Наадам 2017

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Түрүү бөх хэн бэ?

Poll ended at Thu Jul 13, 2017 8:21 pm

3 залуу аваргын 1 нь даян аварга болно
11
35%
4 залуу арслангаас аварга төрнө
6
19%
Гончигдамба
2
6%
Батмөнх
0
No votes
Пүрэвсайхан
0
No votes
Содномдорж
8
26%
Бат-Орших
0
No votes
Баасанхүү
0
No votes
Жаргалбаяр
0
No votes
Өөр улсын цолтой бөх
1
3%
Хангай
3
10%
Өөр аймгийн цолтой бөх
0
No votes
 
Total votes : 31

Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Sat Jul 01, 2017 8:21 pm

За юу юугүй тулаад иржээ. Тэгш ой биш тул уламжлал ёсоор 512 бөх барилдана. 2-ын даваа аймгийн цолтнуудад халгаатай чанга болох бол 4-ийн даваа бүр л чанга болох байх даа. Тийм болохоор "алдарт ээж" хэмээх нэмэлт чимэгтэй олон арслан, гарди, заанууд 4-ийн даваанд хийсэх магадлалтай, хийсээсэй ч билээ. Өмнөх наадмаас энэ наадмын хооронд өндөр цолтой бөхчүүд заалны барилдаанд маш идэвхи муутай оролцсон болохоор энэ таамаг биелэх магадлалтай л гэж бодож байна.
Өндөр дархан аваргын араас 3 залуу аварга гарч таарна, эрэмбэ бас өөрчлөгдсөн гэж байгаа. 4 залуу арслан архайж байдаг. Энэ 8-аас дор хаяж 5 нь 6-гийн даваанд ам авах гээд зогсож байна гэхээр Пүрэвсайхан Содномдорж 2 тунах нь баараггүй л болчлоо доо. Ганбаа байж байвал Гончиг, Батмөнх 2 хүртэл тунаанд эсвэл аманд явах нь байна шд, базарваань.
Энэ хэд дээр начинг нэвтлээд ганц хоёр хүн ороод ирэх магадлал бийгээс гадна Бат-Орших, Баасанхүү, Жаргалбаяр, Бат-Өлзий гэсэн харцагууд, Энхбат, Цэрэнтогтох гэсэн чимэгтэй начингууд болон бусад залуу начингуудаас од нь гийх бололцоотой.
За 5-ын давааг гэтлэх боломжтой аймгийн цолтнууд гэвэл Мөнгөнбаатар, Эрдэнэхүү, Золбоо, Гантулга гэсэн хурцууд, Бадарч, Хангай нарыг эхний ээлжинд нэрлэж болох байна. Сүхбат, Хишигбаатар нарын хурцууд, Пүрэвгарди, Серик, Бат-Эрдэнэ, Цэ.Мөнхбаяр... зэрэг нөхөд ч юм дуулгахыг үгүйсгэхгүй. Тэрнээс доош цолтнууд аймгийн наадмаа авахаар явчих биз дээ. Ноднингийн Бат-Эрдэнэ шиг цоорох магадлалтай 2 а/з уг нь бий л дээ.
Өндөр аварга маань найруулга хийлгэх боломжтой а/н-уудынхаа тоог бүр нэмсэн байгаа /Дүүрэнбаяр дээр нэмээд Зоригтбаатар, Мөнх-Эрдэнэ гээд 2 давчиж мэдэх "эрсдэлтэй" нутгийн бацаанууд нь байна даа/ болохоор 1 начин өлгийдөх нь гарцаагүй биз.

Увс нуур дэвжээний сорилго дээр Жаргалбаяр Батсуурийг даваад түрүүлж байна, наадмын өмнөх 2-3 барилдаанд Хангай энэ 2 онцгой байгаа даа. Эрдэнэтэд 128 бөхийн барилдаан болж байх шиг байна гэсэн, Санжаа аварга лав зодоглож байгаа сураг байсан.

За тэгээд заалны формоор бол том цолтнуудаас 2 Пүрэв л сайн байгаа даа, Бүрэнтөгс хавар бэлтгэл огт хийгээгүй гэсэн, Обо бараг барилдсангүй, Батсуурь алгасах нь бага байсан ч их хийтэй байгаа гээд бодохоор залуучууд дээшээ үзэж магадгүй ч юм шиг. Хүмүүсийн хандлагаар бол Содномын цаг нь болсон ч гэх нь их байна. Тэр өдрийн тэнгэр мэдэж сайхан наадах болтугай.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby crusader » Sun Jul 02, 2017 11:34 pm

Батсуурь доржсамбууг амалж авдаг жишгийг л шинэ залуу том цолтнууд нь дагаасай. өөр ч хүсэх юм алга. муусайн хэдэн хээлтэгч новшнууд хээл тээхээсээ өмнө унаад уурлахыг нь хармаар байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Наадам 2017

Postby meesh » Mon Jul 03, 2017 1:43 pm

Нилээн нэмжээ.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Наадам 2017

Postby Tommy » Mon Jul 03, 2017 1:56 pm

Балиар барьц сонгооноос болж монгол бөх гэж хачин тарвага шиг юм нар боллоо доо.
Баасандорж зааны нэвтрүүлэг саяхан гарж байсан... дүрмийн өөрчлөлт орсоноор бөхчүүд хүчний бэлтгэлээ нэмэгдүүлж жингээ ихэсгэх тактик руу орцгоосоон гэж байна. Энийгээ дагаад допингийн асуудал газар аваад л.
Уг нь цол олгох наадмаар л барьц сонгохгүй гээд л гаргачихад яахав дээ. Тэртэй тэргүй 5 өдөр амрах хуультай байж. Дуустал нь барилдуулахад л болмоор санагдаад байгаан.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Наадам 2017

Postby Аагий » Mon Jul 03, 2017 2:10 pm

Пээ Хангай аймар нэмжээ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Наадам 2017

Postby Suugii » Mon Jul 03, 2017 2:48 pm

meesh wrote:Нилээн нэмжээ.


Ёстой яз яз явжээ
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Mon Jul 03, 2017 7:42 pm

Хангай, Пүрэвсайхан, Содном энэ хэд эртнээс тунана.
Том цолтнууд чихэлдэж байдаг.
Чанга байна шүү заанаас доош цолтой, түрүү мөрөөдөж байгаа хэдэд
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby Цоомоо » Mon Jul 03, 2017 7:44 pm

Sodnomd durtai bish ch olon jil sain formoo barij, hudulmurluj, gol n eruusuu tatlaa tulheegui, nairaa ntrgui odiig hurlee.
Turuuleh n ch haashain, tsol nemeesei gj harj l bn.
Sanjaadamba turuuleed avarga bolsnii hergee neg gargachval tgd odoo bolno doo.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Наадам 2017

Postby mugi19 » Mon Jul 03, 2017 8:04 pm

Хөгшчүүл 3-ын даваанаас өгөөд дуусах байхаа. Ганбат, Ганхуяг, Азжаргал, Мөнхбаатар гээд.
Өсөхөө, Эрхэмээ аваргууд начин төрүүлэх байх. Ганбаатар гарьд бас энэ жилээс начин төрүүлэх байх.
Мөнхбат аваргад бололцоо юу байдаг юм байгаан, 6 давчуул 7 дээр Санжаа шууд авах байх. Араас нь Бүрэнтөгс,Батсуурь 2 ам авна гэхээр Обо Дагва 2 тунана... гэхээр Гончиг үлдэх байх, нэг нь хэн үлдэх үү?
Содном, Сайхан, Хангай, Жаргалбаяр, Даш...
Хоёр Эрдэнэ + 6 заан үлддэг шиг наадам ойрын хэдэн жилд болох болов уу л гэж бодохын.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Mon Jul 03, 2017 8:27 pm

Галуудын сорилгод залуучууд голдуу л түрүүлж үзүүрлэсэн сурагтай. Сүүжийх л арай баавартай болоо юу даа, Сайхан түрүүлж Обо үзүүрлэж гэнэ.
Алдартууд нээрээ 4 дээр эрсдэл хийж байхаар 3 дээр өгөөд яваад өгч мэдэхээр юм байна даа. Ганхуяг, Мөнхбаатар, Ганбат, Азжаргал, Доржсамбуу, Жагай, Баасандорж, Санчир, Сайнбаяр гээл, Өсөхөө заан харин начин төрүүлэх гэж үзэх биз.
Мөнхбатыг би 4 дээр үсрээд өгөхвий гэж бодоод л байна. Өсөхөө аварга ч яахав, бэлдүүлээд 4 давчихна, Эрхэмээ аварга дээр Түмэндэмбэрэл, Эрдэнэсайхан 2 ирвэл бас гай болно доо. Тэгвэл Санжаа удирдаач хийх нь байна шд. Бүрэнтөгс, Батсуурь, Ганбаатар, Батэрэй эднүүс бас 4 дээр гэцүү л харагдаад байгаа энэ жил. Гэхдээ унавал дөмөгхөн юманд яваасай билээ. Азны гарууд 3, 4 битгий даваасай, дараа нь дахиад хүн амьтан гайтуулаад, энэ өндөр Баянмөнх, Цогбаяр, Батчулуун, Сугаржаргал мэтийн нөхөд мэдэхээр л юм. Санги ойрд овоо байсан ядаж начингаа баталчихвал. За тэгээд аймгийн гарууд наадам гэхээр салганаад унадаг гэж байгаа биз?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Наагий » Tue Jul 04, 2017 8:55 am

Хангай ямар аймшгийн болоо вэ. Энэ жил ч бараг хөтлүүлэх биз бараг..
Увсын галын наадмыг очиж үзлээ. хүн амьтны яриа хөөрөөг сонссон. Жаргалбаяр хий гаргахгүй ер нь мундаг байна лээ. Заан болж мэдэхээр л юм. Орших харцага сайн байгаа гэсэн гэхдээ барилдаагүй хөлийн хурууных нь хумс ховхроод унацан юм байх, наадам хүртэл гайгүй биз.. Амлуулж барилдаад даваад яваад байж магад л юм.. Бүрээ арслан 4 дээр А.А Тогтохжаргалтай оноолт таарч унасан, жижиг нөхдүүдэд л унаад байдаг даа.. Суурь үзүүрлэсэн, тэр хүртэлээ хаа хамаагүй юм хийж үзээд л байгаа харагдсан. Хар аварга маань барилдаагүй ..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Наадам 2017

Postby Наагий » Tue Jul 04, 2017 8:56 am

Содномын фэн биш гэхдээ мань хүн цолоо ахиулаасай гэж харж байна даа..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Наадам 2017

Postby jal » Tue Jul 04, 2017 9:37 am

Содном хэцүү дээ...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам 2017

Postby Villa_Bayaraa » Tue Jul 04, 2017 9:44 am

Энэ жил наадам сайхан болох байхаа... би ч Гончиг, Эрхэмээ аварга 2-г л "хардаг" юм... Эрхэмээ аварга ч яахав хийдгээ хийцэн хүн... Гончигийг цолоо ахиулаад явах болов уу гэсэн ер нь сүүлийн үед итгэл алдарсан...энэ жил ч найдахгүй л байна... зүгээр сайхан барилдаад явж байгааг нь хараад л суухаас... Би хотод төрсөн ч аавынхаа талыг баривал Сэлэнгэ аймаг болчихдог, манай эхнэрийн аавын тал Завханы Их-Уулынх...
яг хуримаа хийдэг жил бал сараар гадагшаа явсан хойно Гончигоо начин, Эрхэмээ аварга арслан байхдаа үзүүр түрүүнд үлдэж бид 2 нетээр үзэж "нутгийн" бөхчүүдээ дэмжиж байлаа... сайхан дурсамж... Монгол наадам ч сайхан шүү дээ... бушуухан сонгууль дуусаж наадмын уур амьсгал ороосой доо...
Last edited by Villa_Bayaraa on Tue Jul 04, 2017 11:40 am, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Наадам 2017

Postby horidol » Tue Jul 04, 2017 11:16 am

Уул нь муу Содномыгаа харах л юм даа
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Наадам 2017

Postby Өсөхбаяр » Tue Jul 04, 2017 1:11 pm

манайх шиг жүжиг үзэх гэж ингэж таамаглаж, хүлээж, горьддог хүмүүс өөр бдаг болуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2017

Postby horidol » Tue Jul 04, 2017 1:45 pm

Өсөхбаяр wrote:манайх шиг жүжиг үзэх гэж ингэж таамаглаж, хүлээж, горьддог хүмүүс өөр бдаг болуу

Байдаг байлгүй дээ хорвоо уужим шүү дээ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Наадам 2017

Postby Цогоо » Tue Jul 04, 2017 2:03 pm

Өсөхбаяр wrote:манайх шиг жүжиг үзэх гэж ингэж таамаглаж, хүлээж, горьддог хүмүүс өөр бдаг болуу
Урлаг сонирхдог хүмүүс олон л байлгүй дээ. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Наадам 2017

Postby Max » Tue Jul 04, 2017 4:21 pm

Ноднингийн залуу харцагууд их дажгүй санагдаад байнаа энэ жил ядаж ганц нь дээшээ цолоо ахиулаасай. Санжаа ч эрэмбэ дээшилсэн хүн, 4 дээр гэнэдчихгүй бол амаа аятайхан аваад үзүүр түрүүнд хөнгөхөн үлдэнэ биз. Бүрээ арслан энэ жил дээр даваанд дахиад Дагватай үзэх вий.
Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Наадам 2017

Postby attilla » Tue Jul 04, 2017 4:30 pm

Энэ жилийн наадам Санжаа аварга Бүрэнтөгс 2ын наадам болох байхдаа. Хангай 5 даваад гараад ирвэл ч овоо явах байх шүү.
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Наадам 2017

Postby Төрналдо » Tue Jul 04, 2017 5:00 pm

crusader wrote:Батсуурь доржсамбууг амалж авдаг жишгийг л шинэ залуу том цолтнууд нь дагаасай. өөр ч хүсэх юм алга. муусайн хэдэн хээлтэгч новшнууд хээл тээхээсээ өмнө унаад уурлахыг нь хармаар байна


Гарьд бүр уур нь багтраад ид үе шигээ дайраад хачин сайхан барилдаа биздээ хэхэ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 05, 2017 4:21 pm

Төрналдо wrote:
crusader wrote:Батсуурь доржсамбууг амалж авдаг жишгийг л шинэ залуу том цолтнууд нь дагаасай. өөр ч хүсэх юм алга. муусайн хэдэн хээлтэгч новшнууд хээл тээхээсээ өмнө унаад уурлахыг нь хармаар байна


Гарьд бүр уур нь багтраад ид үе шигээ дайраад хачин сайхан барилдаа биздээ хэхэ

Бүрэнээ Ганхуяг арсланг, Суурь Мөнхбаатарыг, тэгээд Обо, Дагва, Гончиг 3 гарди, заануудыг нь гөвчихөд цэвэршилт явагдана шүү дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Наадам 2017

Postby Өсөхбаяр » Thu Jul 06, 2017 1:06 am

Бүрэнтөгс ноднин 4т үлдээд Ганхуягаас эрэмб дээр болчлуу
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Наадам 2017

Postby jal » Thu Jul 06, 2017 10:27 am

Image
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Наадам 2017

Postby Takanohana_Nowitzki » Thu Jul 06, 2017 4:26 pm

Өсөхбаяр wrote:Бүрэнтөгс ноднин 4т үлдээд Ганхуягаас эрэмб дээр болчлуу

Тэхх, 1 түрүү, 1 үзүүртэй байсан, 7 даваад барилдаж байгаа бүх арслангуудын дээр гарсан. Хар арслан чинь түрүү, үзүүр дээр баахан 5 давсан байдаг байхаа, бараг 6 давж үзээгүй байх шүү ккк. Тэгж бодвол Батсуурь ч дээр нь байж мэдэх нь ээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron