by ЦАГААН » Tue Jun 23, 2015 8:57 am
Нэг ийм ийм санаа бадрах юм ...
Тэгш ойгоор цол илүү олгодог нь уламжлал юмаа.
30, 40, 45, 50, 55, 60 ... жилийн ойн наадмуудын оноо дансыг харна биз.
Бид бас хөгжиж байгаа гээд уламжлалаа гээж болохгүй ээ ...
Уламжлалыг албан ёсны болгох гээд БХ мунгинаад ... 1024 ийг барилдуулаад, баларлаа ...
Өсөхөө түрүүлээгүй, Азаа үзүүрлэчихсэн болохоор бүүр том сүйрэл гэж харагдаад байгаа байж ч болох ...
Нөгөө талд Мөнгөнбаатар, Алтанхуяг мэтийн нөхдүүдэд 5 жилдээ ганц олимпын найдвар төрүүлэх сэдэл
12-нд тэдгээрийг уйлаад буцаж байх үед хальт төрнөө. Гэвч 1024-өөр зохицуулдаг зүйл бас л биш гэдэг нь харагдсан.
Тэгэхээр яах юм гэхээр тэгш ойн жил цагаан сараар 512 барилдуулаад улсын наадмын адил цол бас олгоё.
Тэгэхээр азны аварга төрөхгүй ээ. Цагаан сар, улс 2-оор ташраар нь түрүүлчхихсэн нөхрийг одоо сайн л аварга гэнэ ш дээ.
Найрнаа, найраад жирийн наадамд шиг 2 удаа найралт болоод яахавдээ нөхдүүд начин болно.
Лав л үнийн өрсөлдөөн болоод 2011 он шиг Сумъяа энэ тэрүүд төрөхгүй байх талтай.
Лав л ганц үзүүрлээд арслан болчихгүй, дахин Азаа арслан гэж төрөхгүй. 2 үзүүрлэвэл гардийн магнай л болох нь байна ш дээ.
8-д үлдээд заан энэ тэр болохгүй, 2 удаагийн наадамд чансаатайхан нөхдүүд 7 7 давж заан болцгооно гэх мэт ...
яахав тэгш ойн жил хөнгөлөлт байх ёстой л гэсэн санааг яаж мэргэн хэрэгжүүлэх вэ? л гэж бодоод зүдрээд байгаа хэрэг шүү
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...