by turuue » Sun Nov 29, 2015 1:35 am
Муу Суаресийн маань олон сайн тал ил харагдаггүй. Мэсси, Нэй хоёр шиг бужигнуулаад байхгүй ч цаанаа л хорон. Өрвөлзөж сарвалзаж байгаад л шууд үхлийн хатгалт хийнэ. Цуцалтгүй нэхэлт, хамгаалалтанд тусалдаг эдр гээд маш олон жижиг зүйлс нь харагддаггүй.
Ер нь л МСН гурвал бол гоол хийдэг болохоороо л лаг харагдаад байгаагаас биш, уг нь чанар нь бол хамаагүй илүү. Бүгд гоолдохоос хамаагүй илүү үүрэг хүлээдэг. Мэсси гэхэд найруулна, баг хэмнэлээ олохгүй байгаа үед гүн рүү суугаад хагасууддаа тусална, гүнээс тоглолт эхлүүлээд удирдаад явчихна. Нэй энэ хоёр хэн хэн нь хамгаалалтыг сэт татаад оролт хийнэ, гоолын боломж олноор нь гаргана. Нэй ч мөн Мэссигийн энэ чанаруудаас авч байгаагийн дээр хамгаалалтанд дажгүй тусалчихна, гоолоо ч хийчихнэ.
Баллон д Ор финалын 3т МСН үлдэхэд гайхах юм ерөөсөө алга, харин ч үгүй бол гайхмаар байхаар харагджийн. Яг цэвэр тоглолтоор нь дүгнэвэл. Стат, авсан цом эдр ч тасархай. Даанч харамсалтай нь гурвуулаа үлдэхгүй л дээ. Финалын 3аас хэн нэг нь мултарна гэхээр даанч харамсалтай.
Төрөө