Цоомоо wrote:Бөхчүүд дотор үзсэн өнгөрсөн жил.
Гоё л юм байна лээ.
Увсын Алтансүх начин чинь оноолт хийгээд суугаад байдгийн байна лээ лав.
Би хэнтэй таарч байна гээд нөгөөдүүл нь асуугаад л.
Нэг бөхчүүдийн ам, оноолтын дагуу гаргадаг ах байгаан, доор ирээд л хашхирдаг.
Ёстой бүгдийг нь загнаж байгаамаа, нутгаар нь дуудаад л, гараарай, яасан удаан хүлээлгэдийн гээд.
Ажлаа сайхан хийдэг ах байна лээ.
Хангайгийн ээж нь бил үү, цуг ирчихсэн байсан. Даанч 4-өө давж чадаагүй.
Пүрэвсайхан бас нэлээн олуулаа харагдсан.
Рагчаа гарьд нтр өөрийнхөө копиг дагуулчихсан, нөгөөх нь цүнхийг нь бариад л.
Сүхбат аварга нээрээ 3-ын даваанд элэг бүсээ тайлчихаад бөхчүүдийн суудал руу ирж явахдаа холбооны хүн лүү байх дайрч гүйж мүйгээд л байсан.
Төв аймгийн хэдэн арслангууд нь барьж авч зогсоож байсан.
Эхнэр нь урд тайзыг загварын тайз л гэж төсөөлөөд байх шиг байсан, хэдэн ч удаа нааш цаашаа гунхаж алхдгийн бөөн бөхчүүдийн урдуур хэхэ.
Ер нь тэнд үзэх гоё л юм байна лээ.
Даанч ороход хэцүү.
Дунд нь суугаад үзэх гоё. Би Бүрэнтөгсийг түрүүлдэг жил бараг хажууд нь суугаад үзэж байсан. Ээж нь гээд настай бүдүүн, намхан авгай 7 давсаных нь дараа цай бариад ирээд үнсэж харагдсан.
Хажууд нь У.Н Батсуурь суучихсан зөвлөөд л байсан. Гэхдээ хэн ч баяр хүргээгүй ш дэ, 5, 6, 7, 8 давахад нь. Ээж нь ирж л нэг үнссэн.
Яг ардхан талд Пүрэвсайхан суусан байсан. Бас л гоё гартайн байна лэ. Үнэхээр том сарвуу.
Гоё гоё зүйлс их сонсдог юм байна лэ. хэн, хэн амаа сольсон, хэн нь хэнийг хэвтүүлсэн, дотор сууж байгаа бөхчүүд бол за одоо бараг тэр түрүүлчихлээ дэ гээд багцаалддаг юм байна лэ.