Риод Фламенго клубтэйгээ хамт өнгөрсөн улирал хэр байвдаа?Бразилын аварга болон Либертадорын цомд их олон минут тоглож, олон зүйлийг суралцсан их зүйлийн эхлэл болсон жил байлаа. Надад ойлгомжгүй зүйл их байсан, бэлтгэл дээр ч тэр. Фламенго-н бүх мэргэжилтнүүд надад маш их тусалсан.
45 сая еврогоор үнэлэгдсэн. Тэр талаар?Би мөнгөний талаар хэзээ ч боддоггүй. Өмсгөлөө өмссөнөөр зөвхөн тоглож, хөгжилдөн багтаа бахархлыг өгөхийг хүсдэг.
Өөрийн чинь шилжилт их түүхэн шилжилт. Хөлбөмбөгт 18наснаас доошхи тоглогчдоос хамгийн үнэтэй тоглогч. Олон найз, гэр бүлийн хамаатан, бусад хүмүүс гээд гарч ирсэн байхдаа...Тийм хүмүүс үргэлж л гарч ирдэг, гэхдээ аав, гэр бүл маань намайг муу зүйлээс хамгаалдаг. Тиймээс намайг үргэлж дэмжиж, үргэлж надтай хамт байдаг хүмүүстэй хамт байх болноо.
Чи Рио де Жанейро муж дахь Сао Гонсало гэдэг хотод төрсөн. Хотынхоо талаар яриач?Сао Гонсало бол эгэл жирийн хот. Гудамжинд найзуудтайгаа үргэлж хөлбөмбөг тоглодог байсан, гэртээ зөвхөн унтах гэж л харьдаг байлаа. Риод ирээд гэр бүл, найзуудаа авчирсан. Тэдэнд илүү сайхан амьдралыг өгч чадаг байгаа нь үнэ цэнэтэй зүйл.
Хөлбөмбөг тоглож, оддыг шүтнэ. Энэ бүхний өмнөх амьдралаа хэр санадаг вэ?Гудамжинд хөлбөмбөг тоглоно, оддыг үзнэ... Бүх л хүүхэд ийм байсан. Үнэхээр аз жаргалтай байсан шүү..
Чи үргэлж сэтгэл зүйн хүч хамгийн чухал нь гэж хэлдэг. Фламенго-н сэтгэл зүйчид чамд хэр тусалсан бэ? Тэд юу гэж хэлдэг байсан?Би нэг хийдэг зүйлтэй байлаа. Тэр нь долоо хоногт дор хаяж нэг удаа сэтгэл зүйчтэй ярилцах.. Тэд надад маш их тусалсан.Фламенго-н төлөвлөгөө надад сайнаар нөлөөлсөн. Би тэдэнд үргэлж итгэдэг, ахмад, илүү туршлагатай хүмүүс шүү дээ.
Өөрт чинь асар их хүлээлт тавьж буй, үүндээ хүрэхгүй бол гэж айж байна уу?Үгүй ээ. Би өөрийн потенциалаа мэднэ. Би өөрийгөө хэр хол явж чадахаа мэднэ. Би зөвхөн бэлтгэлдээ л анхаарах хэрэгтэй үүний хүчинд л би одоо Фламенгод байна. Бурхан надад хүндэтгэл өгнө гэж итгэж байна.
Та Бразилын хамгийн олон дэмжигчтэй, мөн хамгийн олон үзэн ядагчтай Фламенгогоос явж байна. Одоо та Испани дахь адил клуб гэж болох Реал Мадридад очно. Дарамттай байна уу?Үгүй ээ. Фламенго-н залуучуудын системээр дамжин ирсэн хүмүүсийг дарамтанд оруулдаг. Энэ тал дээр миний хувьд шигшээ багийнхаа залуучуудын багт тоглож байхдаа их зүйлд суралцсан. Би ихэнх цагаа дарамт шахалт, үүрэг хариуцлагыг хэрхэн яаж зохицуулах талаар суралцаж өнгөрөөдөг байсан юм. Реал Мадрид дэлхийн хамгийн шилдэг клубуудын нэг, бусад багаас ялгаатай гэдгийг мэднээ. Би одоо Бразилын хамгийн том клубээс Испаний хамгийн том клуб рүү шилжиж байна. Реал Мадридын өмсгөлийг өмсөх нь үнэ цэнэтэй байх болноо.
Чамайг Бразилд арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхаж байсан. Энэ зүйл Испанид тохиолдоно гэж бодож байна уу?Үгүй ээ, үүнд нээх анхаарал хандуулдаггүй. миний авга Ulysses ийм зүйл их хардаг. Би хөлбөмбөгтөө анхаарал хандуулахын тулд интернетийн хэрэглээгээ багасгасан. Надад эрч хүч өгдөг тоглогчдын бичлэгийг л үздэг болсон.
Шинэ клубтэйгээ танилцах Мадридын анхны аялал ямаршуухан байв?4 өдөр болсон, клубынхээ талаар бага сага зүйл мэддэг болсон. Эцэг эх, агент маань л байсан. Би бэлтгэлийн талбай дээр очин, Сантиаго Бернабеуд зочилж хэдэн тоглогчидтой ярилцсан шүү.
Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйлээ нэрлээч?Бүх зүйл... Клубын доторх бүх зүйл, тоглогчдын санал болгож буй бүх зүйл... Бернабеуд очоод би зарим зүйлийг мөрөөдсөн, удахгүй тэр бүх мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна.
Чи Мадридад хаана амьдрахаа мэдэж байгаа юу? Байшинтай юу?Би мэдэхгүй, миний гэр бүл энэ бүх зүйлд санаа тавина.
Рио де Жанейрогоос юуг хамгийн их үгүйлэх бол?Рио де Жанейро бол миний гэр. Нар, далайн эрэг, сайн найзуудтайгаа байх гээд олон зүйл байна. Харамсалтай нь би тэр бүх зүйлийг Мадрид руу авч явж чадахгүй, гэхдээ тэд над дээр зочилж ирж болно шүү дээ.
Реал Мадрид чамайг багтаа авахаар хэр удаан хугацаа зарцуулсныг мэдэх үү?Мэдэхгүй ээ...
12 настайгаас чинь хойш Мадридынхан чамайг сонирхож байсан гэж зарим хүмүүс хэлдэг юм билээ.Тиймээ, гэхдээ үүнээс их ч хугацаа байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Хуни үргэлж намайг дагадаг байсан. Энэ бүхний дараа би дэлхийн хамгийн шилдэг багт очихоор болсон.
Таныг сонирхож байсан олон баг байсан уу?Тиймээ, ПСЖ Барса гэх мэт.. Тэд үргэлж надтай холбоотой байсан. Эцсийн эцэст бид зөв цаг зөв багаа хүлээж байсан байна.
Реал Мадридыг сонгоод чи эрх чөлөөг мэдрэв үү? Айдсыг мэдрэв үү? Ямар мэдрэмж төрж байсан бэ?Баяр хөөр.Би хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэн, дэлхийн шилдэг тоглогчид тоглодог клубт очихоор болсон. Хамгийн сайхан нь... Би Реал Мадридтай хийсэн гэрээнд гарын үсэг зурахад мэдэрч байсан аз жаргалаа тайлбарлаж чадахгүй нь...
Клубын талаар хэр их зүйлийг мэдэж байсан бэ? Ямархуу дүрслэлтэй байв?Тэд маш их цомтой, бас фанатуудын үлгэр жишээ шүтээнүүд болох Роналдо Назарио, Роберто Карлос зэрэг олон шилдэг Бразил тоглогчидтой байсан.
Бернабеуд анх удаа алхан ороход ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн үү?Цэнгэлдэх намайг маш их гайхшруулсан. Бид тоглолтонд явсан боловч айлчлалдаа маш их сэтгэл хөдөлгөсөн. Манай ах надтай хамт байсан. Бидний аялал маш сайхан болж, илүү их сэтгэгдэл төрүүлсэн.
Чи Эль Класикогийн тоглолтыг очиж үзсэн. Даанч Реал Мадрид хожигдчихсон. Санаж байна уу?Надтай хамт явсан хүмүүс чи муу зүйл авчирлаа гэж тоглож байсан шүү.. Миний авга, агент гээд азгүй залуус хаха..
Чамайг тоглох үед, тэд үзэх болов уу? Асуусан уу? Би тоглох бол өөр хэрэг л дээ.. Харин бусад багуудыг үзэхэд нь сайнгүй л байх болов уу хаха...
Чи Мадридиста, Мадриленогийн ялгааг мэдэх үү?Үгүй ээ..
Реал Мадридтай гэрээ байгуулахаас өмнө тэдний өмсгөл чамд байсан уу?Надад гарын үсэг зурж байхад Хунигийн өгсөн өмсгөл л байгаа.
Ямар тоглогчидтой тоглохыг тэсэн ядан хүлээж байна?Кристиано Роналдо, Марсело гээд бүгд..
Реал Мадрид клуб Иско, Марко Асенсио, Лукас Вазкүйз гээд олон сайн тоглогчидтой. Тэдгээрээс хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл чинь юу вэ?Тэдний зан чанар. Би үргэлж Асенсиог дагадаг. Түүн шиг амжилттай байхыг хүсдэг. ПС дээр авгынхаа эсрэг тоглоход Асенсиогоор маш олон гоол оруулж байсан. Асенсио бол алтан бөмбөгийн төлөө хүчтэй өрсөлдөх тоглогчдын нэг.
Кристианод гоолын дамжуулалт өгч, гоолын баяраа хамт тэмдэглэж байна гэж төсөөлдөг үү?Мэдээж, би их олон зүйлийг төсөөлсөн. Харин одоо ирэх цагт л илүү их санаа зовж байна даа.
Чи Мадрид руу явж байгаа Бразилын ганц авьяастан биш. Родриго бас очихоор болсон. Энэ талаарх чиний бодол?Би түүнийг 2015 оноос хойш мэднэ. Би нэг улирал хамт тоглосон юм. Тэр бид 2 ялгаатай гэдгийг л хамгийн сайн мэдэж байна. Цаг хугацаа өнгөрөн тэр өсч дэвжиж гайхалтай түвшинд хүрсэн байна. Би түүнийг гайхалтай тоглогч болно гэдэгт итгэлтэй байгаа.
Түүнийг Реал Мадридтай гарын үсэг зурсны дараа чи түүнтэй ярьсан уу?Гарын үсэг зурахаас нь өмнө ярьсан. Би бага зэрэг санаа зовж байсан. Гэхдээ тэр зөв сонголт хийсэн.
Өнгөрсөн улиралд Фламенго 4 өөр дасгалжуулагчтай байсан. Энэ тогтворгүй байдлын талаар?Би тэднээс бүгдээс нь суралцахыг оролдсон. Бүгд өөр өөрийн зан чанартай дасгалжуулагчдаас суралцахыг нь суралцан, өөрт шингээхийг нь шингээхийг хичээсэн. Би хүүхэд байхаасаа Зе Рикардогийн удирдлага дор тоглосон. Тэр карьерын маань эхлэл үед надад маш их тусалж дэмжин, үндсэн багт сонгож байсан. Руеда ирсэнээр Бразилаас гадуурх хөлбөмбөгийн дадлага, туршлага, инновацийг надад суулгаж өгсөн. Харин Карпежиана зөв цагт маань тусалж дэмжин, өсч дэвжихэд маань хамгийн их тус хүргэсэн. Маурицио бол одоо дөнгөж эхэлж байна, тэр ирээдүйд гайхалтай дасгалжуулагч болно байх.
Чи Зиданы удирдлага дор тоглохыг мөрөөддөг байсан гэсэн. Гэтэл тэр явчихсан. Мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?Бага зэрэг гунигтай байсан. Зидан шиг гайхалтай тоглодог дасгалжуулагчтай байх нь өөр хэрэг. Марсело надад тэрний талаар сайн залуу, багийнхаа төлөө зүрх сэтгэлтэй гээд их зүйл хэлж өгсөн юм.
Одоо Хулен Лопетегуй шинэ дасгалжуулагч болсон. Энэ танд найдвар өгч байна уу?Тиймээ маш их. Родриго 18 хүрээд Мадридад ирэхэд болон одоо надад маш их тус хүргэнэ байх.
Чи Реал Мадридын үндсэн багт тоглоход бэлэн үү?Мэдэхгүй, би тэдэнтэй бэлтгэл хийгээгүй. Би тэнд очоод аль болох хурдан дасч, багийн бүрэлдэхүүний нэг хэсэг болох болноо.
Реал Мадрид чамайг Европын ямар нэгэн клуб рүү зээллэгээр явуулж болохгүй гэрээтэй гэсэн. Энэ үнэн үү?Үгүй ээ, энэ худлаа. Энэ бол хэвлэл мэдээллийнхний л хийж буй зүйл. Миний хувьд хамгийн сайн зүйлд анхаарлаа төвлөрүүлж, аль болох хурдан хөгжиж, багийнханд хэрэгтэй гэж харж байгаа..
Хэрвээ улирлын өмнөх нөхөрсөг тоглолтын дараа Реал Мадрид клуб чамайг ямар нэгэн клуб руу зээллэгээр явуулахаар болж чамаас санал асуувал чи Бразил руу буцах уу? Европын аль нэгэн клуб рүү явах уу?Би Реал Мадридад л тоглохыг хүсч байна. Тэд миний сайн зүйлсийг харна гэж итгэж байна. Хэрвээ тэд намайг Испаний хөлбөмбөг, цаг агаарт дасан зохицоход болоогүй гэвэл би хүлээн зөвшөөрч илүү их хөдөлмөрлөн хөгжиж эргэн ирэх болно.
Яг одоо дэлхийн аварга болж байна? Дэлхийн аваргын тухай анхны дурсамж?Сайн санахгүй байна. Гэхдээ Роналдиногийн талбайн голоос хийсэн гоол л бодогдож байна...