Озилыг бэртлээс ирснээс хойш багийн тоглолт сэргэж улирлыг гайхалтай үдсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш.
Хэдийгээр Германыг дэлхийн аваргад түрүүлэхэд тусалсан ч олон хүмүүст шүүмжлүүлж байсан найруулагч маань илүү булчинлаг болж гэмтлээс ирснээсээ хойш маш сайн улирлыг өнгөрүүллээ.
Кака, Гари Невилл Арсен Венгер гэх мэт олон хүмүүс түүнийг магтаад авсан.
Месүт, энэ улирлыг хэрхэн дүгнэж байна?
Мэдээж сайн муу зүйл аль аль нь тохиолоо. Улирлын эхэн хэсэгт Дэлхийн аварга шиг удаан үргэлжилдэг тэмцээнийг дуусгаад удалгүй Арсеналд буцаж ирэхэд их хүнд байлаа. Удсанчгүй би гэмтчихсэг. Энэ гэмтэл кареер дахь анхны хамгийн удаан үргэлжилсэн гэмтэл боллоо.Нэг алхам ухарчихсан юм шиг л санагдаж байсан, гэхдээ арай өөр өнцгөөс харвал тэр 3 сарын хугацаа надад сайнаар нөлөөлсөн. Өөрийнхөө эрч хүчийг дахин сэлбэх боломж олгосон хэлж болно. Одоо би бүрэн формондоо орсон, ерөнхийдөө бид өнгөрсөн улиралд хийсэн зүйлсдээ сэтгэл хангалуун байж болно гэж бодож байна.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/may_15/gun__1431338716_ozil_train01.jpg)
Эргэн харахад ач холбогдолтой зуны дараа буцаж анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байв уу?
Маш хүнд байсан. Дэлхийн аварга удаан үргэлжилдэг дээрээс нь Бразил маш хаулуун бүгчим. Үнэхээр чанга байсан. Тоглолтоос тоглолтын хооронд улсыг хөндлөн гулд нисэх хэрэг гарч байлаа, нэмээд тоглолтын дараах амралтууд богино. Энэ бүхэн сүүлдээ биенд илт мэдрэгдэж байсан. Магадгүй миний гэмтэл тэндээс эхэлсэн байх.
Гэмтэлтэй байх үедээ хөлбөмбөгөө их санаж байлаа, одоо эргэн ирсэндээ баяртай байна. Биднийг талбай дээр багаараа илүү боловсорсон байгааг харж болно, улирлыг эргээд дүгнээд, зарим нэгэ амжилттай тоглолтуудыг харах юм бол бид өөрсдөөрөө бахархах бүрэн эрхтэй гэж бодож байна.
Пер, Лукас, та гурвыг буцаж ирэхэд менежер юу гэж хэлэв?
Өмнө нь 1998 оны Францын шигшээ багийнхан гээд менежер маань энэ тал дээр туршлагатай. Бидний бэлтгэл тийм ч их хүнд ачаалалтай бйагаагүй учир нь тэр дэлхийн аварга ямар хүнд байдгийг мэддэг болохоор, биднээр аль болох тохирсон бэлтгэлийг хийлгэхийг хичээж бйасан байх. Эцэст нь чи өөрийнхөө биеийг хэнээс ч илүү мэднэ. Би ч өөрийгөө тоглоход бэлэн болчихсон гэж бодож байлаа гэхдээ яагаад ч юм дотроо нэг л хүч дутуу байгаа нь мэдрэгдэж байсан.
Менежер тоглогчийн хэрхэн ядарсан, сульдсан гэдгийг мэддэг учир нь бид үргэлж талбайн гадна ярилцдаг. Түүнээс үндэслээд тоглогчид бүрт нөхцөл байдалд нь тохирсон бэлтгэл хийлгэхийг хичээдэг. Бэлтгэлийн баг бүрэлдэхүүн ч энэ талаар сайн мэддэг, иймэрхүү асуудалийг яаж шийдвэрлэх арга эвээ аль хэдийнээ олчисхон байдаг.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/aug_14/gun__1407933718_germans.jpg)
Астон Вилла, Галатасрай зэрэг хэдэн багуудын эсрэг сайн тоглосон тоглолтуудын дараа өвдгөндөө гэмтэл авсандаа их бухимдсан уу?
Ерөнхийдөө гэмтэх нь нэг алхам ухарсан мэт сэтгэгэдэл төрүүлдэг. Хэдэн өдөр, долоо хоногийн дараагаас л хөлбөмбөгөө санаад эхэлдэг. Би үргэлж багийнхаа тоглолтыг үзэж багтаа тус болохийг хичээж байсан гэвч эмчилгээ хйилгэх, аль болох хурдан фит болохийн тулд амралт их шаардлагатай гээд багтаа тус болж чадаагүй.
Хамгийн боломжит богино хугацаанд бүрэн формондоо орохийн тулд байж болох бүхнээ хйисэн. Зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулж, хоолны дэглэмээ өөрчилж, нэмэлт хөтөлбөрөөр бэлтгэл хийж бйалаа. Одоо бол бие сайн байна, гэмтлийн үе бол тийм ч сайхан үе байгаагүй. Гэмтсэн үедээ болгоомжтой байх шаардлагайт бйалаа. Би тоглохийг хүсч байсан ч бас хариуцлагатай байх ёстойгоо давхар ухаарч байлаа. Миний зорилго үргэлж илүү хүчирхэг болж буцаж ирэх бйасан, би үүнийгээ ч биелүүлсэн гэж бодож байна.
Багтайгаа буцаж нэгдэхэд ямар байв?
Буцаад бэлтгэл хийж эхлэхэд яг л жаахан хүүхэд болчихсон юм шиг байсан. Багийнхантайгаа тоглох, гүйх, бөмбөг цохих, энэ бүгдийг үнэхээр их санасан байснаа ойлгосон. Буцаж бэлэн болох хэцүү байлаа. Би гэмтэлтэй байх хугацаандаа бөмбөгтэй бэлтгэл ерөөсөө хийгээгүй, гэхдээ аль болох өөрийгөө фит байлгахий тулд чадах бүхнээ л хийж байсан. Буцаж талбайд гараад бөмбөг өшиглөөд явахад их үнэхээр сайхан байсан.
Буцаад багийнхантайгаа хамт бэлтгэл хийх гайхалтай мэдрэмж, тэд ч намайг сайхнаар хүлээж авсан. Намайг харсандаа баяртай байсан нь намайг талбайд гарсан баярт үйл явдалд улам нэмэр болсон гэж хэлж болно. Дараа нь харахад тэр гэмтэл надад тусалсан юм шиг санагддаг учир нь ачаалалтай зуны дараа бие маань буцаж сэргэж эрч хүч авах боломж олдсон. Их хэцүү цаг үе байсан ч эцэст нь талбайд эргэн гарсандаа үнэхээрийн их баяртай байсан. Энэ нь надад нэгэн том туршлага болон үлдлээ.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/may_15/gun__1432901289_training29052015.jpg)
Гэмтэлтэй байх хугацаандаа жимд эрчимтэй бэлтгэл хйисэн. Энэ нь ямар нөлөө үзүүлэв?
Би өөрийгөө илүү чийрэг бакь болсон гэж бодож байна. Том булчинтай, илүү хүчтэй болох гэж жимд явдаггүй. Харин ч эсрэгээрээ, илүү хурдтай, тэсрэлттэй болохийг хичээж байгаа. Энэ нь ч талбай дээр надад тус болж байгааг харж байна, тиймээс үүнийгээ үргэлжлүүлэн хийнэ. Үргэлжлүүлэн нэмэлт бэлтгэлээ хийсээр байх болно, талбай дээрх тоглолтонд эрс нөлөөлж байгааг мэдэрч байна.
Хуучин гэмтлээ сэдрээхгүй байх талаар боломжит бүхий л арга хэмжээг авна. Талбай дээр улам эрүүл, чийрэг болсон мэт санагдаж байгаа. Өмнө нь заримдаа ядарсан, шөрмөс татдаг байсан бол хоолны дэглэмээ өөрчлөөд, нэмэлт бэлтгэлийн хөтөлбөрөөр бэлтгэл хийгээд, их массаж хийлгэж байгаа нь энэ бүхнийг хязгаарлаж байгаа юм шиг л санагдаж байна.
Фитнесийн тал дээр, өмнө нь Германы шигшээд Shad Forstyne-тэй ажиллаж байсан. Энэ улиралд клубт хамт ажиллахад ямах байна?
Түүнтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Би түүнийг олон жилийн өмнөөс Германы шигшээд байхийн мэднэ. Гэхдээ гэмтэлтэй бйах хугацаанд маань багийн бүхий л эмч, фитнес дасгалжуулагч нар тусалж байсан. Тэд бүгд намайг буцаж фит болоход тусалсан болоход, тэдний надад үзүүлсэн дэмжлэгт нь талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй.
Бие махбодьдоо гаргасан өөрчлөлт маань талбай дээр ч өөрчлөлт авчирч байгаа нь харагдаж байлаа. Энэ бүхэн багийн арын алба багийнхний л ач тус. Тэд бүгд л надад тусалдаг. Одоо хамгийн чухал зүйл бол өөрийгөө фит байлгах явдал. Талбай дээр бөмбөг миний хөлд байхад би аз жаргалтай байдаг, одоо үүнийг мэдэрч байгаа нь их сайхан байна.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/apr_15/gun__1429184197_ozil_train3.jpg)
Премьер лигт одоо дасан зохицож байна уу?
Би энд үргэлж л тухтай байсан. Хүнд үеүд байсаан харин одоо бүх зүйл сайхан байна. Баг маань ч амжилттай, багийнхний маань сайхан хандлагаас болж одоо гэртээ байгаа мэт л байдаг болсон. Босс ч надад их тусалдаг. Тэр үргэлж надад итгэж байдаг нь намайг Арсеналд аз жаргалтай байхад их тусалсан гэж хэлж болно.
Олон тоглогчид өөр улсаас ирж Премьер лигт тоглоходоо хоёр дахь улирлаасаа л тоглолтоо гаргаж эхэлдэг. Чиний хувьд бас ийм байсан гэж бодож байна уу?
Англид ирээд хөлбөмбөг үзэхэд ямар хатуу ширүүн болохийг нь мэдэрдэг. Бусад лигүүдэд зарим тоглолтууд их хүнд, зарим тоглолтууд гайгүй хөнгөхөн байдаг. Энд улирал маш урт, олон тоглолттой. Долоо хоногийн дундуур тоглоно, дээрээс нь өвлийн амралт гэж байхгүй. Хөлбөмбөгчний хувьд, энэ нь дасан зохицохоос өөр аргагүй зүйл.
Эхний улиралд, өвлийн амралт байхгүйгээс болж, их ядарч байгаагаа мэдэрч байсан. Эхний улирлын дараа дэлхийн аваргад орсон. Гайхалтай мөч байсан. Үүний дараа буцаж ирэхэд, фитнес дасгалжуулагч хэдий би фит юм шиг мэдэрч байгаа ч сэргэг байдал дутаж байгааг хэлж бйалаа. Би үргэлжлүүлэн багтаа туслахийг хүссэн, үүнээсч бол гэмтэл авчихсан. Энэ үнэхээр хүнд үе байсан. Олон тоглолт өнжинө гэдэг тийм сайхан зүйл биш гэхдээ энэ тоглогч бүрийн л туулж өнгөрөөх туршлагийн нэг.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/apr_15/gun__1429964845_Ozil-training-25-4.jpg)
Улирлын онцлох мөч?
Хэд хэдэн ч мөчүүд бий. Мэдээж гэмтлээс буцаж ирэхэд хөгжөөн дэмжигчид дэмжиж байсан. Багаараа гайхалтай тоглолт үзүүлсэн тоглолтууд байна, тэр бүхэнд өөрйин хувьд нэмрээ оруулж байсан нь их сайхан. Гэхдээ багаараа амжилттай байж түүнийгээ үргэлжлүүлнэ гэдэг хамгийн чухал
Ливерпүүлийн эсрэг чөлөөт цохилтоос гоол оруулсан. Их өрсөлдөөнтэй байхад, хэн нь цохихийг яаж шийдсэн бэ?
Би зүүн хөлтэй болохоор, баруун талаас цохих цохилтуудыг цохих боломж ихтэй. Нөгөө талаас, Казорла, Санчез хоёр дундаа тохирцгоодог. Ливерпүүлийн эсрэг оруулсан гоол маань гоё гоол байсан, гоолу оруулсандаа их баярласан. Тэр өдрийг улам гоё болгсон зүйл нь бидний тэр өдөр гаргасан тоглолт байсан. Ливерпүүлийн эсрэг нэгэн гайхалтай хөлбөмбөг үзүүүлсэн, тэдэнд биднийг хожих ямар ч бололцоо олгоогүй. Бидний хувьд тэр бол гайхалтай тоглолт байсан.
Тэр гоолын баяраа тэмдэглэхдээ ч тэр, бусад өөр гоолын баяраа гараараа М үсэг үүсгэж байгаа харагдсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
Энэ манай нагац дүүд зориулагдсан юм. Түүний нэрийг Мира гэдэг, би гоол хийхдээ, гоолоо түүнд зориулдаг. Одоо үүнийг ойлгоход хэт жаахан байналдаа. гэхдээ Мира Лондонд хэд хэдэн удаа ирж миний тоглолтыг үзэж, энэ гоолын баяраа хийхийг ч хараад амжсан шүү. Мира эгдүүтэй түүнтэй цагийг өнгөрөөх дуртай. Одоо яг ид ойр тойронд нь байхад зугаатай байдаг насан дээрээ байгаа. Түүнд Арсеналын, болон Германы шигшээгийн өөрийнх нь нэртэй өмсгөлүүд бйадаг.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/apr_15/gun__1428419772_ozil.jpg)
Хөлбөмбөгтөө эргээд орцгооё, Сүүлийн тоглолтуудад Алексис та хоёрын ойлголцол их сайжирсан байгаа нь ажиглагдсан. Та хоёр талбай дээр ямар хэлээр харилцдаг вэ?
Үнэнийг хэлэхэд, талбай дээр байхад заавал төрөлх хэлийг нь мэдээд байх шаардлага байхгүй. Ерөнхйидөө, бүгд өөрйинхөө юу хийх яах ёстойг мэдэж байдаг. Зарим нэг "пасс", "аливээ" ч юмуу хүн бүр мэддэг үгнүүд бол хэрэглэдэг. Энэ багт Алексис байгаа нь их сайхан хэрэг. Тэр олон ч гоол оруулж гайхалтай улирлыг үдлээ.
ФА цомд Алексисд дамжуулсан эхний гоолын дамжуулалтынхаа талаар ярьвал....
Тэр бол инстинктээрээ л хийсэн үйлдэл. Тэр гоолын дараа Инстаграм дээр нэг фэний хйисэн Алексис бид хоёрын дунд график сумаар зурж тайлбарлсан зураг явж байсан. Тэр зураг их инээдтэй. Би бөмбөг авахдаа, аль хэдийнээ дараа нь хийх үйлдлээ бодчихсон байдаг
Би үргэлж хэрвээ тодорхой нэгэн тоглогч тодорхой нэгэн хэсэгрүү очвол юу болох вэ гэдэг талаар боддог. Энэ нь өөр хэн нэгэнд талбай гаргаж өгч байна уу? гэх мэтчилэн. Рийдингийн эсрэг Алексист дамжуулсан дамжуулалтуудад бол ихэвчилэн инстинкт л шаарддаг.
Би ч миний дамжуулсан бөмбөг Алексисыг олж очсонд баярлсан, түүнйиг гайхалтай төгсгөл хийсэн гэж бодож байна. Тэр их чухал гоол байсан, Алексисын хамгаалатын арын гүйлт бүх зүйлийг амар болгоод өгсөн. Миний хйисэн зүйл бол гүйлтийг нь тодорхойлоод, зайг хараад, түүнийг олох.
![Image](http://www.arsenal.com/assets/_files/images/may_15/gun__1431343997_alexis.jpg)
Автобус хүлээж суух зуураа хоёр ч юм орчуулчихлаа. Дахиж ер нь өөр юм нэг их оруулж амжихгүй байх.
Энэ жил амжилт гаргах бүх зүйл л бүрдээд байна.