~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Thu Jun 08, 2017 11:22 pm

Ventura: Финалын тоглолт улирлыг дуусгахгүй ээ

Ювентусын тоглогчдыг финалын тоглолтын дараа Италийн шигшээ багийн цугларалтад ирэх үед дасгалжуулагч Giampiero Ventura тэднийг тайтгаруулан “90 минут бүхэл улирлыг дуусгаж чадахгүй ээ” хэмээн мэдэгджээ. Bianconeri-чууд Турин хотноо финалын дараа эргэн ирэх үед тэдний хөгжөөн дэмжигч нар халуун дотноор тэднийг угтан хүлээн авсан юм.
Дасгалжуулагч Ventura цааш хэлэхдээ: “Кардифф хотод болсон финалын тоглолтыг эс тооцвол Италийн хөлбөмбөг тийм ч муу тоглолт үзүүлээгүй ээ. Баримт сөхөн дурьдвал тэд финалд шалгарах хүртлээ нэг ч хожигдоогүй мөн ердөө гурван гоал л алдсан нь ер бусын байсан. Тиймээс 90 минут бүхэл улирлыг дуусгаж чадахгүй ээ. Энэ бол зүгээр л тэдний хожигдсон тоглолт байсан. Тоглолтын дараах багийн ерөнхийлөгч Andrea Agnelli-н хэлсэн үгтэй би санал нийлж байна. Энэ бол ер бусын жил байсан. Тэд зүгээр л бялуун дээрх кремээ алдсан. Эсрэгээрээ финалд хожигдсон нь тэднийг улам хурцлан зоригжуулж дахин цом өргөхөд нь туслах болно. Агуу аваргууд үргэлж л агуу хариу бэлэг өгдөг юм”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Fri Jun 09, 2017 5:15 pm

Ventura: Финалын тоглолт улирлыг дуусгахгүй ээ

Ювентусын тоглогчдыг финалын тоглолтын дараа Италийн шигшээ багийн цугларалтад ирэх үед дасгалжуулагч Giampiero Ventura тэднийг тайтгаруулан “90 минут бүхэл улирлыг дуусгаж чадахгүй ээ” хэмээн мэдэгджээ. Bianconeri-чууд Турин хотноо финалын дараа эргэн ирэх үед тэдний хөгжөөн дэмжигч нар халуун дотноор тэднийг угтан хүлээн авсан юм.
Дасгалжуулагч Ventura цааш хэлэхдээ: “Кардифф хотод болсон финалын тоглолтыг эс тооцвол Италийн хөлбөмбөг тийм ч муу тоглолт үзүүлээгүй ээ. Баримт сөхөн дурьдвал тэд финалд шалгарах хүртлээ нэг ч хожигдоогүй мөн ердөө гурван гоал л алдсан нь ер бусын байсан. Тиймээс 90 минут бүхэл улирлыг дуусгаж чадахгүй ээ. Энэ бол зүгээр л тэдний хожигдсон тоглолт байсан. Тоглолтын дараах багийн ерөнхийлөгч Andrea Agnelli-н хэлсэн үгтэй би санал нийлж байна. Энэ бол ер бусын жил байсан. Тэд зүгээр л бялуун дээрх кремээ алдсан. Эсрэгээрээ финалд хожигдсон нь тэднийг улам хурцлан зоригжуулж дахин цом өргөхөд нь туслах болно. Агуу аваргууд үргэлж л агуу хариу бэлэг өгдөг юм”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Fri Jun 09, 2017 5:16 pm

Montolivo: Яг л гурав дах дебют шиг

Миланы ахлагч Riccardo Montolivo Uruguay шигшээ нь эсрэг талбайд гарч тоглосон нь “яг л гурав дах дебют шиг” өөрт нь санагдсан болохоо өгүүлжээ. Тэрээр Аззуричуудын өмсгөлийг бараг жил өмсөөгүй юм.
яг л гурав дах дебют шиг надад санагдсан. Би шигшээ нь төлөө эхний тоглолтоо хийж байсан дараа нь хөлөө гэмтээгээд дахин талбайд гарч байсан. Энэ өнгөрсөн тоглолт миний хувьд гурав дах дебютийн төрлийн юм шиг санагдлаа.
Түүний хувьд Uruguay тай хийсэн нөхөрсөг тоглолтон дээр Claudio Marchisio бэртэл авсны дараагаар 17 дахь минутанд талбайд сэлгэгдэн орж ирсэн юм.
Тэрээр цааш хэлэхдээ: Би өөрийгөө ийм эрт талбайд орж ирнэ гэж бодоогүй ээ. Харамсалтайн Claudio булчиндаа бэртэл авснаар би талбайд гарсан. Миланд ч гэсэн би талбайд гэнэт эргэн гарсан. Тоглолт эхэлснээс хойш гэнэт тааварлаагүй байх үед талбайд гарах амаргүй байдаг. Гэхдээ энэ зүгээрээ.
Надад өөр бусад зүйлийн талаар бодох цаг байгаагүй ээ. Би бусад тоглогчийн хамтаар сэлгээнд байсан бөгөөд гэнэт гарч тоглох болсон. Магадгүй ингэж гэнэт тоглох нь элдэв янзын сандрал байхгүй илүү амар ч байсан байх.
Би шигшээдээ энэ байрлал дээр хэд хэдэн удаа өөр дасгалжуулагчийн удирдлага нь доор тоглож байсан. Энэ шигшээ багт үнэхээр ур чадвартай тоглогчид байгаа мөн бөгөөд нэг баг болох шатандаа явж байгаа гэж би бодож байна. Багийнхан өөрсөндөө итгэх итгэлийг туршлагаар л олж авна. Тиймээс тоглолтоос тоглолтонд бид сайжирч улам туршлага хураах хэрэгтэй. Бид өөрсдийн зорилго тодорхойлсон мөн зөв замдаа явж байна.
Энэ бүтэн сайн өдөр Италийн шигшээ багийнхан ДАШТ нд орохын төлөөх онооны тоглолтоо Liechtenstein эсрэг Dacia Arena цэнгэлдэхэд хийнэ. Уг тоглолтонд Аззуричууд олон гоал оруулах хэрэгтэй байгаа юм.
Бүтэн сайн өдрийн тоглолтын зорилго бол зүгээр нэг хожих бус илүү олон гоалийн зөрүүтэй хожих. Миний бодлоор бид үүнийг хийж чадахаар чадвартай баг гол нь бид тоглолтын бүхэл 90 минутанд өөрсдийн анхаарлаа төвлөрүүлэн тоглож чадвал. Хэсгийн гол өрсөлдөгч Испанитай тоглохоос өмнө бидэнд тэдний талаар бодох цаг байна.
Миланы ахлагч ихэвчлэн сошиал медиагаар Улаан харуудын хөгжөөн дэмжигчдэд шүүмжлүүлээд байгаа. Энэ талаараа тэрээр хэлэхдээ:
Би маш олон хөгжөөн дэмжигчдээсээ болон өөрийн багийнхнаасаа, дасгалжуулагчдаас, өөр бусад хүмүүсээс талбайд эргэн ирсэнтэй холбоотой талархлын болон баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн авсан. Ямар ч хүн бүх хүмүүст таалдагддагүй шүү дээ. Би өөрийн бүхий л чадлаа тоглолт бүрт зориулах болно. Энэ бол миний хийж чадах тэр зүйл.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Thu Jun 15, 2017 7:24 am

Польш улсад 6-р сарын 16-30 хооронд UEFA European Under-21 Championship тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Италичууд C хэсэгт: Чех, Дани, Герман.

Тэмцээнд оролцох тоглогчдын нэрс: :italy :italy :italy
Хаалгачдаар: 17 Alessio Cragno (Benevento); 1 Gianluigi Donnarumma (Milan); 19 Simone Scuffet (Udinese)

Хамгаалагчдаар: 3 Antonio Barreca (Torino); 14 Davide Biraschi (Genoa); 2 Davide Calabria (Milan)
13 Mattia Caldara (Atalanta); 12 Andrea Conti (Atalanta); 22 Alex Ferrari (Verona); 23 Nicola Murru (Cagliari); 4 Daniele Rugani (Juventus)

Хагас хамгаалагчдаар: 15 Marco Benassi (Torino); 5 Danilo Cataldi (Genoa); 18 Roberto Gagliardini (Inter); 8 Alberto Grassi (Atalanta); 21 Manuel Locatelli (Milan); 6 Lorenzo Pellegrini (Sassuolo)

Довтлогчдоор: 7 Domenico Berardi (Sassuolo); 10 Federico Bernardeschi (Fiorentina); 9 Alberto Cerri (Pescara); 20 Federico Chiesa (Fiorentina);16 Luca Garritano (Cesena); 11 Andrea Petagna (Atalanta)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Thu Jun 15, 2017 6:10 pm

Бараг бүгдээрээ гараанд тоглодог залуучууд.Ганган л харагдаж бна.Хэр тоглохыг нь хараад суучихнаа.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby rednasca » Thu Jun 15, 2017 10:47 pm

түрүүлэх багийн нэг гэгдэж байна даа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20764
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Fri Jun 16, 2017 12:05 am

Ээ бас найдваргүй шигшээ шүү дээ.Жижиг багуудад хамаагүй бүдрээд өгдөг.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby zigo » Fri Jun 16, 2017 1:01 am

яг тэмцээнд жижиг багт бүдэрдэг билүү? элдэв маяггүй цэвэр тактикын дагуу тоглодог баг тэгэж хаа хамаагүй багт хожигдоод байхгүйдээ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16902
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Gankhuu » Fri Jun 16, 2017 1:07 am

12 жил болж байгаа шүү дээ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Thu Jun 22, 2017 2:23 am

zigo wrote:яг тэмцээнд жижиг багт бүдэрдэг билүү? элдэв маяггүй цэвэр тактикын дагуу тоглодог баг тэгэж хаа хамаагүй багт хожигдоод байхгүйдээ

Нялгадууллаа шт кк
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu Jun 22, 2017 4:51 pm

U-21 Европын аварга дээр ч хөөрхий ёстой эвгүй Чехт хусууллаа даа... Тэмцээн эхлэхийн өмнө түрүүлэх багуудын 1 гээд байсан... дасгалжуулагч Ди Биажио л буруутан байх даа... авьяастай, гайгүй туршлагатай залуусыг гайгүй тоглуулчихгүй...

Эсвэл ах нар шигээ Германыг гол гаргаад арай гэж 2-р байраар цааш шалгараад алж өгөх юм уу :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5023
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Thu Jun 22, 2017 10:57 pm

Доннарума сэтгэл санааны асуудалтай бхад гараанд гаргаад бх зөв ч юмуу буруу ч юмуу
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Sun Jun 25, 2017 4:40 am

Германаа хусчихлөө
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Sun Jun 25, 2017 1:20 pm

U-21 Европ тивийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээр онцолж үзэх 10 тоглогч

Serge Gnabry (Герман)
Түүний карьер тийм ч дардан шулуу байгаагүй билээ. Хоёр жилийн өмнө дасгалжуулагч Tony Pulis удирдлага доор West Bromwich Albion клубд сайн тоглолт үзүүлж чадаагүй тэрээр өнгөрсөн улиралд Werder Bremen клубд тоглож 27 тоглолтонд оролцож 11 гоал оруулсан нь Arsenal болон West Bromwich Albion байсан улирлуудаасаа хамаагүй дээр үзүүлэлт байсан юм. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Германы аваргууд болох Bayern Munich эгнээнд нэгдэн орсон нь түүнийг карьерийг цааш ахиулах том алхам болж байна.

Sandro Ramírez (Испани)
Дасгалжуулагч Albert Celades энэ удаагийн баг бүрэлдэхүүнд үндсэн шигшээ багт дуудагдан тоглоод үзчихсэн хэд хэдэн тоглогчыг авчирсан. Жишээ нь: Real Madrid-н Marco Asensio болон Atlético-н Saul Niguez. Харин энэ удаагийн тэмцээний багаас бид Sandro Ramírez онцолж байна. Өнгөрсөн улирал Испани Ла Лигид Málaga клубд 14 гоал оруулсан.

Gianluigi Donnarumma (Итали)
Buffon-г шигшээ багаас зодог тайлсаны дараа шигшээ багийн нэгдүгээр хаалгач болох болно гээд хэлвэл буруудахгүй байх. Арван найман настай хаалгачийн хувьд шигшээ багтаа 4 тоглолтонд оролцоод амжсан. Өчигдөр шөнө болсон Германы эсрэг тоглолтонд хаалга хуурай манасан амжилттай явна.

Joel Asoro (Швед)
Английн Manchester United саяхан Шведийн ирээдүй гэгдэж буй хамгаалагч Victor Lindelof авсан билээ. Тэгвэл энэ удаагийн Шведийн шигшээ багт өөр нэг ирээдүй болсон тоглогч нь Joel Asoro юм. Sunderland клубийн 18 настай довтлогчийн хувьд энэхүү тэмцээний хамгийн залуу тоглогчдын тоонд орж байгаа. Түүний хувьд өнгөрсөн улирал Европын Залуучуудын клубуудын дундах аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Andrija Zivkovic (Серби)
2015 онд болсон U-20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Серби улсын залуучууд хоёр дахаа аварга болсон. Тэрхүү багт багтан тоглож явсан тэрээр энэ тэмцээнд ч амжилттай сайн тоглох байх. Өнгөрсөн улирал Португалийн Benfica клубд элсэн орж 15 тоглолтонд оролцоод байна.

Bruma (Португал)
Bruma бол дасгалжуулагч Rui Jorge-н багийн гол түлхүүр тоглогч юм. Португалийн U-15 аас одоогийн U-21 хүртэлх бүх ангилалд тоглож явсан тэрээр ирээдүйд шигшээ багтаа дуудагдах нь дамжиггүй байх. Энэ сард тэрээр Германы өнгөрсөн улирлын дэд аваргуудын болох RB Leipzig улсан орсон билээ. Энэхүү тэмцээнд тэрээр 3 гоалтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүл ж явж байна.

Patick Schick (Чех)
Тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр 10 гоал оруулж мэргэн бууч нь болсон тэрээр энэ долоо хоногт Италийн Ювентус клубд 30 саяар элсэн орсон. Түүний Серья А лигид Crotone клубийн эсрэг оруулсан A Dennis Bergkamp оруулж байсан гоалтай адил гоалыг үзвэл түүнийг хэр тоглогч болохыг мэднэ. Өнгөрөгч улирал Sampdoria клубд 11 гоалыг оруулж улирлыг өндөрлүүлсэн. Хэдий тэрээр хурдан биш боловч техник сайтай тоглогч.

Marcus Ingvartsen (Дани)
Шигшээгийнхаа U-16, 17, 19, 21 ангилалд тоглож байсан. Доороос бэлтгэгдэн гарч ирж буй авьяаслаг тоглогчдын нэг. Сонгон шалгаруулалтын үеэр 8 гоал оруулсан амжилттай.

Laszlo Benes (Словак)
Borussia Mönchengladbach клубд тоглодог арван есөн настай тэрээр шигшээ багийнхаа үндсэн багт багдан саяхан Литви эсрэг сэлгээгээр гарч тоглож Шинэ Marek Hamsik хэмээн цоллуулаад амжсан. Уян хатан тоглолтттой эрч хүчтэй, оновчтой дамжуулалт өгөх дөө сайн тэрээр энэ удаагийн Словак багийн онцлох тоглогчоор нэрлэгдэж байна.

Krystian Bielik (Польш)
Тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд 1994 оноос хойш U-21 насны ангиллын тэмцээний сонгон шалгаруулалтанд шалгарч чадалгүй явсаар ирсэн билээ. Эздийн багаас онцлох тоглогч гэвэл Krystian Bielik мөн л U-16, 17, 18, 19 насны ангилалд тоглож яваа ирээдүйтэй арван есөн настай хамгаалагч юм. 2015 оны нэгдүгээр сард Arsenal клубд £2.7 саяар ирсэн тэрээр үндсэн багт хараахан тоглож амжаагүй явна. Өнгөрсөн улирал тэрээр Birmingham клубд зээлээр тоглосон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby tuka.tulga84 » Sun Jun 25, 2017 7:55 pm

Di Biagio: Испани эсрэг дахин нэг ид шид

Италийн U-21 залуучуудын багийн дасгалжуулагч Di Biagio хагас шигшээ шатанд Испани эсрэг хийх тоглолтонд өөр нэгэн ид шид үзүүлж чадна гэдэгтэй итгэлтэй байгаагаа тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Иймэрхүү төвшний тоглолтонд хожил байгуулахын тулд бүх зүйлсийн нэгдэл байх хэрэгтэй. Зүрх сэтгэл, тоглолтын хэв маяг, багийн ажиллагаа.
Federico Bernardeschi тоглолтын цорын ганц гоалийг Италичуудын 4-4-2 шинэ байрлалаас оруулсан юм.
Өнөө орой бид маш хүчтэй өрсөлдөгчийн эсрэг сайн тоглолт үзүүллээ. Залуусдаа баяр хүргэмээр байна гэхдээ бид хараахан юунд ч хүрээгүй байна. Бид саяханаас зарим шинэ тактик туршиж үзсэн ба үүн дээрээ хангалттай бэлтгэх цаг гараагүй ээ. Гэхдээ би энэ тактикаа тэдний эсрэг хэрэглэмээр байсан. Улмаар бид эсрэг багийн төвийн хамгаалагчдад боломж олголгүй тактизаа ашиглаж чадсан.
Би сонголтыг ашигласан бөгөөд бидний тактик сайнаар хэрэгжиж, залуус маань сайн тоглолт үзүүллээ.
Federico Chiesa had impressed as a substitute against both Denmark and the Czech Republic, so why did the Fiorentina talent wait until the third match to start?
Сурвалжлагч түүнээс Federico Chiesa Дани болон Чехтэй хийсэн тоглолтуудад сэлгээнээс гарж ирж сайн тоглосон. Яагаад түүнийг хэсгийн гурав дах тоглолт хүртэл гараанд гаргаж тоглуулахгүй байсаныг асуухад.
Энэ олон нөхцөл зүйлээс хамааран л даа. Дасгалжуулагч хүн бэлтгэлийн бүхий л үйл явцыг ажиглаж улмаар миний өмнө хэлсэнчлэн олон нөхцөл байдал дээр үндэслэн шийдвэрээ гаргадаг. Улмаар түүнийг хэсгийн сүүлийн тоглолтон дээр гаргах цаг нь болсон гэж үзсэн.
Би энэ багийн чадварыг мэднэ. Чехд хожигдсоны дараа би одоогийнх шигээ л тайван байсан. Сэтгүүлчид шүүмжлэхийг би мэдэж байсан. Гэхдээ миний дургүйг хүргэж байсан зүйл бол хүмүүс миний тоглогчдыг эрх жаалууд хэмээн дуудаж байсан явдал. Энэ бол миний тэвчиж чадахааргүй зүйл байсан. Би тэдэнтэй цуг долоон жил хамт байж цуг ажилласан. Хүмүүс тэдний жинхэнэ мөн чанар, чадвар чансааг нь харж чадаагүй нь намайг шаналгаж байсан.
Италичууд одоо тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Испанитай ирэх Пүрэв гаригт тоглохоор учраа таараад байна. Дасгажуулагч энэ талаар хэлэхдээ:
Хүмүүс биднийг Германы эсрэг хожил байгуулсаны дараа хэсгийн шатнаас гарахад ид шид тохиолоо хэмээн хэлж байсан. Тэгвэл бид Испани эсрэг дахин нэг ид шид толилуулах гэж үзэх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: ~Nazionale Italiana

Postby LeMoN » Wed Aug 30, 2017 11:22 am

Энэ бэллотти чинь сүүлийн хэд жил харагдаагүй довтлогч юм бишүү
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5736
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Sat Sep 02, 2017 9:41 pm

Дараа жил их юм дуулганаа шөнө Испанитай
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Mon Oct 09, 2017 4:56 pm

Вентура гээд хөгшин олон залуучууд гарч ирж байгаа шигшээг зөв удирдаж чадахгүй болтой юм аа. Испанитай нутагт нь 4:2:4 гэж гараад нялгадуулсан, сая Македонтой тэнцээд, шууд ДАШТ-д шалгарах найдваргүй болсон.... одоо Албаныг нутагт нь хусахгүй бол үлдсэн 8 багаас чансаа муутай гээд 2-р потод ороод, плей-оффийн хатуу сугалаа таарах магадлалтай болчихож гэнэ....

Анчелотти тэнд суларсан, нөхөр өөрөө зун хүртэл ажил хийхгүй гэсэн болохоор, Вентураг халаад ДАШТ дуустал түр томилчихвол яадаг юм бол.

Вентурагийн удирдлагад арай л ДАШТ-ыг өнжиж, ониг болохгүй байлгүй дээ хөөрхий... гэхдээ арай л биш гараагаа сонгоод, тоглоод байна даа. Урьдчилсан шатанд бүтэлгүйхэн байдаг түүх ч давтагдаж байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5023
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby El Payaso » Mon Oct 09, 2017 5:18 pm

хоёроор гарсан багууд чинь дэлхийн чансаагаараа хоёр потод хуваагдаж сугалах билүү? эсвэл күйлифайд үзүүлсэн амжилтаараа юм уу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Sun Nov 05, 2017 5:47 pm

Image

Шведийн эсрэг багт дараах тоглогчдыг дуудаж...

Эдер гээд гар гараанд ч гарахгүй, гоол ч байхгүй байхад л дуудаж.... Жоржиньо, Заза, Флорензи нар шигшээд эргэн дуудагдаж,.... Жоржиньо баахан хүлээлээ, Бразилийн шигшээ руугаа ч явдаг юм уу гэсэн зүйл ярьж, арай гэж дуудагдаж

Бонуччи манайд байхдаа Ругани хүүгийн хөгжлийг блоклодог байсан, Миланд очоод Романолигийн хөгжлийг хязгаарлаад байна уу даа... нөхөр дуудагдаагүй байх чинь :ногоон:

Шведээ бол яаж ийж байгаад аргалах байх... ДАШТ-д Вентурагаас юм хүлээлтгүй гэдэг нь аль хэдийнэ харагдсан.... гэхдээ л хэсгээсээ мань нөхөр шалгаруулчихад л сүүлийн 2 ДАШТ-д оролцсон амжилтыг ахиулсан болно л доо :RD ....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5023
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Sat Nov 11, 2017 10:55 am

Шөнө босоогүй нь ч болж, одоотнутаг дээрээ хүн шиг байхгшй бол эвгүйтлээтшүү
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9668
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby El Payaso » Sat Nov 11, 2017 11:49 am

Нэг Индонез зөнч хоёр том баг мултрана гэж таасын гсн... нэг нь голланд нөгөөх нь манайх болох нь гээд бсн танайх болох юм биш биз дээ... эвгүй л болж... Швед одоо нутаг дээрээ үхтлээ хамгаалах бхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38757
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ~Nazionale Italiana

Postby rednasca » Sat Nov 11, 2017 12:22 pm

сая Шведийн талбайд тоглосон шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20764
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ~Nazionale Italiana

Postby Жонон » Sat Nov 11, 2017 2:58 pm

Вентура шигшээг удирдаж чадахгүй гэдэг нь эрт харагдсан.Карлог одоо нэг уримаар юм.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ~Nazionale Italiana

Postby LeMoN » Sat Nov 11, 2017 3:01 pm

одоо ч оройтсон л доо Вэнтуратайгаа хасагдуул хасагдаад дуусгах биз
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5736
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests