Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby Ultra Madridista » Mon May 21, 2018 6:27 pm

Зүгээр олон юм ярилгүй бэт хийвэл хийлдээ тавиас минь
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue May 22, 2018 12:13 am

Goalkeepers: Romero, Caballero, Armani.
Defenders: Mercado, Ansaldi, Otamendi, Fazio, Rojo, Tagliafico, Mascherano, Acuna, Salvio.
Midfielders: Biglia, Banega, Lo Celso, Lanzini, Di Maria, Meza.
Forwards: Messi, Dybala, Aguero, Higuain, Pavon.

За за финал лист зарлагдлаа даа. Өмнөх румор дөхөж. Ялгаа нь Сентурион биш Меца багтсан байна. Зарим хүмүүс Сентурион айлын хамгаалалтад илүү аюул учруулах тоглогч, Салвио байхад Мецагийн хэрэг байв уу гэх мэтээр бичиж. Би гэхдээ Мецад илүү итгэж байна. Ядаж шигшээд нэг тоглолт тоглоод өөрийгөө харуулсан хүн. Нэмээд Павон Сентурионтой төстэй тоглолттой. Дараа нь Пиццарог жийж Ансалдиг авч. Ансалдигийн хувьд хоёр жигүүрт аль алинд нь тоглох чадвартай болохоор муугүй сонголт байх. Пиццаро жийгдсэнээс харахад Бильягийн бэкап нь Маше байх нь. Ансалди орж ирснээс харахад Акуно Салвио хоёрыг зөвхөн фүллбэк биш бас вингэрээр ч ашиглана гэж бодож байгаа бололтой. Ялангуяа Салвиог тэгэж харж байгаа байх. Ингээд харахаар жигүүрт хангалттай их нөөцтэй 9 номер жаахан асуудалтай л баг болов уу даа. Төвийн хагас ч яах вэ угаасаа байгаагаа л авч явж байгаа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Mojul » Tue May 22, 2018 12:27 am

Рохог жийчих гээд бсан яасан. Самраад өгөөсэй :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Tue May 22, 2018 4:51 am

Игуайнд боломж олгоосой гэж хүсч байсан ёсоор болжээ. Энэ удаа бурхан харж аз гийгээд дахин финалд хүрвэл оногдоод ч хамаагүй нэг юм хийх байх аа. 15 оны копагийн дараа сэтгэл санааны уналтанд орж унжийгаад карьер нь бараг дуусч байгаа юм шиг санагдаж байсан үед маш том сэргэж сэтгэл зүйн хүчтэй тоглогч гэдгээ баталсан. Яахав шигшээдээ муу байдаг ч Европын клубтээ байнга гараанд тоглодог тоглогчид ихэнх нь шахуу шигшээгийн цугларалтын үеэр Өмнөд Америкт ирэхээрээ клубын ачааллаас шалтгаалаад бодит түвшнээсээ тааруу тоглоод байдаг санагддаг. Хүн болгон өөрийг нь буруутгаж, гоочлоод байхад баргийн тоглогч шантраад шигшээгээсээ зодог тайлаад, клубтээ сайн тоглож мөнгө олохоо бодно. Тгэхэд мань хүн профэшнл зан гаргаад зүтгээд байгааг нь үнэлдэг. Сүүлийн дөрвөн жилд шигшээдээ сайн тоглосон тоглолтын тоо гээд харвал Агуэрогоос өндөр байгаа байх шүү.

Тэгээд манай довтлогчид бүгдээрээ шахуу шигшээдээ олигтой тоглодоггүй нь багаараа довтолгооны тактик муутай их удаан явсантай ч холбоотой байх. Сампаоли ирээд энэ тал дээр дэвшил гарсан. Одоо довтлогчид өөрсдөө л сайн хичээх хэрэгтэй.

Икардигийн хувьд бага зэрэг гомдолтой байж болох ч нөхцөл байдал яалт ч үгүй ингээд таарлаа. Клубтээ формоо тогтмол бариад хийдгээ хийсээр байхад Агуэро, Игуайн хоёроо сайн муу формтой ямар ч үед нь авч яваад байхаар хэцүү л байдаг байх. Гэхдээ хэн нэг дасгалжуулагчийн буруу гэхээс илүү сүүлийн хэдэн жил холбоо ороо бусгаа байж баахан дасгалжуулагч сольж зүг чиггүй явсных л юм уу даа.

