Болоньяг талбай дээрээ буулгаж аваад, Наполи тэнд тэнцээд +6 онооны тэргүүлэлтэй, бараг л Скудетто халаасанд ороод ирлээ дээ. Өнгөрсөн тойрогт Интертэй хийсэн тоглолттой холбоотой баахан яриа гараад, шүүгчид нөлөөлсөн болтой сонин юман дээр 11-ын цохилт өгч энэ тэр ккк.
Манайх үлдсэн тоглолтуудаа хожигдсон ч Наполи бөмбөгний зөрүүгээр бол давах магадлал бага болно. Манайх 2 тоглолтонд 10 хэдэн бөмбөг алдаад, Наполи 10 хэдэн бөмбөг оруулах л хэрэгтэй болох байх.
Коста сэлгээгээр орж ирээд 2 дамжуулалт өгөөд, тоглолтыг эргүүлээд хаячихлаа... энэ жилийн сайн наймааны нэг болж байна аа. Куадрадо RB дээр 2 тоглолтонд гарлаа.. Дани Алвес, Марсело шиг л аймаар довтолгоог дэмжиж байна аа. нөхөр ингээд RB болчих юм биш биз дээ ккк
Лихти улирал дуусахаар багаас явахаар албан ёсоор зарлажээ. Контэгийн үеээс үлдсэн байсан 5 гишүүний 1 байсан, сайн ч RB байлаа
Маркизиог гараанд гарахгүй, явах байх гэсэн нөхөр үлдэнэ гэсэн зүйл хэлж...
Асамао гэрээ дуусаад Интер рүү явж байгаа болтой.... нөхрийн том гэрээ хийх сүүлийн боломж, нөхөр ч дажгүй байгаа тул ингээд явж байна даа. Манайх 2,5-ээс дээш өгөхгүй, Интер 3,5 гэсэн яриа гарч.