Cymru am byth - Луугийн үнсэлт

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby Sesame7 » Wed Nov 09, 2016 12:15 am

:gold
Last edited by Sesame7 on Wed Nov 09, 2016 12:16 am, edited 1 time in total.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 336
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby Sesame7 » Wed Nov 09, 2016 1:25 am

Image
Нэр: Уэльс
Хоч: Луунууд /Луу нар байж магад :ногоон: /
Дасгалжуулагч: Крис Коулман
Чансаа: 11
Анхны тоглолт: Шотланд 4 - 0 Уэльс (1876)
Image
Уэльсийн хөлбөмбөгийн холбоо 1876 онд байгуулагдаж байсан ба хөлбөмбөгийн түүхэн дэх дэлхийн анхны холбоо болох Англи, Шотландын араас гарч ирсэн. Фифад 1910 онд элссэн байдаг ч Британий хөлбөмбөгийн холбоо Фифатай харилцаа тасарснаас Дэлхийн II-р дайны дараа 1946 он хүртэл зөвхөн жалганыхаа хэдэн Ирланд, Шотланд, Англитай тоглолт хийснээс биш өөрөөр гадны багуудтай тоглож үзээгүй байдаг.
Image
Үүнээс болж хөгжил нь нилээн сулрасан байх талтай. Энэ хэд дотроо ядаж байхад Англи бол хамгийн мундаг баг нь байсан, дээр нь Английн лиг маш хүчтэй байсан учраас 1946 онд эргэн фифад нэгдэхэд бид хамгийн шилдэг гэх мэтээр ярьж онгирч байсан ч бусад багууд тэр латин америкийн багууд техник ур чадвараар илүү гарч байсан аж.. Англи 1950 онд анхны ДАШТ-д оролцож АНУ-д хожигдож хэсгээсээ ч гарч чадаагүй бол Уэльс анхны том тэмцээнд 1958 оны Шведийн ДАШТ-д оролцож 4/1-ийн тоглолтод 17тай Пелегийн Бразилд түүний ганц гоолоор хожигдсон байдаг.
Image
Сонирхолтой нь 1958 онд Их Британийн 4 улс буюу Англи, Умард Ирланд, Шотланд, Уэльс нэгэн зэрэг том тэмцээнд орсон нь одоог хүртэлх цорийн ганц тохиолдол юм. За тэрнээс хойш 20-р зуун дуустал олигтой шигшээ багийн гэмээр түүх онцгой зүйл бараг байхгүй. 80 90-ээд онуудад ДАШТ, ЕАШТ-үүдэд оронгоо алддаг байсан. Сайн тоглогчид бол төрөн гарсаан гарсан.
Image
Ливерпүүлийн алдарт Иан Раш, Жон Тошак 2 бас одоо Стоукийн босс Марк Хюьз байна.
Image
Тошак сүүлд дасгалжуулагч болоод Реал Мадридыг Ла лигт түрүүлүүлсэн юм билээ.
Image
Одоо үеэс хөлбөмбөг сонирхож эхэлсэн цагаас гэж ярьвал Гари Спид, Райн Гиггз, Крайг Беллами гэх нөхдүүд байна.
Image
2004 онд ЕАШТ-ий сорилгийг даваад плей-оффд Оросд нийлбэр дүнгээр хожигдож байсан. Энэ бол Гиггзийн шигшээ багтайгаа том тэмцээнд орох ганц ойрхон байсан боломж байжээ.
Image
Тэрнээс хойш уналт, босолттой үеийг өнгөрүүлээд байж байтал дасгалжуулагч домогт Гари Спийд 2012 онд мөнх бусыг үзүүлж халааг нь Крис Коулман авсан нь нүдээ олж сая зун анх удаа ЕАШТ-нд оролцож хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлсэн.
Image
Коулман Ситигийн академиас төрөн гарсан, 90-ээд онд шигшээ багтаа тоглож байсан муугүй хамгаалагч байсан юм байна лээ. Дасгалжуулагчийн кареераа Фулээмээс эхлээд Испанид баскуудын Реал Сосьиадад хүртэл ажиллаж туршлага хуримтлуулсан нөхөр. Ийм нөхрийн доор одоо Луунууд түүхэндээ хоёрдахь удаа ДАШТ-д оролцох гээд явна даа.
Image
Одоогийн бүрэлдэхүүн түүхэн дэхь хамгийн сайн нь байх талтай. Гарет Бейл, Аарон Рамзи, Жое Лэдли, Бен Давис, Эшли Уиллиамс, Нил Тайлор, Жое Аллен гээд дурьдвал олон.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 336
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby Цогоо » Wed Nov 09, 2016 8:29 am

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17470
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby Sesame7 » Wed Nov 09, 2016 10:30 am

За өчигдөр буюу 11-р сарын 8нд Уэльсийн Хөлбөмбөгийн Холбоо оны шилдэгүүдээ тодруулжээ. Энэ нь 26 дахь удаагийн арга хэмжээ байсан юм.
2016 он бол Уэльсийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн онцгой, үл мартагдах сайхан жил болж байх шиг байна. Хамгийн гол нь анх удаа ЕАШТ-д оролцоод хагас шигшээд шалгарсан билээ. Мөн багийн ахлагч Гарет Бейл клубын түвшинд Аваргуудын лигийн аваргаар тодорсон. Мэдээж шилдэг тоглогчын шагналыг Бале 2010 оноос эхлээд дунд нь 2012 онд өнжөөд 6 дахь удаагаа авлаа. Мөн шилдэг залуу тоглогчийн шагнал хүртсэн Этан Ампаду ердөө 16 настай бөгөөд Гана аавтай Уэльс ээжтэй бөгөөд ирээдүйн шилдэг тоглогчдын нэг гарцаагүй мөн. Тэрээр Английн лигийн эрэмбээр 4-р түвшинд тоглодог ба сая 8 сард Лигийн цомд Брентфордын эсрэг тоглоход 15 нас 10 сартай тоглолтонд оролцож клубын рекорд тогтоосноос гадна тоглолтын шилдэгээр нэрлэгдсэн юм байна. Ингээд Кардифф хотод болсон арга хэмжээнд ямар нөхөд шагнал авсныг харцгаая.

Image

Image

Image

Image

Онцгой шагнал - Крис Коулман /ахлах дасгалжуулагч/
Image

Уэльсийн оны шилдэг тоглогч - Гарет Бейл /Реал Мадрид/
Image

Уэльсийн премиер лигийн оны тоглогч - Фил Бакер /Ныю Сайнт/
Image

Фанатуудын оны шилдэг тоглогч Жое Аллен /Стоүк Сити/
Image
Тоглогчдын оны шилдэг тоглогч Жое Аллен /Стоүк Сити/

Оны шилдэг залуу тоглогч - Этан Ампаду /Эксетэр Сити/
Image

Хэвлэл мэдээллийн шагнал - Крис Гантер /Ридинг/
Image

Оны шилдэг залуу эмэгтэй тоглогч - Бронвэн Томас
Image

Тоглогчдын оны шилдэг эмэгтэй тоглогч - Софи Ингл
Image
Фанатуудын оны шилдэг тоглогч - Софи Ингл

Оны шилдэг эмэгтэй тоглогч - Наташа Хардин
Image

Мөн энэ удаа Евро 2016 тэмцээний шилдэг гоол, шилдэг мөч гэх мэт шагнал тодорсон.

Тэмцээний шилдэг тоглогч - Аарон Рамзи /Арсенал/
Image

Тэмцээний шилдэг гоол - Хал Робсон-Кану /Уэст Бром/
Image

Тэмцээний шилдэг мөч - Бен Давис /Тоттенхам/
Image
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 336
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby rednasca » Wed Nov 09, 2016 10:37 am

Бейл үнэхээр мундаг лидер шүү...
багаа чирнэ гэж Бейлийн шигшээдээ хийж байгаа тоглолтыг хэлэх байх...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20791
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby PrOXy » Wed Nov 09, 2016 11:29 am

viewtopic.php?f=58&t=7615&p=1367861#p1367861
ийм сэдэв байдаг юм байна. нийлүүлчихвэл зүгээр байх.
Image Barça doesn't buy galacticos, we CREATE them. Image
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4408
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Cymru am byth - Луугийн үнсэлт

Postby Zoe » Fri Dec 09, 2016 12:59 am

https://twitter.com/english_as/status/7 ... 3631200257
Gareth Bale is not the best player in Wales according to fans and teammates
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3106
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ


Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest