Сонгодог урлаг

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Сонгодог урлаг

Postby avarga » Mon Jun 07, 2010 3:01 am

Нойрссон гүнжийг сэрээв

Эхлэл

Хааны шилтгээний дэргэд зочид цугларчээ. Хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж дохио хангинана.Гүнж мэндэлсний баярт ирэхийг урьсан урилгыг тараахаар ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг бүрт элч мордуулна. Мөн сайн санаат Дагинуудыг ч урихаа мартсангүй.

Image

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1-р үзэгдэл

Хааны ордон.

Зочид шинэ мэндэлсэн гүнжийг харахыг тэсч ядан хүлээнэ. Өрлөг эх Аврораг өлгийд тавихад зочид баясан түүнд бэлэг өгнө. Танхимд хаан, хатан орж ирнэ. Удалгүй Сирени дагина бараа бологчдын хамт ирэн бяцхан Аврорад ховор бэлэг авчирчээ. Гэнэт аймшигт зочин айсуй мэдээг хаанд Каталабют ирж мэдэгдэнэ. Энэ үед аймшгийн дагина Карабос харх хулгана хөллөсөн тэргээр ирнэ. Тэрээр Каталабютыг, өөрийгөө уриагүйд хилэгнэсэн байв.

Хааны ордныхон Карабосыг тайвшруулахыг оролдовч тэднийг илбэдэн тараана. Каталабют тайлбарлахыг оролдовч Карабосын уур хилэн нь улам бадарч дайран давшлан түүний толгойд нэг ч үс үлдээлгүй халзан болгов. Каталабютыг ингэж цээрлүүлээд Аврорагийн өлгий рүү хандахад хатан ээж энэрэнгүй, сэтгэл гаргахыг түүнээс хүснэ. Карабос охинийг харж «16 насандаа хурц үзүүртэй ээрүүл /иг/ -д хатгуулж үхнэ» гэж хувь заяаг нь зураглана. Энэ мөчид Аврораг сайн санаат дагина Сирена өмгөөлж, амь насыг авран, харин 100 жил нойрсуулахаар болгож чаджээ. Карабос дагалдан явагчдынхаа хамт шилтгээг орхин одно.
Сайн санаат дагинууд Аврорагийн өлгийд мэхийн хүндэтгэн буцацгаана. Хаан энэ өдрөөс эхлэн харъяат нараа хурц үзүүртэй игийг хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгав...




УДБЭТ - д П.И.Чайковскийн - Нойрссон гүнж балет сэргээн тоглогдов. 3 бүлэг, 4 үзэгдэлт балет маань анх 1890-01-03 нд Петербургийн Марийнский театрт анх тоглосон юм билээ. Монголд 1990 онд анх тоглогдсон. Тоглолтын хувцас хэрэглэл муудсаны улмаас арван жил тоглогдоогүй байсан Sleeping beauty - г арван жилийн дараа дахин сэрээсэн нь энэ.
Ивээн тэтгэгчээр "Төгөлдөр" сан ажиллаж, бүжигчдийн хувцас хэрэглэл, тайзны засал чимэглэл бүхий л талаар сайн ажилласан байна. Шинэ хувцасны загвар, дизайн их гоё болж. Миний хувьд гүнжийг сэрээх боломж олдож, театрын бельтажаас 2 цаг 30 минутын турш сонороо баясгав. Ерөнхий сайдаас авахуулаад, урлагийн том том зүтгэлтнүүд, дипломат консулууд урилгаар ирсэн бололтой.
Бүжигчид, хөгжимчид гээд бүгдээрээ их чадварлаг байсан. Ялангуяа Дезире ханхүүгийн дүрийг бүтээсэн бүжигчний хурц хөдөлгөөнүүд үзэгчдийн таашаалд их нийцэж байх шиг санагдсан.
За тэгээд сонгодог урлаг бол сонгодог л байдаг шүү дээ. Тэр нь ийм байсан, тийм байсан гэж том том дүгнэлт хэлэх зүрх зориг алга. Бүгд л их гайхамшигтай байлаа.
20 - нд дахиад тоглогдох юм билээ. Тэгээд манайхан зав зайгаараа үзнэ биз дээ.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Сонгодог урлаг

Postby avarga » Wed Nov 10, 2010 12:35 pm

Энд нэг нийтлэл олж уншлаа. Их сонирхолтой юм. Хөгжмийн боловсролын талаар, Жанцанноров гуайн бодомж байх шиг байна.

http://www.tsagtur.mn/index.php?option= ... 9-05-26-59
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Сонгодог урлаг

Postby spain man » Tue Feb 01, 2011 11:47 am

Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13281
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Сонгодог урлаг

Postby Mr S » Tue Feb 01, 2011 4:02 pm

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Сонгодог урлаг

Postby Могжоохон » Sat Dec 31, 2011 11:18 am


http://www.youtube.com/watch?v=_WWFootmWt4

Гайхамшигтай хөгжим. Йоханнес Брамс
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7890
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Сонгодог урлаг

Postby spain man » Fri Mar 23, 2012 5:13 pm

Манайхан сонгодог урлаг нтэр сонсдог нтэр бол одоо энэ дөрвөн сарын нэгэнд болох Аида дуурийг үзээрэй... Мундаг бэлтгэсэн эд байгаам... Харамсахгүй шүү... Тайз, дуучид нтэр нь үнэхээр нүсэр, маш сайн бэлтгэсэн... дахин тавьж байгаа тоглолт... бүүр ч гоё болох байх...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13281
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Сонгодог урлаг

Postby ganzorigmn » Thu Jun 27, 2013 12:49 am

Ихэнх хүнд сонгодог урлаг гэхээр хөгшин европ, Beethoven, Chopen, Bach санаанд нь буудаг. Тэгэхээс ч өөр аргагүй юм л да. Тэгвэл цаг хугацааны хувьд тэднээс маш хожуу хөрсөө бэлдэж, суулгацаа суулгаад, одоо овоо хөөрхөн эрүүл саруул ургаж байгаа мод мэт монголын сонгодог урлагаа бид марталгүй ярьж бахархаж байх ёстой юм. Монголын сонгодог урлагийн төрлүүдээс баллет дэлхийд өрсөлдөх хэмжээнд очсон байгаа. Азидаа бол тэргүүлдэг. Монголын баллетын бүжигчид дэлхийд нэр төртэй томоохон театруудын тайзан дээр бүжиглэж байгаа нь бахархалтай. Мөн өсвөр насныхны дунд зохиогддог сонгодог хөгжмийн олон улсын уралдаан тэмцээнүүдэд монгол хүүхдүүд байнга оролцож тэргүүн байруудыг авч байгаа сайхан мэдээ тасрахгүй үргэлжилсээр байгаа юм.
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Сонгодог урлаг

Postby TheO » Mon Mar 24, 2014 9:35 pm

35 минутын турш сонсоход бас л овоо дарамтанд ордог. Нэгэнт таалдагаас хойш тэр дарамт ч бас л сайхан мэдрэмж төрүүлэм дарамт , гуниг , бачуурал .

"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: Сонгодог урлаг

Postby meesh » Wed Jan 04, 2017 12:51 pm

Тэрээр энэ хорвоод дуулах гэж, дуу зохиох гэж л ирсэн мэт санагддаг. Тэгээд сэтгэл шигээ уяхан, гэгээн тунгалаг, айзам яруу дуу, дуурьсахуйн гайхамшигт хөгжмүүдээ зохиочихоод дэндүү эрт яаран буцсан мэт ээ. Дөч гаруйхан насандаа тэр явчихсан юм. “Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” хэмээн түүний нэгэн дуунд учирлан учирлан өгүүлдэг. Тэрхүү дуунд бас “Айзам яруу дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээсэн мөрүүд бий. “Дууны хорвоо” хэмээх энэ дуу, энэ аялгуу Ц.Чинзориг хэмээх тэр л эгэлгүй авьяастны сэтгэлийн дуулал, уярал ухаарал нь байсан гэлтэй.

Дуугаараа, айзам яруу хөгжмүүдээрээ удаан амьдарч, ахин дахин төрсөөр байх болно гэдгээ тэрээр зөн совингоороо мэдэрч байсан биз ээ. Үнэхээр тэрээр дууны хорвоод амьдарсаар байна. “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Чингис хааны говь”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” гээд л, олон сайхан дууных нь нэрийг дурдахад л аялгуу нь чихэнд сонсогдох шиг болдог. Түүний “Ятгын концерт”, “Морин хуурын дөрвөл” зэрэг бүтээлүүд нь Монголын шинэ цагийн хөгжмийн нэгэн содон шигтгээ болсон гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг.

Мөн “Илдэн уулсын цуурай” оратори нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан фондод хадгалагдаж буй. Энэ бүтээл нь хэрхэн дэлхийн сонгодог хөгжмийн сан хөмрөгт хүндэтгэлтэйгээр залагдсан тухай бахархмаар атлаа хөгжилтэй, нэг бодлын гунигтай ч гэмээр түүх бий. Сайгонд болсон Азийн хөгжмийн их наадамд Монголоос хөгжмийн зохиолч Ц.Чинзориг уригджээ. Энэ тухайгаа тэрээр яруу найрагч З.Түмэнжаргалд ийн хуучилсан байдаг. “Би онгоцноос бас л жаахан биеэ муутгачихсан амьтан буулаа. Азийн бараг бүх орноос хөгжмийн зохиолчид очицгоожээ. Нэг л гангамсаг гоёмсог амьтад. Хамгийн доожоогүй нь би байсан байх аа. Ядахдаа шартчихсан. Намайг чинь бараг хүн гэж тоож байгаа амьтан алга аа. За, хөгжмүүдээ сонсоцгоогоод л байлаа. Олон урсгалын сайхан хөгжим. Хоёр гурван өдөр үргэлжиллээ. Хамгийн сүүлийн өдөр миний “Илдэн уулсын цуурай” кантантыг сонсоцгоосон доо. Тэгж байтал дүнг нь уншиж сонсголоо. Тэгтэл яасан гээч. Хөтлөгч “Монголын хөгжмийн зохиолч Чинзоригийн “Илдэн уулсын цуурай” кантант тэргүүн байрт шалгарлаа. Энэ бүтээлийг ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан фондод бүртгэж авлаа” хэмээн зарладаг байгаа. Гайхмаар… Би эхлээд чихэндээ итгээгүй шүү. Хамгийн сонирхолтой нь нөгөө намайг хүн ч гэж тоож харахгүй шахам байсан улс шал өөр болцгоогоод л “Ноён Чинзориг оо, ноён Чинзориг оо” гээд бөхөлзөцгөөгөөд шал өөр болоод л… За, тэгсэн чинь Сайгоны нэг том хөгжмийн зохиолч намайг гэртээ урив аа. Намайг авч яваад нэг гудамж руу орсноо “Ноён Чинзориг оо, энэ миний эзэмшил гудамж. Тэр миний тийм дэлгүүр, студи…” гэж тайлбарлаад л. Нэг дэлгүүртээ оруулснаа “Та юу авмаар байна вэ. Хүссэнээ л ав. Би одоо танд хүссэнийг чинь бэлэглэмээр байна” гэж хэллээ. Би жаахан ичиж, нэрэлхэж байснаа хун шахаад байхаар нь “Би юу авахав дээ. Тэр нэг гоё шошготой архинаас л амсч үзмээр байна” гэчихлээ. Харин ч сайн дайлуулсан шүү” хэмээгээд тэрээр жоготой нь аргагүй хөхөрч байжээ. Тийм л хэнэггүй, гэнэн цагаахан нэгэн байжээ, тэрээр. Сайгонд болсон тэрхүү хөгжмийн наадамд оролцож байх үеэрээ цаг хожих үүднээс хүн тэрэг хөлслөхөөс аргагүй болж л дээ. Тэгэхэд цуг явсан нөхөд нь навчин тамхи зуугаад хэнэггүйхэн явж байхад Чинжиг л ганцаараа доош харан уйлж явсан гэдэг. Тийм л өрөвч, уяхан нэгэн байжээ, тэрээр. Найз нөхөд, ойр дотныхон нь түүнийг Чинжиг гэж дууддаг байв. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравтай, Х.Билэгжаргал нар түүний үй зайгүй андууд. Ц.Чинзориг агсан Булган хангайн унаган хүү. Тэр тусмаа айргаараа алдартай Могод нутгийнх.

Тэрээр 1971 онд Багшийн сургуулийн хөгжмийн салбар ангид элсч, эдүгээгийн төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын шавь болсноор хөгжмийн зохиолч болох гараагаа эхэлжээ. Багшийн сургуулийн элсэлтийн шалгалтад тэрээр Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” дууг сэтгэл бөмбөртөл дуулж багш нартаа тоогдож, улмаар хойтон жил нь Н.Жанцанноров багшийнхаа “Уран гоо” дууг анх тайзнаа амилуулж байжээ. Ардын жүжигчин Н.Жанцанноров шавийнхаа тухай “Тэр үнэхээр дуучин хүү байсан. Дууны хорвоод их удаан амьдрахыг хүсч, тэр цагаас л өөрөө ноот холбон ая зохиох оролдлого хийж байсан. Тэгээд давтагдашгүй олон сайхан дуунууд зохиосон. Түүний аялгууны мэдрэмж нь унаган сайхан хоолой, хөдөөх нутгийн байгаль, хүний араншинг танин барьсан ухаан, сод билэг төгөлдөр авьяасыг нь цогц болгосонтой нь холбоотой болов уу” хэмээн бичсэн байдаг.

Г.Сонинбаяр
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7476
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Previous

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest