ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Realist » Fri Aug 14, 2015 1:20 pm

rednasca wrote:манайх эмчийн асуудлаар өнгөлөн далдлалт хийж, өөрсдийнхөө тааруу тоглолтыг гайгүйхэн шиг аргаллаа...
одоо Сити дээр манай эрлэг Агуэро нь байхгүй байгаасай...


Свонси дээр муу тоглоогүй штдээ. Тачигнуулж байсаншт. Тэгээл хамгаалалтын алдаанууд хийгээл тэнцсэн болохоос
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby mick » Fri Aug 14, 2015 2:54 pm

Filha de puta...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby mick » Fri Aug 14, 2015 2:55 pm

Баба өнөөдөр эмчийн үзлэгээр орно гэнээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Gooner » Fri Aug 14, 2015 5:08 pm

How can I hate women? My wife's one

Jose Mourinho 2015
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Realist » Sat Aug 15, 2015 5:38 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Realist » Sat Aug 15, 2015 5:39 pm

Image

Eva мөн үү?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Saiza » Sat Aug 15, 2015 10:22 pm

Image

Пиазон маань багтай нэгдсэн Юм шиг бна
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Могжоохон » Sun Aug 16, 2015 3:11 am

Realist wrote:Eva мөн үү?

арай өөр юм бишүү
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:13 am

Майкл Эменало Антуан Гризманны төлөө Испани руу нислээ.

Челсигийн техникийн асуудал хариуцсан захирал Майкл Эменало Атлетико Мадридтай хэлцлийн эцсийн шатыг дуусгахаар Испани руу ниссэн гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаар Лондоны Челсигийн удирдлага Антуан Гризманны гэрээнд тусгагдсан үлдэгдэл мөнгийг Атлетикод төлөхийг зөвшөөрчээ.

Цэнхэрүүд Мадридын клубт 40 сая фунт стерлинг төлснөөр Антуан тус клубын хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг болох юм.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:19 am

КОШТА МАНСИТИТАЙ ТОГЛОХ УУ?

Челсигийн довтлогч Диего Кошта бэлтгэлийн үеэр авсан ээлжит гэмтлийн улмаас өнөөдрийн тоглолтонд оролцохгүй болжээ.

ТWN-д мэдээлснээр Испаний шигшээгийн довтлогч тэрбээр Хуан Куадрадотай бөмбөгний төлөө өрсөлдөхдөө эвгүй газардсанаар гэмтсэн гэнэ. Урьдчилсан мэдээлснээр Челсигийн довтлогчийг 4 долоо хоног жагсаалаас гарлаа гэсэн яриа гарсан ч, клубын дасгалжуулагчийн албанаас үүнийг баталгаажуулаагүй байна.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:25 am

НЕМАНЯ МАТИЧ: <<ТЭНЦЭЭ БИДЭНД ХЭРЭГГҮЙ>>.

Лондоны Челсигийн хагас хамгаалагч Неманя Матич Мансититэй хийх тулааны өмнө сэтгэгдлээ хуваалцлаа.

"Чи өчигдөр юу хийсэн нь биш, харин маргааш юу хийх нь чухал. Хэрэв бид тэнцвэл БИД огт баярлахгүй, харин хожвол Свонситэй хийсэн тоглолтыг бүгд мартах болно.

Би иймэрхүү тоглолтуудад тоглох дуртай. ТОП багуудын эсрэг хийсэн манай тоглолтын статистик Жозе Моуриньо биднийг иймэрхүү тоглолтод яаж бэлтгэдгийг эрх биш харуулж байгаа байлгүй дээ".

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:32 am

Пеллегрини: <<ЧЕЛСИ ДАХИАД Л ИХ ХҮЧЭЭР ХАМГААЛАХ БИЗ>>.

Манситигийн ерөнхий дасгалжуулагч Мануэл Пеллегрини энэ шөнийн тоглолтонд зочид хамгаалдагаараа хамгаалж, харин өөрийнх нь баг илүү довтлогооны хөлбөмбөг үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

"Тоглолт задгай болно гэж бодохгүй байна. Челсигийнхэн Ситигийнхэнтэй тоглохдоо хэзээ ч довтлож тоглодоггүй. Тэд аль болох л их хүчээр хамгаалдаг, харин сөрөг довтолгоо нь тун аюултай. Бид сурснаараа л довтолж тоглоно. Сурч дадсан хэв маягаасаа татгалзах бодолгүй байна.

Бид 2-р дахь хувилбараараа ч довтлоно. Ганц гоолдчихоод тоглолтыг царцаах бодол огт алга. Дасгалжуулагч нар олон тооны хөгжөөн дэмжигчдээ мартах ёсгүй гэж боддог. Таатай үр дүнд хүрчихээд, шүглийн эцсийн дууг хүлээн гүндээ хамгаалж суудаг талын хүн би биш".

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:35 am

АСУУЛТ: Мансити Мануэл Пеллегринитэй гэрээ сунгасныг гайхаж байна уу?

ЖОЗЕ МОУРИНЬО: Үгүй, би яагаад гайхах ёстой гэж. Зарим дасгалжуулагч хөгжөөн дэмжигчид нь сэтгэл дундуур, дэмжихгүй байсан ч 15 жил ажиллаад л байдаг нь бий шүү дээ.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Mojul » Sun Aug 16, 2015 11:40 am

Соёлоо wrote:АСУУЛТ: Мансити Мануэл Пеллегринитэй гэрээ сунгасныг гайхаж байна уу?

ЖОЗЕ МОУРИНЬО: Үгүй, би яагаад гайхах ёстой гэж. Зарим дасгалжуулагч хөгжөөн дэмжигчид нь сэтгэл дундуур, дэмжихгүй байсан ч 15 жил ажиллаад л байдаг нь бий шүү дээ.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬

Wenger :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 11:42 am

Харин тийн, өвгөн энэ 2-ын асуудал дуусахгүй ээ. 9-р сарын 19нд эхний тулаан нь Стэмфорд Брижд байлаа. Угаасаа үг хэл ам дийлдэхгүй, тоглолтоороо батлах хэрэгтэй. Тэгэж л бодож байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 12:53 pm

"МАНСИТИ - ЧЕЛСИ" ТОГЛОЛТЫН ӨМНӨ: НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Өнгөрсөн 2 улирлын аваргууд шинэ улирлын 2 дугаар тойрогт учраа таарч, энэ шөнө тоглох болно. Рик Глэнвилл, Пол Даттон нар "Этихад"-д болох тоглолтын талаар ийнхүү бичжээ.

Баримтад тулгуурлан тунгаахуй:
Бид АПЛ-ын 1-р тойрогт талбайдаа "Суонси"-г хүлээн авч тоглоод, 2 оноо алдсан хэдий ч, аварга цолоо хамгаалах улирлын эхний тоглолтдоо хожигддоггүй цувралаа хадгалж чадсан билээ. Бид 2014 оны 4–р сараас хойш "Бридж"-дээ хожигдоогүй.

"Цэнхэрүүд"-ийн хувьд 1992/93 оны улирлаас тооцвол эхний тоглолтын үзүүлэлт мундаг хэвээр: 24 тоглосноос, бид 15 хожиж, 6 тэнцэж, ердөө 3-хан хожигдсоноор, боломжит 72 онооноос 51-ийг авч чаджээ.

"Челси" 2011 онд "Сток Сити"-той хийсэн эхний тоглолтод 0:0 -р тэнцэж улирлыг эхлүүлээд, улмаар улирлыг Английн цом болон Аваргуудын Лигт түрүүлсэн амжилттай өндөрлүүлж байсан түүх саяхных.

Харин одоо 2014/15 оны улирлын аварга баг ЭЭЛЖИТ ялалтаа байгуулахаар "Этихад"- руу жолоогоо эргүүллээ.

Гол үзүүлэлтүүд:
"Цэнхэрүүд" 8-р сард АПЛ-ийн сүүлийн 28 тоглолтод хожигдоогүй: Манайхан 23 хожиж, 5 хайнцжээ. Бид хамгийн сүүлд 2006 онд "Мидлсбро"-д хожигдсон.

Тибо Куртуа тоглолт өнжих болсон нь, манай нөгөө нэг 2 метр гаруй чацтай хаалгач Асмир Бегович "МанСити"-тэй хийх тоглолтод талбайд гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. "Хотын иргэд" өмнөх 9 тоглолтынхоо 5-д нь хожиж чадаагүй байгаа нь ч бас л сайхан үзүүлэлт.

Бегович "Челси"-ийн төлөө анхны тоглолтоо, талбайг чөлөөлсөн Тибо Куртуаг сэлгэн гарч хийсэн нь 2010 онд "Сток Сити"-д очсон үеийнхтэй нь адил. "Стэмфорд Бриж"-д "Челси"- тэй хийсэн тус тоглолтод Босни хаалгач, гэмтлийн улмаас талбайг орхисон Томас Соренсений оронд гарч ирээд 9 минутын дараа пеналтийн цохилтыг амжилттай хааж байсан билээ.

Гомесоос гарсан бөмбөгийг хаалгачаас өрсөн Гари Кэйхилл хамгаалсныг ч эс анзааран, Тибо Куртуаг хөөсөн УРШИГТ шүүгчийн нэр нь "майкл оливер"(хэргээр хүний нэрийг жижгээр бичив :-P). Өнгөрсөн улиралд бас л энэ этгээд "Бернли"-тэй хийсэн тоглолтод анхны тоглолтоо хийж байсан Диего Коштад шар хуудас өгч байсан ЯЛТАЙ. Жам ёсоор бол айлын хаалгачид торгуулийн талбайд хийсэн алдааных нь төлөө пеналти өгөх ёстой байсан юм.

"МанСити" сүүлийн 5 улиралд багтаа худалдан авах, худалдах тал дээр "Челси"-ээс гуравны нэгээр илүү зардал гаргаад байгаа төдийгүй, экс "Цэнхэр" Кевин Де Брюйнийг авахаар шаргуу хөөцөлдөж байгаа билээ. Тэд зорьсондоо хүрвэл дээрх ялгаа 60% болно. Энэ жишээ өнөөгийн цаг үед мөнгө ч бас бүхнийг шийдээд байхаа больж гэдгийг харуулж буй бус уу.

Гэсэн хэдий ч "Их тав" хэмээн нэрлэгддэг "Челси", "Арсенал", "Ливерпүүл", "МанЮтд", "МанСити"-ийн хоорондох тоглолтууд улирлын аварга тодрох хэтийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол?

Лидерүүдийн тулааны МАСТЕР хэмээн хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Жозе Моуриньо 2013/14 оны улиралд өрсөлдөгчдөө буулган авч, "Этихад" болон "Энфилд"-д ялалт байгуулан, "Эмирейтс" болон "Олд Траффорд"-д хайнцаж байсан билээ. "МанСити"-ийнхэн "Стэмфорд Бриж", "Энфилд"-д хожигдсон ч, "Челси"-ээс 4 оноо илүү байснаар тухайн улиралд аваргалж байв.

Аваргууд өнгөрсөн улиралд зөвхөн "Энфилд"-д хожиж, айлын талбайд хийсэн нөгөө 3 тоглолтод тэнцсэн билээ. 2009/10 оны улиралд Алтан дабл хийсэн Карло Анчелоттигийн баг ийм тоглолтын ганцад нь хожигдож, 3-т нь хожиж байжээ.

Ийм тоглолтуудад шууд өрсөлдөгч багуудынхаа оноог халааслах төдийгүй, өөрийн оноог тэр хэмжээгээр ахиулах боломжтой ч, улирлын турш тогтвортой байх нь илүү чухал. Олонхи дасгалжуулагч АПЛ-ийн чансаа, зэрэглэл эрс ахиж байгааг ил тод илэрхийлэх болсон энэ цагт "Их тав"-аас бусад багт оноо алдах нь ч үлэмж эрсдэл дагуулах нь дамжиггүй.

Өнгөрсөн улирлын эхний 8 баг:
Байр - Баг - Тоглолт - Гоолын зөрүү - Оноо
1 - "Челси" - 38 - 41- 87
2 - "МанСити - 38 - 45 - 79
3 - "Арсенал" - 38 - 35 - 75
4 - "МанЮтд" - 38 - 25 - 70
5 - "Тоттенхэм" - 38 - 5 - 64
6 - "Ливерпүүл" - 38 - 4 - 62
7 - "Саутгемптон- 38 - 21 - 60
8 - "Свонси" - 38 - 3 - 56

"Челси" тоон үзүүлэлтээр:

Челси АПЛ-ийн хүрээнд айлын талбайд сүүлд хийсэн 22 тоглолтынхоо 14-д хожиж, 5 тэнцэж, ердөө 3 хожигдсон.

Улирлын өмнөх тоглолтын үр дүн:

22/VII - "Нью-Йорк Ред Буллз" (зочилж) ялагдал, 2:4 (хөгжөөн дэмжигч - 24076)
25/VII - "ПСЖ" (Шарлотт) тэнцээ 1:1, пеналтиар ялалт, 6:5 (хөгжөөн дэмжигч - 61224)
28/VII - "Барселона" (Вашингтон) тэнцээ 2:2, пеналтиар ялалт 4:2 (хөгжөөн дэмжигч - 78914)
2/VIII - "Арсенал" (Уэмбли, Коммьюнити Шилд) ялагдал 0:1 (хөгжөөн дэмжигч - 85437)
5/VIII - "Фиорентина" (талбайдаа) ялагдал 0:1 (хөгжөөн дэмжигч - 41435)

Улирлын өмнөх гоолууд(5):
Азар 2, Кэйхилл 1, Мозес 1, Реми 1.

АПЛ-ийн өмнөх улирлын статистик:
Хамгийн их гараанд гарсан: Эден Азар 38, Бранислав Иванович 38, Жон Терри 38.
Хамгийн олон гоол: Диего Кошта 20, Эден Азар 14, Лойк Реми 7.

Энэ улирлын статистик:
8/VIII, талбайдаа "Свонси"-тай тэнцээ, 2:2
Гоол: Оскар 1, автогоол 1

Дараачийн 3 тоглолт:
23/VIII, 21:30, Ням гараг "ВБА" - "Челси"
29/VIII, 23:00, Бямба гараг, "Челси" - "Кристал Пэлас"
12/IX, 20:45, Бямба гараг, "Эвертон" - "Челси"

Тэмдэглэлт:
Хэрэв Сеск Фабрагес бүрэлдэхүүнд багтвал Челсигийн төлөө хийж байгаа 50 дахь тоглолт болно.

Эден Азар 50 дахь гоолоо оруулахад ердөө ганц дутуу байгаа. Оруулчихад л энэ амжилтанд хүрсэн Челсигийн 8 дахь гадаад тоглогч болох юм.

Челсид хамгийн олон гоол оруулсан гадаад хөлбөмбөгчид:

Дидье Дрогба: 164
Жимми Флойд Хассельбайнк: 87
Жанфранко Зола: 80
Эйдур Гудьонсен: 78
Саломон Калу: 60
Николя Анелка: 59
Торе Андре Фло: 50

"МанСити" тоогоор:
Байгуулагдсан: 1880 он.
Том амжилтууд:
4 - АПЛ-ийн аварга, сүүлд 2014 он.
5 - Английн цом(ФА цом), сүүлд 2011 он.
1 - Цомтой багуудын цом, сүүлд 1970 он.
3 - Лигийн цом, сүүлд 2014 он.
4 - Черити/Коммьюнити Шилд, сүүлд 2012 он.

Өнгөрсөн улирал:
АПЛ -д 2-р байр
Аваргуудын лигт 1/8 шигшээ
Английн цомд 4-р тойрог
Лигийн цомд 4-р тойрог
Коммьюнити Шилдэд 2-р байр.

"МанСити" АПЛ-ийн сүүлийн 7 тоглолтдоо хожоод байгаа нь тэдний хувьд 2014 оны 12 дугаар сараас хойш үзүүлж буй шилдэг цуврал нь.

Тэд хамгийн сүүлд 4-р сарын 12-нд "Олд Траффорд"-д "МанЮтд"-тай тоглохдоо оноо авч чадаагүй.

Талбайдаа 2-р сарын эхэнд "Халл Сити"-тэй 1:1-ээр тэнцсэнээс хойш "МанСити" "Этихад"-даа АПЛ-ийн сүүлчийн 7 тоглолтод хожигдоогүй бөгөөд, 6-д нь хаалгаа хуурай манажээ.

"МанСити" өнгөрсөн улиралд талбайдаа 19 тоглосноос 14-т нь хожиж, харин хоёр тоглолтод буюу 8-р сард "Сток Сити"-д, 1-р сард "Арсенал"-д хожигджээ.

"МанСити" 2014 оны 2-р сард "Челси"-д 1:0-ээр хожигдсоноосоо хойш АПЛ-ийн 26 тоглолтын 20-д нь хожиж, 2 хожигджээ.

"МанСити" Даваа гарагт "ВБА"-тай тоглохдоо 693 дамжуулалт хийсэн нь бусад багийн улирлын гарааны тоглолтоос 212-оор илүү үзүүлэлт.

"Хотын Иргэд" 19 удаа "ВБА"-ийн хаалга руу цохьсон бол, зөвхөн "Арсенал" л 22 гэсэн үзүүлэлтээр өмнө нь гишгэжээ.

Серхио Агуэро АПЛ-ийн сүүлийн 8 тоглолтод 9 гоолджээ.

Өнгөрсөн улирлын статистик:

Гараанд хамгийн олон гарсан: Жо Харт 36, Давид Силва, Серхио Агуэро 30.
Хамгийн олон гоолдсон: Серхио Агуэро 26, Давид Силва 12, Яя Туре 10.

Дасгалжуулагч: Мануэл Пеллегрини
Ажиллаж буй хоног: 793
Тоглолт: 109
Хожил: 70
Тэнцээ:15
Хожигдол: 24

МанСитигийн АПЛ-ийн сүүлийн 10 улирлын статистик:
Улирал - Оноо - Байр
2005/06 - 43 - 15
2006/07 - 42 - 14
2007/08 - 55 - 9
2008/09 - 50 - 10
2009/10 - 67 - 5
2010/11 - 71 - 3
2011/12 - 89 - 1
2012/13 - 78 - 2
2013/14 - 86 - 1
2014/15 - 79 - 2

Улирлын өмнөх тоглолтын үр дүн:

18/VII, "Мельбурн", ялалт 1:0
22/VII, "Рома", Мельбурн-д, тэнцээ 2:2, пеналтиар ялалт 5:4
24/VII, "Реал Мадрид", Мельбурн-д, ялагдал 1:4
27/VII, Вьетнамын шигшээ, ялалт 8:1
1/VIII, "Штуттгарт" ялагдал, 2:4

Улирлын өмнөх гоолууд(14):
Стерлинг 3, Ихеаначо 2, Коларов 2(1 пен), Силва 2, Жеко 1, Лопес 1, Насри 1, Позо 1, Яя Туре 1(пен)

Энэ улиралд:
10/VIII, "ВБА", айлын талбайд ялалт 3:0
Гоолууд(3)
Яя Туре 2, Компани 1

Зуны солилцоо наймаа: "МАНСИТИ"
ИРСЭН: Энес Унал ("Бурсаспор", £2 сая), Давид Фаупала ("Ленс", үнэ тодорхойгүй), Рахим Стерлинг ("Ливерпүүл", £44 сая), Фабиан Дельф ("Астон Вилла", £8 сая), Патрик Робертс ("Фулхэм", үнэ тодорхойгүй)
ЯВСАН: Эдин Жеко ("Рома", зээл), Фрэнк Лэмпард ("Нью-Йорк Сити", зээлээс эргэж ирсэн), Скотт Синклер ("Астон Вилла", £2,5 сая), Алваро Негредо ("Валенсия", £19 сая), Жеймс Милнер ("Ливерпүүл", чөлөөт агент), Дедрик Бойата ("Селтик", £1,5 сая), Мика Ричардс ("Астон Вилла", чөлөөт агент), Карим Рекик ("Марсел", £3 сая), Стефан Йоветич ("Интер", зээл), Матия Настасич ("Шальке", үнэ тодорхойгүй), Жон Гуйдетти ("Сельта", чөлөөт агент)

Зуны солилцоо наймаа: "ЧЕЛСИ"
ИРСЭН: Радамел Фалкао ("Монако", зээл), Асмир Бегович ("Сток Сити", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Натан ("Атлетико Параненсе", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Данило Пантич ("Партизан Белград", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй).
ЯВСАН: Петр Чех ("Арсенал", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Дидье Дрогба (гэрээ хийгдсэн, одоо "Монреал Импэкт"-д байгаа), Жош МакИхрэн ("Брентфорд", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Гаэл Какута ("Севилья", хэлцлийн нөхцөл зарлагдаагүй), Жорж Брэди (гэрээ хийгдсэн, одоо "Сандерленд"-д), Кристиан Атсу ("Борнмут", зээл), Люис Бэйкер ("Витесс", зээл), Марио Пашалич ("Монако", зээл), Андреас Кристенсен ("Боруссия Монченгладбах", зээл), Стипе Перица ("Удинезе", зээл), Данило Пантич ("Витесс", зээл), Марко ван Гинкел ("Сток Сити", зээл), Викториен Ангбан ("Сан-Труиденс", зээл), Томаш Калас ("Миддлсбро", зээл), Жордан Хоутон ("Жиллингем", зээл), Патрик Бэмфорд ("Кристал Пэлас", зээл), Кеннет Омеруо ("Касимпаса", зээл), Уоллас ("Карпи", зээл), Иззи Браун ("Витесс", зээл), Натан ("Витесс", зээл), Доминик Соланке ("Витесс", зээл), Улисес Давила ("Викториа Сетубал", зээл), Тодд Кейн ("НЕК" (Неймеген), зээл), Жоао Родригес ("Сент-Труиденс", зээл), Мохамед Салах ("Рома", зээл), Алекс Дейви ("Питерборо", зээл), Кристиан Куэвас ("Сент-Труиденс", зээл), Матей Делач ("Сараево", зээл)

Ерөнхий шүүгч:
Мартин Аткинсон - Челсигийн сүүлийн тоглолтыг 2-р сард Стэмфорд Брижд ЧЕЛСИ 1:1 БЕРНЛИ тоглолтыг шүүсэн.

Бусад:

Тибо Куртуа нэг тоглолтоор торгуулсан.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 2:49 pm

Өнөөдөр Цэнхэрүүдийн Славиш Йоканович(53 тоглолт), Дмитрий Харин(146 тоглолт) нар 47 нас хүрч байна. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!!!

Дашрамд дурдахад Славиш өнгөрсөн 10 сард Уотвортийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдон Чемпионшипийн багийг 2006–07 оны улирлаас хойш буюу 8 жилийн дараа АПЛ-т дахин авчирсан ачтан билээ.

Image

Image

Дмитрий Харин ч Зөвлөлтийн мундаг хаалгач байсан юм гэнэ лээ. Би сайн мэдэхгүй л дээ. Дээр Сато ахтай юм ярьж суухад жинхэнэ ярьж байна лээ, ахын үе байсан, бараг л Дмитрий Харин Челсид ирснээр ах Челсиг дэмжсэн байж магадгүй ээ...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 2:54 pm

2011 онд цэнгэлдэхийн нэрээ ивээн тэтгэгчийнхээ нэрээр нэрлэж сүүлийн 4 жилд АПЛ-т Аварга болон дэд тэргүүнээс өөр байр эзлээгүй хүчтэй өрсөлдөгч Манчестер Ситигийн эсрэг Лондоны Цэнхэрүүд өнөө шөнө 00:00 (Улаанбаатарын цагаар) тэдний Этихад цэнгэлдэхэд Аваргаа хамгаалах улирлын эхний зочлон тоглолтоо хийх гэж байна:

2011/12: Манчестер Сити, Манчестер Юнайтед
2012/13 Манчестер Юнайтед, Манчестер Сити
2013/14 Манчестер Сити, Ливерпүүл
2014/15 Челси, Манчестер Сити

АПЛ-ийн хүрээнд Челси клуб Манчестер Ситигийн талбайд сүүлийн 10 жилд үзүүлсэн амжилт(5W 1D 4L):

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Жонон » Sun Aug 16, 2015 4:18 pm

Танай эмч чинь хэн нэгэн тоглогчтой унтаж хэвтээл байсан бололтой.
http://www.thesun.co.uk/sol/homepage/ne ... -222933350
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Могжоохон » Sun Aug 16, 2015 4:56 pm

Сайхан хүүхэн байх чинь ядаргаатай юм бишүү. Зүгээр эмч ч хийж болохгүй
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby rednasca » Sun Aug 16, 2015 5:00 pm

за наад унтаж хэвтсэн гэдэг ч нэг хэрэг...
хаягдсан залуугийнх нь л яриа юм шив...

харин хувцас солих өрөөнд эмэгтэй эмч байна гэдэг тоглогчдын сэтгэлзүйд нөлөөлж байгаа л даа...
сайн, муу талуудтай л биз...
Жозе иймэрхүү зүйлсийг бодолцохгүй өнгөрөөнө гэж байхгүй биз...
шалтаг олоод л энэ шийдвэрийг гаргалаа гэж ойлгоод байгаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby )(ottaь » Sun Aug 16, 2015 5:23 pm

Соёлоо wrote:АСУУЛТ: Мансити Мануэл Пеллегринитэй гэрээ сунгасныг гайхаж байна уу?

ЖОЗЕ МОУРИНЬО: Үгүй, би яагаад гайхах ёстой гэж. Зарим дасгалжуулагч хөгжөөн дэмжигчид нь сэтгэл дундуур, дэмжихгүй байсан ч 15 жил ажиллаад л байдаг нь бий шүү дээ.

#‎CHELSEAFCSTOREMONGOLIA‬ ‪#‎ERDENEBRAND‬

Манай өвгөнд нэг газраа ингэж удаад байгаад нь их атаархаад байдым болов у. Дандаа л хаа хамаагүй газраас татаж авчраад л ярьхым. Specialist In Failure гээд аймар нэрийг Моу л бодож олсон
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Болжмор » Sun Aug 16, 2015 5:35 pm

Соёлоо ах :eek: :eek: :eek:
Сэдвээ бол галзууруулжийшдээ :-D
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Наагий » Sun Aug 16, 2015 5:43 pm

boldoo moment wrote:
Realist wrote:Eva мөн үү?

арай өөр юм бишүү

Балогийн хүүхдийг гаргасан хүүхэн байх шиг байна ..
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: ЧЕЛСИ 2015/16: IF IT IS NOT BLUE, IT WILL BE...

Postby Соёлоо » Sun Aug 16, 2015 5:48 pm

rednasca wrote:за наад унтаж хэвтсэн гэдэг ч нэг хэрэг...
хаягдсан залуугийнх нь л яриа юм шив...

харин хувцас солих өрөөнд эмэгтэй эмч байна гэдэг тоглогчдын сэтгэлзүйд нөлөөлж байгаа л даа...
сайн, муу талуудтай л биз...
Жозе иймэрхүү зүйлсийг бодолцохгүй өнгөрөөнө гэж байхгүй биз...
шалтаг олоод л энэ шийдвэрийг гаргалаа гэж ойлгоод байгаа...


Заа тэгвэл Моуриньо гоё л шийдсэн байна шдээ. Үнэхээр л сайн, муу талууд гарч ирнэ ээ ирнэ. Эртхэн шийдсэн нь дээр, хийх ажил их байхад. Лиг улам л чанарчаад байдаг. Шинэ жилээр нөгөө топ багууд зоог байр байрандаа байна байгаа даа, хэхэ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests