AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Fri Aug 18, 2017 11:04 am

Нианг 77 тоглолтод 12 гоол хийж байжээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Noodle » Fri Aug 18, 2017 11:20 am

Tmshinoda wrote:Харин Хаканы цохилтууд мань мэт цохиж байгаатай л адилхан хусаад байж дээ..

Монтогоо гоолдохыг харах сайхан байна шүү..


Аст-г нь Сусо өгсөн мөн үү. Хакан Сусо 2 хамт зогсож байгаад Сусо цохиж харагдсан.
User avatar
Noodle
 
Posts: 462
Joined: Sun Aug 07, 2011 5:19 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Sat Aug 19, 2017 4:15 am

Калинич ирэх нь бат болжээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Sat Aug 19, 2017 4:16 am

аубатай холбогдоод эхэлсэн гэж байна шүү хурдхан шиг 1 тийш шийдээсээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Sat Aug 19, 2017 9:07 am

Калиничийг 5 саяар зээлээд ирэх зун Фио-д 20 саяыг өгөхөөр болжээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 11:12 am

Paletta-н агент: Бид Lazio клубтай ярилцсан

Милан клубийн төвийн хамгаалагч болох Gabriel Paletta-н агент Lazio клубийнхантай ярилцсан гэвч хэлэлцээр амжилтгүй болсоноо баталжээ.
Biancocelesti-чууд өөрийн багийн тоглогч Wesley Hoedt-г Английн Southampton баг руу €17m явуулж магадгүй байгаа бөгөөд хэрэв ингэвэл тэдэнд нэмж хамгаалагч авах шаардлага гарна. Lazio багийнхан тэрхүү тоглогчоор Paletta сонгосон гэх шуум гараад байсан. Миланы тоглогчийн хувьд ирэх улирал Улаан харуудтай байгуулсан гэрээ нь дуусах юм.
Түүнийг өөр Lazio клуб руу явна гэх мэдээллийн талаар түүний агент Martin Guastadisegno хэлэхдээ " Бид Lazio клубтай ярилцсан. Гэвч хэлэлцээр амжилтанд хүрээгүй"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 11:13 am

Mircea Lucescu: Calhanoglu Миланы түүхийг бүтээж чадна

Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Mircea Lucescu Милан клубийн бэлтгэлийн бааз болох Milanello-д зочилж багийн бэлтгэлтэй танилцсан бөгөөд энэ үеэр Түүний дасгалжуулж буй Туркийн шигшээ багийн хагас хамгаалагч Hakan Calhanoglu бэлтгэлийг тусгайлан үзжээ. Мөн тэрээр түүний талаар өөрийн бодлоо Милан клубийн сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Milanello-д ирсэн зорилго маань юу вэ гэж үү?
Би энд Hakan уулзах гэж ирсэн. Тэр бол Туркийн шилдэг авьяастнуудын нэг хэмээн тооцогддог.
Түүнтэй уулзсаны дараагаар чи Barcelona руу явж Arda Turan уулзах болно. Дараагаар нь Герман руу явж бусад тоглогчидтой уулзахаар төлөвлөж байна.
Украйны шигшээ багийн эсрэг бэлтгэлд гарахаас өмнө бие биенээ мэдэх нь чухал.
Би дасгалжуулагч Vincenzo Montella баярлалаа гэж хэлмээр байна. Би түүн руу залгаж очиж Hakan хэр бэлтгэлтэй байгааг хармаар байна гэхэд тэр түүнийг тоглолтонд оролцуулалгүй бэлтгэлтэй байлгаж байсан.
Мөн би Hakan хэр ааш зан төлөвтэй болохын мэдмээр байна. Montella түүний талаар надад сайн зүйлс ярьсан.
Түүний талаарх анхны сэтгэгдэлийн талаар гэж үү?
Тэр надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэр бол багийг буцаан топ төвшинд аваачиж чадах ухаалаг тоглогч. Мөн тэр үүнийг хийж чадна ч гэж бодож байна.
Тэр Итали хэл хурдан сурч байгаа. Энэ нь түүнийг баг хамт олонтойгоо нэгдэхийг хүсэж байгаа гэсэн үг.
Үүнээс гадна, түүний техник, бие бялдрын чадавх нь түүний тэргүүлэх онцлогууд юм.
Тэр миланы түүхэн дэх үнэ цэнэтэй тоглогч болж чадах болов уу?
Яагаад болохгүй гэж? Тэр бол авьяаслаг тоглогч.
Би Туркийн шигшээ багийг дасгалжуулж байх хугацаандаа Турк тоглогч нар бол үнэхээр сайн тоглогчид мөн бас золиос гаргаж чаддаг болохыг би ойлгосон.
Тэр Миланы No 10 болж чадах уу?
Бид түүнийг хүн бүрийн болохыг хүсдэг тэр тоглогч болж чадна гэж найддаг.
Тэр No 10 хэрхэн тоглохоо маш сайн мэддэг. Би түүнийг энэ байрлал дээр хэрхэн тоглохоо маш сайн мэднэ гэдэгт итгэлтэй байна.
Өнгөрөгч жилүүдээ бодвол Милан клуб энэ жил илүү сайн тоглоно гэж найдаж байна. Улаан Харууд энэ жил Лигийн аваргын төлөө Juventus, Inter болон Roma клубуудуудын хамтаар өрсөлдөх болов уу. Милан үүнийг хийж чадна гэж бодож байна.
Европын тавцанд тоглох нь багт урам зориг авчрах болно. Хэрэв тэд Европын тавцанд гарч тоглохгүй бол тоглогчдын үнэ цэнэ, ур чадвар унах болов уу.
Би Милан клуб Европа лигийн хүрээнд Shkendija клубийн эсрэг сайн тоглож цааш шалгарна гэдэгт итгэлтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 11:17 am

Aubameyang: Миланд очмоор л байна гэхдээ...

Borussia Dortmund довтлогч Pierre-Emerick Aubameyang өөрийн Instagram хуудсаараа live хийж байх үед нэгэн фанат түүнээс Миланд ирэх талаар асуухад тэрээр "Би Миланд буцаж очмоор байна. Гэхдээ тэд унтаал байна. Тийм юм чинь би юу хийж чадах билээ дээ" хэмээн Итали хэлээр хариулжээ.
Мөн тэрээр Social Media дээрх "Тэр ирэхийг хүсэж байгаа гэхдээ Borussia Dortmund клубийн түүний төлөөх €80 саяын санал асуудал болчхоод байна" гэх сэтгэгдэл дээр like дарсан байсан.
Миланд шинээр довтлогчийн байрлал дээр ирж магадгүй нэрс дунд Torino клубийн Andrea Belotti мөн Fiorentina клубийн Nikola Kalinic нар багтаж байна.Түүнтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гэвэл
Өнгөрөгч Германы цомын тэмцээнд Габон довтлогч Rielasingen багийн эсрэг гурван гоал оруулсан билээ. Уг тоглолтын дараа Sky Sport Deutschland сэтгүүлч түүнээс Dortmund клубийг орхих уу гэж асуухад тэрээр "Юу болохыг харж л байя. Юу ч тохиолдож болно. Энэ бол хэцүү нөхцөл байдал" хэмээн хариулжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 12:53 pm

Bonucci: Милан зөв замдаа

Милан клубийн багийн ахлагчаар тоглосон Leonardo Bonucci Ac Milan vs Shkendija 6:0 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын дараа өгсөн ярилцлага өгчээ:

Энэ бол гайхалтай мэдрэмж байлаа. Ялангуяа тоглолтын эхлэлийн тэр хэдэн минут. Энэ тоглолт түүний Милан дахь албан ёсны дебют байсан юм. Милан клуб Европын тавцанд хамгийн сүүлд 1993 оны 10-р сард зургаан гоал Copenhagen клубийн эсрэг оруулж байжээ.

“Биднийг зөв замд аваачих чухал хожлыг бид байгууллаа. Бид бөмбөг эзэмшилт болон тоглолтыг өөрсдөө удирдан авч явах талаа сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ бид зөв замдаа орсон.

Бид сайн тоглолт үзүүллээ. Харин хойшдоо бид тоглолтон дээр хэрэгцээгүй жижиг сажиг алдаанууд гаргахгүй байх хэрэгтэй байна”

Bonucci хувьд Милан хүчтэй өрсөлдөгч Juventus клубээс ирээд удаагүй байгаа ч гэсэн аль хэзээний багийн лидер, ахлагчын хувиар энэ тоглолтын оруулцуулаад хоёр дахаа харин албан ёсоор анхныхаа тоглолтыг хийсэн билээ. Зургаа тэгээр өндөрлөсөн тоглолтын эхэнд тэрээр багийнхныг цуглуулан багийнханд үг хэлж байсан. Тэрээр багийнханд юу хэлсэн талаараа хэлэхдээ.

“Би тэдэнд ямар ч амар тоглолт гэж байхгүй. Багийн бүх тоглогч нар талбайд гарахдаа хожил байгуулахын төлөө гарах ёстой” гэж хэлэхийг оролдсон. Тэд бүгд үүнийг мэдэж байсан. Иймээс би тэдэнд шинэ зүйл хэлээгүй.

“Бид Ювентусын хэмжээнд хүрэхийн тулд их шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 1:21 pm

Bonucci: Pirlo Juventus клубд юу хийсэнтэй адил би Миланы төлөө тийм зүйл хиймээр байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 5:54 pm

Gianni Vitali: Antonelli Миланыг орхихгүй ээ

Милан клубийн хамгаалагч Luca Antonelli-н агент Gianni Vitali түүний үйлчлүүлэгч нь энэ зун Миланыг орхихгүй харин ч тэр өөрөө энд улам сайн тоглохыг хүсэж байгаа талаар хэлжээ.
Зүүн жигүүрийн хамгаалагчийн хувьд өнгөрсөн улирал булчингийн бэртлийн улмаас Италийн Серья А лигид ердөө 7 тоглолтонд оролцсон. Тэрээр энэ удаад илүү сайн тоглохоор шийджээ.
Gianni Vitali: "Antonelli шиг тоглогч хэд хэдэн клубийн анхаарлыг өөртөө татах нь энгийн зүйлээ. Гэхдээ түүний хүсэл сонирхол тодорхой байна. Тэр Миланд хайртай мөн үлдэхийг хүсэж байгаа.
Улирал дөнгөж эхэлж буй учир Luca Миланыг хэзээ ч орхихгүй ээ. Учир нь тэр өнгөрсөн улирлаасаа илүү сайн тоглолт үзүүлж амжилт гаргахыг хүсэж байна. Мөн энэ жил бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх жил учир тэр сайн тоглох хэрэгтэй.
Би биеэ тоосон, бардам зан гаргамааргүй байна. Гэхдээ бусад тоглогчдоос түүнээс илүү найдвартай байдал, туршлага, чадварыг олж харахгүй байна.
Тиймээс тэр өөрийн боломжоо 250 хувь хүртэл ашиглаж тоглохоор хүсэж байгаа"
Ac Milan vs Shkendija тоглолтонд Antonelli нэг гоал оруулсан юм.
Агент Gianni Vitali хувьд Миланы өөр нэгэн хамгаалагч болох Davide Calabria агент юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 19, 2017 9:12 pm

Sheva: Миланы хийсэн наймаанууд эмх замбараагүй

Andriy Shevchenko Миланы солилцоо наймааны бодлого түүнд эмх замбараагүй байдал санагдаж байгаа талаар өөрийн бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө клубд тэрээр хамгийн сайн сайхныг хүсжээ.

Одоогийн Украины шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд Миланы төлөө 322 тоглолтонд оролцож 175 гоал оруулсан амжилттай байдаг. Мөн 2003 оны Аваргуудын лигийн финалд Ювентусын эсрэг хожлын торгуулийн цохилтыг оруулсан билээ.

"Милан клубийн талаар гэвэл би тэднийг ирээдүйд юу хүлээж буйг мэдэхгүй байна.
Үр дүнд хүрэх хоёр өөр аргууд байдаг. Төлөвлөсөн арга зам болон аяндаа өөрөө хүрэх арга зам. Миний бодлоор Милан эмх замбараагүй үйл ажиллагаа явуулж байна. тэдэнд тогтсон төлөвлөгөө гэж байхгүй байна.
Дасгалжуулагч Винсензо Монтелла-д тодорхой алсын хараа, төлөвлөгөө байсан ч энэ удаад тэд илүү хурдан хөдөлж байсан.
Үүнээс гадна тэд маш олон шинэ тоглогч нар байна. Тэд тодорхой нэг байрлал дээр тоглогч элсүүлнэ. Удалгүй сарын дараагаар хэн нэгэн яг тэр байран дээр нь шинээр хүрээд ирнэ. Иймэрхүү олон эмх замбараагүй шийдвэрүүд байна.
Би тэднийг ямар болох бол гэдгийг урьдчилан харж чадахгүй ээ. Би клубд бүхий л сайн сайхан бүхнийг хүсэж байна. Учир нь би тэднийг өөрийн клубээ гэж үздэг.

Сурвалжлагч түүнээс та Италиар чөлөөтэй сайн ярьдаг. Та яагаад Украиныг биш Италийн Coverciano-д (Италийн алдарт спортын төв. Италийн шигээ байрладаг ба бусад орны шигээ багууд нөхөрсөг тоглолт хийх үеэрээ энд бэлтгэлээ базаадаг. Хөлбөмбөгийн их сургууль ч гэх нь бий) дасгалжуулагчийн чиглэлээр суралцаж ажиллаж болохгүй талаар асуухад тэрээр “Би Coverciano-д дасгалжуулагчийн чиглэлээр сурч ажилласан бол Украинд хэрхэн харагдах байсан бол” энэ бол миний танд тавьж буй асуулт хэмээн хариулжээ.

Би дэлхийн ямар ч сургуульд явж болно. Гэхдээ би өөрсдийн дасгалжуулагчийн арга барилыг муу гэж бодохгүй байна. Би өөрсдийн дасгалжуулагч нэр хүнд, арга барилыг дээшлүүлж, тэднийг улам сайжруулмаар байна.
Би өөрсдийн системээрээ л гарч ирсэн. Би өөрсдийн мэдлэг, туршлага дээр үндэслэж амжилтанд хүрмээр байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Sesame7 » Sun Aug 20, 2017 12:43 am

Хонда маань явцимудаа
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sun Aug 20, 2017 1:13 pm

Хонда явсаан хөөрхий... 4 улирал тоглохдоо их л цөөн тоглолоо доо
Вилшерийг Арсенал манайд санал болгосон гэнэ. Гэмтчихгүй бол ч уг нь бас потенцалтай л санагддаг
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sun Aug 20, 2017 1:28 pm

Тэр дээрх ярилцлага дээр Шева их замбараагүй наймаа хийж байна.
Байрлал давхардаж байна гэсэн байсан. Харин Кака их сайн наймаа хийж байна гэсэн байсан...

Энэ тал дээр бол...
Монтелла анхнаасаа Мусаччио, Родригуез, Конти, Биглиа болон Кейта, Калинич нарыг авчрахыг хүсэж байсан.
Харин Бонуччи бол гэнэтийн шийдвэр байсан. Хэрвээ Бонуччиг авчирч чадна гэж бодсон бол Мусаччио ирэхгүй байсан байх...
Бас Антонио Донаруммаг бол дүүтэй нь гэрээ хийхийн тулд авчирсан.
Фассоне, Мирабел 2 харин Силва, Хакан, Кессие нарыг авчирсан. Бас Ренато Санчизын араас их хөөцөлдлөө. Аль аль нь залуу өсөх ирээдүйтэй тоглогчид.
Харин Бориниг яах гэж авчирсныг ёстой ойлгосонгүй ккк...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sun Aug 20, 2017 1:30 pm

Одоо нэмээд довтолгоонд хүн авах гээд байгаа. Аубамеянг ирэхээргүй болсон бололтой.
Боруссиагийн удирдлага зөндөө боломж байсан одоо бол цонх хаагдлаа гэж... Орны хүнийг нь авчирч амжихгүй болсон байх л даа
Тэгээд буцаад Кейта Балдо дээр бууж байх шиг... 35 сая евро санал болгож...
ВестХэм 32 сая, Наполи 30 саяыг санал болгосон. Тэгсэн Ювэ 15 сая евро санал болгож хаха
Лацио Ювэд арай доромжилж байгаа юм биш үү л гэж... Уг нь Кейта өөрөө бол Ювэгийн фанат гээд байсан
Тоглогч Италийн супер цомд тоглуулаагүй гээд бэлтгэлдээ очихгүй байгаа юм байна.
Одоо бүр амар ч болж дээ тоглогчид багаа рекетлээд л...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Aug 20, 2017 1:44 pm

Gomez: Миланд ер бусын зүйл байхгүй

Италийн Атланта клубийн ахмад Papu Gomez Милан клуб "хүчирхэгжсэн" гэхдээ хүн бүрийн хэлсэн шиг тийм их биш хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаараа хэлжээ.
Атланта багийн хувьд өнгөрсөн улирал Улаан Харуудаас хоёр байрны дээр бичигдэж лигийг дуусгасан. Тэрээр ирэх улирлын тэмцээний талаар өөрийн бодлоо мөн сэтгүүлчидтэй хуваалцжээ.
Ирэх улиралын тэмцээн тэнцвэртэй байх болно гэдгийг би мэдэж байна.
Juventus клуб хамгаалагч Leonardo Bonucci алдсан явдал нь тэдний хувьд хамгийн том сул тал болох болно.
Милан хүчирхэгжсэн. Гэхдээ миний бодлоор хүн бүрийн хэлсэн шиг тийм ч ихээр бишээ. Тэд сайн тоглогч нарыг багтаа элсүүлсэн. Гэхдээ би ер бусын зүйл харахгүй байна.Inter Luciano Spalletti гэх гайхалтай дасгалжуулагчтай. Тиймээс Nerazzurri чууд ирэх улирлын сайн үдэх болов уу.
Мөн цаашлаад бид Roma клуб өөрсдийн шинэ дасгалжуулагч Di Francesco хэрхэн ямар амжилт үзүүлэхийг мэдэхгүй байна. Тэдний багаас олон тоглогч явсан. Napoli клуб сайн тоглох болов уу. Учир нь тэд үнэхээр сайн хөлбөмбөг толилуулдаг мөн багийн бүрэлдэхүүнээ алдалгүй авч үлдсэн.
Atalanta клубийн хувьд улирлын эхлэлийг амаргүйхэн эхлүүлэхээр болсон. Roma болон Napoli клубуудтай эхний хоёр тойрогт тоглохоор болсон. энэ талаар тэрээр : Энэ их амаргүй улирлын эхлэл байх болно. Бид хүндхэн улирлыг эхлүүлэхээр зэхэж байна. Гэхдээ бид өөрсдийн талбай дээрээ хөгжөөн дэмжигчидээрээ уйхайлуулан дэмжүүлж ямар ч багтай өрсөлдөж чадахаар хүчтэй баг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Aug 20, 2017 2:53 pm

Италийн Серья А лигийн 2017-2018 оны улирал өчигдөр буюу хагас сайн өдөр эхэлсэн билээ. Ас Милан клубийн хувьд 2017 оны 08-р сарын 20-21 шилжих шөнийн 02:45 минутаас лигийн нээлтийн тоглолтоо Crotone клубийн Ezio Scida цэнгэлдэхэд зочилон хийх гэж байна.
Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Vincenzo Montella сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Crotone vs Ac Milan тоглолтын талаар?
Тэд өнгөрсөн улирлыг сайн дуусгасан. Тэд бол тэсвэр тэвчээртэй, сөрөг довтолгоогоор бидэнд аюул тарьж чадах баг. Өнөөдрийн тоглолтонд би их хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна гэж таамаглаж байна. Гарцаагүй хүнд тоглолт болно.

Багийн тоглогч нарынхаа талаар?
Kessié бол биеийн хүч сайтай, сайн техниктэй тоглогч. Түүнд цааш сайжрах боломж байна. Миний бодлоор түүнд шилдэг тоглогч болоход хэрэгтэй бүхэн байна гэж бодож байна. Calhanoglu талаар? Тэр бэлтгэлээ сайн хийж байгаа. Тэр их олон чадвартай. Би түүнийг бидний хамгийн чухал тоглогч нарыг нэг болно гэдэгт итгэлтэй байна. Montolivo гараанд гарах болов уу? Өнгөрөгч тоглолтонд тэр гайхалтай тоглосон. Шинэ улирлын бэлтгэл эхэлсэн цагаас хойш тэр шаргуу бэлтгээ хийж байсан. Тэр баг бүрэлдэхүүнд маш их оролцдог. Тэр багийн шинэ төслийн нэг хэсэг болохоо мэдэрдэг.

Серья А лигийн цомын талаар?
Гарцаагүй бид Европын хэмжээнд 10 аас илүү тоглогч элсүүлсэн цөөхөн хэдэн багийн нэг. Нэг баг болохын тулд бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Бид лигийн аварга баг болох боломжтой хүчирхэг баг гэж үү? Би тэр багийг Ювентус гэж хэлмээр байна. Гэхдээ баг бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсэн өөр бусад багууд ч байна. Биднээс авахуулаад. Бидний зорилт өөрчлөгдөөгүй ээ. Бид нар лигийн топ 4 т багтан улирлыг дуусгах хэрэгтэй.

Баг бүрэлдэхүүний талаар?
Би тоглолтонд 20 тоглогчийг дуудсан. Зарим нь гэмтэлтэй, бусад нь арилжаа наймааны цонхоор өөр баг руу явж магадгүй тоглогч нар. өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнд зарим нэг техникийн асуудлаас болж багтаагүй тоглогч нарт баярласан талархсанаа хэлмээр байна. Учир нь багийн бүх тоглогч нар шаргуу бэлтгэл хийж байна. Багийн бүх тоглогч нар өөрийн тогтвортой тоглолтоо болон мэргэжлийн байдлаа бэлтгэл дээр бүрэн харуулж байгаа.

Багийн тамирчдын бэртэл гэмлтийн талаар?
Bonaventura эмнэлгийн шинжилгээнд орсон. Сүрхий хүнд бэртэл болоогүй ээ. Тэр удахгүй талбайдаа эргэн гарна. Romagnoli дээрдэж байгаа. Би түүнийг энэхүү тоглолтонд тоглуулахгүй байхаар шийдсэн. Магадгүй тэр дөрөв дэх өдрийн тоглолтонд тоглож магадгүй.

Арилжаа наймааны талаар?
Бид бүгд л өдөр шөнөжингүй шаргуу ажиллаж байна. Арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө наймаа болж магадгүй. Арилжаа наймааны цонхны бидэнд өгөх боломжоос хамаарна.

Багийн гарааны талаар?
Би одоо ч гэсэн Cutrone багийн эсрэг ямар гарааны бүрэлдэхүүн гаргах тал дээр бага зэргийн эргэлзээтэй байна. Би багийнаа гарааны байрлалуудаа нарийн шалгаж үзэж болно.

Багийн хөгжөөн дэмжигчдийн талаар?
Бидний гол зорилго бол өөрсдийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, бахархуулах. Craiova багийн эсрэг хийсэн тоглолтоос эхлэн тэд бидэнд ёр бусын дэмжлэг үзүүлж ирсэн. Бид үүнд нь маш их баяртай байгаа. Хөгжөөн дэмжигчдэд үүнд хариу болгож өгөхийн тулд бид зарим нэг бэлтгэлээ олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулах гэж төлөвлөж байгаа.
Багийн удирдлагууд ч гэсэн баг бүрэлдэхүүнийг бүрэн дэмжиж ажиллаж байна. Хятад улсаас ч хүртэл шүү. Өнөөг хүртэл хийсэн бүх зүйлд би маш их баяртай байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Aug 20, 2017 3:35 pm

CROTONE V AC MILAN

Ас Милан клуб 2017/18 улирлын нээлтээ Crotone клубийн Ezio Scida цэнгэлдэхэд зочин багийн дүрээр хийх гэж байна. Шөнө 02:45 минутаас болох тоглолтын өмнө талбайн эзэн баг болох Crotone-н талаарх мэдээллийг хүргэж байна.

Хоёр багийн хамгийн сүүлд хийсэн тоглолт

Хоёр баг хамгийн сүүлд 2017 оны 4-р сарын 30нд тоглосон. Уг тоглолт 1:1 онооны харьцаатай өндөрлөсөн юм. Эзэн багаас Trotta эхний гоалыг оруулсан бол Улаан Харуудаас Paletta тэнцээний гоалыг оруулсан юм. Уг тоглолтонд нэг оноо авснаар Миланчууд ирэх жил Европа лигид оролцох оноогоо баталгаажуулсан юм.

Эсрэг багийн тоглолтын арга барил

Өнгөрсөн улирал дасгалжуулагч Davide Nicola баг 4-4-2 байрлалыг ашиглан тоглож доод лиги руу унах аюулаас сүүлийн хэдэн тойрогт амжилттай тоглож мултарсан билээ. Хөлбөмбөгийн хамгийн түгээмэл энгийн энэхүү байрлал тэдэнд сайтар хамгаалах мөн эсрэгээрээ сөрөг довтолгоон хийх тэгш боломж өгжээ. Хамгаалалтанд голчлон Faraoni, Ceccherini, Cabrera, Martella гардаг бол хагас хамгаалалтанд Rohdén, Izco, Barberis, Stoian харин довтолгоонд Tonev болон Budimir нарын хослол ихэвчлэн гардаг.

Эсрэг багаас анхаарах тоглогч нар

Ante Budimir бол Crotone багийн гол довтлогч нарын нэг юм. Falcinelli багаас явснаар хойш Хорват довтлогч Budimir -н хувьд багийн гол довтлогч болоод байна. 2015/16 оны улирал Crotone клуб Серья Б лигид тоглоход тэрээр16 гоал оруулсан байдаг.

Oliver Kragl бол Crotone клубд шинээр ирсэн тоглогч. Тэрээр Серья А лигид 2016 оны 5-р сард Frosinone клубд байхдаа Ас Милан клубийн хаалганд гоал оруулж байсан нэгэн.

Marcello Trotta бол бие бялдрын хөгжил сайтай биеийн хүчээрээ тоглодог тоглогч. Мөн л Ас Милан клубийн эсрэг гоалдаж байсан нэгэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Sesame7 » Sun Aug 20, 2017 6:20 pm

Уг нь Пасалич дахиад нэг улирал тоглосон бол тээ? Фэнүүд чинь бол Спартак явсан гээд харамсаад л байх шиг байна лээ. Нөхөр ч 22 той гэхэд Франц, Итали, Хорват, Испани, Орос гээд эхнээсээ Европыг дуусгах шинжтэй :RD
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 21, 2017 8:36 am

Нээлтийн тоглолтыг Батбаяр, Чуугий мань 3 үзлээ..

Сайхан хожлоо.. :-D
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Aug 21, 2017 9:10 am

Италийн Серья А лигийн Crotone багийн ерөнхийлөгч: "Бид Cutrone-г багтаа элсүүлэхийн тулд бүхнийг хийж байна. Гэвч энэ дан ганц биднээс хамаарахгүй байна. Бид ирэх долоо хоногт тохиролцоо эцэслэнэ гэж найдаж байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon Aug 21, 2017 10:46 am

80.1% - Tonight AC Milan recorded their highest ball possession rate (80.1%) in a Serie A match since 2004/05. Control.
10 хүнтэй багтай бүтэн тоглосон ч гэсэн яах вэ хөөрхий, 9 хүнтэй багийн өөдөөс бөмбөг хийж чадахгүй дуусдаг байсан.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Aug 21, 2017 10:58 am

Montella: Cutrone бидэнтэй цуг үлдэх болно

Өчигдөр шөнө Италийн серья А лигийн 1-р тойргийн хүрээнд Ас Милан клуб Crotone клубийн талбай дээр зочлон тоглож 3:0 онооны харьцаатай хожил байгууллаа. Уг тоглолтын дараа дасгалжуулагч V.Montella, багийн хамгаалагч Andrea Conti, болон хагас хамгаалагч Franck Kessié хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Милан залуу довтлогч Cutrone талаар?
Montella: Бид түүнийг энэ улирал авч үлдэхээр шийдсэн. Өнгөрсөн улирал тэр надтай бэлтгэл хийж их сайжирсан. Харин энэ улирал тэр намайг ихээхэн гайхшруулж байна. Та нар түүнийг хэрхэн тоглож байгааг харж байна. Тэр маш сайн тоглож байна. Гэхдээ тэр даруу тайван байх хэрэгтэй. Учир нь эхлэл ямагт хүнд байдаг. Ас Миланы тоглогч байх нь зарим нэг дарамтыг авчирдаг. Наад зах нь хэвлэл мэдээллийн анхаарлыг татахаас авахуулаад. Тэр тайван байх хэрэгтэй.

Торгуулийн болон чөлөөт цохилт гүйцэтгэх талаар?
Бидэнд Kessié, байна. Цаашлаад Ricardo Rodriguez ч байна. Тэр бэлтгэл дээр олон гоал оруулж байгаа. Энэ жил бид торгуулийн эсвэл чөлөөт цохилт гүйцэтгэх тал дээр ямар нэг асуудал байхгүй ээ.

Дараагийн тоглолтын талаар?
Дараагийн тоглолтоо бид Европа лигид шалгарахын төлөөх тоглолт хийнэ. Бид сайн формд орж сайжрахын тулд тоглолт бүрд хожиж, тоглолт бүрээс ашигтай сайн зүйлсийг авах хэрэгтэй.

Andrea Conti: Торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авж, эсрэг багт улаан карт өгсөн нь тоглолтыг өөрчлөх явдал байсан. Үүний дараагаар бид хоёр гоал оруулж удалгүй гурав дах гоалоо оруулсан. Тоглолтыг дүгнэн үзвэл. Бид энэ тоглолтыг амаргүй тоглолт болохыг мэдэж байсан. Crotгone багийн цэнгэлдэх галзуу гэмээр байдаг. Бид сайн тоглосон гэхдээ зарим нэг зүйл дээр хэт өнгөцхөн хандаж байсан. Ялангуяа хоёр дугаар үе дээр. Миний тоглодог байрлалын хувьд гэвэл би хамгаалалтын тав дугаар хүн болохыг илүүд үздэг. Гэхдээ би карьерынхаа туршид үргэлж хойд талын хамгаалалтын дөрөв дах хүний нэг байсан. Надад өрсөлдөгч багийнхаа арван зургаад байх боломж бага олдож болох юм. Гэхдээ би энэ байрлал надад зүгээрээ. Kessié болон Suso нар гайхалтай тоглогч нар. Би өмнө нь Franck нэг багт тоглож байсан. Suso бол гайхалтай тоглогч. Өөрийн техникээрээ тэр ялгарч чаддаг. Би тэдэнтэй тоглохдоо баяртай байдаг. Гэсэн л гэлээ бидэнд цааш сайжирч улам бие биенээ мэдэх хэрэгтэй. Багийн талаар гэвэл бид маш сайн баг. Багийн нийт олонх маант залуу байдаг болохоор амар байдаг. Багт ахмад туршлагатай Storari мэтийн бидэнд тусладаг олон тоглогч нар байдаг. Серья А лигийн 2-р тойрогт Cagliari клубтай тоглоно.Тэрхүү тоглолт амар тоглолт болохгүй ээ гэхдээ л бид хожихын төлөө тоглох болно.

Franck Kessié: Өнөөдөр хожил байгуулсандаа баяртай байна. Цааш энэ хэвээрээ тоглох хэрэгтэй. Надад торгуулийн цохилт гүйцэтгэх боломж олдсонд би баяртай байна. Дасгалжуулагч намайг үүнийг гүйцэтгэ гэж хэлсэн. Би өнгөрсөн улирал оруулсан гоалуудаасаа их гоал оруулмаар байна. Өнгөрсөн улирлыг би гоал оруулж эхэлж байсан. Энэ жил би дахин гоал орууллаа. Үүнийг би цааш үргэлжлүүлмээр байна. Conti болон Suso талаар гэвэл тэдэнтэй цуг тоглох надад сайхан байдаг. Тэд үнэхээр чадварлаг тоглогчид. Дараа дараачийн тоглолтын талаар гэвэл бид цааш өөрсдийн энэхүү хэв маягаа хадгалж авч явах хэрэгтэй. Одоо бол дөрөв дах өдөр хийх тоглолтондоо анхаарах хэрэгтэй. Дараагаар нь бид Cagliari клубтай хийх тоглолтондоо бэлдэх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 21, 2017 4:29 pm

Яахав 10 хүнтэй тэгээд иймэрхүү доод лиг рүү унах шахаж байсан багийн эсрэг ингэж бөмбөг эзэмшихээс яахав...
Бөмбөг эзэмшилт сайн тоглосон ч 2р үед гоолдоогүй л байна. Тэгэхээр төгсгөл хийх тал дээр асуудалтай л байна.
Силваг гараанд гаргахгүй мөртлөө Борини бүтэн тоглосон ч байх шиг... Болохгүй л байгаа юм байх даа
Пеналтийг Кессие цохиж байх юм... Довтлогч нар нь яагаад цохиж чадахгүй байгаа юм бол доо...
Ирэх долоо хоногт 25ны тоглолтод нөөмөөргүй юм даа хэхэ... Тэгэхээр ойлголцлоо нэгтгэх тал дээр бас болоогүй л байгаа юм байх даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest