Эмгэнэл

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: Эмгэнэл

Postby Nomer 10 » Sun Aug 09, 2015 8:56 pm

Форумын анхдагчдын нэг Чукча2002 маань тэнгэрт хальжээ. Анх асуултаас хамтдаа нүүж ирж байлаа. Сонирхдоггүй, бүр мэддэггүй спорт гэж бараг үгүй тийм л нэг сайхан залуу байлаа. Бөх барилдана, сагсанд бас сайн. Самбар доор мангас юм байна гээд Хосоо нэг удаа магтах үгээ олохгүй байсан сан. Германы болон Бундэслигийн багуудын улаан фэн, бусад спорт дээр болохоор Оросын үнэнч балиашиг. МУИС-д багш. Аав нь бас тэнд физикийн багш. Хөгжилтэй зантай, шооч. Аавынхаа тухай ярихдаа найзыг нь хамтруулж яриад намайг нэг үхтэл инээлгэж билээ. МУИС-ын шинэ курсын оюутнууд хичээлээ эхлүүлж л дээ. Чукчагийн аав, найзтайгаа тэр ангид дараалан хичээл орж. Эхний багш нь өөрийгөө Зузаан гээд танилцуулж. Дараагийн багш нь өөрийнхөө нэрийг Лантуу гэж хэлж. Анги дүүрэн нирхийтэл инээсэн гэсэн гээд яг энийгээ ярьж байхдаа нүд нь бүр ч онийгоод зураас болчихоод, сайхан яралзсан цагаан шүдээ гаргаад хөгжилтэй нь аргагүй малийж суусан тэр мөч одоо ч нүднээ харагдах шиг. Ер нь хаа явсан газраа дандаа хүн инээлгэж явна. Нэг удаа Цогоо, Ёкозүна, 21грамс, Чукча бид хэд чатаар сумо ярьж байлаа. Нэг мэдсэн яриа халтираад Цогоогийн ажил руу яваад орчихлоо. Мань хүн Оюутолгойд хөдөлмөр хамгааллын инженер байлуу даа, газрын гүн рүү хэдэн зуун метр ордог ч гэлээ. Бид хэд Үгүй тэгээд халахгүй юу гээд сонирхоод л. Нөгөө 21грамс-аа мартчиж. Хүүе ингэхэд 21грамс хааччихваа гэсэн чинь мань хүн дуугарч байнаа, Та нар өөрсдөө сумо ярихгүй бна шд гэж байна. Хамгийн түрүүн шоочоороо Чукча бид 2 ХАХА гээл авлаа. Бусал нь дагаж баахан хөхрөөд л. Чукча хувиараа бас над руу хаха гэж байсан даг. Намайг Германд байх үед мань эр мэргэжил дээшлүүлэхээр хажуугийн Дармштадт гэж нэг жижигхэн хотод ирсэн юм. 6 оны дэлхийн аваргын өмнөхөн л дөө. Тэгсэн манай хотын нөгөө талд Бразилын шигшээ нэг өдөр нээлттэй бэлтгэл хийх болов оо. Би Олон улсын спортын сэтгүүлчийн АIPS картаараа бүртгүүлээд 2ш мандат олж авав. Тэгээд цаадахыг чинь дуудсан чинь утасны цаанаас баяр хөөрөө нууж чадахгүй байгаа нь мэдэгдэж байлаа. Тэгээд бүр стадионд орсон хойноо яг нэг бага ангийн хүүхэд багшаасаа онц дүн авсан мэт хөөрөөд. Зөндөө стадион орчихсон надад инээдтэй санагдаад би бүр жуумалзаж байж билээ. Мань хүн Миланы улаан фанат л даа. Би тухайн үед дэлхийн супер од Роналдиньогоос харц салгаж чадахгүй байсан даг. Стадионы бараг бүх хүн ганцхан тэрнийг харах гэж л очсон байх. Тэгсэн Чукча ганцаараа зөвхөн Кака дээр харц нь тогтоод Ро-г тоож байгаа ч юм алга. Кафуг бас харна. Цаана нь уг нь Роналдо бас зогсоод байгаа юм шд. Тэгээд стадионоос гарахдаа Ёстой их баярлалаа гээд гарыг маань өвдтөл атгаж билээ. Тэгж байтал дэлхийн аварга ч боллоо. Олон ч тоглолтыг энд тэнд хамтдаа үзэж билээ. Тэгж байхдаа тоглолтын явц энэ тэр гээд баахан л ярьдаг сан. Зарим нэг юмыг асууна, хүний үгийг тун дуулгавартай сонсдог байсан, багш болоод тэр байх. Нэг удаа Франкфурт явж гадаа тоглолт үзсэн юм. Аргентин - Холланд. 0-0-ээр тэнцээд тоглолтын дараа 2 багийн фэнүүд холилдож баярлаад хотыг нурааж билээ. Нэг харсан мань эр нэг нөхрийн энэ гитлер малгайг шүүрч аваад толгой дээрээ тавьчихаж. Би гялс дуудаад над руу харангуут энэ зургийг дарж байсан юм. Тэр Монгол руу нэг явчихаад хэдэн сарын дараа эргээд ирсэн. Тэр үед ЧЛ-ийн финал таарсан юм. Нөгөө алдарт 3-0-оос comeback хийдгийн хариу тоглолт. Би тухайн үед Арсенал, Челсигээс бусад Английн багуудыг нэлээн дэмждэг байсан. Ливерпүүлийг дэмжээд, мань хүн Миланаа балиалаад нэг бааранд яваа орвоо. Тэгсэн нуль италичууд суучихсан байсан. Мань хүн шууд л хөөрөөд явчихсан. Тоглолтын дараа нөгөө италичууд нь надаар тохуу хийж, миний малгайны саравчийг нүд рүү дараад л. Мань хүн ойр хавийнхаа бүх хүнтэй гар барьж, баяраа тэмдэглэж билээ. Яг чин үнэндээ Хосоо бид 2-ыг холбож өгсөн хүн нь Чукча Себа 2 юм шүү дээ. Себа Чукча бид 3 яахүү групп үүсгээд Монголд спортын төрөлжсөн вэбсайт ч юм уу хийе гээд ярилцдаг байлаа. Тэгж байтал нэг өдөр Чукча нөгөө групптээ цаана чинь нэг хүүхэд Монголд бид нарын яриад байсныг хийх гэж байгаа юм бна, Себа та 2 гадаадад байгаа болохоор энд юм хийхэд хүндрэлтэй юм бна, хэдүүлээ энэ хүүхэдтэй нийлчихье гэж гэж байна. Хосоо асуултаас харж байгаад тэр 2 луу хандсан юм билээ. Тэгээд манай 2 урилгыг нь хүлээж аваад, нэмээд намайг ав гэж хэлсэн гэж байсан. Удалгүй Хосоо надтай холбогдоод бид хамтарч эхэлсэн. Хавар нь анхны сэтгүүл гарсан. Өвөл нь би тэндээс нэг домэйн аваад форумаа инсталлдаж байсан. Хэрэв Хосоо бид 2-ыг Чукча холбоогүй байсан бол өдийд энэ форум байх ч байсийм уу, хэн мэдлээ. 10 жилийн ой дээрээ хүндтэй залах зочны нэг маань байсан юм шүү. Хэдхэн хоног тэсчихгүй дээ. Шүдний эмч хүний өвчтэй шүдийг нь сугалдаг бол бурхан хүний сайныг нь түүдэг бололтой. Спортын нэгэн мундаг хорхойтон, цонхын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон Чукча бид 2-ын дунд зөндөө дурсамж үлдэж дээ. Тэр бүхнийг энд бичиж үл барнам. Тавтай нойрс доо, chukcha2002 минь ээ. Энэ никийг хамгийн сүүлийн удаа магадгүй би бичиж байгаа байх. Харамсаад ч барахгүй нь. Ум сайн амгалан болтугай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Nomer 10 » Sun Aug 09, 2015 8:59 pm

Гишүүд боломжоороо, сэтгэлээрээ хандив өргөөрэй. Хосоо, Этэрнити өөр хэн очих вэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby Villa_Bayaraa » Sun Aug 09, 2015 9:15 pm

Гүн эмгэнэл илэрхийлье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Эмгэнэл

Postby Dj Tuvshin » Sun Aug 09, 2015 9:50 pm

Ум сайн амгалан болтугай! :)
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Эмгэнэл

Postby richie_d4 » Sun Aug 09, 2015 10:54 pm

RIP. Ум ма ни бад ми хум
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Эмгэнэл

Postby kayo » Mon Aug 10, 2015 9:27 am

Эмгэнэл илэрхийлэе.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Эмгэнэл

Postby Funky » Mon Aug 10, 2015 9:33 am

Эмгэнэл илэрхийлэе
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Эмгэнэл

Postby Цоомоо » Mon Aug 10, 2015 9:42 am

Маш харамсалтай мэдээ сонслоо.
Гүнээ эмгэнэж байна.

Милан - Ливерпулийн алдарт тоглолтыг хамтдаа, нэг ширээнд суугаад үзэж байсан.
Хажуу талаар хүмүүс орилолдож хашхираад л, их л эмоцтой, согтуугаас ч болсон байх үзэж байхад бид 3-4 нэлээн нам гүм, илүү тактик нтрийг нь хоорондоо ярьж үзэж билээ.
Дууссаны дараа дуу нэгтэйгээр Хаманны сэлгээний тухай ярьцгаасан.

МУИС-т оюутан байсан болохоор тэр хавиар нэлээн тааралдна.
Даруу төлөв зантай сайхан хүн байж
:sad::
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Эмгэнэл

Postby ХАЛИУН » Mon Aug 10, 2015 6:06 pm

Сэтгуулчдийн тэмцээний анхны аварга багийн тевийн тоглогч байсан даа хайран юм харамсалтай бна
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Эмгэнэл

Postby Bold9 » Mon Aug 10, 2015 6:46 pm

RIP
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Эмгэнэл

Postby khosoo01 » Mon Aug 10, 2015 9:02 pm

Margaash nadtai hamt ochih hun bn uu? 12.00tsagaas Urt tsagaa aas hudlii.
Khosoo

Envoyé de mon SM-G900H en utilisant Tapatalk
khosoo01
 
Posts: 1
Joined: Sat May 16, 2015 8:40 am

Re: Эмгэнэл

Postby Khosoo » Mon Aug 10, 2015 9:04 pm

Buruu user ajillaad bn

Envoyé de mon SM-G900H en utilisant Tapatalk
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Эмгэнэл

Postby Amgaa » Tue Aug 11, 2015 8:09 am

Эмгэнэл илэрхийлэе.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Эмгэнэл

Postby Eternity » Tue Aug 11, 2015 8:25 am

Олоноо 11.30 гээд холбогдоод очно гэсэн. White уг нь чадвал очно гэж байсан.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Эмгэнэл

Postby asa » Tue Aug 11, 2015 9:04 am

Эмгэнэл илэрхийлье.

Хоцроогүй байх гэж найдаад буяны хандив шилжүүлчихлээ.
Last edited by asa on Tue Aug 11, 2015 9:07 am, edited 1 time in total.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Эмгэнэл

Postby white » Tue Aug 11, 2015 9:07 am

Би очиж амжихгүй нээ хэний ямар данс руу хийж байна
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Эмгэнэл

Postby Eternity » Tue Aug 11, 2015 9:25 am

5003 810 846 Khaan bank Munkhjargal gsn dans ruu buyanii ajiliin handiv avch bgaa. Oroi ochihoor bolson tul udees hoish ch hiij bolnoo.
Gunjee
Taka
Asa
White
Tsogoo nariin handiviig avsan, bayarlalaa.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Эмгэнэл

Postby Цэнгүүн » Tue Aug 11, 2015 11:48 am

Эмгэнэл илэрхийлье
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Эмгэнэл

Postby slo mo jones » Tue Aug 11, 2015 11:58 am

ум сайн амгалан болтугай
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Эмгэнэл

Postby Ladykop » Tue Aug 11, 2015 1:04 pm

:sad:
Um ma ni bad mi hum
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Эмгэнэл

Postby Уугаа » Tue Aug 11, 2015 9:47 pm

Эмгэнэл илэрхийлье...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Эмгэнэл

Postby Nomer 10 » Wed Aug 12, 2015 12:01 pm

Хосоо Этэрнити нар зав нь болсонгүй, Марко бид 2 очлоо. 190 мянган цаас цугласныг гардуулж өглөө. 3 сайхан охинтой хүн байжээ. Том нь 10-р анги, бага нь дөнгөж 2 настай. Бага нь аавын амь байсан гэнэ. Хаанаас нь ч харсан яг аав. Хөрөг рүү заагаад аав гээд дуудаад байх юм. Тэр зурган дотроос гараад ирнэ гэж бодоод байх шиг. Гэргий нь тун сүрхий яриа хөөрөөтэй юм. Цалин багатай ажил хийдэг гэсэн. 4 бүсгүй хэцүүхэн л байдалтай үлдэж бна даа. Хосоог асуугаад байсан. Гэр бүлээрээ спортын хорхойтон болчиж. Талийгч бүгдийг нь тийм болгож. ДДиш мяа бна гэж солиод өөр кабел солиод спортоо үздэг байжээ. Ер нь тун гэр бүлсэг хүн байсан гэнэ, архи дарс гэж байхгүй, сав л хийвэл охидтойгоо үеийн юм шиг тоглож, онигоо ярьж баахан хөгжөөдөг байсан сайн аав байжээ. Та нарыгаа байранд оруулна гэж их ярьдаг байж. Тэгээд сая наадмын өмнө зээл нь бүтээд их л баяртай байж дээ, чааваас. Хурдан дарахын тулд 20 жил байсныг 10 жил болгуулаад, машинаа зарж урьдчилгаандаа өгсийм бна. Намраас байр нь ашиглалтад орох юм бна. Хэцүүхэн л 4 хүн харагдаж бна даа. 49 хоног дээр нь дуудаарай гээд утсаа үлдээлээ. 9 сарын сүүл, 10 сарын эхээр 49 хоног нь болох юм бна. Тэр үед хүмүүс хичээл ном, ажил төрөл нь жигдрээд жаахан гайгүй болох биз. Хэд гурван цаас цуглуулаад тэр өдөр нь аваачиж өгцгөөе. Энийг заавал ажил хэрэг болгоно шүү. Манай залуус ч хүнлэг, мундаг даа. Ядаж эхний ганц 2 сарынхаа хүүг ч гэсэн өгөг. Этэрнитигийн дээрх данс руу боломжтой нь одооноос явуулж байсан ч болно шүү. 49 хоног дээр нь ер нь нэлээн олуулаа очий гэж бодож бна. Энэ форумыг босголцсон хүн шүү. Би бодохдоо сүүлийн жилүүдэд биднээс жаахан хөндийрсөн нь ахуй амьдралтай нь холбоотой байсан байж магадгүй. 3 охиноо тэжээх гээд цаг наргүй байсан бололтой. Зоригоогийн хэлдгээр салхидалтан дээр талийгчдаа дурсая.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Эмгэнэл

Postby rednasca » Wed Aug 12, 2015 12:07 pm

за ойлголоо...
танилцаж байгаагүй боловч дотно санагддаг байж билээ...
аргагүй анхдагчдын нэг дээ...
харамсал нэмэгдсээр л...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Эмгэнэл

Postby Ladykop » Wed Aug 12, 2015 12:51 pm

За ойлголоо. Мөнхжаргалын данс руу боломжоороо хийнэ ээ.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Эмгэнэл

Postby Өсөхбаяр » Wed Aug 12, 2015 12:52 pm

ер нь бүгдээрээ нэг шинжилгээнд хамрагдвал яасын бэ..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron