Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby spain man » Sun Jun 10, 2018 12:17 am

Хамгийн эхэнд шийдэгдэх хэсэг. Португал, Испани хоёрын тоглолт уг хэсгийг хэн нь нэгээр гарахаа шууд шийднэ гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Товч танилцуулга


Португаль:

Европын аваргуудын хувиар ДАШТ-д хүрэлцэн ирж байна. Роналдогийн сүүлчийн боломж.

Дундаж нас: 28.4
ДАШТ оргил амжилт: хагас шигшээ
ФИФА чансаа:4
Дасгалжуулагч: Фернандо Сантос
Шилдэг тоглогчид: К.Роналдо. Бернардо Силва. Уилльям Карвалью
Хоч: Цайз
Таамаг: Испанитай хийх тоглолт хэсгийг тэргүүлэх эсэхийг шийдэх болно. ДАШТ бол хамгаалалт сайтай багууд хол явдаг тэмцээн. Гэвч тэдний төвийн хамгаалагчдын нас эргэлзээ төрүүлж буй. Тэд хэдий фаворит биш боловч таамаг будлиулах хэмжээний баг мөн. Үүнийг тэд өнгөрсөн Евро 2016 тэмцээнээр баталсан билээ.





Испани

Тэд уг тэмцээнд хэрхэн түрүү өргөж байсныг бид мэднэ. Гэвч тэр үеийн тоглогчдоос тун цөөхөн нь үлдэж хоцорчээ. Авьяаслаг залуучуудаар хүчээ зузаатгасан тэд хэр хол явахыг харах л үлдлээ.

Дундаж нас: 28.5
ДАШТ оргил амжилт: 2010 оны түрүү баг.
Фифа чансаа: 8
Дасгалжуулагч: Хулен Лопетеги
Шилдэг тоглогчид: Серхио Рамос, Дэвид Де Хеа, Иско
Хоч: Улаан уур хилэн
Таамаг: Түрүүлэхэд хэн ч гайхахгүй боловч тэдэнд сул тал олон бий. Товчхондоо шилжилтийн үедээ яваа баг. Искогоос их зүйл хамаарах болов уу. Мөн Кошта тэдний сул тал уу, давуу тал уу гэдгийг хэлэхэд бэрх. Хэрэв давуу тал болж чадах аваас тэд хол явна.




Моракко

Хойд африкийн тус улс хэсгийн шатнаас шалгарахад асар их хичээл зүтгэл шаардлагатай.

Дундаж нас: 26.9
Фифа чансаа: 42
Дасгалжуулагч: Херве Ренард
Шилдэг тоглогч:Набил Дирар, Бенатиа, Юүнэс Бэлханда
ДАШТ оргил амжилт :
Хоч:Атлантын арслангууд
Таамаг: Испани, Португаль гэсэн хүчирхэг багийн эсрэг зогсоно гэж итгэхэд бэрх. Хэрэв тэд шалгарваас жинхэнэ сенсаци болох болно. Үнэндээ ДАШТ.аас нэг хожил авсан ч сайн үр дүн байх болно.




Иран

Азийн шилдэг багуудын нэг ДАШТ.д тоосоо өргөхөөр иржээ.

Дундаж нас:27
Фифа чансаа:36
Дасгалжуулагч: Карлош Куйерош
Шилдэг тоглогчид: Сардар Азмоун, Ашкан Дежага, Эхсан Хажсафи
Хоч: Персийн арслангууд
Таамаг: Тэд сайн дасгалжуулагчтай, фифа чансаа муугүй зэргээс бага зэрэг зүйл горьдож болох авч аль болох бага гоол алдах нь тэдний сайн амжилтт болох болно.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Nomer 10 » Mon Jun 11, 2018 12:28 am

Чаби Алонзо ийм дараалал гаргаж. Тэр Испанийг хамгийн хүчирхэг баг гэжээ. Дараа нь Германыг нэрлэсэн байна. Дэлхийн аваргын хувиар тэд хагас шигшээд үлдэхгүй бол сэнсаац болно гэж. Тэгээд Бразилыг нэрлэжээ. Аргентин, Франц 2-ыг бас тооцооноос хасч болохгүй гэсэн бна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 12:21 am

Португалын Фэрнандес гол зорилгоо хэсгээс гарах гэж тодорхойлжээ. Түүнийхээр бол Испани дэлхийн авах хамгийн өндөр магадлалтай улс гэнэ. Тэмцээн эхлээгүй байхад сэтгэлзүйгээр явчдаг буруу даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Tue Jun 12, 2018 10:30 am

Испанийг хүмүүс ямар өндөр үнэлж байх юм бэ. Үүнээсээ огт дутуугүй бүрэлдэхүүнээр л сүүлийн хоёр тэмцээн бүтэлгүйтсэн улс. Нөхөрсөгүүдээ ч бас тийм ч сайн хийгээгүй байна лээ шүү дээ. Талд нь хожигдсон байв уу даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby rednasca » Tue Jun 12, 2018 10:53 am

чинийхээр шигшээд ямар 2 үлдэнэ гэж бодож байна?...
чансаа, форм хараад?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Тэрри_10 » Tue Jun 12, 2018 11:30 am

Испани харин нээх хол явахгүй байж магадгүй гэж бодоод байгаамдаа...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Mish » Tue Jun 12, 2018 4:58 pm

Би бол Испани, Герман 2н нэг нь цом өргөнө гэж хараад байгаа шд...
манай Коста лаана шдээ кк...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Tue Jun 12, 2018 5:03 pm

rednasca wrote:чинийхээр шигшээд ямар 2 үлдэнэ гэж бодож байна?...
чансаа, форм хараад?...

Би Францыг ер нь фэйлдэх болов уу, Уругвай Португаль хоёрын нэгэнт хусуулчих байх гэж таагаад байгаа. Испани манайхыг нухсан ч финалдаж чадахгүй л гэж бодож байна.

Бразил бол финалдах байх. Нөгөөх нь Герман манай хоёрын нэг байх болов уу. Манайх Испаниа хожчихвол Германыг хожчих байх гэж бодоод байна. Хамгаалалт учиртай үзвэл Испанийг аргалах боломж байна. Тээр жил Анри маань ганцаараа талбайн төвөөс гүйгээд Реалыг нухчихдаг шиг Испани илүүрхэж тоглож байтал Месси нэг ран хийгээд дуусгачих юм шиг мэдрэмж төрөөдж байна. :ногоон: Гэхдээ манай Испанийг хожих магадлал нь Германы шөвгийн наймын тоглолтоо давах магадлалаас бага болохоор Германыг финалдана гэж таавар буулгасан. :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Yes Man » Tue Jun 12, 2018 5:06 pm

Аргентин хэсгээсээ шалгарах юм уу ккк
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Tue Jun 12, 2018 5:14 pm

Хэсгээсээ гарах байх гэж бодож байгаа. Мөрийцөж байгаа шүү хэсгээсээ гарах эсэх дээр хаха.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 8:05 pm

В хэсэг

Иран
Дасгалжуулагч: Карлос Куэрош. Реал Мадридын оддыг дасгалжуулж, Манчэстер Юнайтед багт агуу Сэр Алексийн дор туршлага хуримтлуулж явсан тэр энэ жил дасгалжуулагчийн хувиар 4 дэх дэлхийн аваргадаа орж буй. Өмнөх 3 удаад амжилт олоогүй ч энэ жил дахиад нэг дайралт хийгээд үзнэ.

Ази тивээсээ хамгийн анх, бүр бүх 32 багийг аваад үзвэл зөвхөн Бразилын дараа л тэд эрхээ авсан. Авах авахдаа бүр ганц ч ялагдаагүй авсан гэж байгаа. Тэр энэ дэлхийн аваргын дараа ч Ирандаа үлдэх бодолтой байгаа аж.

Гол тоглогч: Алиреза Жаханбакш. 33 тоглолт, 33 оноо. Холландын Алкмаарт гялалзсан тэр баруун жигүүрт үнэхээр гялалзав. Англи, Испани, Германы багууд түүнийг хэдийнэ ангуучлаад эхэлчихсэн байгаа.

Өдгөө 24 настай тэрээр энэ тэмцээнээр өөрийгөө дэлхий нийтэд таниулж чадвал тэр ирэх жил аль нэгэн том багт багтах нь баараггүй байх аа. Нутагтаа тэрээр гарч ирж буй супер одоор тодорчихоод байгаа.

Дүгнэлт: Хэдий Жаханбакш багтаа дэм болох хэдий ч тэдэнд сугалаа үнэхээр хатуу таарсан. Португал, Испани 2 эхний 2 байрыг эзлэх магадлал өндөр. Хэсгээсээ гарна гэдэг бараг боломжгүй. Гэхдээ хөлбөмбөгт 1 хувийн боломж 99 хувь болж хувирдаг тохиолдол их шүү.

Марокко
Дасгалжуулагч: Эрвэ Рэна. 2012 онд Замбиаг хар тивийн аварга болгож байсан энэ франц эр 3 жилийн дараа Зааны Ясан Эргийг мөн түрүүлүүлж, 2 өөр багаар хар тивийн аварга болсон цорын ганц дасгалжуулагч болсон. Одоо тэр Мароккотой шинэ түүхийг бүтээхээр зэхэж буй.

Урьдчилсан шатанд хаалгандаа ганц ч гоол алдаагүй гэхээр тэдний гол цөм хаана байгаа нь харагдана. Хамгаалж байгаад эсрэг багаа сүйрүүлсэн контр аттак хийдэг түүнийг Цагаан шидтэн гэдэг. Тэр үргэлж цагаан сорочка өмсөж тоглолтод ордог болохоор энэ нэрийг авчээ.

Гол тоглогч: Мэди Бэнатиа. Байерн болон Ювентустай давхар цом хүртэж байсан түүний хувьд хамгийн том амжилт нь өөр нэгэн тоглолт гэнэ. Өнгөрсөн 11 сард ЗЯЭргийн эсрэг хийсэн түүний гоол Марокког 20 жилийн дараа дэлхийн аварга руу хөтөлсөн юм.

31 настай хамгаалагчийн хувьд Германд бэртлээс болоод хөлөө олж чадаагүй Италид буцаж очоод аз жаргалаа олсон. Одоо тэр агуу Ювентусын гарааны хамгаалагч нэгэнт болсон.

Дүгнэлт: Ираны эсрэг эхний тоглолтоо хийнэ. Хэрэв тэр тоглолтод хожиж чадвал тэд хэсгээс гарах найдвараа тээж үлдэнэ. Дасгалжуулагч нь Бид дэлхийн аваргад орох гэж ирээгүй гэж том дуугараад байгаа.

Португал
Дасгалжуулагч: Фэрнандо Сантос. 2 жилийн өмнө Францыг зорих тэмцээнд Пауло Бэнто эхний тоглолтдоо Албанид хожигдоод багаас хөөгдөв. Оронд нь ирсэн Сантос харин 7 тоглохдоо 7 хожиж эрхээ аваад зогсохгүй тивийн аваргад талбайн эзэн Францыг хожиж аваргалсан нь түүний гавьяа.

Грект он удаан жилийг үдэхдээ тэр тус улсын шилдэг дасгалжуулагчаар дөрвөнтөө нэрлэгдэж байлаа. 2012 онд тивийн аваргаар Грекийн шигшээг шөвгийн 8-д үлдээхэд бүгд түүнийг таньж эхэлсэн. 2014 оны дэлхийн аваргаар Грекийг хэсгээсээ шалгарахад бүр ч илүүтэй мэддэг болов. Ингээд тэр төрсөн нутагтаа ирж шигшээгээ залах болсон юм.

Гол тоглогч: Криштиано Роналдо. Тэр үгүй бол Португал ердөө л нэгэн дундаж баг. Харин тэр байх юм бол Португал тайтлын өрсөлдөгч. Тэр гоолдохын төлөө төрсөн мэт. Жилээс жилд рекорд тогтоосоор л. Европын аварга, Аваргуудын лиг, Клубын дэлхийн аварга, Португалын шигшээ, Реал Мадрид гээд л бүгдэд нь тэр хамгийн их гоолдсон.

Хамгийн хачирхалтай нь нас нь явах хэрээр тэр улам их гоолыг оруулж байгаа. Энэ хэвээр бол тэр дахиад ч хэдэн жил гоолдсоор байх нь. Гэхдээ энэ жил түүний дэлхийн аваргын төлөөх сүүлчийн дайралт.

Дүгнэлт: Тэднийг хамгаалсан уйтгартай тоглолттой гэдэг. Гэхдээ энэ нь аварга авч чадахгүй гэсэн үг биш. Тэдэнд нэг муу тал байгаа нь Роналдо байхгүй бол урд довтолгоо явахгүй, тиймээс ч тэд фаворит багаар огт нэрлэгдэхгүй байгаа. Роналдо бүтэн сарын турш маш өндөр формтой байж л тэд хол явна гэхээр амаргүй дээ.

Испани
Дасгалжуулагч: Хулен Лопэтэгуй. Домогт Висэнтэ Дэл Боскегоос ажлыг нь авсан тэрээр шинэчлэл хийхгүй харин багийн хөгжлийг цааш боловсронгуй болгоно гэж мэдэгдсэн. Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь тэд Испаний өсвөрийн багуудыг дасгалжуулж байсан нэгэн тул тики такаг шинээр төрүүлэх магадлал бий. Тэрийгээ ч баталж тоглолтоос тоглолтод сонгодог тики такаг харуулсаар байгаа.

Испани дэлхийн аваргад явах эрхээ төвөггүй авсан. Өмнө нь хаалгач байсан түүний удирдлага дор “Фурья Роха” ялагдал гээчийг амсаагүй яваа. 2008-2012 онуудад дийлдэшгүй байсан баг буцаад ирж бна даа.

Гол тоглогч: Андрес Иниеста. Клубын түвшинд Барселон багтайгаа авч болох бүхнийг авсан тэр шигшээд ч мөн авч болох бүхнийг авсан. Гэхдээ тэр төгсгөлөө маш сайн хийхийг хүсч байгаа. Энэ жил түүний хувьд сүүлчийн дэлхийн аварга.

Техникийн хувьд гаргуун, хэдэн ч хүн шаваад ирсэн бөмбөгөө гаргаад ирдэг түүний нас явж байгаа хэдий ч шигшээдээ гол хүн нь байсаар. Тики такагийн нэгэн үеийг босгосон гол хүн нь болохоор арга ч гүй биз. Дасгалжуулагч нь тэр хүн дээрээ түшиглэж тики такаг дахин амилуулж байгаа.

Дүгнэлт: Тэд ганцхан зорилготой ирсэн. Түүндээ хүрэх потенциал хангалттай бий. Гэхдээ дэлхийн аварга гэдэг нэг талаар азны тэмцээн. Нэг муу өдөр таарчихвал ямар ч сайн баг байгаад гэртээ харьдаг тохиолдол бишгүй. Тэд зөвхөн сайн өдөр нь таараасай гэж залбирахад л болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Бороо » Wed Jun 13, 2018 10:02 am

Хулен тэмцээн эхлэхээс өмнө Реал Мадридад ирнэ гэдгээ зарлачихлаа. Холбооны ерөнхийлөгч гээд холбогдох хүмүүс ер нь их янз муутай л байна. Ийм чухал үед ингэж шийдвэрээ гэнэт зарлалаа гээд.. Ингэж эрт хэлдэг нь зөвдөв үү буруудав уу... Гэхдээ тоглогчид бол явахыг нь мэдсэн байсаан л гэсэн байна...
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Жонон » Wed Jun 13, 2018 6:13 pm

Испани дасгалжуулагчгүй туух нь дэ
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby kayo » Wed Jun 13, 2018 6:39 pm

Uu huurhii, teneg real-s bolood dasgaljuulagchgui bolchihloo. Delhiin avargiig huleej bolooguin baihdaa. Yag 3 honogiin umnu zarlaad, spain-ii holboo ni 1 honogiin umnu halj baidag, neeree butehguiee.

Holboo ene terteigee uridchilaad yaridaggyi l ym baihdaa.
Neg gar ene yag madridiin hussen zuil ni baina. Coach-aa erthen haluulj shine uliraldaa belduuleh geed gej.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Wed Jun 13, 2018 6:40 pm

Ээ хүүрээ халчлаа гэжийнэ ш дээ. Одоо тээ яахын бэ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Gunnerz » Wed Jun 13, 2018 7:07 pm

гялс прэдикшнээ өөрчлөхгүй бол алах нь
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby rednasca » Wed Jun 13, 2018 7:07 pm

За нөхдүүд одоо таамаглашгүй болчихлоо шүү...
Ар араасаа баахан сенсаци дагуулчих бий вий дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Wed Jun 13, 2018 7:08 pm

Хоёр хоногийн дараа хэсгийн гол баг Португальтай таарна. Хэсгээсээ аягүй бол хоёроор гараад Уругвайд хусуулах нь дээ. Яаж ийгээд гэхдээ нэгээр гарчаасай. 8д таарчихиймсан хаха.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Gunnerz » Wed Jun 13, 2018 7:09 pm

францын уналт шиг шааана тод юм хүлээгээд нэмэргүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby El Payaso » Wed Jun 13, 2018 7:56 pm

Холбооны ерөнхийлөгч нь хэлж ер нь бид нар зөв замаар явахын тулд ингэж байна гэж. Үнэн л дээ. Үнэхээр л ХБХ тойгоо зөвлөлгүй Реалын ажлыг авчихаад шууд хэвлэлийн хурал хийчихэж болохгүй. Ямар сүүлийн том тэмцээн биш. Ийм зүйл байж болохгүй гэдгийг харуулахын тулд хууль дүрэм гэж байгааг харуулах гэж гаргасан шийдвэр л аж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Reda » Wed Jun 13, 2018 9:19 pm

Реал лалартаж байх шив, 4 жилд ганц болдог тэмцээн юмсан.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Бороо » Thu Jun 14, 2018 9:43 am

Жоохон онцгүй юм болчихлоо шүү.
Холбооны ерөнхийлөгч тэр мадридтай тохиролцоонд хүрсэн байж болно гэхдээ эхлээд бидэнд мэдэгдэх хэрэгтэй байсан гэж. Зөв л дөө.
Манайх ч гэж манайх. Бүхэл бүтэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байхад шигшээ багийнхаа дасгалжуулагчийг авчраад тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө халуулчихдаг.. Дэлхийн аварга дууссаны дараа шийдвэрээ зарлаж болоогүй л юм байхдаа.. 2 жилийнхээ хөдөлмөрийг үгүй хийчихлээ шд энэ Хулен..

Кемпийг орхихдоо: "Гунигтай байна, гэхдээ энэ багаа дэлхийн аваргад түрүүлээсэй гэж хүсч байна."

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby spain man » Thu Jun 14, 2018 9:47 am

Урьдчилсан тохироогоо хийгээд л орхичихож болоогүйм байхдаа... яалт ч үгүй **н** алхам...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby Бороо » Thu Jun 14, 2018 10:45 am

Image
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Russia 2018 Group B: Portugal, Spain, Morocco, Iran

Postby nsnaaa » Fri Jun 15, 2018 11:01 pm

Iran hesgees garahgui l baih daa
nsnaaa
 
Posts: 47
Joined: Fri Jul 31, 2009 8:40 pm

Next

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests