AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:15 am

AC MILAN 2017-2018 FORZA MILAN

Image

"We are a team of devils. Our colours are red as fire and black to invoke fear in our opponents."
— 1899, Herbert Kilpin


Багийн нэр: AC Milan (Associazione Calcio Milan)
Багийн хоч: ROSSONERI (The red & blacks)
Байгуулагдсан огноо: 16 December 1899

Цэнгэлдэх хүрээлэн: San Siro (Stadio Giuseppe Meazza)
80018 хүний суудалтай San Siro, албан ёсоор бол Stadio Giuseppe Meazza цэнгэлдэх хүрээлэн нь манайх ерөнхийлөгч Piero Pirelli-гийн хөрөнгөөр 13,5 сарын дотор боссон юм. Анх 1925 онд суурь нь таивигдаж, 1926 оны 9 сарын 19нд нээгдсэнээс хойш 1939, 1955, 1989 онуудад шинэчилж байсан аж. San Siro нэр нь хамгийн өргөнөөр хэрэглэгддэг ба энэ нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн байршиж буй дүүргийн нэр юм. AC MILAN багийн хувьд 1925 оноос багийн үндсэн цэнгэлдэх хүрээлэн буюу гэр нь байсаар байгаа юм. Харин 1947 оноос нэг хотын Ривал Интэртэй хамтран эзэмших болжээ. 1990 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдах үеэр 85700 хүний суудалтай байсан бол 2008 онд 80018 болгон багасгасан байна.


Багийн амжилт:
2014 оныг хүртэл олон улсад нийт 18 цом хүртсэн тоогоороо дэлхийд тэргүүлдэг байсан бол эдүгэ Real Madrid 23 цомтойгоор 1-т, Египетийн Al Ahly SC баг 20 цомтойгоор 2-т манайх 3-т удаалж байна.

Италид

Италийн хөлбөмбөгийн аварга/Seri A
18 удаа аварга (Champions)
1901, 1906, 1907, 1950-1951, 1954-1955, 1956-1957, 1958-1959, 1961-1962, 1967-1968, 1978-1979, 1987-1988, 1991-1994, 1995-1996, 1998-1999, 2003-2004, 2010-2011
17 удаа аман хүзүү(Runners-Up)

Италийн цом/Coppa Italia
5 удаа аварга (Champion)
1966-1967, 1971-1973, 1976-1977, 2002-2003
7 удаа финал (Runners-Up)

Италийн супер цом /Supercoppa Italiana
7 удаа аварга (Champions)
1988, 1992, 1993, 1994, 2004, 2011, 2016
3 удаа финал (Runners-Up)

Европт

УЕФА аваргуудын лиг/UEFA Champions League
7 удаа аварга (Champions)
1962-1963, 1968-1969, 1988-1990, 1993-1994, 2002-2003, 2006-2007
4 удаа финал (Runners-Up)
1957-1958, 1992-1993, 1994-1995, 2004-2005

УЕФА Цомтой багуудын Цом/UEFA Cup Winners' Cup
2 удаа аварга (Champions)
1967-1968, 1972-1973
1 удаа финал (Runners-Up)

УЕФА супер цом/UEFA Super Cup
5 удаа аварга (Champions)
1989, 1990, 1994, 2003, 2007
2 удаа финал (Runners-Up)

Дэлхийд

Тив хоорондын цом/Intercontinental Cup
3 удаа аварга (Champions)
1969, 1989, 1990
4 удаа финал (Runners-Up)

ФИФА клубуудын дэлхийн аварга/FIFA Club World Cup
1 удаа аварга (Champions)
2007




Багийн эзэн:
31 жил багийн эзний байр сууринд заларсан Берлускони маань 2017 оны 4 сард албан ёсоор 1 тэрбум еврогоор Хятадын бизнесмэн Ли Ён Хо-д зарсан билээ. Берлусконигийн он жилүүдэд бид хамаг л сайн амжилтаа үзүүлж байсан. Ингээд хийсэн бүхэнд нь талархаад шинэ эзэндээ мөнгө төгрөг зарж байгаад нь баярлалаа гэж хэльюү. :ногоон:

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:20 am

Тоглогчдын танилцуулга
Хаалгачид

Нэр: Антонио Доннарумма
Төрсөн он: 1990
Дугаар: 90

Image

Манай залуучуудын багт байсан тэрбээр 2010 оноос хойш зээлээр Piacenz, Gubbio багуудад 2 улирлыг өнгөрүүлсний эцэст 2012 онд Жэноа руу явж байсан. Тэндээ мөн олигтой идээшиж өгөлгүй байсаар өнгөрсөн улиралд Грекийн лигт тоглож байжээ. Харин энэ зун бид 300,000 еврогоор худалдан авч 4 жилийн гэрээ байгуулан дүүгийнх нь сэлгээний албыг хаалгуулахаар болоод байна.

Нэр: Жианлужжи Доннарумма
Төрсөн он: 1999
Дугаар: 99

Image

15-16 оны улиралд Синисиагийн удирдлага дор тодрон гарч ирсэн манай багийн ирээдүй бөгөөд шигшээд Буффоны залгамж халаа гэж нэрлэгдээд байгаа билээ. Райолагийн гайгаар энэ зуны эхэнд баахан драма болж, ийш тийшээ явах яриа хэсэг газар авсан ч эцсийн бүлэгт багтайгаа гэрээгээ сунгасан билээ. Цаашдаа багийн домог болоосой гэж явдаг Миланистууд олон биз ээ.

Нэр: Алэссандро Гуарнонэ
Төрсөн он: 1999
Дугаар: 75

Image

За манай Примэравагийн бүтээгдэхүүн. Ах дүү 2 болон, Стораригийн араас төдийлөн тоглолтуудад оролцохгүй болов уу даа.


Нэр: Марко Сторари
Төрсөн он: 1977
Дугаар: 30

Image

Энэ зун Кальяаригаас үнэгүй авсан. Хашир туршлагатай тэрээр, өмнө нь манайд 2007-2010 оны хооронд тоглож байсан. Мөн, Ювэ, Наполи зэрэг том багуудад тоглож байсан түүнээс сурах зүйл манай залуу хаалгачидад их байгаа болов уу.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:27 am

Хамгаалагчид

Нэр: Давидэ Калабриа
Төрсөн он: 1996
Дугаар: 2

Image

Манай залуучуудын багийн бүтээгдэхүүн. Анх 2 жилийн өмнө гарч ирэхдээ нилээдгүй ирээдүйтэй хүү байна даа гэсэн бодлыг бидэндээ төрүүлээд амжсан нөхөр. Харин энэ жил Конти, Абатэ хоёрын араас түүнд тоглох боломж хэр их байгаа бол?

Нэр: Андреа Конти
Төрсөн он: 1994
Дугаар: 12

Image

Энэ зуны томоохон наймаануудын нэг. Аталантад 24 саяыг төлж авсан нь дэмий мөнгө зараагүй шүү гэдгийг зуны тоглолтуудаар харуулаад амжсан. Баруун арын байрлал маант энэ жилээс их найдвартай болж байна.

Нэр: Аллэссио Романиоли
Төрсөн он: 1995
Дугаар: 13

Image

Багтаа ирээд 2 жил болжээ. Нэстагийн дугаарыг нэр төртэйгээр авч яваа. Бонуччитай сайхан хосолж, нуршгүй хана хэрмийг бүтээлцэж ихийг сурна даа. Тиаго, Нэста гэсэн хослолоос хойш эвгүй болоод байсан төвийн хамгаалалт маань ашгүй дээрдэх нь дээ.

Нэр: Густаво Гомез
Төрсөн он: 1993
Дугаар: 15

Image

Өнгөрсөн жил багт нэгдсэн Парагвай залуугийн тоглолт нэг л болж өгөхгүй л байгаа. Цаашдаа хэр зэрэг найдвартай ар байх эсэх нь мань эрээс өөрөөс нь л шалтгаална даа. Уг нь нас залуу нөхөр хөгжих боломжтой л доо.

Нэр: Кристиан Запата
Төрсөн он: 1986
Дугаар: 17

Image

Колумб залуу маань 2013 оноос хойш багт зүтгэж байна. Баг ална чиг, аварна чиг. Үе үе гоолдож биднийгээ баярлуулна. 2019 онд гэрээ нь дуусаад аль нэг баг руу явах биз.

Нэр: Леонардо Бонуччи
Төрсөн он: 1987
Дугаар: 19

Image

Ёстой гэнэт шийдэгдсэн наймаа. Хэний аавын хүү Ювэгийн олон жил дараалсан Скудеттод том хувь нэмэр оруулж ирсэн нөхөр манайд ирнэ чинээ санах вэ дээ. Нөхөр манайд ирснээр Доннаруммагийн ажил урд жилүүдийнхээс нэлээдгүй хөнгөрөх нь лавтай. Магадгүй энэ жилээс ахлагчийн туузыг зүүх болов уу даа.

Нэр: Игназио Абатэ
Төрсөн он: 1986
Дугаар: 20

Image

Унаган Миланы хүү. Багийн дэд ахлагч. Олон баг хэрэн хэсч явсаар 2009 онд багтайгаа эргэн нэгдсэнээс хойш хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Мөн 11 онд Скудэтто авсан бүрэлдэхүүнээс зөвхөн мань эр л үлдсэн байгаа. Миний хувьд дуртай тоглогчдын маань нэг. Хор шартай, гоолын баяр тэмдэглэж байгааг нь харахаад яагаад ч юм Пиппог санагдуулаад байдаг юм. Энэ жилээс Контид байраа алдаж байгаа ч, Европагийн тоглолтууд байгаа тул хувь нэмрээ багтаа оруулсаар байх болно.

Нэр: Матео Мусаччио
Төрсөн он: 1990
Дугаар: 22

Image

Оновчтой наймаа байснаа батлан харуулаад байгаа. 18 саяар Виллареалаас худалдан авсан. Хуучин багийн анд Запататай эргэн нэгдээд байна. Монтелла үе үе Бону, Рома, Муса гэсэн 3 хамгаалагчтай тактикийг туршиж үзэх биз.

Нэр: Габриел Палетта
Төрсөн он: 1986
Дугаар: 29

Image

Өнгөрсөн улирлын гарааны хамгаалагч. Үе үе их сонин шийдвэр гаргахыг нь яана гээч. Юутай ч энэ улирлаар гэрээ нь дуусна. Бараг л явж таарна даа.

Нэр: Лука Антонелли
Төрсөн он: 1987
Дугаар: 31

Image

Миланы бүтээгдэхүүн маань 2015 онд багтайгаа эргэн нэгдсэн. Дэ Шильог бодвол хамаагүй найдвартай. Рикардо Родригэзийн арын албыг сайн хаших буй за.

Нэр: Маттео Габбиа
Төрсөн он: 1999
Дугаар: 46

Image

Залуучуудын багаас дэвшин гараад байгаа. Тодорхой болцон тоглолтуудад сэлгээнээс гаргаж байна байх.

Нэр: Рикардо Родригэз
Төрсөн он: 1992
Дугаар: 68

Image

15 саяар Вольфсбургаас авсан. Чөлөөт цохилт, хөндлөн дамжуулалтууд нь яриад байх зүйлгүй. Манайд хамгийн ихээр дутагдсаар ирсэн оновчтой хөндлөн дамжуулалтуудаар угжаад өгнөө.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:33 am

Хагас хамгаалагчид

Нэр: Хосэ Маури
Төрсөн он: 1996
Дугаар: 4

Image

Ноднин багт ирснээсээ хойш төдийлөн өөрийгөө таниулж амжаагүй л явна. Чухам манайд идээших эсэхийг нь мэдэхгүй л юм. Хувьдаа хүлээлтийг хамгийн бага дээрээ тавьцан байна даа.

Нэр: Жиакомо Бонавэнтура
Төрсөн он: 1989
Дугаар: 5

Image

Өнгөрөгч жилүүдэд багийн гол хөдөлгүүр байсаар ирсэн. Энэ жилээс байр сууриа шинэ нөхдүүдэд алдахгүйн тулд ихээхэн мэрийлттэй үзэх бизээ. Мэдээж түүний гоолууд, пассууд манайд хэрэгтэй хэвээр.


Нэр: Хакан Чалханолу
Төрсөн он: 1994
Дугаар: 10

Image

20 саяар энэ зун Миланд газардсан. Сээдорфоос хойш 10 дугаарыг авсан нөхдүүд нэг л болж өгөхгүй байгаа. Энэ хараалыг арилгаж, манайд ихээр гялалзана гэсэн итгэл, найдвар их байна даа.

Нэр: Рикардо Монтоливо
Төрсөн он: 1985
Дугаар: 18

Image

Ахлагчийн маань байр суурь нэг л барьцгүй байгаа даа. Бараг сэлгээ рүү шидэгдэж магадгүй л байх.
Хүнд хэцүү үеүдэд багаа чирч явсанд нь талархаж явдаг. Forza Monto

Нэр: Лукас Биглиа
Төрсөн он: 1986
Дугаар: 21

Image

Зун 17 саяар Лациогоос худалдан авсан. 31-тэй нөхөрт арай л ихийг төлчивүү дээ гэж бодож байсан ч тэр 220 бла бла гэж хөөсөрсөн байгаа өнөөгийн нийгэмд бараг боломжийн үнэ гэж бодоод байгаа.

Нэр: Хосэ Соса
Төрсөн он: 1985
Дугаар: 23

Image

Энэ нөхрийг анх яагаад авсан, яагаад байлгаад байгааг ойлгодоггүй юм. Энийг явуулаад, Кучкагаа авч үлдэх байсан юм даа.

Нэр: Никколо Занелатто
Төрсөн он: 1998
Дугаар: 45

Image

Примеравагаас дэвшин гарч ирээд байгаа. Үе үе сэлгээнээс гарч байна байх.

Нэр: Мануэл Локатэлли
Төрсөн он: 1998
Дугаар: 73

Image

Лока Лока Телли Телли.Өнгөрсөн жил Ювэд хожлын ганц гоолыг хийж, дэлхий дахинаа өөрийгөө таниулсан. Өөрөө сэлгээнд суухыг төдийлөн сайшаахгүй байгаа. Болж өгвөл зээлээр явуулбал зүгээр гэж бодоод байгаа. Ямартай ч талбай дээр их минут өнгөрүүлж байвал ирээдүйд хэрэгтэй.

Нэр: Франк Кэсси
Төрсөн он: 1996
Дугаар: 79

Image

Аталантагаас авчирсан бас нэгэн авьяаслаг нэгэн. 21-тэй ч харагдах байдал нь 41-тэй юм шиг. Зуны тоглолтуудад өөрийгөө хангалттай харуулаад амжсан. Энэ улиралд юм дуулгах бизээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:36 am

Довтлогчид

Нэр: Сүсо Фернандез
Төрсөн он: 1993
Дугаар: 8

Image

2 улирлыг үдээд байгаа тэрээр ирсэн жилдээ онц гавиагүй ч өнгөрсөн жил чухам гялалзсан. Багийн гол хөдөлгүүрүүдийн нэг байсан. Энэ жил ч түүнээс ихийг хүлээнэ дээ.

Нэр: Андрэ Силва
Төрсөн он: 1995
Дугаар: 9

Image

Португаас төрсөн ээлжит авьяаслаг довтлогч. Өнөөх Роналду мань нөхөрт их л ам сайтай байдаг юм байна лээ.. 38 саяар манайд газардсан тэрээр гоолоор бөмбөгдөөд өгөөсэй.

Нэр: Фабио Борини
Төрсөн он: 1991
Дугаар: 11

Image

Челсигийн академиас төрөн гараад Рома болон Английн багуудаар тэнэж явсан нөхрийг яагаад авчирсныг ойлгохгүй л байгаа. Олигтой гавихгүй дээ.

Нэр: Патрик Кутроне
Төрсөн он: 1998
Дугаар: 63

Image

Энэ зун өөрийнхөө авьяасыг хангалттай харуулаад амжсан. Сэлгээнээс үе үе гарч ирч байна байхаа. Борини гэх мэт нөхдүүдийн оронд мань нөхрийг илүү тоглуулсан нь дээр дээ.

Нэр: Карлос Бакка
Төрсөн он: 1986
Дугаар: 70

Image

Энэ зун шинэ довтлогч ирэхгүй бол, гарааны довтлогчоороо тоглох байх. Ирсэн жилдээ багийг үнэхээр чирж байсан ч ноднин хангалттай байгаагүй. Энэ зундаа үгүй бол ирэх зунаас явж таарна байх даа.

Нэр: Мбаэ Нианг
Төрсөн он: 1994
Дугаар: 94

Image

Ийш тийшээ зээллэгээр явахаараа чухам гайгүй тоглоод, багтаа ирэхээрээ гавьдаггүй нөхөр. Чухам энэ улирал ямар байхаас нь шалтгаалаад нэг мөр зарах эсвэл гэрээгээ сунгах эсэхийг шийдэх биз. Ай гэхдээ тээр жил Барсатай тоглож байхад цохисон бөмбөг нь шон биш хаалганд орсон бол нөхрийн карийр өдийд шал өөр байх байсан даа гэж үе үе боддог юм. Тухайн үед Шараваа, Бало энэ 3-ыг чухам л багийн ирээдүй, алаад өгөөсэй гэж мөрөөддөг байж билээ. Тэгсэн 3-уулаа дундаж тоглогчид боллоо доо.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 10:49 am

Улирлын хуваарь.

Image

8 сарын 20-нд Кротонетой тоглож улирлыг эхлүүлнэ.
10, 11 сар хэцүү харагдаж байна. Рома, Интер, Ювэ, Сассуоло, Наполи гээд бараг дараалаад үзэх нь.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 1:38 pm

Image

Дэ шильогийн нэмэлт цагт үзүүлсэн тоглолт.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 1:41 pm

Сэдэв сайхан нээжээ... Энэ жил манай хамгийн доод зорилго Аваргуудын Лигид эргэн ирэх гээд байгаа...
Харин миний хувьд Скудетто хүртэх зорилго дор хаяж тавимаар байна...
Гэхдээ тэгэхийн тулд яалт ч байхгүй нэг Төвийн класс довтлогч, тэгээд уг нь Санчез байх хэрэгтэй санагдаад байна...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 1:43 pm

Tmshinoda wrote:
Дэ шильогийн нэмэлт цагт үзүүлсэн тоглолт.


За яахнав дээ ккк... Бонуччи байхгүй ер нь л Ювэгийн хамгаалалт сул байна лээ
Харин тэр тоглолтын төгсгөлд нэлээд эргэлзээтэй Пен авчихсан шүү. Энэ гоол орж санаа амарсан хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 1:48 pm

Манай тоглогчдын албан ёсны дугаар...
No.2 Calabria Davide
No.4 Mauri Josè
No.5 Bonaventura Giacomo
No.8 Suso
No.9 André Silva
No.10 Calhanoglu Hakan
No.11 Borini Fabio
No.12 Conti Andrea
No.13 Romagnoli Alessio
No.15 Gomez Gustavo
No.17 Zapata Cristian
No.18 Montolivo Riccardo
No.19 Bonucci Leonardo
No.20 Abate Ignazio
No.21 Biglia Lucas
No.22 Musacchio Mateo
No.23 Sosa José
No.29 Paletta Gabriel
No.30 Storari Marco
No.31 Antonelli Luca
No.45 Zanellato Nicolò
No.46 Gabbia Matteo
No.63 Cutrone Patrick
No.68 Rodriguez Ricardo
No.70 Bacca Carlos
No.73 Locatelli Manuel
No.75 Guarnone Alessandro
No.79 Kessie Franck
No.90 Donnarumma Antonio
No.94 Niang M’Baye
No.99 Donnaruma, Gianluigi
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 2:04 pm

Италийн лигийн дугаарууд тэгээд замбараагүй л дээ ккк
Бараг ганц шаардлага нь 2 оронтой тооноос хэтрэхгүй гэдэг юм шиг байгаа юм...

Шинэ авсан тоглогчдоос тэгээд дугаарууд сонирхолтой л авч дээ...
Бонуччи босс шууд 19 дугаарыг авсан. Тэгээд Кессие хөөрхий 79 дугаарыг авч дээ... харахад ойролцоо болохоор тэгсийм болов уу даа...
Мөн Мусаччио 22 дугаар авсан. Бонавентура 5 номертой учраас ойлгомжтой байх...
Биглиа 21 дугаарыг авсан байна. Дэд ахлагч Абате маань 20 дугаартай тоглодог.
Андре Сильва шууд 9 дугаар, Хакан 10 дугааруудыг авсан байна. Нэлээд л найдлага тавьж байна гэсэн үг дээ.
Рикардо Родригуез 68 дугаар авсан байна. Германд 34тэй тоглож байсан. 2р үржүүлээд дугаар авчиж...
Эсрэгээрээ Конти Аталантад 24 дугаартай байсан бол одоо 12 дугаар дээр тоглох нь...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 2:08 pm

Хүмүүс анзаарсан бол манай 7 дугаар хоосон байгаа... Белотти, Аубамеянг нарын аль нэгийг л авчрана даа...
Диего Коштаг манайх нэлээд сонирхож байсан ч өөрөө бол шууд Атлетико Мадрид л гээд байгаа юм билээ...
Сүүлд бүр Атлетико явна эсвэл тэр хүртэл Бразилд байна гээд хэлцэн... Тэгэхээр Кошта бүр болисон.
Харин Аубамеянг СанСирод 7 дугаар дээр өөрийгөө байна гээд манай тайлбарлагчийг дуурайж бичлэг нтр хийсэн гэж байгаа...
Бас нэг фанаттай лайв хийж байхдаа клуб унтаж байхад би юу хийхэв дээ гэцэн байсан. Өөрөө бол дуртай байгаа. Манайх ярилцаж байгаа Дортмундтай...
Белоттигийн хувьд нэг хэсэг манайх руу явна гэж байгаад Клубын ерөнхийлөгчтэйгээ уулзаад чимээгүй болсон.
Мирабелли Ториногийн цомд хийсэн тоглолтыг үзсэн. Ил Гало 2 гоол хийсэн. Тэгээд манайх 75 сая евро дээр Ниангийг санал болгоцон байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 2:08 pm

Ниангийн жерсиний дугаарын түүх..

Jersey number
17/18 AC Milan AC Milan 94
16/17 AC Milan AC Milan 11
15/16 AC Milan AC Milan 19
14/15 AC Milan AC Milan 19
13/14 AC Milan AC Milan 78
12/13 AC Milan AC Milan 19
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 2:13 pm

Одоо байгаа тоглогчдоос, Жозе Соса, Карлос Бакка, Габриель Палетта нар явах нь гарцаагүй.
Мөн нэмж нэг довтлогч авбал Нианг явж таарах байх.

Сосагийн хувьд Европт үлдэх хүсэлтэй байгаа ч Аргентин болон Мексикээс санал ирээд өөрөө татгалзсан.
Бакка бол Севилла буцах нь тодорхой байх шиг... Даанч тэд зээлээд дараа нь 13 саяар авна гээд манай 20+ зарах саналтай зөрөөд байгаа
Палетта болон Нианг нарыг ямар нэгэн наймаанд л хавчуулах бололтой.

Бас Кутроне, Локателли гэсэн манай ирээдүйтэй залуучууд байгаа... Кутронег багууд авахаар сонирхоод эхэлчиж...
Ирээдүйгээ бодоод довтлогчийн наймааны дараагаар зээлэх эсвэл үлдээх талаар ярих байлгүй дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Aug 14, 2017 2:23 pm

Nobun@g@ wrote:Сэдэв сайхан нээжээ... Энэ жил манай хамгийн доод зорилго Аваргуудын Лигид эргэн ирэх гээд байгаа...
Харин миний хувьд Скудетто хүртэх зорилго дор хаяж тавимаар байна...
Гэхдээ тэгэхийн тулд яалт ч байхгүй нэг Төвийн класс довтлогч, тэгээд уг нь Санчез байх хэрэгтэй санагдаад байна...


Ауба + Санчез гэвэл ёстой башийх гээд л байна даа..

Аубагийн сэтгэл наашаа хандцан байгаа дээр Дортмундтай тохиролцчиход болохгүй зүйлгүй л санагдаад байгаам даа..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 2:27 pm

Дортмунд хэрвээ Дэмбэлэгээ үнэ хүргээд зарчихвал Аубамеянг хэцүү болчих байх...
Эсвэл үнэ нтр нь бүр талийх байлгүй дээ... Надад бол ингэж зүтгэсээр байгаад Белоттиг л дарчихмаар санагдаад байгаа юм...
Ренато Санчезийг л зуны тоглолтуудаас нь өмнө дарах ёстой байж дээ хөөрхий...
Бас Калиничийн асуудал бүр хачин юм боллоо шүү... Манайхыг 20 сая дээр бонус өгөхөөр бараг тохирсон сураг гараад л байх юм...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Mon Aug 14, 2017 2:46 pm

Сайхан болж!!!
:-D :beer
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Mon Aug 14, 2017 2:48 pm

Nobun@g@ wrote:Дортмунд хэрвээ Дэмбэлэгээ үнэ хүргээд зарчихвал Аубамеянг хэцүү болчих байх...
Эсвэл үнэ нтр нь бүр талийх байлгүй дээ... Надад бол ингэж зүтгэсээр байгаад Белоттиг л дарчихмаар санагдаад байгаа юм...
Ренато Санчезийг л зуны тоглолтуудаас нь өмнө дарах ёстой байж дээ хөөрхий...
Бас Калиничийн асуудал бүр хачин юм боллоо шүү... Манайхыг 20 сая дээр бонус өгөхөөр бараг тохирсон сураг гараад л байх юм...

Их мөнгө ойрд хараагүй өндөр үнэ сонсоод :aain: ингэх юм байнагд...
Яахав авсан байхад сайхан л даа... :ногоон:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Mon Aug 14, 2017 7:33 pm

Nadad bol Auba-s iluu Belotti-g l awchihmaar bgaamdaa... Ireeduigee bodson ch... Suuld hiisen friendly deer hat-trick hiigeel awna lee. Ehnii goal ntr ni bol medremjiig ni hangalttai l haruulaad bgaam...
Abu ch gehdee bas goyo l doo goyo. hunguhun shingehen hurdtai tuugaal orood irne nuhur bol... Gehdee l sanaa Belotti deer l baigaad bh yumdaa.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 10:14 pm

Аубамеянг яахав хурд, төгсгөл сайн л даа... Гэхдээ биеийн хүч нтр бол бас арай жулдах юм шиг санагдаад байгаа
Сильватай төстэй гэх юм уу даа... Иммобили удахгүй уулзая нтр гэцэн байна...

Хажууд нь Белотти биеийн хүч физикал талдаа илүү л дээ... Гэхдээ Аубамеянгаас арай л илүү үнэтэй болчоод байна...

Калинич бараг ирж байна гэх юм... Манай сүүлд өгсөн 20 саяын бонус нь тодорхой болж... 5 сая эсвэл Лука Антонеллиг гэсэн гэнэ...
Тоглогчоор тохирч болдог бил үү хэхэ Бонусынх нь нөхцлийг нь тохирчихоод улирлын төгсгөлд Лукагаа явуулсандаа ч яахав дээ гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Aug 14, 2017 10:16 pm

Виола Женоагаас Диего Симеоны хүү довтлогч Жиованни Симеонтой тохиролцож байгаа сурагтай...
Калинич явах нь тодорхой болчихов уу даа... Тэгэхээр манайх Ниангийг оролцуулаад Белоттигоо авах нь...
Тэгээд довтлогчдынхоо учрыг Монтелла олдог л байгаа даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Shaggy » Tue Aug 15, 2017 3:02 am

Манай Садик Турин явж байгаа сураг байна. Белотти ч хөдлөхийн хувьд хөдлөхнээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Aug 15, 2017 7:05 am

За Бакка маань шумбагчид руу явж байгаа бололтой.
Севилла 2 саяд зээлээд 13 саяд авна гээд багадуулаад байсан. Марсейл сонирхсон ч идэвхтэй хөөцөлдөхгүй байсан.
Харин Виллареал манай 13+2 гэдэг саналыг режект хийнгүүт нэмж орж ирээд тохирсон байна.
17-18 саяар дараа жил худалдан авах нөхцөлтэй зээлэх бололтой.

Калиничийн үнийг 2 тал 25 сая евро гээд тохиролцжээ. Одоо төлбөрөө хэрхэн хийхээ л ярьж байгаа гэнэ.
Калинич ирвэл 14 дугаарыг өгөх байх... шигшээдээ 14 өмсөж тоглосон зураг харагдсан ккк
Нэмээд Белоттиг аваад ирвэл сайхан байна. Фассоне, Мирабелли 2 довтолгоог сайжруулах тал дээр одоо төвлөрч ажиллаж байгаа гэнэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Aug 15, 2017 8:31 am

Энэ наймаануудад одоо болтол дасахгүй юм аа... Үнийн хөөрөгдөл бол цү цү цү...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жавхаа » Tue Aug 15, 2017 9:08 am

энэ жил гайгүй хол яваасай даа... нэрнээс цаашгүй болох гэж
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Next

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest