by Nomer 10 » Mon Jun 18, 2018 5:23 pm
ФИФА видео бичлэгт тун сэтгэл хангалуун бн. Австрали, Перу багуудад өгсөн пеналтиг видео хянах өрөөнөөс талбайн шүүгчид дохио өгч бичлэг үзээд өгснийг зөв алхам болсон гэжээ.
*********************
Хорватын нэрт хөлбөмбөгч Шукер нутагт нь одоогийн багийн тухай ярихаараа 98 оны багтай харьцуулаад байгаад их нервтэж байгаа гэнэ. Аль 20 жилийн өмнөх юмыг үргэлж сөхөх нь миний ундууцлыг хүргэж бна, дэлхийн аваргын хагас шигшээ хүртэл явна гэдэг маш хол зам гэжээ.
*********************
Пэругийн газар нутгийн лус савдаг хөлбөмбөгтэй холбоотой юмуу гэлтэй. Өнгөрсөн 11 сард тэд Шинэ Зеландтай плэй-офф хийгээд эрхээ авах үед нийслэл Лима хотоос холгүй газар хөдөлсөн тухай тухайн үед шуугиж байлаа. Тэгвэл сая Данитай тоглоход Пэругийн талд 11м заах үед мөн газар доргижээ. Лимагийн оршин суугчид энэ тухай жиргэж эхэлснээр дэлхий нийтэд энэ мэдээ агшин зуур таржээ.
*********************
Өчигдөр Герман Мексикийн тоглолтыг Ибрахимович үзээд сууж бсан. 4 жилийн өмнө Швед дэлхийн аваргын эрхээ алдсаны дараа тэр Златангүй дэлхийн аварга бол тэмцээн биш гэсэн алдарт үгээ хэлж байлаа. Тэгвэл тэр энэ удаад шигшээ нь дэлхийн аваргад орсон ч энэ үгээ хэлсээр л. Швед түүнийг энэ удаад дуудаагүй. Нөхөр Орост оччихоод энэ үгээ хэлсэн нь багт их дарамт болж байгаа бололтой.
*********************
Польшийн гол хамгаалагч Глик дэлхийн аваргад нэр нь дуудагдсан ч гэмтлээс болоод хасагдсан. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө эдгэчихлээ гээд дахиад дуудагдсан. Үнэндээ сайн эдгээгүй байгаа бололтой. Сенегал дээр тэр талбайд гарах эсэх нь бүрхэг хэвээр.
*********************
Оросын Загоев багтайгаа хамт Санкт Петерсбург нисээгүй Москвад үлджээ. Ингэхээр тэр Египеттэй тоглохгүй гэсэн үг.
*********************
Погба дэлхийн аваргын анхны гоолоо оруулаад баярлаад байсан чинь ФИФА дараа нь энэ гоолыг Австралийн автогоол гэж тооцсон бн.
*********************
Мексикт хожигдсоны Германы хаалгач Нойер 2 тоглогчийнхоо Эрдогантай авахуулсан зураг багт нь нөлөөлсөн тухай ярьжээ. Эхэндээ уур амьсгал тун таагүй байсан, гэхдээ одоо бид цаашаа явах ёстой гэжээ.
*********************
Япончууд Хамесаас их жийрхэж байгаа аж. Хэд хэдэн тоглогч нь Колумбаас хэн хамгийн эвгүй нь вэ гэхэд бүгд түүнийг нэрлэжээ.
*********************
Японы довтлогч Оказаки гэмтлээс болоод маргааш талбайд гарах эсэх нь бүрхэг бн. Тэрээр одоо Лэйстер ситид алба хашиж байгаа.
*********************
Пэругийн Гуэрреро сэлгээнд сууж байхдаа дотроо их дургүй бсан гэнэ. Гэхдээ дасгалжуулагчийн шийдвэрийг би хүндэлнэ гэжээ. Тэр талбайд орж ирэнгүүт тоглолтын хэмнэлийг өөрчилж байсан юм.
*********************
Ибра Францын дасгалжуулагч Дэшамыг буруушаажээ. Дэшам Бэнжемаг багтаа дуудахгүй байгаад дургүйцсэн тэр Бэнжема бол ЧЛ-ийн аварга, бас Реал Мадридад тоглодог, тэр Орост байх ёстой бсан гэж.
*********************
Испаний дасгалжуулагч Лопэтэги хөөгдсөний дараа холбооны спортын захирал Иэрро түүний оронд очсон. Иэррогийн оронд шигшээгийн төлөө 69 тоглолт хийсэн Марчена томилогджээ.
*********************
Германы тоглолтод Ройс сэлгээгээр ороод багийн довтолгоог эрчимжүүлж байсан. Дасгалжуулагч Лөв түүнийг яагаад гараанд гаргаагүй талаараа Бидэнд хол зам байгаа тул түүнийг энэ тоглолтод амраахыг хүссэн гэжээ.
*********************
Хуммэлс 7, 8 хүн довтолгоонд яваад орчихоор ардаа сөрөг алдчих гээд байгааг Саудын Арабын тоглолтын дараа баг дотроо анхааруулж байсан ч Мексик дээр энэ нь давтагдсан их уцаартай байгаа гэнэ.
*********************
Марадона Аргентины дасгалжуулагч Сампаолиг дахиад ингэж тогловол Аргентин руу буцах хэрэггүй, Оростоо үлд гэжээ.
*********************
Мессиг Марадона хамгаалжээ. Би нэг удаа 5 дараалаад пеналти алдаж байсан л гэж.
*********************
Мексикийн ерөнхийлөгч баг нь хожсоны дараа Бид та нарын ард байгаа шүү хэмээн тоглогчиддоо баяр хүргэн жиргэжээ.
*********************
Энэ дэлхийн аваргаар багуудын бэлтгэлийг дроноор ажих процесс их явагдаж байгаа. Солонгосын гол тоглогч Сон бэлтгэлийн үеэр 4 удаа өөр номертой өмсгөл өмссөн нь дроны эсрэг ажиллагаа байсан гэнэ.
*********************
Хэдий баг нь Уругвайд хожигдсон хэдий ч Египетийн хаалгач Эл-Шэнави тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Ивээн тэтгэгч болох шар айрагны компаний өгсөн цомыг тэр гардаж аваагүйн учир нь муслимууд согтууруулах ундааг хориглодог заншилтай холбон тайлбарлажээ.
Hup Holland Hup