AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 24, 2018 11:28 am

Cutrone: Италийн шигшээд дуудагдсандаа итгээгүй

“Өнөө орой бидэнд гоал оруулах олон боломж олдсон. Тиймээс бид дажгүй тоглолт үзүүлсэн гэж бодож байна.
Харамсалтайн бид сөрөг довтолгооноор хоёр гоал алдлаа. Аргентинчууд ч сайн тоглолтоо.


Сэлгээгээр гарч ирж Италийн шигшээ багийнхаа төлөө дебют тоглолтоо хийсэн талаараа?

"Дасгалжуулагч Di Biagio энэ тоглолтонд залуу тоглогч нарт боломж өгнө гэж хэлсэн. Ийм боломж өгсөн түүнд би талархаж байна. Цаашдаа шаргуу бэлтгэлээ хийж баг бүрэлдэхүүнд өөрийн зайгаа бүрдүүлэх болно.
Би талбай дээр гараад багийнхаа төлөө бүхий л чадлаа зориулах гэж хичээсэн. Учир нь довтлогч хүний хийх эхний зүйл тэр юм. Үүний дараа гоал оруулбал бүүр л сайн байна.
Би төвийн довтлогч эсвэл хоёрдах довтлогчийн байрлалын аль нь дээр ч тоглож чадна. Бид өнөө орой 4-3-3 хувилбараар тоглосон. Надад ингэж тоглосон нь таалагдсан.
Би эхэндээ U-21 багт дуудагдсан байсан. Багийн бэлтгэлийн өрөөнд байхад намайг шигшээ үндсэн багт дуудагдсаныг хэлэхэд би итгэж чадаагүй”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 24, 2018 12:10 pm

Италийн шигшээ багийн гарааны дундаж нас 28

Аргентин эсрэг гараанд гарч тоглосон Италийн шигшээ багийн дундаж нас 28 байлаа.
Италийн шигшээ багийн дасгалжуулагчаар түр ажиллаж байгаа Gigi Di Biagio үндсэн багтаа U-21 багаас хэд хэдэн тоглогчийг Аргентин болон Английн эсрэг хийх тоглолтод дуудсан юм.

Нөхөрсөг тоглолтод болохоос өмнө Giorgio Chiellini бэртэл авснаар Juventus багийн 23 настай хамгаалагч Daniele Rugani шигшээдээ дуудагдсан юм. Милан багийн 23 настай залуу хамгаалагч Alessio Romagnoli бэртэл аваагүй байсан бол шигшээдээ дуудагдах нь дамжиггүй байсан болов уу.

Гарааны бүрэлдэхүүнээс: Gigi Buffon 40 нас, Leonardo Bonucci 30 нас, Marco Parolo 33 настай байсан юм.

Мөн энэ тоглолтод 20 настай Federico Chiesa, Patrick Cutrone нар дебютээ хийсэн юм.
Италийн шигшээ багийн өчигдрийн гарааны бүрэлдэхүүний нас:
Buffon(40) Florenzi (27) Bonucci (30) Rugani (23) De Sciglio (25) Parolo (33) Verratti (25) Jorginho (26) Chiesa (20) Immobile (28) Insigne (26)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 24, 2018 5:04 pm

Шигшээ багуудын тоглолт: 13 Россонери шигшээдээ дуудагдлаа

Шигшээ багуудын нөхөрсөг тоглолт иргэн ирлээ. Хөлбөмбөгийн лигүүд ийнхүү завсарлаж байгаа билээ. Италийн Сери A лигийн хувьд 3-р сарын 24-25 ны амралтын өдрүүдэд завсарлаж байна. Энэхүү шигшээ багуудын тоглолтууд нь улиралд хийж буй хамгийн сүүлийн тоглолтууд юм. AC Milan багийн хувьд нөхөрсөг тоглолтууд дууссаны дараагаа Juventus багийн талбай дээр 4-р сарын 1 ний шилжих шөнө 02:45-с тоглох хуваарьтай байна. Энэ удаагын шигшээ багуудын тоглолтонд Милан багаас13 тоглогч дуудагджээ.
Италийн шигшээд гэвэл Улаан Харуудын залуу довтлогч Cutrone анх удаагаа шигшээдээ дуудагдсан явдал нь онцлох зүйл байлаа. Италийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч Di Biagio багтаа Bonucci, Bonaventura болон Donnarumma дууджээ.

Улаан Харуудаас Италийн Under 21 багт ямар ч тоглогч дуудагдаагүй бол. Харин
Миланы U-19 насны ангиллаас Gabbia Италийн U-19 дуудагдаж Euro Cup-д шалгарахын төлөөх чухал хариуцлагатай тоглолтуудыг 3-р сарын 21нд Грек эсрэг 3-р сарын 24нд Польш эсрэг 3-р сарын 27нд Чехийн шигшээ багуудын эсрэг хийх хуваарьтай байна.

Lucas Biglia Итали болон Испани шигшээ эсрэг
André Silva Египет болон Нидерландын эсрэг
Calhanoglu Ирланд болон Монтонегро шигшээ эсрэг
Rodriguez Грек болон Панам шигшээ эсрэг тоглолтуудад
Kalinic Перу шигшээ эсрэг хийх тоглолтод.
Kessie Того шигшээ эсрэг тоглолтод.
Zapata Франц болон Австралийн шигшээ багийн эсрэг
Gomez АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглолтод дуудагджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 26, 2018 12:07 pm

Kalinic Хятадын баг руу явах уу?

Италийн Corriere dello Sport мэдээлж буйгаар Nikola Kalinic Милан багийн довтолгооны тэргүүн сонголт биш болсноор Хятадын Vуперлиги руу энэ зун явж магадгүй гэнэ.
Chievo-тай хийх тоглолтын өмнө багийн дасгалжуулагч түүнийг бэлтгэл дээр хичээл зүтгэл гаргаагүй хэмээн шүүмжилж тоглолтын бүрэлдэхүүнд багтаагаагүй юм. Энэхүү асуудлаас болж түүний Милан дах замнал хойшдоо асуудалтай байх болов уу.
Италийн хэвлэлийн үзэж байгаагаар хэд хэдэн Хятадын клубууд түүний багтаа элсүүлэхээр бэлдэн санал тавихаар ажиглан сууж байгаа аж.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 26, 2018 12:07 pm

Andrea Belotti энэ зун багаасаа явах уу?

Torino клуб өөрсдийн довтлогч Andrea Belotti энэ зун €50 саяаар худалдах үүд хаалга нээсэн хэмээн Corriere dello Sport мэдээлж байна.
Итали довтлогч 2021 оны 6-р сар хүртэл гэрээгээ сунгасан билээ. Энэхүү гэрээнд түүнийг чөлөөлөх үнийг дүнг €100сая болгон тусгаж өгсөн байдаг. 35 тоглолтод оролцож 26 гоал оруулсан өөрийн шилдэг улиралдаа тэрээр энэхүү томоохон шинэ гэрээг хийсэн юм. Гэвч энэ улирал тэрээр хэд хэдэн удаа бэртэл авч төдийлөн сайн тоглоогүй бөгөөд одоогоор 25 тоглолтод 9 гоал оруулаад байна.
Torino багийн ерөнхийлөгч Urbano Cairo одоо бол өөрийн багийн довтлогчоо €50 саяар явуулахад бэлэн болсон хэмээн мэдээлж байна.
Итали залуугийн дэмждэг багт одоо л боломж гарч байна. Энэ зун түүнийг багтаа нэгтгэх ажиллагаанд Atletico Madrid, Chelsea, Arsenal, Paris Saint-Germain багууд саад болж болох юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 26, 2018 12:12 pm

Pippo Inzaghi удирдаж буй Venezia FC клуб өөрсдийн хотын дерби тоглолтондоо хожил байгууллаа.
Venezia vs Cittadella 2:1

Forza Venezia FC

Forza Inzagh
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Wed Mar 28, 2018 1:32 am

Энэ Фэйсбүүк дээрхи Ac milan пэйжийн мэдээг энд оруулахаа больчихож болох уу..?! Энд ингэж бөмбөгдөх шаардлаггүй учир нь энд зөвхөн хэлэлцүүлэг өрнөдөг мэдээг бол хаанаас ч олоод уншина. Яахав гоё нийтлэл анализ бол орчуулөад тавихад NICE. Ер нь манайхан арай л идэвхи муутай юмаа тэгэхээр тоглолт болгоны дараа энд цугларч тоглолттой холбоотой санал бодлоо бичиж байцгаая. Энэ зүгээр л миний бодол ийм байх албаггүй.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Mar 28, 2018 10:33 am

Харин би ФБ ордоггүй болохоор сайн мэдсэнгүй. Тулгаа баахан мэдээлэл оруулаад байдаг юм.
Тэгээд тэр мэдээ нь өнгөрсөн давхардсан хамаагүй л оруулах юм л даа гол нь...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Thu Mar 29, 2018 1:26 pm

Юм хийж байгаа нэгийгээ битгий ингээрэй
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Thu Mar 29, 2018 1:59 pm

Gankhuu wrote:Юм хийж байгаа нэгийгээ битгий ингээрэй

:eek:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Цогоо » Thu Mar 29, 2018 2:10 pm

Найруулгаа жаахан янзалчихвал ч уг нь уншууртай юмнууд л оруулаад байгаа харагддаг шт. Миланы нөхөд өөрсдөө бол клубтэйгээ холбоотой мэдээллээ сайн мэдэж байгаа биз. Мань мэт нь бол Тулгаагийн бөөндөж байгаагаас захлуулаад байж байгаа шүү дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Thu Mar 29, 2018 2:21 pm

Цогоо wrote:Найруулгаа жаахан янзалчихвал ч уг нь уншууртай юмнууд л оруулаад байгаа харагддаг шт. Миланы нөхөд өөрсдөө бол клубтэйгээ холбоотой мэдээллээ сайн мэдэж байгаа биз. Мань мэт нь бол Тулгаагийн бөөндөж байгаагаас захлуулаад байж байгаа шүү дээ.


:eek:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Thu Mar 29, 2018 3:46 pm

өөрөө юм бичихгүйм байж бичсэн нэгнээ муулж л олкуу юм шүү
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Thu Mar 29, 2018 6:52 pm

Тэгэж их хүндрүүлж буруу ойлгох хэрэггүй шүү. Энэ зүгээр л санал болохоос муулж байгаа юм биш юмаа саруул ухаанаар ойлгоорой. Хэлэх гэсэн санаа минь Facebook Ас милан пэйж дээрээс ороод энийгээ уншаад мэдээгээ хараад явчъя. Эндээ тоглолт , үзэл бодолоо бичиж байяаа л гэсийн. За энэ яахав NO PROBLEM. Удахгүй Juventus -ийг хожиж гэмээн цаашаа явах эсэхээ шийдэх чухал тоглолт ойртож байна. Juventus мэдээж оноо алдахгүйг маш их хичээх нь тод учир нь тэд өнгөрсөн тойрогт оноо алдаж Napoli бүтэн оноогоо авсан байгаа. Манайд хожигдвол Лигийн цомоо алдахад хүрэх нөхцөл үүсээд явчина тэгэхээр маш хүнд тулаан болох нь дамжиггүй. Харин манайхны хувьд он гарсаар хамгийн Топ формтой яваа баг энэ эрчээрээ Juve -г арчаад гарах эсэхийг нь харая.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Цогоо » Fri Mar 30, 2018 8:25 am

:ногоон:
GTM13 wrote:...Харин манайхны хувьд он гарсаар хамгийн Топ формтой яваа баг ...
Image
Манайх он гараад хамгийн миа формтой яваа баг...
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Fri Mar 30, 2018 4:58 pm

Хөөе Бууны чинь замаг гацчихсан юм биш үү ногооноо. Би Serie A лигийн хүрээнд ярьж байнашд, Лигтээ хамгийн сайн байгаа л гэжийнаа ногооноо. Сэдэвтээ очиж далийгаач ... ха ха Танайх бол А.лигийн тэмцээн уралдаанд олон жил тогтмол ордог тэгээд мулт шаадагшд. Гаттузогын Милан бол яахав одоогын энэ балчиг шавраас гарах гэж хичээж яваа баг. Шархтай баатарыг араас нь жадалж алчаад дээр нь гишгэж ханхалздаг гавьяа гэх юмгүй хоосон нэрнээс цаашгүй лүд байнашдээ чи... :loll:
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby erdene_b7 » Fri Mar 30, 2018 5:01 pm

Ширүүн юмаа
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Fri Mar 30, 2018 5:13 pm

Ширүүн ширүүн... Тэгээд энэ Арсеналын хэд бас маньт мэтээрээ даапаалаастай хэхэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Fri Mar 30, 2018 5:39 pm

Хатгаад байвал зөрүүлээд шөвөгдөнөшд... :ногоон:
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:35 am

Kessie: Juve 0-2 Milan!

Энэ бүтэн өдрийн шөнө Juventus vs Milan багуудын тоглолт болох билээ. Тоглолтын өмнө Милан багийн хагас хамгаалагч Franck Kessie хоёр багийн хоорондын тоглолтын таамгийг дэвшүүлэв.
Хоёр багуудад хожил юу юунаас илүү их хэрэгтэй байгаа билээ. Juve хожиж байж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэх бол Milan хожиж байж Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөндөө үлдэх юм.
"Бид үргэлж ялахын хичээдэг. Juventus эсрэг хийх тоглолтод ч гэсэн ийм л байх болно.
Бид гурван оноо авахыг хүсэж байна. Juve бол хүчтэй баг бөгөөд энэ тоглолт хүнд тоглолт болох болно. Гэхдээ бид Турин руу өөрсдийн тоглолтоо гаргахын тулд мөн гэртээ гурван оноотой буцахын тулд явах болно.
Бид цааш үргэлжлүүлэн ахиж хөгжих хэрэгтэй. Туринд үүнийхээ үр шимийг гаргавал гайхалтай хэрэг байх болно"
Энэхүү тоглолтод Juventus багаас хэнийг оролцуулмааргүй байна?
-Buffon гэж хэлмээр байна даа. Тэр бол гайхалтай хаалгач бөгөөд би түүнийг тоглохыг харах бүрдээ 40 нас хүртлээ тоглохыг хүсдэг.

Тоглолтын тооны харьцаа хэдээр өндөрлөх бол?
-Манайх 2:0 хожно. Би гоал оруулахыг хичээнэ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:35 am

Orgnoni : Cutrone Милантай гэрээгээ удахгүй сунгана

Patrick Cutrone агент Donato Orgnoni түүний үйлчлүүлэгч өөр орны багуудаас санал ирсэн ч гэсэн хамаагүй Милан багтай гэрээгээ удахгүй сунгах болно хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв.

Мөн тэрээр хуучин Милан багт тоглож байсан Mattia De Sciglio магтсан юм.
Би жилийн өмнө De Sciglio болон Cutrone нарыг Juve-Milan багуудад гайхалтай улирлыг өнгөрөөх болно гэж төсөөлж байсанд та итгэх үү?
Үнэнийг хэлэхэд яг ийм бодол миний толгойд байсан ба зарим найзууддаа үүнийг итгэлтэйгээр хэлж байсан.
Хоёуланд нь тэр дундаа Cutrone-д бага зэрэг эргэлзэх зүйл байсан. Тэр Милан болон Италийн шигшээ багтаа амжилттай тоглосныхоо шагналыг хүртэх болно.

De Sciglio өөрийн боломжийнхоо 60 хувьд тоглож байна. Харин Cutrone 20 настай бөгөөд нэг бүхэл улирлыг ч бүрэн дуустал тоглоогүй байна.
Аль аль нь зөв замдаа явж байна. Хоёулангийн Италийн шигшээд харах маш сайхан хэрэг.

Нэг жилийн дараа тэр хоёр ямар түвшинд байх бол?
-De Sciglio Juventus багт шилдэг тоглогч болохоо батлан харуулах болно. Харин Cutrone нэг жилийн дараагаар хүн бүрд жинхэнэ авьяастан болохоо хүлээн зөвшөөрүүлэх болно.
Бид түүнийг гэрээг Милан багтай сунгах болно. Үүнийг хийхэд ямар ч асуудал байхгүй. Гадаадын клубүүдээс санал ирсэн ч гэсэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:36 am

Pirlo: Миланд үргэлж талархаж явдаг

"Милан багийн өмсгөл надад онцгой, нэр хүндтэй байсан. Учир нь энэ бол миний хамгийн анхны бодит, өндөр төвшинд тогтмол тоглож хуримтлуулсан туршлага минь байсан юм.
Би 10 жил Россонери болон тоглосон ба энэ хугацаандаа бүхий л цомыг хүртсэн нь аз завшаантай хэрэг. Би энэ өмсгөлд үргэлж талархаж явах болно.

Хүнд хэцүү цаг үеийн дараа Juventus намайг буцаан хэвэнд минь оруулсан. Би сайн зохион байгуулалттай, амжилт гаргахын төлөөх хүсэл тэмүүлэл дүүрэн багт очиж байсан.
Миланд 10 жил өнгөрөөсний дараагаар надад шинэ мотивац хэрэгтэй байсан"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:37 am

Suso дасгалжуулагч Gattuso удирдлага доор бэлтгэл
хийх талаар :

"Бэлтгэл их хүнд байдаг. Тэр зогсоо зайгүй орилдог
Бэлтгэлийн тоглолтын үлдсэн 45 минутад талбайгаа солин түүнээс холдож нөгөө талд гарч тоглох би дуртай
Мэдээж би түүгээр тоглож байна. Тэгэхгүй бол маргааш тэр намайг бүхэл бүтэн цаг гүйлгэнэ"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:37 am

Gilardino хоёр гоал орууллаа

Сери Б лигийн 32-р тойрогт Cittadella vs Spezia багууд учраа тааран тоглож уг тоглолтод хуучин Миланы довтлогч Gilardino хоёр гоал оруулан багаа ялалтад хөтөлжээ.
Spezia Calcio баг Сери Б лиги дээ 10-р байранд бичигдэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:38 am

Suso: Италийн цомд түрүүлэхээс илүүтэй 4️ байранд бичигдэхийг илүүд үзэж байна

Милан багийн жигүүрийн довтлогч Suso Италийн цомд Juvetus багийг хожиж түрүүлэхээсээ илүүтэй Сери А лигидээ 4️- байранд орож ирэх жил Аваруудын лигид орохыг илүүд үзэж байгаагаа илэрхийлэв.

"Италийн цомын тэмцээний финалд хоёр багууд шалгараад байгаа билээ. Тэд Ромын Olimpico цэнгэлдэхэд 5-р сарын 9 нд тоглох хуваарьтай байгаа юм. Гэхдээ эхлээд энэ бүтэн сайн өдрийн шөнө Сери А лигийн хүрээнд учраа тааран тоглох болоод байна.
Аваргуудын лигид орох бол бидний энэ жилийн зорилго юм. Мөн бидэнд Италийн цомын тэмцээний хүрээнд Juventus эсрэг хийх чухал хариуцлагатай тоглолт хүлээж байна. Учир нь цом хүртэнэ гэдэг их чухал үнэ цэнэтэй зүйл.
Миний бодлоор бид зөв замдаа явна мөн хүснэгтийн 4️-р байранд бичигдэх сайн боломж байна"

Хүснэгтийн 4️-р байранд бичигдэж ирэх жилийн аваргуудын лигид орох эсвэл Италийн цомд түрүүлэхийн алиныг сонгох уу?
Би 4️-р байранд бичигдэхийг сонгоно. Juventus эсрэг бидэнд төгс тоглолт хэрэгтэй. Тиймээс бид хожил байгуулахын тулд өөрсдийн бүхий л чадлаа зориулах болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest