AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Apr 05, 2018 9:23 am

Baresi: Wilkins төгс багийн анд байсан

Өчигдөр Миланы Дерби тоглолт болохоос өмнө Милан багт тоглож явсан Ray Wilkins зүрхний шигдээсээр нас нарсан юм.
Түүнтэй хамт тоглож явсан Милан багийн домогт хөлбөмбөгчин Franco Baresi тоглолт эхлэхийн өмнө түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

"Түүнийг таалал төгссөн гэдгийг сонсох харамсалтай байна. Түүнийг хүндэтгэлд зориулан би өөрийнхөн 8 дугаарын өмсгөл өмсөх болно. Тэр миний багийн анд байсан. Тэр талбай дээр ч талбайн гадна ч гэсэн жинхэнэ боловсон эр байсан бас жинхэнэ төгс багийн анд байсан."
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Apr 06, 2018 12:31 pm

Balotelli Рома багт очих уу?

Агент Mino Raiola өнөөдөр Рома багийн төв байр дээр очиж тэдний залуучуудын багийн тоглогч Luca Pellegrini-н багтайгаа байгуулах шинэ гэрээнд гарын үсэг зурах бөгөөд энэ үеэрээ давхар Mario Balotelli-г ирэх улирал Чононуудад тоглуулах талаар багийн захиралтай ярилцаж магадгүй хэмээн Италийн Il Tempo сэтгүүл мэдээлж байна.

Balotelli өнгөрсөн долоо хоногт Sportweek magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Рома баг руу очиж болно. Би Рома баг руу явбал хэн ч муу хэлэхгүй байх гэж бодож байна” хэмээн ярилцлага өгж байсан билээ.

SuperMario-н Францын OGC Nice багтай байгуулсан гэрээ энэ 6-р сард дуусах билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Fri Apr 06, 2018 12:32 pm

tuka.tulga84 wrote:Balotelli Рома багт очих уу?

Агент Mino Raiola өнөөдөр Рома багийн төв байр дээр очиж тэдний залуучуудын багийн тоглогч Luca Pellegrini-н багтайгаа байгуулах шинэ гэрээнд гарын үсэг зурах бөгөөд энэ үеэрээ давхар Mario Balotelli-г ирэх улирал Чононуудад тоглуулах талаар багийн захиралтай ярилцаж магадгүй хэмээн Италийн Il Tempo сэтгүүл мэдээлж байна.

Balotelli өнгөрсөн долоо хоногт Sportweek magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Рома баг руу очиж болно. Би Рома баг руу явбал хэн ч муу хэлэхгүй байх гэж бодож байна” хэмээн ярилцлага өгж байсан билээ.

SuperMario-н Францын OGC Nice багтай байгуулсан гэрээ энэ 6-р сард дуусах билээ.


Тулгаа бараг Daily Serie A news гээд сэдэв нээчихмээр ч юм уу :italy
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby rednasca » Fri Apr 06, 2018 12:44 pm

Гаттузо 2021 хүртэл сунгалаа л гэнэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Apr 06, 2018 12:52 pm

Gattuso: Милан байх ёстой газраа эргэн очих болно

Милан клуб өнгөрөгч 11-р сард Vincenzo Montella үүрэгт ажлаас нь чөлөөлж залуучуудын багийг удирдаж байсан Gennaro Gattuso үндсэн багийн дасгалжуулагч болгосон билээ. Үүнээс хойш тэрээр 9 хожил, 4 тэнцээ, 3 хожигдол гэх сайн статистик амжилттай явна.

Өчигдөр орой Милан багийн удирдлагууд түүнтэй 2021 он хүртэл гэрээ сунгасан болохоо мэдэгдсэн юм. Энэ явдлын дараах түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Маш онцгой сайхан мөч байлаа. Би өөрөөрөө их бахархаж байна. Одоо бид өөрсдийн аяллаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Би шаргуу ажиллаж Миланыг байх ёстой газар нь буцаан аваачих болно гэж амласан. Ингэхийн тулд их хэмжээний дарамт шахалт ирэх болно гэхдээ энэ надад асуудал бишээ.

Би багийн гүйцэтгэх захирал Marco Fassone болон спортын албаны дарга Massimiliano Mirabelli нарт баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ зун тэд залуучуудын багийг дасгалжуулах санал тавьсан. Би тэдэнд бүх зүйл дээр өртэй.
Milanello бэлтгэлийн бааз дах хүн бүхэнд баярлаж талархсанаа хэлмээр байна. Дасгалжуулж байсан залуучууддаа хүртэл.
Би Миланы тухай фанатуудын бүх дууг дуулж чадна. Энэ бол миний дэмждэг баг. Би энэ багийн дасгалжуулагч гэдгээрээ талархдаг"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Sat Apr 14, 2018 1:01 am

Донна аймар хаалт хийлээ дээ бусадаар бол манай хэд баас байлаа.
Last edited by GTM13 on Mon Apr 16, 2018 12:19 am, edited 1 time in total.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Sat Apr 14, 2018 12:46 pm

tuka.tulga гээд арай бот биш биз дээ хаха :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Apr 23, 2018 3:58 pm

Финиш муутай суганууд юмаа манай хэдэн довтлогчид...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Wed Apr 25, 2018 6:59 pm

Энд бүр хүн байхаа байжээ. Mirabelli халагдах нь дээ Rino -г ч гэсэн халвал таарна ирэх улирал бүтэхгүй Тактик боловсруулахдаа муу хүнтэй. Өнгөрсөн зуны наймаа Bonucci , Conte хоёроос бусад нь шал **н** наймаа ч хийсийн угаасаа. Aubameyang дээр гаргах мөнгөө татга шааж Kalinic , Silva -г авсан гэхээр. Тэгээд таарсан үр дүнгээ л харжийн. Kessie , Biglia , Calha бол шал дэмий байсаншд. Кucka бол Kessie -ээс хамаагүй дээр байх байсан. За за нэг иймэрхүү энэ зун нэг гайгүй довтлогч хагасууд аваасай даа.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Thu Apr 26, 2018 4:42 pm

GTM13 wrote:Энд бүр хүн байхаа байжээ. Mirabelli халагдах нь дээ Rino -г ч гэсэн халвал таарна ирэх улирал бүтэхгүй Тактик боловсруулахдаа муу хүнтэй. Өнгөрсөн зуны наймаа Bonucci , Conte хоёроос бусад нь шал **н** наймаа ч хийсийн угаасаа. Aubameyang дээр гаргах мөнгөө татга шааж Kalinic , Silva -г авсан гэхээр. Тэгээд таарсан үр дүнгээ л харжийн. Kessie , Biglia , Calha бол шал дэмий байсаншд. Кucka бол Kessie -ээс хамаагүй дээр байх байсан. За за нэг иймэрхүү энэ зун нэг гайгүй довтлогч хагасууд аваасай даа.


Kalinic-ийг анхнаасаа авах хэрэггүй байсан юм. Силваг харин ирээдүйтэй наймаа гэж харж байтал уур амьсгал, идэш ууш нь таарахгүй л байх шиг байна. Кесси-Кучка 2-ийн багт үзүүлэх импактын түвшин ер нь адилхан лдаа. Харин ямар тактиктай тоглож байгаагаас л шалтгаалах байх. Билъя одоо манайд байгаа бест найруулагч нь шт бараг хаха. Тэгэхээр тэр дундаас бөмбөг аваачиж Силва, Кутроне, Сусо, Чалха эдрт өгөх хүн хэрэгтэй байна лдаа. Хэдий болтол Сусо, Чалха, Бона эдр бөмбөгөө дундаас авч гүйж орох вэ дээ. Болдог бол Модрич, Кросс, Ракитич, Пьянич эдр шиг ганган амьтад дундаа аваад ирвэл арай өөр болох байхаа. Контег халагдахаар дарах эсвэл Пранделли мэтийн ажилгүй байгаа том нэрнүүдээс сугалсан бол Риногийн гэрээг сунгахаас илүү зөв сонголт болох байсан байхаа даа.
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sat Apr 28, 2018 10:23 pm

Калинич угаасаа Монтеллагийн л хүн л дээ... Хэсэгхэн зуур Монтеллагийн дор сайн байсан байх.
Угаасаа 25 саяд авах хэрэггүй байсан юм. За Калинич гэхээсээ илүү Торино Белотти дээр тэнэгтснээс л хамаг юм болсон доо
Энэ улиралд Белотти нь бүр сураггүй болчихсон. Бөөн юм болж үлдээгээд байсан ерөнхийлөгч нь явбал яваарай гэсэн сурагтай хаха...

Сильва яг яагаад болохгүй байгааг үнэндээ ойлгохгүй байгаа юм. Идээшихгүй л байх шиг байна.
Өөр лигт, эсвэл багт очвол алж хядах юм шиг л санагдаад байгаа юм. Үнэхээр довтлогчтойгоо тулж ажилладаг, тэгээд түүндээ тааруулж тактик босгох хэрэгтэй

Кессие улирлын эхэнд мундаг байсан. Рино ирээд уг нь өөрөө бол хичээнэ гэсэн, гэхдээ тоглолт нь уначихсан.
Гаттузо яаж тоглуулахаа мэдэхгүй байх шиг. Ашиглавал хэрэгтэй л тоглогч.

За тэгээд ер нь бол Гаттузо ирээд манай багийн мораль, хэв журам сайжирсан. Бас хамгаалалт маш мундаг болсон.
Довтолгоо бол ерөөсөө болохгүй байгаа. Боломж үүсгэж байгаа гээд байгаа бас стат харахаар боломжийн байгаа шиг харагдаж байгаа.
Гэхдээ аюултай довтолгоо бол цөөн байна л даа... Айл хамгаалалт хийх боломжтой л баахан довтолж байна.
Довтолгооны нөхдөд бөмбөг холбоход, төвийн хагасаас гадна, жигүүрийн хамгаалагчид чухал үүрэгтэй.
Манайд талбайгаа бүхэлд нь хардаг тоглогч, бас тийм боломж олгох тактик ер нь алга шиг санагдаад байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sat Apr 28, 2018 10:26 pm

Гэснээс Монтелла маань Севиллагаас бас халагдсан сурагтай. Сүүлд хийсэн тоглолтод хожигдвол явна гэсэн.
2-1ээр хожигдсон. Нэг улиралд 2 багаас хөөгдлөө хаха... Ийм дасгалжуулагчтай 2 улирал эхлүүлсэн гэхээр...

Калинич ямартай ч явна гэнэ. 25 саяар ирж байсан нөхөр одоо тэгээд бараг 10 хүрэхгүй явах байх даа...

Дээрээс нь Мирабелли явах шуум хүчээ авсан байна. Ромагийн Мончиг авахаар яригдаад байгаа юм байна.
Мончи ч бас мундаг шүү. Энэ жилийн Ромагийн бүрэлдэхүүнийг харахаар надад тасархай харагдаад байгаа юм.
Тэгээд лигтээ ч, АЛ-т ч бас л ойрын хэдэн жилдээ байхааргүй мундаг байлаа шд хэхэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Mon Apr 30, 2018 3:40 pm

Montella -г эртхэн халсан бол Rino бас өдийд арай өөр байр суурин дээр байх байсан байх. Улиралын эхэнд найгүй их дараалсан хожигдол тэнцээнүүд авсан даа. Өнгөрсөн зуны наймаа тийм ч сайн болоогүй гэж бодож байгаа. Яахав зарим нэг хоёр тоглогч бол болжийн. Ирэх улиралд Conti жигүүрийн хамгаалалтанд гараад эхлэхээр арай өөр болох байх. Хамгаалалт бол манайх харин сайн байгаа урд талын хэд л чихэж чадахгүй л байгаа болохоос. Ингэхээр зун дунд Biglia , Bona нарыг орлох сайн хагас хамгаалагч , жигүүрийн довтлогч , Ibra шиг төгс финишер олоод ирвэл А.лигтээ орчих байх. Зун л юу хийхийн нь харах л үлдлээ.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat May 05, 2018 10:04 pm

Gattuso: Mastour-н хувьд оройтоогүй

Милан багийн хүүхдийн академиас гаралтай Hachim Mastour өөрийн бөмбөгтэй үзүүлбэр, хууралт, өөрийн үзүүлж буй тоглолтуудаараа хэдэн жилийн өмнөөс л ирээдүйн од болно хэмээн олон хүмүүсийн дунд яригдаж байсан билээ. Гэсэн хэдий ч Милан багийн төлөө Сери А лигид нэг ч албан ёсны тоглолт хийж чадалгүй байсаар Malaga болон PEC Zwolle багууд руу явж тэндээ ч сайн тоглолт үзүүлж чадалгүй эргэн Миландаа ирсэн юм.

Энэ улирал тэрээр Миланы залуучуудын багт багтан тоглож байгаа бөгөөд Gattuso багийн үндсэн дасгалжуулагч болсноос хойш түүнийг нэгдүгээр багийн бэлтгэлд тогтмол дуудаж байсан юм. Өнөө шөнө болох Milan vs Hellas Verona багуудын тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид түүнээс Mastour-н талаар асуусан юм.

"Сүүлд бид хоёр уулзахдаа олон зүйлсийн талаар ярилцсан.
Би бүүр түүнийг занал хийж байсан. Яагаад гэвэл тэр хөлбөмбөг тоглохынхоо оронд бичлэг хийн олонд танигдах болсон. Гэхдээ одоо тэр ингэхээ больсон. Учир нь би түүнийг дахиж ингэх юм бол шүдийн цөм цохино шүү гэж хэлсэн.
Сүүлийн хэдэн сар тэр бэлтгэл дээр сайжирсан. Бид түүнийг залуучуудын багт тоглуулахаар шийдсэн.
Тэр 50 настай биш ээ. Тэр бол 20 настай. Тэр өөрийн алдаануудаа ухаарах хэрэгтэй гэж би бодож байна.
Түүнд тогтвортой, тогтмол тоглолт хэрэгтэй. Яагаад гэвэл тэр өөрийн тоглолтоо алдсан. Гэхдээ би түүнээс хэд хэдэн ахиц ажигласан"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue May 08, 2018 11:08 am

Манайхан одоо энэ улирлын ганц зорилго Цом л болох шив дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Thu May 10, 2018 11:56 am

Манайхан нам жим байх чинь? хаха
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu May 10, 2018 12:06 pm

Haha odoo yu yarihav. Juve-g bol barahguim baina oo. Arai l hojigdoj baina shd. Aimaar ch yum baina.


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Thu May 10, 2018 12:09 pm

Гэснээс Калинич гоолдлоо. Донна чинь нээрээ 19-тэй юм байна. Юм юм л үзлээ шт тэ хаха
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby El Payaso » Thu May 10, 2018 12:38 pm

Талхилуулсан бна ш дээ. :P Билья маань байгаагүй нөлөөлөв үү :P Ер нь хэр байгаа юм дээ манай хүн энэ улиралд.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Thu May 10, 2018 1:36 pm

Суга л байгаа шд..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Thu May 10, 2018 3:10 pm

Гаттузо бвал дараа улирал иймэрхүү л бна бх.Тактик тогтсон системгүй.Хядаад өг залуусаа гээ гаргадар бх.Хувь чадвар гоё тоглогчидтой бол хамаа алга
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Shaggy » Fri May 11, 2018 10:55 am

Раниери ирвэл лаана даа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Fri May 11, 2018 11:33 am

Гоё дасгалжуулагч авчраад хүссэн тоглогчдын авч өгөөд 2 улирал харчмаар байна.


Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Fri May 11, 2018 6:10 pm

Нэгэнт ойрхоны эксүүдээрээ туг тахиж байгаагийнх Пирлогоо нэг шалбаагтай хутгах уу жигшиг хаха
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon May 28, 2018 1:35 pm

Манайхтай холбоотой баахан мэдээ гарч байна даа.

Силва ямар ч байсан явна гэнэ. Нэмээд Доннарума явахаар болж байгаа бололтой.
Сусо, Бона 2г бас явна гэчихэж... Ромагнолиг Ювэ аваад Бенатиагаа орлуулна ч гэх шиг...
Ганц явахгүй гэж байгаа нь ахлагч маань л байна даа хөөрхий...
Аан тийн бас Калинич үлдэнэ гэж шсн хаха

Доннарумагаа явуулахад яахав дээ... Сүүлд сонсохнээ Ливерпүүл эхлээд үнэ өгснийг хаанах ч билээ нэмээд...
Тэгээд сая Ливерпүүлийн хаалгач Кариус панигтаж хожигдсноос болоод фанатууд нь заналхийлж бариад хэцүүхэн байгаа хөөрхий...
Сүүлийн үед яригдаад байгаа үнэ нь 70 сая $. Гэхээр явуулаад багаа сэргээн босгох, бас тэр Фэйр плей нтр дээр асуудалгүй болгох хэрэгтэй байх...

Сильва хөөрхий дахиад жоохон хармаар л байна. Манайх тэгээд довтлогч ашиглахдаа маруухан баг дөө хөөрхий
60 саяд авсан гэхээр гол харлаад байх юм...

Калиничийг бол явуулах хэрэгтэй шд Бусад нь тэгээд АЛ бодоод өөр баг руу явахгүй бол үлдээмээр л байна даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron