TOTTENHAM HOTSPUR FC.

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby WALCOTT » Tue Jan 16, 2018 10:14 pm

Hurricane zun yavaad ogohoor yaandaa ta hed min. Heden jil hetsuudeh baihdaa.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby amka13 » Tue Feb 06, 2018 11:18 am

dele alli-n sex tape delgereed, zarim niitelsen medeenyydiin link bxgui bolchij....
liverpool fans yyntei xolbootoi yu gsn shuum yavaad bn...
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Tomroo_Kop » Tue Feb 06, 2018 11:22 am

viewtopic.php?f=55&t=9323&start=25

энэ сэдэв рүү бичлэгийг нь оруулсан байгаа... Эдний сэдвийг хайгаад орохгүй байсын....
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Цоомоо » Tue Feb 06, 2018 12:12 pm

Dive hiigd penalty zaagagu sh de haha.
Lamela d iim sextape bgu bj l de
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby boboZ » Tue Feb 06, 2018 12:15 pm

Энэ улиралд хамгийн их дайвдаж шар хуудас авсан тоглогч болсон байна лээ Алли бацаан.. Биеэ тоогоод форм нь ч суга л харагдаад байгаа даа..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby El Payaso » Tue Feb 06, 2018 12:15 pm

Image
Image
тоглолтын дараа бэлэглээд өчдөрөөс худалдаалж эхэлсэн гэнэ. Гэхдээ зуухан ширхэг үйлдвэрлэгдсэн гэнэ үү. гоёо эд бна оо.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby DaaGi LFC » Tue Feb 06, 2018 12:27 pm

Өө бүр холбоотойгоо,шүүгчтэйгээ юутай хийтэйгээ хуйвалдаад бэлдчихсэн байсан юм бишүү.

Sent from my GT-N7100 using Tapatalk
User avatar
DaaGi LFC
 
Posts: 743
Joined: Sun Sep 27, 2015 5:56 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Logger » Tue Feb 06, 2018 12:35 pm

хажуугийн шүүгч тэнцэнэ гээд бэт тавьсан байхөө :ногоон:
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Radiohead » Sun Feb 11, 2018 4:04 pm

Өмнө нь бид Харри Кэйний 100 дахь гоолынхоо дараа өөрөө бичсэн нийтлэлийг орчуулгагүйгээр оруулж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид түүний гайхалтай нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулж та бүхэндээ хүргэж байна. Бүтнээр нь уншиж Харри Кэйнтэй маань илүү дотно танилцаарай.

Орчуулгыг хийсэн фен клубын гишүүн Б.Тулга-даа тусгайлан талархал илэрхийлэе.

"Тэгээс 100 хүртэл"

Би нэгэн өдрийг маш тод санадаг юм. Манай Чинфорд дахь гэрийн ард цэцэрлэгт хүрээлэн байдаг байсан бөгөөд би аав болон дүүгийн хамт байнга тэнд очиж хөлбөмбөг тоглодог байлаа. Тэнд гэхдээ хөлбөмбөгийн хүрээтэй талбай, хаалга гэх зүйл байхгүй тул зүгээр цулгуй зүлгэн талбай дээр хоёр модыг хаалга болгоод тоглоцгооно. Тэр үед би Арсеналын хүүхдийн багт тоглодог байсан ба одоо бодоход дайсныхаа төлөө тоглодог байжээ. Үүнийг би надад тохиолдсон том боломж болсон гэж үздэг.

Намайг 8 настай байхад дээр дурдсан өдөр нөгөө цэцэрлэгт хүрээлэндээ алхаж байхад аав минь нилээд бодогшронгуй “Аав нь чамд хэлэх юм байна” гэсэн. Намайг “Юуг тэр вэ?” гэхэд тэрээр миний мөрөөр тэврээд “Харри... Арсенал чамайг багаасаа чөлөөлсөн байна” гэж хэлсэн юм.

Тэр үед би хэтэрхий жаахан байсан тул энэ зүйлийг нэг их тоогоогүй байх. Харин манай аав үүнд нилээд дургүйцэж байгааг би мэдэрсэн. Гэхдээ тэрээр намайг ч тэр, Арсеналыг ч тэр огт муулаагүй. Харин улам өөдрөгөөр “Битгий санаа зовдоо Харри. Бид илүү их хичээллэх болно, чамд өөр ч клуб олох болно.” гэж билээ..

Одоо эргээд бодоход хүүгээ мэргэжлийн хөлбөмбөгч болгохыг хүссэн аавууд хүү нь клубээсээ хөөгдөхөд арай өөрөөр хүлээж авах байсан болов уу. Харин манай аав их өөдрөг хүн тул ямар ч юм тохиолдсон намайг дэмждэг байлаа. Ямар ч зүйл тохиолдсон тэрээр “Зүгээрдээ. Улам л илүү ажиллах хэрэгтэй.” гэнэ. Бид ч яг энэ үгний дагуу л явсан.

Арсеналын дараа би хотынхоо багт тоглох болсон бөгөөд тэнд тоглож байхдаа Уатфорд багийн скаутын хараанд өртөж, тэд намайг авах санал гаргасан. Харин намайг Уатфордод тоглодог байхад манайх Тоттенхэмийн эсрэг тоглож, тэр тоглолтын дараа надад Тоттенхэмийн хүүхдийн багт орох боломж бий боллоо. Надад энэ цагаан өмсгөл ямар ч өмсгөлөөс илүү таарсан гэж боддог юм. Арсеналын эсрэг анх тоглоход л миний дотор хор шар буцалж байж билээ. Намайг наймхан настай байхад клубээсээ явуулсан ч би дотроо тэдний эсрэг тоглох бүртээ “Ямар хүнийг явуулсныг нь мэдрүүлнэ дээ.” гэж боддог.

Би Арсенал намайг багаасаа чөлөөлсөн нь миний амьдралд тохиолдсон хамгийн сайн зүйл гэж боддог юм.

Би өнөөдөр Премиер лигт 100 дахь гоолоо оруулсандаа маш их баяртай байна. Тоттенхэм намайг 2 жил дараалан доод лиг рүү зээлээр явуулахад би өөртөө чи Премиер лигт ядаж нэг гоолын боломж хэзээ нэгэн цагт гарах болов уу гэсэн асуултыг маш олон тавьдаг байлаа. Гэхдээ тэр жилүүдэд би маш их зүйл сурч авсан билээ. 2012 онд Миллуолд тоглож байхад бид доод лигт унахгүйн төлөө тэмцэлдэж байлаа. Тэндэхийн дэмжигчид нь хатуу авираараа алдартай шүүдээ. Түүний нэг жишээ нь эхний тоглолт дээр л гэхэд шүүгч буруу шийдвэр гаргахад үзэгчид гарт тааралдсан болгоноо шидэж тоглолт 5 минутын турш саатаж байсан юмдаг. Би тэгэхэд 18 настай байсан бөгөөд ямар аймар юм бэ гэж бодоод өнгөрч байсан. Улирал нилээн явсан ч манайх доошоо унах хэсэгт л явж байсан тул хувцас солих өрөөнд манай багийн хэсэг залуус хоорондоо “Бид доошоо унавал миний цалин хасагдана даа.” эсвэл, “Хэрэв бид доошоо унавал, миний гэрээг цуцлах байх.” гэх мэтээр ярьдаг байлаа.

Эдгээр залуусын ард жаахан хүүхдүүд нь гэрт нь хүлээж байгаа шүүдээ. Эндээс би хөлбөмбөгийг өөр талаас хардаг болсон. Зарим хүмүүс хөлбөмбөгийг зөвхөн дур сонирхолоороо биш амьдрахын төлөө тоглодог юм байна, энэ амьдрах арга нь гэнэт байхгүй болох боломжтой ч гэдгийг ойлгож авсан юм. Тэнд байхдаа олж авсан гол туршлага бол чи хүүхэд биш, том хүний амьдралын талаар илүү бодох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосонд оршино. Ямар ч байсан бид тэр жил доошоо унаагүй үлдэж чадсан юм. Би Миллуолд хайртай байдаг, фэнүүдтэй нь ч сайхан харилцаатай явдаг.

Би ч зээлээс буцаад очихдоо зээлийн хугацаандаа нилээн сайн тоглосон, Тоттенхэмдээ тоглох эрхээ авсан байх гээд очтол намайг дахиад л эргэн өөр багт зээлээр явуулсан юм. Энэ үеэс л хүнд цаг хугацаанууд эхэлсэн. Хамгийн хүнд үе нь Лейстер Ситид байсан үе бөгөөд би тэдний бүрэлдэхүүнд ч гарч чаддаггүй байлаа. Тэр үед Лейстер Сити Чэмпионшипт байсан. Гэртээ ирээд “Хэрэв чи Чэмпионшипт Лейстерт тоглож чадахгүй юм бол яаж Премиер лигт Тоттенхэмийн төлөө тоглож чадах билээ?” байнга боддог байсан.

Яг тэр үед кареертаа анхны удаа би өөртөө эргэлзэж эхэлсэн. Нэг өдөр манай гэр бүлийнхэн манайд ирээд бид энэ талаар нилээн сайн ярилцсан юм. Би маш их сэтгэлээр унасан байсан тул аавдаа би ер нь хөлбөмбөгөөс гарахыг хүсч байна гэдгээ хэлсэн. Би дотроо энэ нь миний хийсэн хамгийн буруу алхам байна гэдгийг мэдэж байсан боловч өөртөө итгэлгүй болсон байсан үе. Харин аав “Сонс. Ажиллаад л бай. Улам л илүү хичээж ажилла. Бүх зүйл сайхан болно.” гэж хэлээд зоригжуулсан.

Үүнээс хэдэн долоо хоногийн дараа би байрандаа байж байхдаа Том Брэдигийн талаарх баримтат киног үзсэн юм. Би тэр үед NFL-ыг нилээн сонирхдог байлаа. Бэлтгэлгүй өдөр гарвал би нэг бол Madden тоглоно, үгүй бол New England Patriots-ийн бичлэгийг YouTube-ээр үздэг байлаа.
Том Брэди тухайн жилийн 199 дахь сонголт байсан юм билээ. Бодоод үздээ. Энэ нь намайг гайхшруулсан. Бүгд л Томд хэзээ ч итгэж байгаагүй. Коллежд байхад нь хүртэл дасгалжуулагчид нь түүний оронд өөр quarterback сонгодог байсан байна. NFL-ын драфтын бичлэг дээрх түүнийг харахад америк хөлбөмбөгч гэж хэлхээргүй байсан нь инээдтэй байлаа. Нэг дасгалжуулагч бүр түүнийг “Энэ хүү ер нь амьдралдаа хүчний дасгал хийж үзсэн болов уу” гэж шоолж байсан байдаг. Түүнийг хараад би надтай ижил юм байна гэж бодсон. Хүмүүс намайг хараад “Хүү минь, чи довтлогч шиг харагдахгүй байна.” гэдэг байлаа.

Том Брэдигийн амжилт надад эрч хүч өгсөн. Брэди өөртөө маш их итгэлтэй байсан тул улам сайжирахын тулд ажилласаар, илүү ажилласаар л байсан, бараг бэлтгэл хийхэд донтдог байсан гэдгээ ярьсан байсан юм. Тэр киног үзсэн тэр өдөр миний толгойд гэрэл асах шиг болж билээ. Тэгээд би өөртөө “За Харри. Сонс. Чи илүү ажиллах хэрэгтэй. Маш их ажиллах хэрэгтэй. Тэр үед чамд боломж ирэх болно. Чи боломжийг хүлээхгүй өөрөө бий болго.” гэж хэлсэн.

Хэдэн тоглолтын дараа Лейстер клуб маань Миллуолтой тоглосон юм. Тэгсэн миний хуучин багийн том биетэй хамгаалагч залуу намайг айлгах зорилготой дараах зүйлийг ярьсан. Тэр “Хөөе Харри.” гэхэд нь би “Яасан?” гэсэн. Харин тэр “Би шар хуудас аваагүй байгаа, харин чам дээр одоо нэгийг авах байх шүү.” гэсэн юм. Учир нь тэр намайг түүнээс айж холуур тоглоно гэж болсон байх. Нэг булангийн цохилт ирэхэд бид 2 бөмбөгөнд үсрэхэд тэр миний ар руу тохойлдоход, би харин санамсаргүй гэдэс хавьцаа нь цохисон юм. Тэр өнхөрөөд өгөхөд би дээгүүр нь гараад юу ч хэлэхгүй яваад өгсөн. Энэ нь би түүнд, өөртөө, хэн бүхэнд хэн ч намайг айлгаж чадахгүй гэдгийг баталсан явдал болсон гэж боддог.

Дараагийн улиралд нь би Тоттенхэмдээ эргэн ирээд менежер Андре Виллаш-Боаштай уулзсан. Тэр намайг дахиад зээлмээр байгаа гэдгээ надад хэлж байна. Хэд хэдэн баг чамайг сонирхож байна. Тэр дунд нь Премиер лигийн баг ч байна гэсэн. Гэхдээ миний мөрөөдөл бол зөвхөн Премиер лигт тоглох явдал биш байсан. Миний мөрөөдөл бол Премиер лигт Спөрсийн төлөө тоглох л явдал байлаа.

Тийм учраас би түүнд шууд “Би явмааргүй байна.” гээд нилээд зоригтой хэлээд авсан.
Энэ үг амнаас гарсаны дараа л би дэмий ч хэлчихвүү гэж бодсоноо нуух юун. Тэр над руу нилээн гайхсан янзтай хараад суугаад л байлаа. Харин би “Би энэ багийн гараанд гарах эрхтэй гэдгээ танд харуулах болно. Та долоо хоног бүрийн баасан гаригт намайг дуудаад чи энэ долоо хоногт тоглохгүй гэж хэлж болно. Гэхдээ би үүнд яахчгүй. Зээлээр л явмааргүй байна.” гээл хэлээд тавьчлаа.

Ингэснээр би үлдэж чадсан төдийгүй нэгдүгээр багтай бэлтгэлд орж эхэлсэн. Миний ч өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Надад Спөрсийн төлөө гараанд тоглох чадвар байгаа гэдэгт итгэх болж, түүний төлөө дахин ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мөрөөдлөө биелүүлэх мөч ойр ирсэн байгааг би харж байлаа. Харин чи боломж ирэхийг хүлээх биш, өөрөө бий болгох ёстой юм.

Би бэлтгэл дээр бол жинхэнэ алж өгдөг байсан ч тоглолтонд оролцохгүй л байлаа. Харин өвөл нь менежер солигдож Тим Шервууд ирсэнээр надад боломж олгож эхэлсэн. Үлдсэн түүхийг нь бүгд мэднэ дээ. Би эхний 3 тоглолт дээр 3 гоол хийж байсан, энэ бол хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Ялангуяа Уайт Харт Лейнд хийсэн гоол бол гайхамшигтай байсан.

Маурисио Почеттино ирсэнээр бүх зүйл өөрчлөгдсөн. Миний хувьд төдийгүй, клубын хувьд ч тэр. Миний кареерт Маурициогоос илүү том нөлөөлсөн хүн байгаагүй. Тэрээр клубт гайхалтай менежерийн философи авчирсан төдийгүй биднийг хооронд нь сайн нэгтгэж чадсан. Тэр өөрийн талаар нэг их ярьдаггүй ч гайхалтай менежер. Менежерийн хувьд тоглогчийг сайн муу гэж ялгалгүй туслахын төлөө ажилладаг. Мэдээж чи залхуураад, сайн бэлтгэл хийхгүй бол тэр маш хатуу. Чи тоглох эрхгүй, өрөөнд нь орж уулзах ч эрхгүй л гэсэн үг. Харин түүнийг хүндэлж, маш сайн бэлтгэлээ хийвэл чамд тоглох цаг харамладаггүй.

Надад нэг сайхан дурсамж байдаг нь хэдэн улирлын өмнө намайг хэт-трик хийсний дараа Маурицио оффистоо намайг дуудсан. Тэр үед бид ойр байсан ч тийм ч дотно байгаагүй. Яагаад дуудсын бол гэж дотроо бодоод орлоо. Маурицио ширээндээ суучихсан вино барьцан сууж байсан. Түүний дуртай Malbec л байсан байх. Маш сайхан инээснээ “Алив Харр зураг авхуулая.” гэсэн.

Нэг гараараа намайг тэврээд, нөгөө гартаа виногоо бариад зураг даруулсан. Надад маш сайхан байсан. Тэр үед анх удаа түүнийг онцгой хүн юм байна даа гэж бодож байлаа. Тэр бол гайхалтай хүн. Би түүнийг менежерийн хувьд ч, боссын хувьд ч маш их хүндэлдэг. Тоглолтын бус үед яг миний найз шиг л байдаг. Баг дотроо сайхан харилцаатай, нэгдэж чадсан нь түүний л ач. Манайх шиг ийм нэгдсэн, дотно баг их ховор гэж боддог.

Дээр хэлсэнчлэн намайг Арсенал клубээс хассан нь надад тохиолдсон хамгийн сайхан зүйл юм. 2015 онд анхны Хойд Лондонгийн дербид оролцохоор гутлаа үдэж байхад 11 настайдаа анх Арсеналын хүүхдийн багын эсрэг тоглож байсан тоглолт нүдэнд харагдаж байлаа. Би тоглолт бүрийн өмнө яаж гоолдохоо бүгдийг төсөөлж боддог. Арсеналд хийсэн гоолууд өмнө нь төсөөлж байсан гоолууд байсныг хэлэх хэрэгтэй.

Гутлаа үдэж байх тэр үед Арсеналын улаан өмсгөлтэй хамгаалагчдын эсрэг тоглоно гэж бодохоор хамаг биеийн үс босч байлаа. Туннелээр орж байхдаа би “Окей. Энэ үеийг 12 жил хүлээлээ. Хэн гэдгээ харуулах цаг ирлээ.” гэж хэлж байлаа.
Тэр тоглолт дээр би 2 гоол хийсэн. 86 дахь минутанд оруулсан мөргөлтөөр хийсэн гоолыг би яг тоглолтын өмнө яг тэгж хийнэ ч гэж байна төсөөлж ч байгаагүй гоол байсан. Тэр бол магадгүй миний хийж байсан хамгийн шилдэг гоолуудын нэг гэж боддог. Харин гоол хийсний дараах тэр мэдрэмж үү. Би тийм гайхалтай мэдрэмжийг кареерынхаа турш дахиж мэдрээгүй л байна.

Тоглолт дууссаны дараа фэүүдэд алга ташиж явж байхдаа би дотроо “Тэдэнд харуулж чадсан шүү” гэж бахархалтай хэлж байлаа. Энэ бол зөвхөн Арсеналын тухай биш, харин өөртөө болон миний амьдралын алхам бүрт надтай хамт байсан гэр бүлийнхэндээ би өөрийгөө ялан дийлж чадлаа гэдгийг баталсан явдал болсон.

Харин өнөөдөр Премиер лигт 100 дахь гоолоо хийсэн энэ өдөр хэдэн хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

Ямар зүйл тохиолдсон хамт байдаг өөрийн гэргий Кейтдээ баярлалаа.
Байнга урам зориг өгдөг, тэр цэцэрлэгт хүрээлэнд Арсеналаас хасагдсаныг хэлсэн аавдаа, миний амьдралын хүнд үед дэмжиж байсан гэр бүлийнхэндээ баярлалаа..
Ээж хүний хайрыг үргэлж мэдрүүлдэг, бэлтгэлд минь машинаараа байнга зөөдөг байсан ээждээ баярлалаа.
Хэдэн мянган цагийн турш миний бэлтгэлийг хангадаг байсан, хааяа намайг Тедди Шерингэм гэж хочилж урам өгдөг байсан дүү Чарлидаа баярлалаа.
Олон залууст хүсэл мөрөөдлийг өгсөн Том Брэдид баярлалаа.
Багийн бүх хамтран зүтгэгч тоглогчиддоо баярлалаа..
Өдий зэргийн хэмжээний довтлогч болгосон Маурицио Почеттинод баярлалаа.
Мэдээж бүх Тоттенхэм фэнүүддээ баярлалаа.

Урт хугацааны турш боддог мөрөөдөл, зорилго минь Премиер лигт Арсеналын хаалганд бөмбөг хийчээд, тэр аз жаргалыг мэдрэх явдал байсан. Үүнийг нүдээ аниал төсөөлж мөрөөддөг байлаа шүүдээ. Одоо эргээд харахад энэ мөрөөдөл минь биелж, тэдний хаалганд нилээн хэдэн бөмбөг хийж чадсан байна.

Харин өнөөдрийн миний мөрөөдөл, зорилго арай өөр болсон. Одоо би нүдээ аниал төсөөлж мөрөөдөхдөө шинэ цэнгэлдэхдээ багийнхаа нөхдийн хамт Премиер лигийн цомыг өргөж байгаагаар төсөөлдөг. Би дараагийн оруулах 100 гоолоо зөвхөн энэ мэдрэмжийг авахын төлөө солиход ч бэлэн байна.

Бид сүүлийн хэдэн улирлын турш энэ мөрөөдөлд маш их ойртож ирсэн боловч биелүүлж чадаагүй. Харин энэ мөрөөдөлд хүрэх ганц л зам байгаа. Хариу нь нөгөөх л миний аавын хэлдэг үг.

Бид ажиллах, илүү ажиллах, бүр илүү ажилласаар л байх хэрэгтэй.

COYS,
Харри

Эх сурвалж: Mongolian Tottenham Hotspur Fan Club
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Logger » Sun Feb 11, 2018 9:32 pm

:-D
Image
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby mick » Sun Feb 11, 2018 9:51 pm

Тэнкс мээн
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby mn_rocisky » Mon Feb 12, 2018 12:54 am

Logger wrote::-D
Image


Baruun dood talinh Yanneris geed Asia tsustai 1 nuhur bsan munuu
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Өсөхбаяр » Mon Feb 12, 2018 9:12 pm

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Цогоо » Mon Feb 12, 2018 9:44 pm

Radiohead wrote:Өмнө нь бид Харри Кэйний 100 дахь гоолынхоо дараа өөрөө бичсэн нийтлэлийг орчуулгагүйгээр оруулж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид түүний гайхалтай нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулж та бүхэндээ хүргэж байна. Бүтнээр нь уншиж Харри Кэйнтэй маань илүү дотно танилцаарай.

Орчуулгыг хийсэн фен клубын гишүүн Б.Тулга-даа тусгайлан талархал илэрхийлэе.

...

COYS,
Харри

Эх сурвалж: Mongolian Tottenham Hotspur Fan Club
Баг миараад ирсэн чинь зайгаа бариад байна уу, үгүй юу? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Radiohead » Tue Feb 13, 2018 9:19 am

Хаха. Харин ойрд бусад багуудын тоглолт гое харагдаад :ногоон:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby A-Nightmare » Wed Feb 14, 2018 6:13 am

Uneheer italy iin baguudiin erleg n yum bishuu. Inter milan, Ac milan, odoo juventusiig evguituuleed haychlaa
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1234
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Mish » Wed Feb 14, 2018 8:38 am

хамаагүй илүү тоглолоо...
эхлэнгүүт нэг гоол алдаад, 2 пен алдсаныг эс тооцвол тоглолтыг удирдаад л тоглочих шиг боллоо...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Цогоо » Wed Feb 14, 2018 8:40 am

Муу "Хамар"-аас болж эднийд ийм элэгтэй болчих гэж. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby El Payaso » Wed Feb 14, 2018 11:09 am

Эриксон ямар мундаг тоглов оо.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Өсөхбаяр » Wed Feb 14, 2018 11:11 am

Цогоо wrote:Муу "Хамар"-аас болж эднийд ийм элэгтэй болчих гэж. :ногоон:

танайхан ойрхон нүүчих гээл бна уу даа? :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sat Mar 10, 2018 2:00 pm

идда бүр бодохоор л хямраад гомдоод байхын... 3-хан минут л анхаарлаа сулруулаад хэдэн сар жилийн хөдөлмөрөө үгүй хийж баахан тролл хэл амны бай болох ч гэж дэээ :sad:: :sad:: :sad::
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby zigo » Sat Mar 10, 2018 5:23 pm

класс, биг клаб, туршлага нтр гээд яриад байдаг зүйлсийн л нэг шүү дээ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby rednasca » Sun Apr 22, 2018 2:55 pm

Image
амилдаггүй сэдэв байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Sun Apr 22, 2018 3:10 pm

Утаснаас форумдах аймар төвөгтэй санагдаад байдаг юм аа. ороод юм шалгаад ганц хоёр сэтгэгдэл бичвэл л юу юм гэхээс бичвэр, нийтлэл үйлдэх ч барахгүй даваа байна лээ. лайтай санагдаад.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby amka13 » Mon Apr 23, 2018 8:52 am

tapatalk gd sxan app bn shyy dee
https://www.tapatalk.com/tapatalk_mobile
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests