Дүрмэнд засвар орсон, мөн болох газар өөрчлөгдсөн шүү. Өргөөд олон өрөөнд тус тусдаа болох байсан бол энэ газар маань open space тул бусад хүмүүсийн тоглолт үзэхэд чөлөөтэй байх болно оо.
ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМGame Mode:Бүх тоглолт “Kick Off” дээр явагдана.
Баг сонгох:Тэмцээний туршид багууд хэдэн ч удаа ямар ч баг авж болно. Өөрдийн дураар байх болно. Адил багууд хоорондоо тоглож болно.
Оноо бүртгэх Тоглолт дуусаад хоёр баг цугтаа оноо бүртгэгч буюу Ганхүү дээр очиж оноогоо бичүүлнэ.
Game-Play Settings• 6-minute Halves
• Injuries: On
• Off Sides: On
• Time/Score Display: On
• Player Status Bar: Player Names
• Camera: Tele
Сэлгээ хийх Өөрийн баг бөмбөг эзэмшиж байгаа тохиолдолд л pause авж сэлгээ хийнэ. Агаарт бөмбөг байх үед авахыг хориглоно.
Тоглолтын хувиар Бүх баг хамгийн багадаа 3 тоглолт хийнэ.
Хэсгийн 3 тоглолтын дараа шилдэг хоёр баг хэсгээс гарна.
Хэсгээс шалгарсан багууд эзэлсэн байрын дагуу пот-д хуваагдаж сугалаа явуулна. Хэрвээ танай баг хэсгээс нэгээр гарсан бол хоёроор гарсан багуудаас сугална гэсэн үг.
Хасагдах шатнаас үлдсэн 6 баг дахин хэсэгт хуваагдаж хоорондоо нэг нэг тоглолт хийгээд 4 баг шалгарах бөгөөд 1-р ээр гарсан баг 2-р гарсан багтай зөрж тоглоно.
2 хожигдсон баг хүрэл медалын төлөө, 2 хожсон баг аваргын төлөө тус бүр нэг нэг тоглолт хийж ялагч тодорно.
Шууд хожигдолХэрвээ тоглогч цагтаа ирээгүй эсвэл тоглолтын дундаас гаргавал 3-0 хожигдсонд тооцно.
Байр эзлэх дараалал болон оноо тэнцэх үед Хожсон тохиолдолд 3 оноо, тэнцвэл 1 оноо, хожигдвол 0 оноо авна. Хэсгийн тоглолтонд оноо тэнцэх юм бол дараах дарааллаар байрлалыг тодруулна:
1. Нийт тоглолтоос авсан оноо.
2. Хоорондоо хийсэн тоглолтын дүн.
3. Гоолын зөрүү.
4. Оруулсан гоолын тоо
5. Хэрвээ дээрх бүх дараалал тэнцсэн тохиолдолд шийдвэрлэх нэг тоглолт хийнэ. Тохиргоо жирийн тоглолтын адил.
Хасагдах шатанд тоглолт тэнцэх юм бол цаг сунгаж дахин тэнцэх юм бол торгуулийн цохилтоор шийдвэрлэнэ.
Ерөнхий дүрэм• Бөмбөг тоглолтонд оруулсаны дараа ядаж гурван удаа пасс хийсэн байна. / олон улсын дүрэм байна. Ямар нэг алдаа байдаг бололтой. /
• Бүх тоглолт PS4 дээр явагдана.
• Хажуугаас дэмжиж, бүүлж болно. Зөвөлгөө өгөхийг хориглоно.
• Эсрэг багын довтолгооны үед хаалгачын өөдөөс нэг нэг гарах сугарч байх үед pause авбал тухайн гоолыг орсонд тооцно. Маргааныг шүүгч /Ганхүү/ replay үзэж шийдвэрлэнэ.
• Хэрвээ тоглогч санаатайгаар тоглоомыг гаргавал хасна. Тоглолт 3-0 дүнгээр дуусна.
• Бүх оролцогчид бусад бүх хүмүүсийг хүндэлж, найрсаг харьцаатай байх ёстой. Дайрч доромжилсон үйлдэл гаргахыг хориглох бөгөөд тэмцээнээс хасаж, дараа дараагын тэмцээнд оруулахгүй.
• Бүх оролцогчид тэмцээний туршид хасагдах хүртэлээ байнга бэлэн байх хэрэгтэй.
• Дараах тохиолдолд Тухайн тоглолтын үед хэдэн минут үлдсэн тэр минутаараа дахин шинээр эхлүүлж тоглох хэрэгтэй байх:
1. Тог тасарсан бол
2. Тоглоом гацсан
3. PS4 консоль гэнэт унтарсан
4. Тоглоом гэнэт алдаа заагаад гарсан
Жишээлбэл: Тухайн тоглолтын 65 минутанд 2:1 харьцаатай байхад дээрх тохиолдлуудаас болж гарсан бол ФИФА-г дахин эхлүүлж үлдсэн минут буюу 25 минут /Нэмэлт 2 минут/ нийт 27 минут тоглоод шууд тоглолтыг зогсооно. Энэ минутанд гоол ороогүй бол тоглолт 2:1 харьцаатайгаар дуусна.
Тэмцээн болох огноо, газарТэмцээн хуучин тээврийн товчооны хойд талд байрлах “Prolive” тоглоомын газар 9-р сарын 5-ны өдөр 10:00 цагаас эхлэх тул баг тамирчид 9:30 гээд хүрэлцэн ирэхийг хүсэж байна. /Болох газрын зураг
https://www.google.mn/maps/@47.9126551, ... 656?hl=en/Тэмцээний хураамжНэг хүний 7000 төгрөг буюу багын 14000 төгрөг байна.
Makaveli гишүүн нэгдүгээр байрын мөнгөн шагналыг хувийн зүгээс гаргаж байгаа бөгөөд "Prolive" тоглоомын газараас мөн гарын бэлэг өгөхөөр боллоо.
Баг тамирчид гол нь цагаа сайн барих хэрэгтэй шүү. Мөн нэг нэгнийгээ олж ирэх, боломжгүй болсон хүн байвал эртхэн мэдэгдээрэй.