*R9* wrote:Баяр хүргэе. Сайхан л түрүү авлаа.
Ийм нөхцөлд аварга авах жаахан кайфгүй талдаа юу үгүй юу хэхэ.
ямар ч кайфгүй байх шиг байна лээ. тэр бичлэг харахад
Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Ladykop » Tue May 03, 2016 9:44 am
*R9* wrote:Баяр хүргэе. Сайхан л түрүү авлаа.
Ийм нөхцөлд аварга авах жаахан кайфгүй талдаа юу үгүй юу хэхэ.
by Kro » Tue May 03, 2016 9:45 am
by zigo » Tue May 03, 2016 10:16 am
crusader wrote:kayo wrote:zigo wrote:Гайхалтай гэхээс өөр юу гэхэвдээ. Үнсгэлжингийн үлгэрийн 2-р анги ирэх улиралд европийн тавцанд үргэлжилвэл сайхан л байна, гэхдээ боломжгүй юмдаа.
Энэ үйл явдлаар уран сайхны кино хийх л бгаадаа. Уг нь КР-ийг харахаар Роббин Уиллиамс санаанд ороод байдаг юм. Амьд бсан бол тоглуулахад яг таарах хүндээ. Хэхэ
Нээрээ одоо бодсон чинь адилхан санагдчихлаа.
Раниери ч ер нь их оверрэтэд хөгшин юмдаа, нөгөө Моу-н челсигийн үеийн эхлэлийг нөхөр тавиа биздээ, хоёрт оруулаад байхад л халагдчихсан даа, хөөрхий.
андэррэйтэд гэх гэж байсан уу? Челсигийн суурийг нь тавьсан хүн, хоёр жил дарааллаад дэд байр эзэлсэн санагдаж байна
by turuue » Tue May 03, 2016 10:18 am
by PrOXy » Tue May 03, 2016 10:25 am
by Shaggy » Tue May 03, 2016 10:28 am
by Shaggy » Tue May 03, 2016 10:32 am
Shaggy wrote:За Лэйсэстэр Сити Клуб энэ 12 сард аймшигтай хувиартай байгаа Челси, Эвэртон, Мансити. Эдгээр тоглолтуудын үр дүн ямар ч байсан гэсэн хамаагүй. Сайн яваа дээр нь муу ѳвгѳнѳѳ магтаад авмаар байна.
Хэдэн мэдээ унших санаатай ББС ухаж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олж уншаад энийг бичих санаа орж ирлээ. Улирал эхлэхийн ѳмнѳ Монгол Айдигийхан хѳл бѳмбѳгтэй холбоотой нийтлэл бичих санал тавьхад улирлын ѳмнѳх таамаг бичиж байсан бѳгѳѳд энэ таамагтаа Лэйсэстэр Сити клубыг эхний 10 багт багтах боломжтой гэж бичиж байсан юм. Таамгын гол суурь нь жаахан хѳгжилтэй Раниери байгаа багт заавал нэг зүйл тохиолддог. Сайн муугаараа аль нь ч бай тэр бол маш онцгой менежэр юм.
Үйл явдалыг эргэн саная. 2015 оны 4 сар Еврод орох боломжоо хадгалахын тулд туршлагатай нэрэн дээр авчирсан Раниери Грекчүүдийн итгэлийг цустай нь хольж, талбай дээрээ Фарое арлуудад хожигдож байхад, тивийн нѳгѳѳ талд улирлын хагаст доошоо унах нь гарцаагүй хэмээж байсан Лэйсэстэр ѳѳрсдийн тоглолтын арга барилыг олж Маню гайхалтай эргэн эрэлтээр хожиж байлаа. Раниериг халах шийдвэр цаг хугацааных байсан бол Найжл Пийрсоныг халах шийдвэр гэнэтийн байсан. Пийрсоны хүү Лэйсэстэрийн дасгалжуулагч Жеймс тайландад амарж байх үедээ ази хүмүүсийг илт доромжлон харьцаж буй секс бичлэг нь ил болсоноос Тайланд эзэдтэй багаасаа аавыгаа хусаж орхисон юм. Үйл явдал маш хурдан ѳрнѳж 7 сарын 15 гэхэд л Раниери, Үнэгнүүдийг дасгалжуулах болсон юм. Шинэ ажилаа хүлээн авах хэвлэлийн хурал дээр Раниери: “Челсигээс явсанаас хойш, дэлхийн хамгийн том лигт дахин ажиллахыг маш их хүсэж байна их баяртай байна.” Харин Английн хѳл бѳмбѳгийн хүрээниихэн Раниеригийн талаар доог тохуу хийж эхэлсэн юм.
Гэхдээ мэдээж түүнийг бүгд муулаагүй Лэйсэстэрынхан түүнийг сайхан угтаж авсан:
Мэдээж Лэйсэстэр АПЛ дэвшин орж ирэхдээ л сайн довтолгоотой баг байсан дээшээ гарж ирэх гэж бараг 5 жил үрж байж чүү ай орж ирсэн ч, эхэндээ тэд АПЛ дасах гэж их зовсон.
Раниеригийн хувьд анхнаасаа Грекийн ажилын саналыг авсан нь **н** шийдвэр байсан юм. Түүнээс ч илүүтэйгээр Грекүүд Раниериг ажиллуулсан нь бүүр дампуу шийдвэр юм. 20 жил ѳндѳр түвшинд дасгалжуулагч хийхдээ нэг ч цом ѳргѳж үзээгүй дээрээс нь цомд биш лигд тохируулан удаан хугацаанд тоглодог энэ дасгалжуулагч ямар ч шигшээд муу сонголт жишээ хэрэгтэй бол Каппелог саналдаа лигд бол тэр мангас харин шигшээд?
Ер нь түүн шиг азгүй дасгалжуулагч маш ховор. Дэлхийн томоохон клубуудээр дамжин явсан ч нэг ч удаа лигт түрүүлж үзээгүй гэсэн мѳртлѳѳ бүгд яагаад сонгодог вэ?
Мэргэжилтэн болгонд ѳѳрсдийн ур чадвар бусдад хүлээлт үүсгэх чадвар байдаг. Харин Раниери бусдаас арай ѳѳр! Тэр бол жинхэнэ суурь цутгагч, шилжилтийн үедээ явж байгаа, зовж зүдэрж байгаа багт тэр дандаа очиж байсан. Бүгдэд нь сайн ажиллаагүй ч зарим нэгд нь сонирхолтой түүхүүд үлдээсэн юм.
Хамгийн түрүүнд Челси. 2000 онд Челсигийн дасгалжуулагчийн ажилыг авсанаар орчин цагийн энэ том клубын суурь тавигдаж эхэлсэн юм. Эхний жилдээ 6- р байранд орж зуны наймаагаар нийт 30 сая паундаар наймаа хийж Френк Лампард, Эмануел Петит, Будевин Зенден, Жеспэр Гронкаер, Виллиам Галлас нарыг авчирсан. 2002-2003 оны улиралд багийг 4р байранд оруулж Аваргуудын лигт оруулж чадсан, тун удалгүй оросын тэрбумтан Абра энэ Челсиг худалдан авсан юм. Гэхдээ анхнаасаа Абра Раниериг ажиллуулах сонирхолтой байгаагүй клубыг авсаны дараа Свен Горан Эриксоныг авчирах хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Тухайн улиралд Жое Коул, Макалеле зэрэг чадварлаг тамирчидыг багтаа авчран багийн 49 жилийн түүхэнд анх удаа 2р байранд оруулсан бѳгѳѳд тэдний ѳмнѳ ялагдашгүй Арсенал байсан билээ. Аваргуудын лигт финалдах хувьтай Монакод ялагдаж мултарж байсан. Мэдээж түүнийг шууд халсан гэхдээ тэр Челсид гайхалтай ажилласан Арен Роббен, Дидие Дрогба зэрэг тамирчид түүний хараанд ѳртѳж Челсид ирэх замаа засаж байсан гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Гэхдээ түүнд англид ажиллах хугацаанд нэгэн том дутагдал байсан нь англи хэл. Англид 3 жил болсон ч тэр Англиар ярьж сураагүй хожим нь үүгээр нь Моу түүнийг шоолж байсан.
Дараагийн дурсах ёстой баг бол Ювентус. Тоглолтын үр дүн зассан хэргээр доошоо унаад дээш эргэн гарж ирсэн багт 2007 онд ирсэн. Ирсэн улиралдаа багийг шууд 3р байранд оруулж дѳнгѳсѳн . Хэд хэдэн наймааг хийсэн Ювентус 2008-2009 оны улирлыг давгүй эхлүүлсэн ч 12 сар гэхэд гарааны 9 тоглогчоо бэртэлд алдаж байсан юм. 2009 оны 5 сард тэр Ювентусээс халагдсан бѳгѳѳд тэр улиралдаа Ювентус 2р байранд орсон юм. Ѳнгѳрсѳн улирлаас нэг байр ахьсан.
Тэгээд 2009 онд тэрээр Ромад очсон. Багийн эзэд дампуурлаа зарлах дѳхсѳн наймаанд ямар ч тѳсѳв ѳгѳѳгүй бѳгѳѳд Спаллеттигийн үлдээсэн багаар 25 тоглолт дараалан ялагдалгүй тоглож Рома клубын түүхэн дэхь хамгийн ѳндѳр оноо 82 оноог авсан, мѳн Ромаг Италийн цомын шигшээд хүргэсэн юм. Гэвч 3 цомд түрүүлэх хувьтай Интерт, Диего Милитогийн нэг гоолоор хожигдож байсан юм. Лигийн түүх бүүр харамсалтай Рома, Интерийг хожиж лигийг тэргүүлж эхэлсэн ч Сампдориад Паззини-Kaссано гэсэн хослолын цоорсон тоглолтонд ялагдаж Интерээс 2 оноо дутуу 2р байранд орсон. Ромыг хожсон Сампдориа Аваргуудын лигт орж байсан бол. Түрүүлсэн Интер лигийн сүүлээсээ 2 дохь тоглолтонд Лациогийн эсрэг тоглоход Лациогийн фенүүд ѳѳрсдийн багийн тоглогчидыг Интерд гоолдох юм бол ална гэж сүрдүүлж байлаа. Тухайн үед Лациод оноо ус агаар мэт хэрэгтэй байсан бѳгѳѳд хасагдах хэсгээс ердѳѳ 2 онооны дээр явсан юм. Дараа зун нь дахин наймаанд мѳнгѳ гаргаж ѳгѳѳгүй бѳгѳѳд Роматай дахин ѳндѳр түвшинд ѳрсѳлдѳж чадаагүй юм.
2012 онд Раниери Лиг 2 луу унасан Монакод очсон доод лигээс эхний жилдээ дээш дэвшүүлэн, дараагийн улирал дээд лигт 80 оноо цуглуулж 2р байранд орсон, халагдсан. Хэдий сайн наймаа хийсэн ч ѳѳрсдѳѳс нь 4 жилийн ѳмнѳ яваа ПСЖ гийн дэргэд Монако жижиг клуб байсан юм. Тэр Монакод олон том одуудыг авчирж бас олон залуу авяастаны чадварыг хѳгжүүлж чадсан.
Моугийн эринээс Челсиг дэмжсэн дэмжигчидийн хувьд түүний тухай харамсалтай нь тѳдийлѳн сайн мэддэггүй. Абрад Санхүүгийн хүнд байдалд орсон, аваргуудын лигийн эрхтэй клубыг худалдаж авах тийм ч хэцүү шийдвэр байгаагүй болов уу?
Лейсэстэрийн амжилтанд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй тэнд Раниери байгаа. Гэхдээ тэд одоогийн амжилтаа үргэлжлүүлэн эхнии 6д улирлыг дуусгах бол үнэхээр хүнд даалгавар бараг боломжгүй ч гэж хэлж болох юм. Унаж явахад нь доош нь хийснээс ѳѳдѳлж явхад нь ганц сайхан магтмаар санагдлаа. Энэ клубын энэ сайн тоглолт зохион байгуулалт нэг ѳдѳр бий болчихсон гэвэл алдас болно. Энэ хэмжээний, магадгүй ханасан хэмжээнд нь тоглуулна гэдэг дасгалжуулагчийн мэдээж авяас Браво Раниери.
by Forza Juve » Tue May 03, 2016 10:33 am
by El Payaso » Tue May 03, 2016 11:02 am
by Ladykop » Tue May 03, 2016 11:02 am
Shaggy wrote:...
by Realist » Tue May 03, 2016 11:26 am
by zigo » Tue May 03, 2016 11:47 am
by TRISTAN » Tue May 03, 2016 12:09 pm
by Nova » Tue May 03, 2016 12:10 pm
by Realist » Tue May 03, 2016 12:15 pm
by meesh » Tue May 03, 2016 12:17 pm
by rednasca » Tue May 03, 2016 12:27 pm
by Realist » Tue May 03, 2016 12:34 pm
by mn_rocisky » Tue May 03, 2016 12:35 pm
by CrossBonez » Tue May 03, 2016 12:52 pm
by Takanohana_Nowitzki » Tue May 03, 2016 12:59 pm
by rednasca » Tue May 03, 2016 1:04 pm
by Чуугий » Tue May 03, 2016 1:15 pm
rednasca wrote:форумаараа дэмжигч, фэнүүд нь болцгооё...