Өмнөх ДАШТ-тэй харьцуулахад манай гол давуу тал нь Мэсси фитнесс, формын хувьд тэр үетэйгээ зүйрлэшгүй сайн байгаа. Сул тал нь гэвэл Испани, Бразил, Франц гээд гайгүй багууд бүгд эрс сайжирсан. Герман үргэлж сайн байдаг, тэр хэвээрээ л байна. Харин манайх муудчихсан байж ч магадгүй.

Ингээд бүрэлдэхүүнээ бүтнээр нь харсан чинь талаас илүү нь анхны ДАШТ-дээ орох тоглогчид байна. Машерано ядаж нэг тоглолтонд төвийн хагаст гарахаар харагджийн.

Хөлбөмбөгийн багт довтолгоо, хамгаалалтын тэнцвэр их чухал байдагтай адилаар талбайн төвийн болон жигүүрийн тоглолт тэнцвэртэй байх нь чухал. Манай хувьд энэ тал дээр удаан хугацаанд дутагдалтай явж ирсэн. Вингэрүүддээ хагасууд болон фулбакуудаас системийн шинжтэй дэмжлэг байхгүй хар зөнгөөр нь хаячихдаг болохоор тэрүүхэн тэндээ нухаж байгаад л алдчихдаг байсаар ирсэн. Сампаоли ирж фулбакуудаа илүү идэвхтэй байхыг шаардсанаар жигүүрийн тоглолт нэг үеэ бодоход арай амь орчхоод байгаа. Энэ тал дээр дахиад жаахан сайжраад өгвөл талбайн төвийн ачаалал илүү суларч довтлогч нарт илүү олон боломж гарна.

За тэгээд азын тэнгэр манай талд байх болтугай.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby mazi » Tue May 22, 2018 8:25 am

Игуаин муу дагц дахиад Мессид гай боллх вийд ээ Икардигаа аваад явчихку
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: Вамос Аргентина

Postby Moza » Tue May 22, 2018 9:08 am

За за Икарди ч гомдолтой байгаа даа. Игуайн, Агуэро 2-н сүүлийн жил гэж бодоол тайвшир ч байгаа байх даа зайлуул... :ногоон:

Одоо гараа яаж гарах бол?

Дибала, Месси 2 зэрэг гарахнуу?
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue May 22, 2018 10:24 am

Ромеро
Меркадо/Салвио Ота Фацио Таглиофико
Ланзини Билья ЛоЧелсо Ди Мариа
Месси
Агуеро

байна байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed May 23, 2018 12:05 am

Image
Манай хүн ийм тактикаар л үзэх юм гэнэ дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby turuue » Wed May 23, 2018 5:16 am



Нөгөө Эверест гардаг эрд Мэсси фб хуудсаараа талархлаа илэрхийлсэн байна. Яаж ийгээд Эверест гарчихвал Мэссигийн анхаарлыг татах нь байна шүү, ххэ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Wed May 23, 2018 5:26 am

Энэ Марадона нээрээ Сампаолиг байнга элдэвлэх юм аа. Шигшээгээ авсан цагаас нь хойш сар болгон л нэг муулах юм. Сая бас л "энэ багийн хамгийн том сул тал нь Самп" гэж. Сэвияад өөрийгөө бүрэн таниулаад цаашаа бүр том багууд руу ч явах боломжтой үедээ шигшээгээ гээд ирсэн хүнийг ингээд байх нь онцгүй юм аа.

Ядаж баг дасгалжуулаад ДАШТ-д орж үзсэн хүн байж ямар хүнд нөхцөл байдалд шигшээг аваад тодорхой хэмжээнд сайжруулаад явж байгааг нь ойлгомоор доо.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Wed May 23, 2018 6:04 am

Ромэро гэмтээд ДАШТ өнжих дээрээ тулчхаж. Кабалэро сая Испанийн эсрэг тааруу тоглоод боломжоо алдчих шиг санагдсан. Арманид боломж гарч байна уу даа?
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Wed May 23, 2018 7:35 am



Гузман гурав дах хаалгачаар явахаар болж.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed May 23, 2018 9:36 am

Яая энэ ДА ямар аймаар баартай эхлэж байна аа. Гол тоглогчид нэг нэгээрээ гэмтээд л. Харин Арманиг гээд бх шиг бна. Тоглолтыг нь нэг ч үзэж бгагүй лдээ. Мухар сүсгээр бол 78 ба 86 онд Риверийн хаалгач хаалган дээр бсым гэнэ.

turuue wrote:Энэ Марадона нээрээ Сампаолиг байнга элдэвлэх юм аа. Шигшээгээ авсан цагаас нь хойш сар болгон л нэг муулах юм. Сая бас л "энэ багийн хамгийн том сул тал нь Самп" гэж. Сэвияад өөрийгөө бүрэн таниулаад цаашаа бүр том багууд руу ч явах боломжтой үедээ шигшээгээ гээд ирсэн хүнийг ингээд байх нь онцгүй юм аа.

Ядаж баг дасгалжуулаад ДАШТ-д орж үзсэн хүн байж ямар хүнд нөхцөл байдалд шигшээг аваад тодорхой хэмжээнд сайжруулаад явж байгааг нь ойлгомоор доо.

Самп Чилид олон жил ажилласан болохоор ер нь Аргентинийн хөлбөмбөгийн тогоон доторх улсаас арай гадуур аутсайдер юм шиг билээ л дээ. Аргентинчууд ч их бие тоосон улс гэдэг үнэн бх. Басиль хүртэл Тэр халзан залууг мэдэхгүй шүү дээ. Хаанаас гараад ирсийн. Яах вэ харж л байя ухааны юм ярьсан бсн. Тэгээд ер нь нэг их юм бодохгүй ярьдаг биасид хүмүүс шиг санагддын. Креспо хүртэл Мессигийн тухай сонин л юм ярьсан бсн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed May 23, 2018 9:40 am


тээр :-o
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Wed May 23, 2018 1:21 pm

Шинэ хаалгач гэгдээд байгаа Арманигийн хувьд Колумбид олон жил тоглож байгаад тэндээ лэжэнд болохоо шахсан нөхөр юм бна. Тэгээд өнгөрсөн жилээс Риверт ирээд бас сайн л байгаа гэнэ. Өнгөрсөн улиралд Ромеро 10, Кабаллеро 13 удаа тоглосон юм байна. Армани харин 68 удаа тоглосон юм бна ккк.

Шигшээгийн 23 тоглогчоос дөнгөж 9 нь ДА туршлагатай байсан бол Ромеро явснаар 8 нь л ДА туршлагатай тоглогч үлдэж байгаа аж. Ота, Рохо, Маше, Билья, Месси, Маше, Игуайн, Агуеро нар. Эднээс Агуеро, Билья, Ди Мариа, Месси, Ота нар гараанд тоглох байх. бүгд нэгээс дээш ДА туршлагатай.

23 тоглогчийн 12 нь шигшээ багт 10с цөөн тоглолт хийсэн гэнэ.
Willy CABALLERO
Franco ARMANI
Federico FAZIO
Cristian ANSALDI
Nicolas TAGLIAFICO
Marcos ACUNA
Eduardo SALVIO
Giovani LO CELSO
Manuel LANZINI
Maximiliano MEZA
Cristian PAVON
Guzman

нар. Эндээс Армани, Фацио, Такла Акунья хоёрын нэг, Ланзини Павон Меца гарвын аль нэг нь, Челсо магадгүй Салвио гараанд гарна. Гэхээр шигшээ баг хур тушрлагатай ба огт туршлагагүй тоглогчдоос бүрдэж байгаа аж хэхэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Thu May 24, 2018 8:42 pm

Меркадогийн фитнессийн асуудал эвгүй байгаа гэнэ дээ. Багтайгаа бэлтгэл хийж чадахгүй байгаа юм байх. Эмч нар ирэх зургаан сарын нэгнээс өмнө нөхрийг фит болгох зорилготой байгаа юм байна. Хэрэвээ чадахгүй бол хасаад өөр тоглогч дуудах аж. 6н сарын 4нд листээ ФИФА руу явуулах ёстой юм байна. Харин Агуеро, Билья хоёр ок байгаа гэнэ. Агуеро бол сүүлийн таван жилд анх удаагаа л зовиургүй тоглож байна энэ тэр гсн байна лээ. Лаах бх аа. :ногоон:

Меркадо Ромеро хоёр миний дуртай тоглогчид биш ч шигшээ багт клубт байдгаасаа илүү тоглодог цөөхөн тоглогчдийн хоёр нь л доо. Нөхөр хэрэв хасагдах бол яах юм бол доо. Бустосыг баруун ар гэдгээр нь дуудах юм болов уу, Салвио Ансалдигаар Меркадог орлуулна гээд Пиццарог дуудах юм болов уу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Reda » Fri May 25, 2018 8:19 am

Өнгөрсөн дашт аар бол төвд нээх найруулах, бөмбөг эзэмших гэлгүй хамгаалж тоглосон бх шүү. Тгд үзчихэд л болж бгаан уулан.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Вамос Аргентина

Postby Radiohead » Fri May 25, 2018 12:04 pm

Икарди ийм гое формтой байгаа дээрээ иргэншлээ солиод итали болмоор юм
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Fri May 25, 2018 12:10 pm

Итали ДАд орохгүй л дээ ккк. Энэ цикл дуусаад угаасаа шууд Икарди номер нэг довтлогч болоод явах биз.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Fri May 25, 2018 12:16 pm

TAGLIAFICO, ROJO, OTAMENDI, ANSALDI;
LANZINI, BIGLIA, LO CELSO;
MESSI, PAVON;
AGUERO

Гэсэн гараагаар бэлтгэл хийсэн бна. Фацио Рохогийн оронд Маше Бильягийн оронд Акунья Таглиагийн оронд Дибала Агуерог гэж сэлгэж. Фацио, Ди Мариа хоёр нэмэгдээд энэ гараа л бх болов уу даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sat May 26, 2018 3:06 pm

Image
Өчдөр ийм гараагаар бэлтгэл хийжээ. Агуеро Игуайны оронд гээд л манай гараа байна бх даа. Самп сүүлд 4 4 2 өөр тоглосон тул энэ гараагаараа үзэх болов уу гэж таамаглаж байсан бол сүүлийн хоёр өдөр дан 4 3 3 аар бэлджээ. Яах вэ гарааны тоглогчдын хувьд өөрчлөлт байхгүй л дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sun May 27, 2018 5:43 pm

Image
Дугаарууд гэнэ дээ. Акунья арай лаг дугаар авч уу үгүй юу. 8 гоё дугаар хагас хамгаалагчид байвал гоё байдын. Уг нь Банега, Челсо, Ланзини гурвын нэг нь 8 аваад 7 оо Агуерод өгөхгүй. Гэхдээ Агуеро өөрөө сонгосон байх л даа 19 ыг. Гээд бодсон нөхөр голцуу л 11 эсвэл 20 той шигшээд тоглодог байсан. Тэгсн гэнэт 19 авч. 19 ч Банегагийн дугаар л даа уг нь. Харин 7г авдаг байсан Ди Мариа гэнэт 11 авч. Сонин л юм.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Forza Juve » Mon May 28, 2018 9:58 am

kkk Энэ жил ДАШТ-аар Игуайн, Дибала 2 байгаа, Итали хасагдсан болохоор Аргентинаг харах болчихоод байна даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon May 28, 2018 1:33 pm

Манай цагаар гуравдахид Гайтийн эсрэг нутагтаа тоглож үдэлтээ хийгээд баг Барселон руу ниснэ. Тэнд Барсагийн бэлтгэлийн талбай дээр бэлтгэл хийж байгаад Орост очно. Дунд нь буюу 6н сарын 9нд Израйлд тоглолт хийнэ. Миний бие болон бусад фэнүүд чадлаараа эсэргүүцэж байгаа ч Израйльд хийх тоглолтоо АФА цуцлахгүй бололтой шейм. Өнгөрсөн жил Радиохийд маань Израилд тоглолт хийж урмыг минь аймшигтай хугалж билээ.

Caballero;
Ansaldi, Otamendi or Mercado, Fazio, Tagliafico;
Mascherano, Lo Celso;
Lanzini, Messi, Di María;
Higuaín.

Хайтигийн эсрэг ийм гараа гарах юм байна. Ота зовиур мэдрээд өчигдөр ганцаарчилсан бэлтгэл хийсэн болохоор Меркадо нөхрийг орлож гарч магадгүй юм байна. Билья, Агуеро хоёр гэмтлээс ирээд удаагүй болохоор нөөж байх шиг байна. Израилийн эсрэг Арманиг туршина гэнэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon May 28, 2018 1:37 pm

Месси бодитой л байя. Бид шилдэг нь биш. Гэхдээ ямар ч байсан тоглолт бүрээ сайн хийе гэжээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests
cron