Касияа манай Леод өнгөрсөн жил лав 4 гоол алдсан бх шүү
Угийн тулчихсан бүрэлдэхүүнтэй, ер нь сайн дас-н сонголт л гол ялгаа үүсгэх зүйл нь байсан, Рафаг сонгосон яадаг юм бол доо. Сүүлийн жилийн амжилтыг нь харвал муу сонголт ч Рафа бас яг ийм дэндүү хангалуун бүрэлдэхүүнтэй байж үзээгүй байх, тэгэхээр юмыг яаж мэдэхэв.
Хамгаалалт асуудалгүй, хамгийн эвгүй гэгддэг байсан РБ дээрээ зах зээл дээрх хамгийн эрэлттэй тоглогч Данилог авчихсан, мөн Карвахаль ч маш мундаг формтой, сар сараар л сайжраад байгаа. Дундын шугам бол ямар ч өрсөлдөгчгүй дэлхийн номер 1 байх шүү, яагаад тэгж магтагддаггүйг ерөөсөө ойлгодоггүй юм. Ер нь өнгөрсөн жил хагасууд маш их ачаа үүрсэн санагддаг.
Урдаа ч ялгаагүй төгс шахуу, ВВС. Гэхдээ одооноос Рон, Бэйл хоёр хамгаалалтанд маш идэвхтэй туслаад, найруулгад оролцоод хэрэгтэй үед арагшаа татдаг болчихгүй л бол энэ гурвал задрах шаардлагатай гэж хардаг. Рон шиг 50-60 гоол хийгээд, багийн симбол болчихсон хүнээ явуулна гэж байхгүй. Бэйл ч гэсэн өөрөө л явъя гэхгүй бол явуулахгүй. Ингэхээр Бенз л явах юм шиг. Ер нь хэн хэндээ ч ашигтай байж болох юм. Бэйл алслагдчихсан зэлүүд байрлалд шоовдор хүүхэд шиг байх шаардлагагүй болно. АВБ-ийн дор 10 номер, жигүүр гэж хослуулаад гоё тоглодог байснаа сэргээх боломжтой. Хамес ч заавал хэт гүнээс тоглоод байлгүй жаахан урагшлах боломжтой болоод, яг өөрийнх нь чадал бүрэн гарах байрлалдаа очно.
Рон ахыг ч заавал тат гэхгүйгээр, гоолын тоог нь огцом буулгахгүйгээр, эгонд нь халдахгүйгээр тоглуулах боломж бүрдэнэ. Шилдэг тоглогчоо сэтгэл хангалуун байлгах шаардлагатай шүү дээ.
Бэйл Мадридад ирснээсээ хойш техник гэхээсээ хурд хүчний тал руугаа хөгжөөд ВВС гурвал хэтэрхий нэгэн төрлийн болчихсон. Ингэхээр хагас хамгаалагчдаасаа хэт хараат болдог аюултай. Энэ гурвалаас хэн нь ч довтолгооны найруулга хийх боломжгүй учраас задлаад Хамесийг урагшлуулаад 10 номер хавьцаа тоглуулбал илүү тэнцвэртэй, уян хатан болоод дотоод нөөцөө бүрэн ашиглаж чадах байх.
Бенз мундаг л даа (жишээ нь АПЛ-д гэхэд түүнээс илүү довтлогч ганц л байна), гэхдээ тэр явснаар Рон-ыг хүссэнээр нь тоглуулж, Бэйл, Хамесийн тоглолт ч хамаагүй сайн гарна.
Бэртэл гэмтлийн асуудал эдр л гэхгүй бол чимээгүй байж байгаад л Каримийг явуулчих юм шиг санагдаад байгаа. Тэгээд магадгүй цэвэр ДМ авч болох юм.