by Барнаба » Thu Apr 27, 2017 6:26 pm
Пол бас ийм гэж харагдаад байдаг юм, тувт бөмбөг эзэмшинэ, бусаддаа хэтэрхий их бэлэн хоол хийж өгсөөр байгаад сургачихсан, өөрөө их бөмбөг эзэмшиж байж тоглолт нь гардаг гээд. Одоо цагт бөмбөг нэг хүн дээр хэт удах нь тэр хүн нь сайн ч байсан муу ч байсан багийг бүхэлд нь аваад үзэхэд муу үр дагавартай болчихоод байх шиг байна. Ерөөсөө л бөмбөгний шилжилт хамгийн чухал болж, тэгээд дээр нь туслах роль-н тоглогчид ерөнхийдөө бүгд бусаддаа боломж гаргаж өгөх, багахан найруулга хийх гэх мэт чадварууд эзэмшсэн байхыг шаардаад эхэлж байна.