by tuka.tulga84 » Wed Apr 04, 2018 9:17 pm
Ruud Gullit-н Улаан Өндөгний баярын Дерби
Bagnoli-н удирдсан Интер Милан улаан өндөгний баярын дерби болохоос өмнө хоёр багийн хоорондын онооны зөрүүг багасгаж Миланы цом хүртэх боломжийг багасгахаар байсан гэхдээ Ruud...
Энэ улирлын тавдах удаагын дерби тоглолт байсан юм. Luigi Berlusconi цомын тэмцээнд Милан Papin-н гоалоор хожсон бол дараагийн учраа болох лигийн тоглолтод дээр Улаан харууд De Agostini оруулсан нэг гоалоор Интертай тэнцсэн юм. Харин Италийн Цомын тэмцээнд Россонеричууд Нераззурричуудыг Papin-н хоёр гоал Gullit-н нэг гоалоор 3:0 тэднийг бут ниргэсэн юм. Уг тоглолтод нэг гоал оруулсан Gullit 1992-93 улирлын Дерби тоглолтод Цэнхэр харуудын эсрэг дахин гоал оруулах байжээ.
Ac Milan Дерби тоглолт болохоос өмнө Улаан харуудын амжилт буурсан юм: Интерчууд ихээхэн найдвар тавьж байсан юм
Fabio Capello:
Хоёрдугаар сарын төгсгөлд AC Milan лигийг 11 онооны зөрүүтэй тасархай байдлаар тэргүүлж байв. Миланы тоглогч Mauro Tassotti-г телевизийн шоугаар биднийг аль хэзээний лигийн аварга болсон гэж хэлж байсан бөгөөд би үнэхээр их санаа зовж байсан.
Don Fabio хэлсэн нь зөв байсан юм. Тухайн үед багт Нидерландын гурвал, тэр гурав дээр нэмэгдээд Lentini, Papin, Boban нар байсан юм. Ас Милан Итали даа дийлдэшгүй хамгаалалттай байлаа. Fiorentina багийг талбай дээрээ хожсоны дараагаар багийнхан бие болоод бие бялдрын хувьд ядарч сульдаж эхэлсэн юм. Үүн дээр нэмэгдээд бэртэл гэмтэл нэмэгдэж гол түлхүүр тоглогч Van Basten Аваргуудын лиги, Сери А-даа оролцож чадахгүй болсон юм. Энэ бүх хүчин зүйлүүд тэдний лигийн 58 тоглолтод хожигдоогүй цуврал нь өндөрлөхөд нөлөөлсөн юм. AC Milan-Parma багт 0-1 хожигдсоноор энэ цуврал өндөрлөсөн юм. Тухайн улирлын Дерби тоглолт болоход 5 тоглолт дутуу байсан бөгөөд тэрхүү 5 тоглолтоос Улаан Харууд ердөө 4 оноо л авна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Таван тоглолтод 4 тэнцээ 1 хожигдол. Лигийн тэргүүлэгчдийг ийм тоглолт үзүүлнэ гэж хэн ч таамаглаагүй биз.
Silvio Berlusconi: Gullit үнэхээр хожигдохыг хүсээгүй
1993 оны 4-р сарын 10 ны хагас сайн өдөр болсон Интер vs Ac Милан 1-1 тоглолтын дараа хэвлэлүүд “Гайхамшиг болох дөхлөө. Хэдэн удаа хичээл заалгуулснаас дээр юм боллоо” гэсэн гарчигтай сонинууд хэвлэгдэн гарч байсан юм.
Уг тоглолтод юу болсон бэ?
AC Миланчуууд тоглолтыг удирдаж чадна гэсэн итгэлтэйгээр талбайд гарсан боловч Интерийн Bergomi, Berti болон Ruben Sosa нар маш сайн тоглолт үзүүлж Цэнхэр Харууд 44 дах минутанд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тухайн тоглолт хагассайн өдөр бороонд болсон бөгөөд эхний гоал алдсан мөчөөс тоглолт дуусах хүртэл Улаан Харуудад амаргүй тоглолт туулахаа мэдсэн юм. Интер дасгалжуулагч Bagnoli онооны харьцаагаа хадгалан үлдэж хамгаалахыг хүсэж талбайд Taccola-г хагас хамгаалагч Angelo Orlando сэлгэн оруулсан бол Миланы дасгалжуулагч Capello эрчимтэй довтлохоор шийдэж талбайд Massaro-г Papin-аар сэлгэн оруулж ирэв. Нойтон талбайд Итали довтлогч Франц эрийг бодвол илүү тоглолт үзүүлсэн юм. Долоон минутын дараа Интерийн хамгаалагч Taccola-н дутуу цэвэрлэсэн бөмбөг Ruud Gullit дээр ирж тэрээр бөмбөгийг газар буулгалгүй цохин гоал оруулж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Россонерчууд өрсөлдөгчдөө 3 оноо өгөлгүй амжилттай оноо чадахаараа салгасан бөгөөд улмаар тэдний аваргын төлөөх тэмцлийг зогсоож чадсан юм.
Тоглолтын дараа багийн ерөнхийлөгч Silvio Berlusconi:
Gullit болон Albertini нар маш сайн тоглосон. Ruud энэ тоглолтод үнэхээр хожигдохыг хүсээгүй. Тэр яг Capello шиг тоглож гайхамшигтай гоал оруулсан.
Тоглолтын дараа Ruud Gullit:
Интерчууд тоглолтыг 1-0 хожиж байх үед улс орон даяараа тэднийг дэмжиж байсан. Би Дербид тоглох дуртай. Энэ тоглолтод чи жинхэнээсээ гал гарсан ширүүн тоглолтыг мэдэрч чадна.
Fabio Capello:
Бид хохирол амссан. Гэхдээ энэ тоглолтод тэнцэх эрхтэй.
Тоглолтын мэдээлэл:
Интер-AC Милан 1-1
Интер: Zenga, Bergomi, De Agostini, Berti, Paganin, Battistini, Orlando (55' Taccola), Manicone, Schillaci, Shalimov, R. Sosa. Coach: Bagnoli.
AC Милан: S. Rossi, Tassotti (27' Nava), P. Maldini, Albertini, Costacurta, Baresi, Lentini, Rijkaard, Papin (63' Massaro), Gullit, Eranio. Coach: Capello.
Шүүгч: Pairetto.
Гоалууд: 44' Berti 83' Gullit