Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dynasty

Moderators: Realist, poseidon, Хөлбөмбөгийн модууд

Тэд аваргуудын лигт 3 дараалан түрүүлж чадах уу?

Асуудалгүй түрүүлнэ
10
42%
Яагаад болохгүй гэж
12
50%
Яаж ийгээд л авна
2
8%
 
Total votes : 24

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Mojul » Wed Jun 13, 2018 9:19 pm

Дуудаж амжихымуу
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Forza Juve » Thu Jun 14, 2018 6:11 am

Танай шинэ дасгалжуудагч улирал дуусаагүй байхад ахиад нэг хусуулах байх даа. Бусад дасгалжуулагчид боломжгүй болоод нөхөөсөнд явчих шиг болсон. Нөхөөсөнд явсан байтлаа жаал хүлээлгэчихгүй шигшээгээ тэмцээнд аваад орох боломжоо алдлаа. Хар дарсан 12 сар байх байх даа ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Ganaa » Thu Jun 14, 2018 8:44 am

Муусайн тэнэгүүд ямар огцом гарууд вэ.
Тоглогчдын сэтгэл санаа новш боллоо доо.
Хэсгээсээ гараад хусуулах юм байна даа


Sent from my iPhone using Tapatalk
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby kayo » Thu Jun 14, 2018 8:44 am

Haha, uuruu shigsheegee baahan beldchiheed ur dung ni uzej chadahgui, shine ajil olgogchoosoo bolood husuulahaar yamar hereg baihav. Durgui l ehleh ni dee, hehe.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Thu Jun 14, 2018 9:49 am

Шигшээ багт онцгүй юм болчихлоо. Уул нь их өндөр хүлээлттэй байсан юмсан. Иерро одоо тэгээд 2 өдөрт юу хийж чадахав дээ.. Гайхамшиг л бүтээдэггүй юм бол.

Хулентэй тохиролцоонд хүрсэн юм бол нам жим байж байгаад дэлхийн аваргын дараа зарлачихаж болоогүй л юм байхдаа..
Манай зүгээс дэлхийн аваргын дараа Хулены гэрээг цуцлах үнэ 2 сая еврог төлнө гэж байсан чинь Испаний хөлбөмбөгийн холбоо түүнийг ажлаас нь халчихаж байгаа болохоор төлөх шаардлагагүй болж байгаа юм байна.

Өнөөдөр танилцуулгыг нь хийхээр төлөвлөж байгаа гэж. Үнэхээр дүүрцэн хүмүүс юмаа цүцүцү...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Өсөхбаяр » Thu Jun 14, 2018 10:11 am

2 саяар шигшээ багаа хутгалчаагүй блгүй дэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Villa_Bayaraa » Thu Jun 14, 2018 10:39 am

Зүгээр хөндлөнгийн хүний нүдээр харахад Реал 2 саяа хэмнэх алхам л хийчихлээ гэж харагдаж байна... тийм зорилго агуулаагүй л бол мэдсээр байж ДА-н өмнө ингэж яаран зарлахгүй л байх байсан... хэд хоногийн наана цаана ялгаагүй шд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby 21Grams » Thu Jun 14, 2018 1:06 pm

Рэалд 2 сая хэмнэснээс тоглогчид нь Дэлхийн аваргаар гялалзсан нь ашигтай байсан болов уу. Хаа хаанаа л болчимгүй юм хийчихлээ. Одоо шигшээ нь яаж тоглох нь уу, харъя. Сонирхолтой, кк.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby a_odko » Thu Jun 14, 2018 4:54 pm

Villa_Bayaraa wrote:Зүгээр хөндлөнгийн хүний нүдээр харахад Реал 2 саяа хэмнэх алхам л хийчихлээ гэж харагдаж байна... тийм зорилго агуулаагүй л бол мэдсээр байж ДА-н өмнө ингэж яаран зарлахгүй л байх байсан... хэд хоногийн наана цаана ялгаагүй шд...


Бичигдэж байгаа мэдээллээр бол Перез Лопэтэгуйг сонгох шатандаа Рамос тэргүүтэй Реалын тоглогчидтой холбогдож, санал, арга барил эд нарых нь талаар ярилцсан, нэг ёсондоо манай 7 тоглогч нөхрийг томилогдохыг аль эрт мэдэж байсан. Бүх зүйл ок болж Перез нөхрийг томилох шийдвэрээ гаргасны дараа нь Лопэтэгуй зарим тоглогчид мэдээд, зарим нь мэдэхгүй байх нь, мөн Реал руу томидогдох нь зэрэг румор гарч нь хувцас солих өрөөний уур амьсгал муудах зэргээр эд тэмцээний үеэр шигшээ багт муугаар нөлөөлнө гэж үзээд албан ёсоор зарлуулсан гэсэн.

Тэрнээс манайх бол хүлээж байгаад л ДАШТ-ын дараа нь зарлах байсан. Тэгсэн тэр шинээр томилогдсон его ихтэй ерөнхийлөгч нь л ийм **н** шийдвэр гаргачихлаа. Яахав, Перез нөхрийг сонгох явцдаа л холбоондоо эртнээс мэдэгдээд явсан бол ингэхгүй байсан биз.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby maNba » Thu Jun 14, 2018 5:05 pm

эцсийн эцэст Зидан л буруутай :ногоон:
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Thu Jun 14, 2018 5:44 pm

Реал тэгээд 2 саяыг хэмнэсэн ч яалаа байсан ч яалаа..
Холбооны ерөнхийлөгчийн шийдвэрийг шууд буруу гэх нь хэцүү.
Дэлхийн аварга хаяанд тулааад бэлтгэл нтр бүх юм сайхан хангагдаад яг эхлэх гэж байсан багийнх нь дасгалжуулагч өөрт нь юу ч мэдэгдэхгүй өөр клубтэй тохиролцоод тэгээд тэрийгээ бүр олон нийтэд гэнэт зарлачихсан гэхээр уурлах нь аргагүй л дээ..

Image
Мадридад аль хэзээний ирчихжээ.. Нилээн л хэл ам болж байж ирлээ.. Юу болохын болдоо...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Fri Jun 15, 2018 9:26 am

Карвахалын бэртэл ер нь фит болсон гэнэ. Гэхдээ хэсгийн эхний тоглолтыг өнжих бололтой. Иерро Валлехог нутаг буцааж..

Ромагийн Алиссонтой хувийн нөхцөлөө тохирсон, харин Роматай үнэ хөлсөн дээр нь тохирч чадахгүй байгаа гэж. Манай зүгээс 70 сая евро нтр бол гаргаж чадахгүй, энэ үнийг Ливерпүүл л төлж чадах байх гээд Перез хэлсэн байсан..

Валдано: Миний бодлоор Кристиано Роналдог залгамжлах хамгийн боломжтой хүн нь Неймар

Image
Хулен Лопетегуй:"Ээжийгээ алдсанаас хойш, өчигдөр миний хувьд хамгийн гунигтай өдөр байсан. Гэхдээ өнөөдөр хамгийн жаргалтай өдөр маань. Би сэтгэл хөдлөлөө барихыг хүсч байна. Гэхдээ надад итгэл хүлээлгэсэн Реал Мадрид, ерөнхийлөгч нарт талархлаа илэрхийлмээр байна. Хамгийн өндөр шаардлагатай клубт элсэж буйгаа мэднээ. Бид клубын түүхийг үргэлжлүүлэн өндөр түвшинд байлгахыг тулд тэмцэн бүх зүйлээ дайчлах болно. Бид гайхалтай хөлбөмбөгөө үргэлжлүүлэн хөгжүүлж, гайхалтай тоглогчдыг удирдаж, хамтдаа хамгийн өндөр оргилд хүрч чадна гэж бодож байна.

18 насандаа Кастиллагийн тоглогч болохоор энд ирж байсан. Энд байхдаа би шаардлагатай үнэлэмж, үнэнч байдлыг мэдэж авсан. Өмнө нь Кастиллаг удирдаж байлаа харин одоо Реал Мадрид. Энэ бол сайхан мөчлөг, би үнэхээр баяртай байна.

Би Испаний шигшээн тоглолтуудыг үзэх болноо, эргэлзээгүй. Бусад Испаний хүмүүсийн адилаар шигшээ багаа дэмжинэ. Тэднийг дэлхийн аваргад гайхалтай тоглон, цомоо буцаан авчирна гэдэгт итгэлтэй байна.
"
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Seikoni » Fri Jun 15, 2018 2:35 pm

Пэрэз Бэйлийн агенттай уулзсан гэнэ. Ямартай ч цалинг нь нэмүүлэх тухай ярилцсан бололтой.
Лациогийн Милинкович-Савич гээд нээх урт нэртэй хагасыг сонирхоод байна гэсэн нөгөөдөх нь Ювэ руу явж байгаа юм уудаа. Лациодоо айхтар л мундаг тоглодог байсан гэнэ.
Хаалгач авч байж л салах бололтой. ДДГ гээд дахиад л дуулдаад л. Куртуагийн гэрээ ирэх жил бас дуусна гээд л. Аллисоныг бас болиогүй гэх мэт.
Сантосоос бас нэг 17-той Родриго гээд бразил хүүхэд авч байгаа юм уу даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby someone » Fri Jun 15, 2018 5:58 pm

Навас уг нь сайн байгаа ш д. Дээр нь багаа гэсэн чин сэтгэлтэй нь харагддаг.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Ultra Madridista » Sun Jun 17, 2018 1:47 am

Өчигдрийн Роны тоглолт Перезд нэг юм бодогдуулсан байхдаа >Ронгүй Реал бол тэгээд л нэг Барса хавьцаа юмуу даа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Mon Jun 18, 2018 10:19 am

Навас хөөрхий минь ийм байдалтай удаж байна даа.. Зидан байхад л тайван байсан байх.. Энэ улиралдаа бол гайгүй байх л гэж бодоод байгаашд миний хувьд.. Одоо 32 хүрнэ. Уул нь ч хаалгачийн хувьд ид сайхан нас даа.. Энд тэнд баахан хаалгачтай холбогдож шуумарч байгаад тэгэс ингэс гээд өнгөрчихөөсэй энэ зун..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Mon Jun 18, 2018 2:14 pm

Бейл одоо Америкт байгаа юм байна. Гольфын бэлтгэл хийсэн шигээ.. Америкаас амралтаа дуусгаж ирээд Хулентэй ирээдүйнхээ талаар ярилцахаар болж. Ярилцаад хэрвээ 1-р сонголт биш гэвэл багийг орхихоор төлөвлөж байгаа гэсэн байна.. МанЮтд л мань хүнийг авах хамгийн боломжтой байгаа бололтой..

Хулены энэ зуны наймааны гол бай нь Сербийн Милинкович-Савич болон Алиссон нар гэнэ дээ.. Лацио Милинкович-Савичаа 100саяар үнэлээд байгаа гэнэ шүү. Энэ тоглогчдын үнэ бүр талийжээ.. Милинкович-Савичийн аав нь хүүгээ Испанид тоглохоос өмнө Ювентуст тоглох хэрэгтэй, Ювентуст тэр төгс зохицно, 25нас хүрээд Испанид тогловол болноо л гэж..

Image
Сантосоос Родриго хэмээх 17 настай залуу тоглогчийг авчихлаа.. 6 жилийн гэрээ хийсэн юм байна. Ирэх жил 18 нас хүрээд 7 сард Испанид ирнэ гэнэ. Наймаа ойролцоогоор 45 сая еврогоор хийгдсэн. Хэр залуу юм болдоо.
Vinicius Junior, Rodrygo гээд 2 Бразил залуутай боллоо. Vinicius чинь хэзээ ирэх билээ? Одоо ирэх билүү..?
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Tue Jun 19, 2018 1:50 pm

Lucas Vazquez: “Би Реал Мадридаас хэзээ ч явахгүй хүсдэггүй, харин ч үргэлжлүүлэн тоглохыг хүсдэг. Зидан надад их минут олгодог байсан. Тиймээс ч би энд байна. Лопетегуй бол гайхалтай менежер. Зиданыг орлох сайн сонголт.” [cope]

Image
Vinicius Jr with an exclusive interview to Marca: “Playing for Real Madrid is priceless.”

Залуучуудын багийн дасгалжуулагч Гути маань гэрээгээ 2 жилээр сунгажээ. Туркын Бешикташаас үндсэн багийн туслахаар ажиллах санал ирсэн ч татгалзаж. Ирэх улиралд Шаби Алонсо, Раул 2 маань хүүхдийн баг дасгалжуулж эхлэн албан ёсоор дасгалжуулагчийн карьераа эхлэнэ. [marca]

Алиссоныг авахаар оролдож байгаа хэдий ч Ромагаас нөгөө айхтар үнэ хэлсэн хэвээр.. Манайхаас болохоор буулгах гээд үзээд байдаг. Тэгсэн чинь Челсигийн Куртуагийн гэрээ ирэх жил дуусах юм байна. Хэрвээ багтайгаа гэрээгээ сунгахгүй гэвэл Челси ирэх жил үнэгүй алдах тул энэ зун явуулж магадгүй гэнэ. Манайхан сонирхож байгаа мэдээлэл хэдэн сарын өмнөөс гарсан. Үнэхээр Челси зарахаар болвол Ромагийн нэхээд байгаа үнийн ердөө талаар нь л Куртуаг авах боломжтой болох гэнэ. [@mariotorrejon]

Хулен Лопетегуй өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 9:30-д Валдебебаст хүрэлцэн ирж албан ёсоор ажилдаа орлоо..

Эден Азар ирээдүйнхээ талаар: Реал Мадрид намайг сонирхож байгааг бүгд л мэднэ, тэд намайг худалдаж авахын тулд юу хийх ёстойгоо ч мэднэ. Гэхдээ би эхлээд Челсигийн дасгалжуулагчийн шийдвэр, ирэх улирлын төлөвлөгөөг сонсоно. Үүнийхээ дараа шийдвэрээ гаргана. Гэхдээ одоо бол энэ талаар ярихад тохиромжтой цаг бишээ гэж..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Tue Jun 19, 2018 3:43 pm

Image
Риод Фламенго клубтэйгээ хамт өнгөрсөн улирал хэр байвдаа?
Бразилын аварга болон Либертадорын цомд их олон минут тоглож, олон зүйлийг суралцсан их зүйлийн эхлэл болсон жил байлаа. Надад ойлгомжгүй зүйл их байсан, бэлтгэл дээр ч тэр. Фламенго-н бүх мэргэжилтнүүд надад маш их тусалсан.

45 сая еврогоор үнэлэгдсэн. Тэр талаар?
Би мөнгөний талаар хэзээ ч боддоггүй. Өмсгөлөө өмссөнөөр зөвхөн тоглож, хөгжилдөн багтаа бахархлыг өгөхийг хүсдэг.

Өөрийн чинь шилжилт их түүхэн шилжилт. Хөлбөмбөгт 18наснаас доошхи тоглогчдоос хамгийн үнэтэй тоглогч. Олон найз, гэр бүлийн хамаатан, бусад хүмүүс гээд гарч ирсэн байхдаа...
Тийм хүмүүс үргэлж л гарч ирдэг, гэхдээ аав, гэр бүл маань намайг муу зүйлээс хамгаалдаг. Тиймээс намайг үргэлж дэмжиж, үргэлж надтай хамт байдаг хүмүүстэй хамт байх болноо.

Чи Рио де Жанейро муж дахь Сао Гонсало гэдэг хотод төрсөн. Хотынхоо талаар яриач?
Сао Гонсало бол эгэл жирийн хот. Гудамжинд найзуудтайгаа үргэлж хөлбөмбөг тоглодог байсан, гэртээ зөвхөн унтах гэж л харьдаг байлаа. Риод ирээд гэр бүл, найзуудаа авчирсан. Тэдэнд илүү сайхан амьдралыг өгч чадаг байгаа нь үнэ цэнэтэй зүйл.

Хөлбөмбөг тоглож, оддыг шүтнэ. Энэ бүхний өмнөх амьдралаа хэр санадаг вэ?
Гудамжинд хөлбөмбөг тоглоно, оддыг үзнэ... Бүх л хүүхэд ийм байсан. Үнэхээр аз жаргалтай байсан шүү..

Чи үргэлж сэтгэл зүйн хүч хамгийн чухал нь гэж хэлдэг. Фламенго-н сэтгэл зүйчид чамд хэр тусалсан бэ? Тэд юу гэж хэлдэг байсан?
Би нэг хийдэг зүйлтэй байлаа. Тэр нь долоо хоногт дор хаяж нэг удаа сэтгэл зүйчтэй ярилцах.. Тэд надад маш их тусалсан.Фламенго-н төлөвлөгөө надад сайнаар нөлөөлсөн. Би тэдэнд үргэлж итгэдэг, ахмад, илүү туршлагатай хүмүүс шүү дээ.

Өөрт чинь асар их хүлээлт тавьж буй, үүндээ хүрэхгүй бол гэж айж байна уу?
Үгүй ээ. Би өөрийн потенциалаа мэднэ. Би өөрийгөө хэр хол явж чадахаа мэднэ. Би зөвхөн бэлтгэлдээ л анхаарах хэрэгтэй үүний хүчинд л би одоо Фламенгод байна. Бурхан надад хүндэтгэл өгнө гэж итгэж байна.

Та Бразилын хамгийн олон дэмжигчтэй, мөн хамгийн олон үзэн ядагчтай Фламенгогоос явж байна. Одоо та Испани дахь адил клуб гэж болох Реал Мадридад очно. Дарамттай байна уу?
Үгүй ээ. Фламенго-н залуучуудын системээр дамжин ирсэн хүмүүсийг дарамтанд оруулдаг. Энэ тал дээр миний хувьд шигшээ багийнхаа залуучуудын багт тоглож байхдаа их зүйлд суралцсан. Би ихэнх цагаа дарамт шахалт, үүрэг хариуцлагыг хэрхэн яаж зохицуулах талаар суралцаж өнгөрөөдөг байсан юм. Реал Мадрид дэлхийн хамгийн шилдэг клубуудын нэг, бусад багаас ялгаатай гэдгийг мэднээ. Би одоо Бразилын хамгийн том клубээс Испаний хамгийн том клуб рүү шилжиж байна. Реал Мадридын өмсгөлийг өмсөх нь үнэ цэнэтэй байх болноо.

Чамайг Бразилд арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхаж байсан. Энэ зүйл Испанид тохиолдоно гэж бодож байна уу?
Үгүй ээ, үүнд нээх анхаарал хандуулдаггүй. миний авга Ulysses ийм зүйл их хардаг. Би хөлбөмбөгтөө анхаарал хандуулахын тулд интернетийн хэрэглээгээ багасгасан. Надад эрч хүч өгдөг тоглогчдын бичлэгийг л үздэг болсон.

Шинэ клубтэйгээ танилцах Мадридын анхны аялал ямаршуухан байв?
4 өдөр болсон, клубынхээ талаар бага сага зүйл мэддэг болсон. Эцэг эх, агент маань л байсан. Би бэлтгэлийн талбай дээр очин, Сантиаго Бернабеуд зочилж хэдэн тоглогчидтой ярилцсан шүү.

Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйлээ нэрлээч?
Бүх зүйл... Клубын доторх бүх зүйл, тоглогчдын санал болгож буй бүх зүйл... Бернабеуд очоод би зарим зүйлийг мөрөөдсөн, удахгүй тэр бүх мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна.

Чи Мадридад хаана амьдрахаа мэдэж байгаа юу? Байшинтай юу?
Би мэдэхгүй, миний гэр бүл энэ бүх зүйлд санаа тавина.

Рио де Жанейрогоос юуг хамгийн их үгүйлэх бол?
Рио де Жанейро бол миний гэр. Нар, далайн эрэг, сайн найзуудтайгаа байх гээд олон зүйл байна. Харамсалтай нь би тэр бүх зүйлийг Мадрид руу авч явж чадахгүй, гэхдээ тэд над дээр зочилж ирж болно шүү дээ.

Реал Мадрид чамайг багтаа авахаар хэр удаан хугацаа зарцуулсныг мэдэх үү?
Мэдэхгүй ээ...

12 настайгаас чинь хойш Мадридынхан чамайг сонирхож байсан гэж зарим хүмүүс хэлдэг юм билээ.
Тиймээ, гэхдээ үүнээс их ч хугацаа байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Хуни үргэлж намайг дагадаг байсан. Энэ бүхний дараа би дэлхийн хамгийн шилдэг багт очихоор болсон.

Таныг сонирхож байсан олон баг байсан уу?
Тиймээ, ПСЖ Барса гэх мэт.. Тэд үргэлж надтай холбоотой байсан. Эцсийн эцэст бид зөв цаг зөв багаа хүлээж байсан байна.

Реал Мадридыг сонгоод чи эрх чөлөөг мэдрэв үү? Айдсыг мэдрэв үү? Ямар мэдрэмж төрж байсан бэ?
Баяр хөөр.Би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэн, дэлхийн шилдэг тоглогчид тоглодог клубт очихоор болсон. Хамгийн сайхан нь... Би Реал Мадридтай хийсэн гэрээнд гарын үсэг зурахад мэдэрч байсан аз жаргалаа тайлбарлаж чадахгүй нь...

Клубын талаар хэр их зүйлийг мэдэж байсан бэ? Ямархуу дүрслэлтэй байв?
Тэд маш их цомтой, бас фанатуудын үлгэр жишээ шүтээнүүд болох Роналдо Назарио, Роберто Карлос зэрэг олон шилдэг Бразил тоглогчидтой байсан.

Бернабеуд анх удаа алхан ороход ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн үү?
Цэнгэлдэх намайг маш их гайхшруулсан. Бид тоглолтонд явсан боловч айлчлалдаа маш их сэтгэл хөдөлгөсөн. Манай ах надтай хамт байсан. Бидний аялал маш сайхан болж, илүү их сэтгэгдэл төрүүлсэн.

Чи Эль Класикогийн тоглолтыг очиж үзсэн. Даанч Реал Мадрид хожигдчихсон. Санаж байна уу?
Надтай хамт явсан хүмүүс чи муу зүйл авчирлаа гэж тоглож байсан шүү.. Миний авга, агент гээд азгүй залуус хаха..

Чамайг тоглох үед, тэд үзэх болов уу? Асуусан уу?
Би тоглох бол өөр хэрэг л дээ.. Харин бусад багуудыг үзэхэд нь сайнгүй л байх болов уу хаха...

Чи Мадридиста, Мадриленогийн ялгааг мэдэх үү?
Үгүй ээ..

Реал Мадридтай гэрээ байгуулахаас өмнө тэдний өмсгөл чамд байсан уу?
Надад гарын үсэг зурж байхад Хунигийн өгсөн өмсгөл л байгаа.

Ямар тоглогчидтой тоглохыг тэсэн ядан хүлээж байна?
Кристиано Роналдо, Марсело гээд бүгд..

Реал Мадрид клуб Иско, Марко Асенсио, Лукас Вазкүйз гээд олон сайн тоглогчидтой. Тэдгээрээс хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл чинь юу вэ?
Тэдний зан чанар. Би үргэлж Асенсиог дагадаг. Түүн шиг амжилттай байхыг хүсдэг. ПС дээр авгынхаа эсрэг тоглоход Асенсиогоор маш олон гоол оруулж байсан. Асенсио бол алтан бөмбөгийн төлөө хүчтэй өрсөлдөх тоглогчдын нэг.

Кристианод гоолын дамжуулалт өгч, гоолын баяраа хамт тэмдэглэж байна гэж төсөөлдөг үү?
Мэдээж, би их олон зүйлийг төсөөлсөн. Харин одоо ирэх цагт л илүү их санаа зовж байна даа.

Чи Мадрид руу явж байгаа Бразилын ганц авьяастан биш. Родриго бас очихоор болсон. Энэ талаарх чиний бодол?
Би түүнийг 2015 оноос хойш мэднэ. Би нэг улирал хамт тоглосон юм. Тэр бид 2 ялгаатай гэдгийг л хамгийн сайн мэдэж байна. Цаг хугацаа өнгөрөн тэр өсч дэвжиж гайхалтай түвшинд хүрсэн байна. Би түүнийг гайхалтай тоглогч болно гэдэгт итгэлтэй байгаа.

Түүнийг Реал Мадридтай гарын үсэг зурсны дараа чи түүнтэй ярьсан уу?
Гарын үсэг зурахаас нь өмнө ярьсан. Би бага зэрэг санаа зовж байсан. Гэхдээ тэр зөв сонголт хийсэн.

Өнгөрсөн улиралд Фламенго 4 өөр дасгалжуулагчтай байсан. Энэ тогтворгүй байдлын талаар?
Би тэднээс бүгдээс нь суралцахыг оролдсон. Бүгд өөр өөрийн зан чанартай дасгалжуулагчдаас суралцахыг нь суралцан, өөрт шингээхийг нь шингээхийг хичээсэн. Би хүүхэд байхаасаа Зе Рикардогийн удирдлага дор тоглосон. Тэр карьерын маань эхлэл үед надад маш их тусалж дэмжин, үндсэн багт сонгож байсан. Руеда ирсэнээр Бразилаас гадуурх хөлбөмбөгийн дадлага, туршлага, инновацийг надад суулгаж өгсөн. Харин Карпежиана зөв цагт маань тусалж дэмжин, өсч дэвжихэд маань хамгийн их тус хүргэсэн. Маурицио бол одоо дөнгөж эхэлж байна, тэр ирээдүйд гайхалтай дасгалжуулагч болно байх.

Чи Зиданы удирдлага дор тоглохыг мөрөөддөг байсан гэсэн. Гэтэл тэр явчихсан. Мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
Бага зэрэг гунигтай байсан. Зидан шиг гайхалтай тоглодог дасгалжуулагчтай байх нь өөр хэрэг. Марсело надад тэрний талаар сайн залуу, багийнхаа төлөө зүрх сэтгэлтэй гээд их зүйл хэлж өгсөн юм.

Одоо Хулен Лопетегуй шинэ дасгалжуулагч болсон. Энэ танд найдвар өгч байна уу?
Тиймээ маш их. Родриго 18 хүрээд Мадридад ирэхэд болон одоо надад маш их тус хүргэнэ байх.

Чи Реал Мадридын үндсэн багт тоглоход бэлэн үү?
Мэдэхгүй, би тэдэнтэй бэлтгэл хийгээгүй. Би тэнд очоод аль болох хурдан дасч, багийн бүрэлдэхүүний нэг хэсэг болох болноо.

Реал Мадрид чамайг Европын ямар нэгэн клуб рүү зээллэгээр явуулж болохгүй гэрээтэй гэсэн. Энэ үнэн үү?
Үгүй ээ, энэ худлаа. Энэ бол хэвлэл мэдээллийнхний л хийж буй зүйл. Миний хувьд хамгийн сайн зүйлд анхаарлаа төвлөрүүлж, аль болох хурдан хөгжиж, багийнханд хэрэгтэй гэж харж байгаа..

Хэрвээ улирлын өмнөх нөхөрсөг тоглолтын дараа Реал Мадрид клуб чамайг ямар нэгэн клуб руу зээллэгээр явуулахаар болж чамаас санал асуувал чи Бразил руу буцах уу? Европын аль нэгэн клуб рүү явах уу?
Би Реал Мадридад л тоглохыг хүсч байна. Тэд миний сайн зүйлсийг харна гэж итгэж байна. Хэрвээ тэд намайг Испаний хөлбөмбөг, цаг агаарт дасан зохицоход болоогүй гэвэл би хүлээн зөвшөөрч илүү их хөдөлмөрлөн хөгжиж эргэн ирэх болно.

Яг одоо дэлхийн аварга болж байна? Дэлхийн аваргын тухай анхны дурсамж?
Сайн санахгүй байна. Гэхдээ Роналдиногийн талбайн голоос хийсэн гоол л бодогдож байна...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Wed Jun 20, 2018 9:29 am

Image
Украйнаас 19 настай залуу хаалгач Андрей Луниныг авчихлаа.. 14саяар авсан байна. 1,91 өндөртэй, ер нь ирээдүйтэй гэгдэж байгаа залуу.. Лопетегуй үндсэн багт уу кастиллад тоглуулах уу гэдгийг нь шийдэх юм байна.

Карвахал маань өнөөдөр хэсгийн 2 дахь тоглолтонд оролцох боломжтой болсон гэнэ.. :eek:

Кристиано 30 хүрснээсээ хойш шигшээ багтаа 32 гоол хийгээд байгаа юм байна. Энэ нь 90минутанд дундажаар 1,04 гоол гэсэн үг..
30 хүрэхээсээ өмнө 52-г хийж байж..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Jaal_huu » Wed Jun 20, 2018 9:49 am

Rain wrote:Навас хөөрхий минь ийм байдалтай удаж байна даа.. Зидан байхад л тайван байсан байх.. Энэ улиралдаа бол гайгүй байх л гэж бодоод байгаашд миний хувьд.. Одоо 32 хүрнэ. Уул нь ч хаалгачийн хувьд ид сайхан нас даа.. Энд тэнд баахан хаалгачтай холбогдож шуумарч байгаад тэгэс ингэс гээд өнгөрчихөөсэй энэ зун..

Ливерпүүл Алонсогоо байсаар нь байтал энд тэндхийн хүнтэй нэр холбогдсоор байгаад явуулцан гэж боддог шдэ. Тэгээд үр дүнд нь яалаа.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Ultra Madridista » Wed Jun 20, 2018 11:35 pm

навасын энэ дэлхийн аваргын тоглолт их зүйл хэлнэ дээ муу тогловол ямар ч байсан хаалгач авах байх .Энэ Вунициусыг зээллэгээр 1 жил тоглуулсан дээр байхаа .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Fri Jun 22, 2018 9:44 am

Навас маань Лопетегуйн төлөвлөгөөнд багтахыг хүсч байнаа, үлдмээр байнаа л гэж..

Лопетегуй Тео, Валлехо нарыг ирэх улиралд үлдээж, харин Маркос Льоренте, Чебаллос 2-г улирлын өмнөх бэлтгэл, тоглолтуудыг нь харж байгаад яах эсэхээ шийдэх юм гэнэ дээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Ultra Madridista » Fri Jun 22, 2018 10:23 am

Манайхан Оросд сайхан бэлтгэл хийж байна даа бүгд гоолдоод МОМ болоод л аргагүй 3 дараалж түрүүлсэн багийн чанар чансаа энэ дээ .
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Real Madrid C.F.2017/18:Less is More-The Birth of a Dyna

Postby Бороо » Mon Jun 25, 2018 9:17 am

Дэлхийн аваргын дараа Начогийн гэрээг шинэчлэнэ гэнэ. Шинэ гэрээнд цалинг нь 4 сая евро болгох гэнэ..

Ковачич маань хэрвээ ирэх улиралд Лопетегуйн төлөвлөгөөний гол хэсэг биш байх юм бол явна, би залуу хүн илүү их минут тоглохыг хүсч байна гэсэн байна. Харин клубын удирдлагын зүгээс Коваг явуулах ямар нэгэн сонирхолгүй байгаа бөгөөд Лопетегуйн төлөвлөгөөнд 100% багтанаа, Модричийн орлох хүн шүү дээ гээл байгаа гэнэ.. Вазкүйк нтр гээд тоглогчид ч гэсэн Коваг үлдээсэй гэж хүсч байгаа гэж ярилцлага өгч.. ДА-н дараа тодорхой болох биз..

Image
Дэлхийн аваргаар гялалзах нэгнийг авчихмаар байдаг.. Гэтэл багийнх нь тоглогчид гялалзаад байдаг гэнээ хаха..
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

PreviousNext

Return to Real Madrid CF

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron