- Улирлыг сайхан эхлүүллээ, тийм биз?
- Эден Азар: Тийм ээ. Сайхан эхлүүллээ. Улирлыг ялалтаар эхлүүлэх нь чухал. Стэмфорд Бриж дэх хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүсч байсан. Бид 90 минутын турш гайхалтай сайн ажилласан учраас ялах гавъяатай.
- Нэгдүгээр үед гоолдож чадаагүй нь жаахан азгүй байлаа, тийм ээ? Бранд боломж байсан ч хаалгач тун сайн хаалт хийсэн. Чамд 2 ч боломж байсан. Завсарлага гэхэд гоолдчих боломж байлаа?
- Эден Азар: Тийм ээ, бид завсарлага гэхэд 1, 2, тэр бүү хэл 3 удаа ч гоолдчих боломжтой байсан. Гэхдээ хөлбөмбөгт гоолдоно гэдэг санаан зоргоор болчихдог эд биш. Бид 2-р үеийг эхлүүлээд дахин олон боломж бүрдүүлсэн. Манайх гоолдоод, дараа нь айл гоолдоод, оноо 1:1 болж, эцэст нь Диего ажлыг төгс гүйцэтгэлтэйгээр дуусгасан.
- Бидэнд пеналтийн талаар яриач. Чи бөмбөгийг тор руу амгалан тайван, бардам илгээчихдэгт бид дасчихжээ, харин сая алдах дөхсөн. Чи техникээ зориуд өөрчилсөн үү?
- Эден Азар: Аанхаан, би өөрчлөгдөх ёстой, яагаад гэвэл хаалгач нар би яаж цохидгийг мэддэг болчихсон. Өнгөрсөн улиралд би 2 удаа ч байна уу даа, алдсан шүү дээ. Ямар нэг зүйл өөрчлөх ёстой гэж өөртөө хэлсэн. Улирлын турш олон пеналти цохих болохоор эхний пеналтиудыг оруулах нь өөртөө итгэх итгэлийг авчирдаг. Пеналтиас ч гэсэн гоолдох нь тааламжтай байдаг шүү дээ.
- Чи өнгөрсөн улирлын сүүлийн 5 тоглолтыг 4 гоолтойгоор дуусгасан. Шинэ улиралд энэ цувралаа үргэлжлүүлэх нь чиний хувьд хэр чухал вэ?
- Эден Азар: Сайн формоо хадгалах нь чухал. Багийн андууд маань намайг формондоо байхыг хүсдэг. Яагаад гэвэл өнгөрсөн улирлынх шиг Эдентэй хамт тоглосноос, топ түвшинд тоглож буй Эдентэй хамтрах нь ялалтанд хүрэхэд илүү хялбар. Тийм ээ, одоо бүх зүйл хэвийн, би сайн формондоо байна. Энэ хэвээрээ үргэлжлэх болно гэж найдаж байна.
- Хагас сайнд Уотфордтой тоглоно. Саяын ялалтын дараа ирэх тоглолтод бүрэн итгэлтэй очно, тийм биз?
- Эден Азар: Мэдээж, Лондонгийн бас нэгэн дерби гэсэн үг(газар нутаг их ойрхон). Тэнд тоглох нь ямагт ярвигтай байдаг. Гэхдээ бид бэлэн, тоглолтод бүрэн бэлэн байхын тулд энэ 7 хоногт бэлтгэл сургуулилалтаа шаргуу хийнэ дээ.
![Image](https://scontent-hkg3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/14089117_1842452479317153_3240284256191443182_n.jpg?oh=b0287b7daec5245e33397f0c30031dd4&oe=58125813)