Q: Дэлхийн аваргаар Коста Рика улсын шигшээн тавьсан зорилго?A: Миний хувьд энэ бол гайхамшигтай, онцгой боломж юм. Хүүхэд байхаасаа Коста Рикад хөлбөмбөгөөр амьдардаг байлаа. Жоохон хүү байхдаа дэлхийн аваргыг үзэж их догдолдог байсан. Бүх л тоглолтыг нь үзсэн. Харин одоо, би мөрөөдөлдөө хүрч байна. Эргээд харахад үнэхээр гайхалтай. Дэлхийн аваргад шигшээ багийнхаа төлөө тоглож байна. Мөрөөдөл маань биелэж байна.
Q: Энэ удаа Коста Рикаг ямар амжилтанд хүрнэ гэж бодож байна?A: Бид алхам алхмаар сайжрахыг зорилгоо болгож байна. Мэдээж эхний зорилго бол группын шат, хожиход тийм ч амар биш байна байх. Учир нь манай хэсэгт Бразил, Щвейцарь, Серби гэсэн үнэхээр хүчирхэг өрсөлдөгчид байна. Энэ үеийг даван, тоглолтоос тоглолтонд сайжрах нь хамгийн чухал. Бид улсынхаа түүхийг бүтээхийг хүсч байгаа. Өнгөрсөн дэлхийн аваргад хасагдах шатанд Голландад торгуулийн цохилтоор хожигдсон, одоо тэр үеэс илүү сайн тоглохыг хүсч байна. Бид тоглолт болгондоо анхааран, хүсэл эрмэлзэлтэй тоглохыг хичээх болно,
Q: Таныг Мадридад түүнд боломжгүй зүйл үгүй, "найдвартай залуу" гэж үргэлж дууддаг. Танай баг дэлхийн аваргад түрүүлэх боломжтой юу?А: Хэн ч үүнийг хэлж чадахгүй. Нэг л бодит зүйл байна. Энэ тэмцээнд илүү туршлага, түүхтэй багууд байгаа, гэхдээ хөлбөмбөгт хэн ч юу ч хэзээ ч гэж хэлэх боломжтой. Энэ л үнэн.
Q: Реал Мадрид, Коста Рикад тоглохын аль нь илүү дарамттай санагддаг вэ?А: Би үргэлж дарамт шахалтан доор байдаг, учир нь тэд үргэлж чамаас сайн байхыг шаардана. Тэд намайг ямар ч алдаа гаргахгүй, гайхамшигтай ажил хийдэг гэдэг, гэхдээ эцэст нь би шүүгдэнэ. Реал Мадридын төлөө тоглох, тэр өмсгөлийг өмсөж байгаа нь миний хувьд аз жаргалтай байх шалтгаан. Өсөж төрсөн газар, миний гэр бүл, шигшээ багийнхаа төлөө тоглох маань миний хувьд баяр баясгалан.
Q: Клубын түвшинд Реал Мадридын төлөө тоглож, шигшээ багтайгаа хамт дэлхийн аваргад оролцож байна гэж хүүхэд байхдаа мөрөөдөж байв уу?А:Зүрх сэтгэлдээ би бүх зүйлийг үргэлж боломжтойгоор хардаг. Хэрвээ чи хичээл зүтгэл гарган бурхан чамд эрүүл биеийг өгвөл юунд ч хүрч болно гэдгийг би мэддэг байсан.
Q: Хэрвээ танай шигшээ баг дэлхийн аваргын финалд үлдлээ гэж бодвол, та ямар шигшээтэй тоглох юмсан гэж хүсч байна ?А: Мэдээж би Испани гэж хэлмээр байна. Би тэнд их удаан амьдарч байна, олон шалтгаанаар би тэр улсыг их хайрладаг. Реал Мадридын хөгжөөн дэмжигчид шигшээ багаа дэмжих байх, миний хувьд үнэхээр гайхалтай финал болно байх.
Q: Реал Мадридын олон фанатууд танай шигшээ багийг дэмжиж буй талаар би сонссон, энэ талаар юу гэж бодож байна?А: Мэдээж, мадридиста нарын надад үзүүлж буй дэмжлэг үнэхээр гайхалтай, би бүх фанатуудад үнэхээр их баярлаж байгаа. Ямар ч нөхцөл байдалд тэд үргэлж намайг дэмждэг, миний талд байдаг. Цэнгэлдэхэд тэд дэмжинэ мөн намайг Мадридад гадуур явж байхад ирэн "битгий яваарай, бид чамд хайртай" гэж хэлдэг.
Q: Зиданы шийдвэрийн талаар?А: Би Коста Рикад байсан юм. Үнэнийг хэлэхэд би үнэхээр гайхсан.
Q: Зиданы талаар юу гэж хэлмээр байна? Тэр үргэлж танд итгэдэг байсан...А: Тиймээ, би Зиданд үргэлж талархаж явах болно. Бүх л цаг үед тэр надтай хамт байж, зөвлөгөө өгөн, инээмсэглэн угтдаг байсан. Энэ бүх зүйл чамайг өсч дэвжин сайжрахад түлхэц болно. Харин одоо дурсамж болжээ.
Q: Зиданаас юу үлдсэн бэ?А: Тэр надад өөртөө итгэлтэй байхыг үргэлж зааж сургадаг байсан. Мөн тэр надад итгэн, багийнхаа хамгийн чухал тоглогчдын нэг болгосон. Тэр ил тод хүн, худал хэлддэгүй тийм л дасгалжуулагч. Багтаа үнэнч шударга, энэ багийг гайхалтай гэр бүл болгосон хүн.
Q: Яг одоо ирээдүйнхээ талаар?А: Би 2020 он хүртэл гэрээтэй, Реал Мадридын тологч. Би үргэлж л хэлдэг би энд маш их жаргалтай байнаа гэж. Хэрвээ бурхан хүсвэл би энэ клубт зодог тайлах болно. Би клубтээ, хотдоо багийнхаа хамтрагчидтай байхдаа жаргалтай байна. Миний толгойнд зөвхөн Реал Мадрид л байна, цаашдаа ч энэ багтаа байвал баяртай байх болно. Харин одоо би дэлхийн аваргад анхаарлаа хандуулж байгаа. Дараа нь мэдээж Реал Мадрид. Хамтрагчдынхаа хүндлэлийг даан бүх нөөц бололцоогоо шавхан хөдөлмөрлөх болно. Миний зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үргэлжлүүлэн тоглосоор л байх болно.
Q: Эхний тоглолтын Сербийн эсрэг байгаа?А: Дэлхийн аваргын тоглолт бүр л чухал. Гэхдээ эхний хоёр тоглолтоо сайн хийвэл, гурав дахь тоглолтонд арай дээр байна. Сербийг бид заавал хожих хэрэгтэй. Бид хичээх болно.
Q: Өнгөрсөн дэлхийн аваргад маш хүнд хэсгээс танай баг шалгарсан?А: Тиймээ, Уругвай, Итали, Англи гэсэн үхлийн хэсэгт багтсан ч бид хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатанд торгуулийн цохилтоор хожигдсон. Өнгөрсөн дэлхийн аваргад бид үндсэн цагт хожигдоогүй. Харин одоо бид Орост өөрсдийгөө харуулахыг зорьж байна.