. Учир нь тэр бидэнд Италид харж байгаагүй зүйлсийг харуулах болно.

-Sassuolo-д бараг довтлогчийн байрлал дээр тоглох уу?
Би өөрийгөө яг л довтлогч шиг мэдэрч байна. Би өөрийгөө сайн байгаагаар мэдэрч байна. Би хагас хамгаалалтад туслахад татгалзах юмгүй. Юу болохыг харж л байя.
Өнгөрсөн улирал би их гайхалтай улирлыг үдсэн. Би Германы Цомын тэмцээнд түрүүлсэн. Анх удаагаа би өөрийн карьердаа Германыг чөлөөтэйгээр, эерэг бодол, төсөөлөлтэйгээр орхисон.
Sassuolo баг надруу залгах үед би хурдхан л тийм гэж хэлсэн. Дасгалжуулагч De Zerbi надруу залгаад надад бид гайхалтай улирлыг туулах болно гэж хэлсэн.
Энэ их амархан сонголт байсан. Би Итали руу эргэн очихыг хүссэн. Бидэнд залуу дасгалжуулагч байна. Гэхдээ тэр бол Сери А лигийн шилдгүүдийн нэг.
Тэр биднийг шаргуу бэлтгэл хийлгүүлдэг. Гэхдээ өдрийн төгсгөлийг үргэлж инээд баясгалантайгаа дуусгахыг хүсдэг. Би энд сайнаас гадна үнэхээр өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдэрч байна. Бид жинхэнэ тоглолт ирэхийг хүлээж байна. Тэр тоглолтууд дээр л бүх зүйл харагдана даа.

Шинэ багийнхантайгаа сайтар ойлголцохын тулд танд орчуулагч хэрэгтэй юу?
-Энд олон тоглогч Англиар ярьдаггүй.
Би давхар энэ ажлыг хийнэ.

Berardi талаар?
Тэр аль хэзээний өөрийгөө шилдэг тоглогч болохоо харуулсан. Шинэ улиралдаа тэр урам зоригоор дүүрэн орох болно. Мөн багийн дасгалжуулагч түүний тоглолтод маш их дуртай. Миний бодлоор тэр маш сайн улирлыг туулах байх. Гэхдээ түүнээс гадна баг бүрэлдэхүүн маань тэр аяараа хүчтэй сайн. Бид лигийг хэддүгээр байранд дуусгахыг харж л байя. Гэхдээ хөгжөөн дэмжигчид баяртай байж болно.

Миланы талаар?
-Миний тэнд тоглож байх үеийн олон сайхан дурсамжууд надад байдаг. Милан дах миний анхны өдөр гайхалтай байсан. Би хувцас солих өрөө орохдоо тэнд тоглож байсан агуу аварга тамирчдын нэрсийг харсан.
Би шуудхан л ах руугаа залгаад ямар гайхалтай газар ирснээ хэлсэн.
Би Barcelona багийн оруулсан гоалоо, Lecce багийн эсрэг оруулсан хет-трикээ мартаж чадахгүй ээ.
Би Милан багийн эсрэг Сан Сиро цэнгэлдэхэд тоглохоос тэсэн ядан хүлээж байна.
Тэрхүү тоглолт үнэхээр сэтгэл хөдөлгөсөн тоглолт байх болно. Учир нь Россонери өнгө миний зүрхэнд үргэлж байх болно. Би Милан багтай үнэхээр ойр дотно байдаг. Мөн би бас тэдэнд санаа зовнидог. Учир нь би бол Миланы фен. Гэхдээ би тэднийг маш амжилттай улирлыг дуусгана гэж бодож байна. Яагаад гэвэл Россонеричууд эцэст нь зөв дасгалжуулагчаа олсон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron