NBA-ийн СОНИН САЙХНААС...

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Дорнод бүсийн аваргаар аль баг тодрох вэ?

1. Фила 76
1
7%
2. Келтүүд
2
13%
3. Рэпторс
4
27%
4. Бакс
8
53%
 
Total votes : 15

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Nobun@g@ » Wed Apr 19, 2017 5:51 pm

crusader wrote:
Yes Man wrote:Уэйстбрук дээр өөрийн бодлоо хэлье....
Нэг фантазид түүнийг авсан... Тэгээд улирлын сүүлээр бараг тоглолт бүрийг нь үзсэн учраас шүү.... ккк
Нэг талаасаа багийн дасгалжуулагч нь самбараас аваад түүгээр шууд хурдан довтолгоог эхлүүлэх гэсэн арга байж магадгүй юм..... Тэртээ тэргүй ийм үхэр мал шиг холбогч байхад давуу талыг нь зөв ашиглах гэдэг ч юм уу.....

:eek: Наадхыг чинь Төмөрөө билүү Ялалт бас хэлж л байна лээ. Хэд хэдэн тоглолтод бол яахав энэ бичлэг шиг зүйл ч болсон л доо ккк. Яг улаан цайм Уэстбрүүкийг трипл дабл хийлгүүлэх гээд.

ккк КД ч Уэстбрүүкээс шээс алддаг байсан л даа. Марк Кубан ОКСд ганцхан КД л суперстар гэсэн дээр та хэлэх вэ гэж сэтгүүлч Уэстээс асуусан чинь КД майр сандраад Уэстийн өмнөөс хариулж, аргадаж нтр....Бүр нэг Уэстээс айгаад байдаг нь мэдэгддэг байсан.


Хэхэ хамтрагчаа эвгүй байдалд орох вий гэж л бодсон байлгүй. Шээс алддаг айдаг нтр ч арай биш байхаа
Эсвэл айгаад ГСВ явцан юм болов уу :ногоон:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Nobun@g@ » Wed Apr 19, 2017 6:45 pm

Saiza wrote:
spain man wrote:
Saiza wrote:
space1985 wrote:Энэ Пол үнэн азгүй юм аа . Win shares ээр одоо байгаа тоглогчдоосоо Леброн Новитцки нарын дараа , бүх цаг үед 21-т

PER (Player Efficiency Rating ) career дундажаар одоо байгаа тоглогчдоос Леброны л дараа , бүх цаг үед 6-д яваж байна

Бүх цаг үед ассистаар 10-д бөмбөг таслалтаар 15-д яваж байна

Гэтэл плэй оффын багын амжилт юу билээ ?

Хайран тоглогчийн кареерыг Док гэхээсээ илүү Дэвид Стэрн л алчихсан дөө


Гэснээс Пол, Коби, Ховард гсн гурвал ямар амжилт үзүүлэх байсан бол?... Кобид Пол шиг бөмбөг эзэмшдэг нөхөр зохицохгүй байсан санагдаад байгаа юм даа...

Таавар л юм даа хэхэ. Ямартай ч Нэштэй Лэйкэрсээс хавь илүү


Энэ нээрээ Дэвид Стэрн сонин шийдвэр гаргасан шүү. Дээхэн нэг нийтлэл уншиж байсан.

2011.11.08
Los Angeles Lakers : Крис Пол
Housten Rokets : Пау Газол
New Orlean Hornets : Ламар Одом, Луйс Скола, Кевин Мартин, Горан Драгич
гэсэн тохироо хийсэн байсан.

Гэтэл Кавалерсийн эзэн Дан Гилберт Стернд энэ наймааг зогсоох талаар захиа явуулсан. Тэгээд Стерн "сагсан бөмбөгийн шалтгаан" гэдэгээр зогсоосон.

2011.11.14
Los Angeles Clippers : Крис Пол
New Orlean Hornets : Крис Каман, Эрик Гордон, Ал Фарук Амину, 2012 оны драфт эрх нь Остин Риверс
гэдэг наймаа хийгдсэн.

Энэ наймаа хийгдснээр одоогийн Клипперс хүчирхэгжээд Лейкэрстэй Райвал үүсгэхүйц болсон.
Хүчний баланс Клипперс рүү илүү шилжсэн. Мөн СП3 ирснээр Док дасгалжуулагчаар ирэх боломжтой болсон.
Гэхдээ л эднийх ПО 2р шатнаас цааш явж чадахгүй л байгаа...

Зөгийнүүдийн хувьд, Эрик Гордон 5 улиралд 173 тоглолт өнжсөн. Амину бол нэг талт хамгаалан тоглогч...
Каман 1 жил тоглоод Даллас явсан. Тэд 3 дахь хамгийн муу үзүүлэлттэй баг болсон ба 2012 оны сугалаанд хожоод Хөмсөгийг авсан.


Хэрвээ анхны солилцоо хийгдэж чадсан бол их өөр байх байсан...
Коби болон Крис Пол 2 нэгдэх боломжтой. Нийтлэл дээр бичсэнээр бол Кобиг ядаж 1 аварга авах байсан гэсэн байсан.
Харин миний бодлоор бол дахиад хэд хэд аваргалах боломжтой байсан байх...
Байнум болон дараа нь Ховардыг нэмээд, Метта, Фишэр, Барнес гээд хамгаалалт сайтай багийн бүрэлдэхүүн баланс хүчирхэгжинэ.
Коби Пол 2 цуг тоглоход ямар байхыг төсөөлөхөд хэцүү...
Гэхдээ энгийнээр бодоход Пол Байнум, Ховард нарыг илүүтэй сайн тоглуулна. ДеАндре Жордангаас л илүү байлгах байлгүй.
Коби бол хийдгээ хийчих байх... Цуг тоглох үед аль аль нь хувийн хамгаалалт сайтай... Өөрсдөө оноо авчих чадвартай...
Пол бусдыг нь тоглуулаад Коби хувийн ур чадвараараа явах байх...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 19, 2017 6:55 pm

Лоувритай Торонто явахгүй байгаа болохоор СП3 тийшээ л явбал зүгээр юм уу даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby El Payaso » Wed Apr 19, 2017 8:09 pm

Хэд хэдэн аварга ч худлаа байлгүй дээ... Лэйкэрс мэдээж хүчирхэг байх байсан гэхдээ бусад ривалуудаа тооцож үзэх хэрэгтэй л дээ... Их Гурвалын хоёр аварга авсан үе шүү дээ... энэ үед Их гурвалыг нухах байсан гэж хэлэхэд хэцүү л юм... нэмээд бүсд нь Оргил үедээ байсан ОКС, Манайх, Мемфис гээд маш хэцүү багуудтай... магадгүй нэг аварга байх боломжтой л юм... тэрнээс олон бол худлаа л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby El Payaso » Wed Apr 19, 2017 8:10 pm

Нэмээд коач ч нөлөөлнө... Ди Антонио байлуу? Ди Антониог худлаа л коач гэж боддог... хамгаалж чаддаггүй... сайн тоглож болох ч багт аварга авч ирэх хүн бас биш...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Nobun@g@ » Thu Apr 20, 2017 10:07 am

Дасгалжуулагчаас мэдээж хамаарна л даа.
Гэхдээ СП3, Коби 2 нэг дор байна гэхээр яалт ч байхгүй манай довтолгооны хувилбар нэмэгдэнэ л дээ...
СП3, Коби, Байнум, Ховард гээд бүрэлдэхүүнийг нь харахад аваад дасгалжуулаад аварга авах хүсэлтэй хүмүүс зөндөө гарч ирэх байх.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Saiza » Thu May 11, 2017 9:07 pm

Image

Эдгээр 5-аас хэнийг нь багтаа авах бсан бэ?
Үүнд тэр хэдэн аваргын бөгж энээ тэрээ хамаагүй шүү зүгээр л багтаа хэнийг нь авах бсан бэ?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby rednasca » Thu May 11, 2017 9:18 pm

B л дээ...
гэхдээ С B-гийн оронд Спөрст байсан бол дөхүү карьертай л байх байсан гэж боддог...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21119
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby El Payaso » Thu May 11, 2017 10:02 pm

Тэххх... В юм л даа... С Вд дөхөж очих ч профешнл талаасаа тутах байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Цоомоо » Thu May 11, 2017 10:51 pm

Sedvees bagahan halihad,
KG tgd ooriinh n songolt bh daa.
Yag peak uedee 6 jil 126 say geree hiisen sanajiin.
Buur aimaar dun.
Tgd sain toglogch avah bolomj muu bolson.
Yalanguya ter ueiin West chin gants KG zutgeed zutgeed yaj ch barhaagui aimaar gazar.

TDuncan blhr bagaa zadlahguin tuld baga geree ntr hiigd.

Ooriinh n professionalism ntrd yag taarsan bag system coach hot gd tugs zohitsson bha er n Duncan, Spurs.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby ider » Thu May 11, 2017 10:55 pm

Kobe n orond AI bsan bol gedegtei agaar 1 asuudal l daa
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby PrOXy » Thu May 11, 2017 11:00 pm

Тиммиг сонгоно. Үнэн хийгүй, найдвартай, ясны гар.... Спөрс нөхрийг авах гээд бүтэн улиралаа хаяж бсан бдаг.. Тэр нь ч оносон.

Баркли ннг их таалагдаж бгаагүй. Угаасаа бүр ид супер үеийг нь үзсэн гэхэд хэцүү... Тэрнээс гадна онгироо, ааштай тамирчдад дуррүйм даа. Гэхдээ нөхрийн зориг, гатсийг үнэлнхгүй бхын аргагүй. Шак руу бөмбөгөө шидэж л бдаг кк

Гарнеттад дуртай... Гэхдээ яагаад ч юм нэг тийм дайчин бус санагддаг л даа. Тухайн үед нөхрийг хүний өөдөөс тохдоггүй (ин йор фейс) гээд их шүүмжилдэг бсан. Энэ нь ч үнэн. Халзагнахаас зайлсхийдэг бжулээ. 90 оныхоны супер старууд халзагнах бол ёс бсан бхаа. Дөлдөг нөхдүүдийг нэг их авч хэлэлцдэггүй бсан шиг.. Тоглолтын хэв маяг ч нөлөөлдөг бх..

Шууданчийг тиммигийн дараа срнгох юм бна. Ганц юм нь сэтгэл санаа жаахан тогтворгүйм даа. Тэонээс бол супер амьтан шүү. Байнга л Даблдабл.... Тэр улирал зүгээр ч нэг мвп-ийг жогоос булаагаагүй л дээ. Аймар бсан... Сэтгэл санаа л жаахан тийи... Торгууль шидэхдээ мааниа уншаад л сууж сууж удаж удау шиднэ ккк. 97, 98 финалуудад торгуулиа алдаж буллст 1-2 ялалт бэлэглэсэн дээ хөөрхий. Гэхдээ л супер амьтан бсан...

Герман залууг ч нээх авч хэлэлцддэггүй бсан чинь сүүлд бас л суперийг нь мэдэрсжн шүү. Тэр аваргаа ч үнэхээр хүсч, хөдөлмөрлөж авсан шшү... Өмнөөс нь их баярласан даа. Багт нь кидд, мерион гээд олон мундаг ветеранууд бсан хнь бас нэг дэмжих шалтгаан брлсон...






Sent from my iPhone using Tapatalk
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4474
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Saiza » Thu May 11, 2017 11:08 pm

Цоомоо wrote:Sedvees bagahan halihad,
KG tgd ooriinh n songolt bh daa.
Yag peak uedee 6 jil 126 say geree hiisen sanajiin.
Buur aimaar dun.
Tgd sain toglogch avah bolomj muu bolson.
Yalanguya ter ueiin West chin gants KG zutgeed zutgeed yaj ch barhaagui aimaar gazar.

TDuncan blhr bagaa zadlahguin tuld baga geree ntr hiigd.

Ooriinh n professionalism ntrd yag taarsan bag system coach hot gd tugs zohitsson bha er n Duncan, Spurs.

http://nba.nbcsports.com/2015/05/18/phi ... e-in-2007/
Коби дээр ирэнгээ л алдсан юм бна лээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Цоомоо » Fri May 12, 2017 11:21 am

Duncan uu?
Orlandod bas ireh shahsan
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Saiza » Fri May 12, 2017 12:43 pm

Бишээ. ороод уншихгүй хэхэ.

КЖ-дээр аман тохирооогоор Байнум+Одом нтр гэсэн наймааг 2007 хийсэн бсан ч Бостон ороод ирсэн гэсэн бсан.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Zo7i » Fri May 12, 2017 1:08 pm

● Спөрс Хьюстоныг хагас шигшээд ялсанаар Попович Д'Антонинийн эсрэг плэйоффын 20 дахь ялалтаа авлаа. Энэ нь Пил Жэксоны Жэрри Слоуны эсрэг 20 хожил авсантай тэнцэж байна.
Өнөөдөр Спөрс багаараа 23 довтолгооны самбар авсан нь 1985 оны Хьюстоны 25 самбар авсан тоглолтын дараа орох шилдэг үзүүлэлт.

Д.Мюррэй өнөөдөр +/- үзүүлэлтээр +33 байсан нь Спөрс багийн түүхэнд сэлгээнээс гарж тоглосон хамгийн өндөр үзүүлэлт
Ману - 32 Орри - 30
Диав - 30 Боннэр - 29 Дэниэлс - 29

Кавайг орлож гарсан Ж.Симмонс өнөөдөр тоглолтоо 1 түвшин ахиулж плэйоффын амжилтаа 18 болгож шинэчиллээ.

Пуужингууд дундаас 9-37 (24.3%) довтолсон нь 3 онооны шугам гарсанаас хойшхи хамгийн муу үзүүлэлт
Мөн багаараа 28.6% тай довтолсон нь 1984 оноос хойшхи бас л хамгийн муу үзүүлэлт

Ж.Хардэн энэ цувралд 31 удаа алдсан нь плэйоффын 1 цувралд алдсан хамгийн их TO


Өрнөд бүсийн аваргын төлөө Голдэн Стэйт (67-15) Сан-Антонио (61-21) үлдсэн нь 60+ хожилтой 2 баг хоорондоо таарж байгаа 2003 оны WCF д Сан-Антонио (60-22) Даллас (60-22) хойшхи таарсанаас хойшхи анхны тоглолт.
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby DLGR » Fri May 12, 2017 3:36 pm

PrOXy wrote:Герман залууг ч нээх авч хэлэлцддэггүй бсан чинь сүүлд бас л суперийг нь мэдэрсжн шүү. Тэр аваргаа ч үнэхээр хүсч, хөдөлмөрлөж авсан шшү... Өмнөөс нь их баярласан даа. Багт нь кидд, мерион гээд олон мундаг ветеранууд бсан хнь бас нэг дэмжих шалтгаан брлсон...


Дирк ч супер баг бүрдүүлэхгүйгээр аварга авсан хүн шдээ... Одоо ч бараг л боломжгүй болждээ...
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby rednasca » Fri May 12, 2017 4:18 pm

за Харден л битгий МВП болоосой... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21119
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Lakers Barca » Fri May 12, 2017 7:27 pm

DLGR wrote:Дирк ч супер баг бүрдүүлэхгүйгээр аварга авсан хүн шдээ... Одоо ч бараг л боломжгүй болждээ...

Тэрийг бол төгс баг гэж боддышдээ ямар ч илүү дутуу зүйл байхгүй хэн нэгэн тоглогч тоглолтоо золиослоогүй бүгд яг өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ хийгээл төгс тоглолт. Аварга авна автал нь хүмүүс эргэлзсэндээ бүр манай дээр 3-0 байхад Лейкерс эргэн ирэлт хийж чадах уу? хийх хамгийн боломжтой баг нтр гээд үнэн дутуу үнэлж байсандаа.
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby DLGR » Fri May 12, 2017 7:41 pm

Төгс гэх юмуу тэгш гэх юмуу бас жаахан сонин л доо...Төгс баг гэвэл одоогийн ГСВ байна даа
Online
DLGR
 
Posts: 2373
Joined: Thu Jan 06, 2011 1:52 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Lakers Barca » Fri May 12, 2017 7:43 pm

DLGR wrote:Төгс гэх юмуу тэгш гэх юмуу бас жаахан сонин л доо...Төгс баг гэвэл одоогийн ГСВ байна даа

АА тийм байна үгийн сонголт муу хийжээ.
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby Makaveli » Fri May 12, 2017 11:51 pm

Image
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby El Payaso » Mon May 15, 2017 12:02 am

Дайчид ч самбар, ФТ бусад бараг бүх үзүүлэлтээр лигийг тэргүүлж байгаа аж... багийн дамжуулалтын үзүүлэлт нь тасархай байна даа... нэг тоглолтод гучин дамжуулалт тэгсн арын баг Дэнвэр нь дөнгөж 25 дамжуулалт...
Мэжикийн шоутайм ч гоёо байжээ... улиралд багаараа хамгийн олон дамжуулалт хийсэн гурван багийн хоёр нь шоу таймын үеийн ЛАЛ аж... 31 дамжуулалт хийж байж... тэр үед багууд дунджаар 80 90 оноо авдаг байсан гэхээр гурвын шидэлт, ФТ тооцож үзвэл бараг л бүх ФГ оновчтой дамжуулалтаар авдаг байж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby rednasca » Mon May 15, 2017 4:01 am

тэр ч Мэжик оролт хийгээд 2 талдаа дагаж гүйж яваа нөхдүүддээ бэлэн хоол хаядагтай холбоотой байхөө...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21119
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NBA-ийн СОНИН САЙХНААС...

Postby space1985 » Tue May 16, 2017 11:01 am

Дээгүүр гарсан багууд л хожоод яасан уйтгартай плэй офф болж байна аа . Гриффин гэмтээд л Юта гарсан , гэхдээ 5-р гарсан баг хожих нь зөндөө л байдаг л даа
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests