by Соёлоо » Sun Aug 16, 2015 12:53 pm
"МАНСИТИ - ЧЕЛСИ" ТОГЛОЛТЫН ӨМНӨ: НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Өнгөрсөн 2 улирлын аваргууд шинэ улирлын 2 дугаар тойрогт учраа таарч, энэ шөнө тоглох болно. Рик Глэнвилл, Пол Даттон нар "Этихад"-д болох тоглолтын талаар ийнхүү бичжээ.
Баримтад тулгуурлан тунгаахуй:
Бид АПЛ-ын 1-р тойрогт талбайдаа "Суонси"-г хүлээн авч тоглоод, 2 оноо алдсан хэдий ч, аварга цолоо хамгаалах улирлын эхний тоглолтдоо хожигддоггүй цувралаа хадгалж чадсан билээ. Бид 2014 оны 4–р сараас хойш "Бридж"-дээ хожигдоогүй.
"Цэнхэрүүд"-ийн хувьд 1992/93 оны улирлаас тооцвол эхний тоглолтын үзүүлэлт мундаг хэвээр: 24 тоглосноос, бид 15 хожиж, 6 тэнцэж, ердөө 3-хан хожигдсоноор, боломжит 72 онооноос 51-ийг авч чаджээ.
"Челси" 2011 онд "Сток Сити"-той хийсэн эхний тоглолтод 0:0 -р тэнцэж улирлыг эхлүүлээд, улмаар улирлыг Английн цом болон Аваргуудын Лигт түрүүлсэн амжилттай өндөрлүүлж байсан түүх саяхных.
Харин одоо 2014/15 оны улирлын аварга баг ЭЭЛЖИТ ялалтаа байгуулахаар "Этихад"- руу жолоогоо эргүүллээ.
Гол үзүүлэлтүүд:
"Цэнхэрүүд" 8-р сард АПЛ-ийн сүүлийн 28 тоглолтод хожигдоогүй: Манайхан 23 хожиж, 5 хайнцжээ. Бид хамгийн сүүлд 2006 онд "Мидлсбро"-д хожигдсон.
Тибо Куртуа тоглолт өнжих болсон нь, манай нөгөө нэг 2 метр гаруй чацтай хаалгач Асмир Бегович "МанСити"-тэй хийх тоглолтод талбайд гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. "Хотын иргэд" өмнөх 9 тоглолтынхоо 5-д нь хожиж чадаагүй байгаа нь ч бас л сайхан үзүүлэлт.
Бегович "Челси"-ийн төлөө анхны тоглолтоо, талбайг чөлөөлсөн Тибо Куртуаг сэлгэн гарч хийсэн нь 2010 онд "Сток Сити"-д очсон үеийнхтэй нь адил. "Стэмфорд Бриж"-д "Челси"- тэй хийсэн тус тоглолтод Босни хаалгач, гэмтлийн улмаас талбайг орхисон Томас Соренсений оронд гарч ирээд 9 минутын дараа пеналтийн цохилтыг амжилттай хааж байсан билээ.
Гомесоос гарсан бөмбөгийг хаалгачаас өрсөн Гари Кэйхилл хамгаалсныг ч эс анзааран, Тибо Куртуаг хөөсөн УРШИГТ шүүгчийн нэр нь "майкл оливер"(хэргээр хүний нэрийг жижгээр бичив :-P). Өнгөрсөн улиралд бас л энэ этгээд "Бернли"-тэй хийсэн тоглолтод анхны тоглолтоо хийж байсан Диего Коштад шар хуудас өгч байсан ЯЛТАЙ. Жам ёсоор бол айлын хаалгачид торгуулийн талбайд хийсэн алдааных нь төлөө пеналти өгөх ёстой байсан юм.
"МанСити" сүүлийн 5 улиралд багтаа худалдан авах, худалдах тал дээр "Челси"-ээс гуравны нэгээр илүү зардал гаргаад байгаа төдийгүй, экс "Цэнхэр" Кевин Де Брюйнийг авахаар шаргуу хөөцөлдөж байгаа билээ. Тэд зорьсондоо хүрвэл дээрх ялгаа 60% болно. Энэ жишээ өнөөгийн цаг үед мөнгө ч бас бүхнийг шийдээд байхаа больж гэдгийг харуулж буй бус уу.
Гэсэн хэдий ч "Их тав" хэмээн нэрлэгддэг "Челси", "Арсенал", "Ливерпүүл", "МанЮтд", "МанСити"-ийн хоорондох тоглолтууд улирлын аварга тодрох хэтийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол?
Лидерүүдийн тулааны МАСТЕР хэмээн хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Жозе Моуриньо 2013/14 оны улиралд өрсөлдөгчдөө буулган авч, "Этихад" болон "Энфилд"-д ялалт байгуулан, "Эмирейтс" болон "Олд Траффорд"-д хайнцаж байсан билээ. "МанСити"-ийнхэн "Стэмфорд Бриж", "Энфилд"-д хожигдсон ч, "Челси"-ээс 4 оноо илүү байснаар тухайн улиралд аваргалж байв.
Аваргууд өнгөрсөн улиралд зөвхөн "Энфилд"-д хожиж, айлын талбайд хийсэн нөгөө 3 тоглолтод тэнцсэн билээ. 2009/10 оны улиралд Алтан дабл хийсэн Карло Анчелоттигийн баг ийм тоглолтын ганцад нь хожигдож, 3-т нь хожиж байжээ.
Ийм тоглолтуудад шууд өрсөлдөгч багуудынхаа оноог халааслах төдийгүй, өөрийн оноог тэр хэмжээгээр ахиулах боломжтой ч, улирлын турш тогтвортой байх нь илүү чухал. Олонхи дасгалжуулагч АПЛ-ийн чансаа, зэрэглэл эрс ахиж байгааг ил тод илэрхийлэх болсон энэ цагт "Их тав"-аас бусад багт оноо алдах нь ч үлэмж эрсдэл дагуулах нь дамжиггүй.
Өнгөрсөн улирлын эхний 8 баг:
Байр - Баг - Тоглолт - Гоолын зөрүү - Оноо
1 - "Челси" - 38 - 41- 87
2 - "МанСити - 38 - 45 - 79
3 - "Арсенал" - 38 - 35 - 75
4 - "МанЮтд" - 38 - 25 - 70
5 - "Тоттенхэм" - 38 - 5 - 64
6 - "Ливерпүүл" - 38 - 4 - 62
7 - "Саутгемптон- 38 - 21 - 60
8 - "Свонси" - 38 - 3 - 56
"Челси" тоон үзүүлэлтээр:
Челси АПЛ-ийн хүрээнд айлын талбайд сүүлд хийсэн 22 тоглолтынхоо 14-д хожиж, 5 тэнцэж, ердөө 3 хожигдсон.
Улирлын өмнөх тоглолтын үр дүн:
22/VII - "Нью-Йорк Ред Буллз" (зочилж) ялагдал, 2:4 (хөгжөөн дэмжигч - 24076)
25/VII - "ПСЖ" (Шарлотт) тэнцээ 1:1, пеналтиар ялалт, 6:5 (хөгжөөн дэмжигч - 61224)
28/VII - "Барселона" (Вашингтон) тэнцээ 2:2, пеналтиар ялалт 4:2 (хөгжөөн дэмжигч - 78914)
2/VIII - "Арсенал" (Уэмбли, Коммьюнити Шилд) ялагдал 0:1 (хөгжөөн дэмжигч - 85437)
5/VIII - "Фиорентина" (талбайдаа) ялагдал 0:1 (хөгжөөн дэмжигч - 41435)
Улирлын өмнөх гоолууд(5):
Азар 2, Кэйхилл 1, Мозес 1, Реми 1.
АПЛ-ийн өмнөх улирлын статистик:
Хамгийн их гараанд гарсан: Эден Азар 38, Бранислав Иванович 38, Жон Терри 38.
Хамгийн олон гоол: Диего Кошта 20, Эден Азар 14, Лойк Реми 7.
Энэ улирлын статистик:
8/VIII, талбайдаа "Свонси"-тай тэнцээ, 2:2
Гоол: Оскар 1, автогоол 1
Дараачийн 3 тоглолт:
23/VIII, 21:30, Ням гараг "ВБА" - "Челси"
29/VIII, 23:00, Бямба гараг, "Челси" - "Кристал Пэлас"
12/IX, 20:45, Бямба гараг, "Эвертон" - "Челси"
Тэмдэглэлт:
Хэрэв Сеск Фабрагес бүрэлдэхүүнд багтвал Челсигийн төлөө хийж байгаа 50 дахь тоглолт болно.
Эден Азар 50 дахь гоолоо оруулахад ердөө ганц дутуу байгаа. Оруулчихад л энэ амжилтанд хүрсэн Челсигийн 8 дахь гадаад тоглогч болох юм.
Челсид хамгийн олон гоол оруулсан гадаад хөлбөмбөгчид:
Дидье Дрогба: 164
Жимми Флойд Хассельбайнк: 87
Жанфранко Зола: 80
Эйдур Гудьонсен: 78
Саломон Калу: 60
Николя Анелка: 59
Торе Андре Фло: 50
"МанСити" тоогоор:
Байгуулагдсан: 1880 он.
Том амжилтууд:
4 - АПЛ-ийн аварга, сүүлд 2014 он.
5 - Английн цом(ФА цом), сүүлд 2011 он.
1 - Цомтой багуудын цом, сүүлд 1970 он.
3 - Лигийн цом, сүүлд 2014 он.
4 - Черити/Коммьюнити Шилд, сүүлд 2012 он.
Өнгөрсөн улирал:
АПЛ -д 2-р байр
Аваргуудын лигт 1/8 шигшээ
Английн цомд 4-р тойрог
Лигийн цомд 4-р тойрог
Коммьюнити Шилдэд 2-р байр.
"МанСити" АПЛ-ийн сүүлийн 7 тоглолтдоо хожоод байгаа нь тэдний хувьд 2014 оны 12 дугаар сараас хойш үзүүлж буй шилдэг цуврал нь.
Тэд хамгийн сүүлд 4-р сарын 12-нд "Олд Траффорд"-д "МанЮтд"-тай тоглохдоо оноо авч чадаагүй.
Талбайдаа 2-р сарын эхэнд "Халл Сити"-тэй 1:1-ээр тэнцсэнээс хойш "МанСити" "Этихад"-даа АПЛ-ийн сүүлчийн 7 тоглолтод хожигдоогүй бөгөөд, 6-д нь хаалгаа хуурай манажээ.
"МанСити" өнгөрсөн улиралд талбайдаа 19 тоглосноос 14-т нь хожиж, харин хоёр тоглолтод буюу 8-р сард "Сток Сити"-д, 1-р сард "Арсенал"-д хожигджээ.
"МанСити" 2014 оны 2-р сард "Челси"-д 1:0-ээр хожигдсоноосоо хойш АПЛ-ийн 26 тоглолтын 20-д нь хожиж, 2 хожигджээ.
"МанСити" Даваа гарагт "ВБА"-тай тоглохдоо 693 дамжуулалт хийсэн нь бусад багийн улирлын гарааны тоглолтоос 212-оор илүү үзүүлэлт.
"Хотын Иргэд" 19 удаа "ВБА"-ийн хаалга руу цохьсон бол, зөвхөн "Арсенал" л 22 гэсэн үзүүлэлтээр өмнө нь гишгэжээ.
Серхио Агуэро АПЛ-ийн сүүлийн 8 тоглолтод 9 гоолджээ.
Өнгөрсөн улирлын статистик:
Гараанд хамгийн олон гарсан: Жо Харт 36, Давид Силва, Серхио Агуэро 30.
Хамгийн олон гоолдсон: Серхио Агуэро 26, Давид Силва 12, Яя Туре 10.
Дасгалжуулагч: Мануэл Пеллегрини
Ажиллаж буй хоног: 793
Тоглолт: 109
Хожил: 70
Тэнцээ:15
Хожигдол: 24
МанСитигийн АПЛ-ийн сүүлийн 10 улирлын статистик:
Улирал - Оноо - Байр
2005/06 - 43 - 15
2006/07 - 42 - 14
2007/08 - 55 - 9
2008/09 - 50 - 10
2009/10 - 67 - 5
2010/11 - 71 - 3
2011/12 - 89 - 1
2012/13 - 78 - 2
2013/14 - 86 - 1
2014/15 - 79 - 2
Улирлын өмнөх тоглолтын үр дүн:
18/VII, "Мельбурн", ялалт 1:0
22/VII, "Рома", Мельбурн-д, тэнцээ 2:2, пеналтиар ялалт 5:4
24/VII, "Реал Мадрид", Мельбурн-д, ялагдал 1:4
27/VII, Вьетнамын шигшээ, ялалт 8:1
1/VIII, "Штуттгарт" ялагдал, 2:4
Улирлын өмнөх гоолууд(14):
Стерлинг 3, Ихеаначо 2, Коларов 2(1 пен), Силва 2, Жеко 1, Лопес 1, Насри 1, Позо 1, Яя Туре 1(пен)
Энэ улиралд:
10/VIII, "ВБА", айлын талбайд ялалт 3:0
Гоолууд(3)
Яя Туре 2, Компани 1
Зуны солилцоо наймаа: "МАНСИТИ"
ИРСЭН: Энес Унал ("Бурсаспор", £2 сая), Давид Фаупала ("Ленс", үнэ тодорхойгүй), Рахим Стерлинг ("Ливерпүүл", £44 сая), Фабиан Дельф ("Астон Вилла", £8 сая), Патрик Робертс ("Фулхэм", үнэ тодорхойгүй)
ЯВСАН: Эдин Жеко ("Рома", зээл), Фрэнк Лэмпард ("Нью-Йорк Сити", зээлээс эргэж ирсэн), Скотт Синклер ("Астон Вилла", £2,5 сая), Алваро Негредо ("Валенсия", £19 сая), Жеймс Милнер ("Ливерпүүл", чөлөөт агент), Дедрик Бойата ("Селтик", £1,5 сая), Мика Ричардс ("Астон Вилла", чөлөөт агент), Карим Рекик ("Марсел", £3 сая), Стефан Йоветич ("Интер", зээл), Матия Настасич ("Шальке", үнэ тодорхойгүй), Жон Гуйдетти ("Сельта", чөлөөт агент)
Зуны солилцоо наймаа: "ЧЕЛСИ"
ИРСЭН: Радамел Фалкао ("Монако", зээл), Асмир Бегович ("Сток Сити", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Натан ("Атлетико Параненсе", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Данило Пантич ("Партизан Белград", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй).
ЯВСАН: Петр Чех ("Арсенал", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Дидье Дрогба (гэрээ хийгдсэн, одоо "Монреал Импэкт"-д байгаа), Жош МакИхрэн ("Брентфорд", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Гаэл Какута ("Севилья", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Жорж Брэди (гэрээ хийгдсэн, одоо "Сандерленд"-д), Кристиан Атсу ("Борнмут", зээл), Люис Бэйкер ("Витесс", зээл), Марио Пашалич ("Монако", зээл), Андреас Кристенсен ("Боруссия Монченгладбах", зээл), Стипе Перица ("Удинезе", зээл), Данило Пантич ("Витесс", зээл), Марко ван Гинкел ("Сток Сити", зээл), Викториен Ангбан ("Сан-Труиденс", зээл), Томаш Калас ("Миддлсбро", зээл), Жордан Хоутон ("Жиллингем", зээл), Патрик Бэмфорд ("Кристал Пэлас", зээл), Кеннет Омеруо ("Касимпаса", зээл), Уоллас ("Карпи", зээл), Иззи Браун ("Витесс", зээл), Натан ("Витесс", зээл), Доминик Соланке ("Витесс", зээл), Улисес Давила ("Викториа Сетубал", зээл), Тодд Кейн ("НЕК" (Неймеген), зээл), Жоао Родригес ("Сент-Труиденс", зээл), Мохамед Салах ("Рома", зээл), Алекс Дейви ("Питерборо", зээл), Кристиан Куэвас ("Сент-Труиденс", зээл), Матей Делач ("Сараево", зээл)
Ерөнхий шүүгч:
Мартин Аткинсон - Челсигийн сүүлийн тоглолтыг 2-р сард Стэмфорд Брижд ЧЕЛСИ 1:1 БЕРНЛИ тоглолтыг шүүсэн.
Бусад:
Тибо Куртуа нэг тоглолтоор торгуулсан.
#CHELSEAFCSTOREMONGOLIA #ERDENEBRAND