LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby meesh » Fri May 29, 2015 12:03 pm

Өнгөрсөн улиралаас суралцах 10 зүйл

Image

10. Суарэз орлуулашгүй.

Өнгөрсөн улирал 31 гоол хийсэн түүнийг Балотелли, Ламбэрт, Борини нараар орлуулах гэсэн боловч биелэгдсэнгүй. Ядаж нийлээд 10 гоол ч хийсэнгүй. Суарэз бол зөвхөн гоол машин биш түүний тэмцэл, ажиллах ачаалал даах, чадвар зэрэг нь гайхалтай байж хэдий тэр олон торгуулсан ч гэсэн.

9. Минольегийн тэмцэл

Өнгөрсөн улирал руу эргэн харж манай гол тоглогчид хэрхэн өөрчлөгдөж байсныг дүгнэхэд хэцүү байна. 12 сар луу харахад наймааны цонхоор шинэ хаалгач авахад ойрхон байлаа. Гэвч Симоныг хэдэн тоглолт суулгаж Брад Жонесыг гаргасан нь түүнд кареераа эргэн харахад чухал нөлөө үзүүллээ сүүлийн 6 сард АПЛ-д 14 удаа хаалгаа хуурай манасантай нь ганцхан Ситигийн Харт л тэнцэж байна.

Image

8. Шилэн Старриж

Луйсыг явахад топ 4-н өрсөлдөөнд хүн болгон санаа зовж байлаа гэвч бидэнд Старриж байгаа хэмээн тайвширсан билээ. Гэвч тэрбээр зөвхөн 7 тоглолтонд гараанд гарсан нь урмыг хугалсан. Гуяны арын шөрмөс, цавь гээд олон дараалсан гэмтэл түүнийг хэцүү байдалд орууллаа. Бид бүхэн түүнийг шилэн гэдгийг тооцох ёстой болж.

7. Коутиньогийн дундрашгүй потенциал

Ливэрпүүлийн оны шилдэг, Тоглогчидийн улирлын шилдэг, улирлын шилдэг гоол, дээр нь PFA-н улирлын шилдэг 11-т болон Копа Америкад орох Бразилын шигшээд багтжээ. Хувь тоглогчийнхоо хувиар төгс улиралыг үдсэн байна. Хагас хамгаалалтын шугамд гайхалтай байсан нь 8 гоол 8 оновчтой дамжуулалтаар харагдаж байна, статистик хэзээ ч худлаа ярьдаггүй. Тэр дөнгөж 22 настай бөгөөд энэ потенциалаар дор хаяж 4-5 жил тоглох нөөц байна.

Image

6. Соутхэмптон бүх бурууг хүлээхгүй

Үүнийг хэлэх нь шударга бид бүхэн эрсдэл гарган нэг багаас зэрэг 3 тоглогч авснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээр тоглогчид хэр байсан бэ? Улирлын турш. Ямар ч байсан хүлээлтийн хаана нь ч хүрээгүй шүү дээ. Лаллана гэмтэлд ороогдсон (улирлын төгсгөлд хальт сайн байсныг дурдах хэрэгтэй), Ламбэрт манай системд таараагүй, хангалттай олон минут олдоогүй, Ловрэн улирлын турш муу эхлэлээ засахыг хичээсэээр дууссан гэхдээ тэр 20 саяын үнэтэй хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бид эрсдэлээ тооцох ёстой байсан.

5. Залуу тоглогчид зөвхөн тоглохгүй

Энэ зун нас явсан олон хамгаалагчид явна. Коло шинэ гэрээ зурсан бол Жэррард, Глен Жонсон, Брад Жонес нар явах нь тодорхой болсон. Тэдний оронзайг нөхөх Жан, Коу, Морено, Айбэ байгаа хэдий ч туршлагыг шууд залуучуудаар солих нь хэцүү.

Image

4. Бид Ливэрпүүлд хамгийн сайн тохирох хувилбарыг одоо ч мэдэхгүй байна.

Энэ улирал ч формэйшнийг таамаглаж болохуйц байна, улиг болсон зүйл боллоо. Хэрэв бидэнд цэвэр довтлогч байхгүй бол дундын шугамдаа найдахаас өөр аргагүй. 3-4-3 нь энэ улирлын эхэн үед дахин ашиглагдах боловуу. Стерлинг болон Коуг хуурамч 9 дугаар дээр тоглуулсан нь тийм ч үр дүнтэй байгаагүй ахиад өөр төлөвлөгөө байгаа эсэхийг олж харахгүй л байна. Хэрэв буцаад 4-3-3 руу шилжвэл нөгөө л хэвэндээ орно гэсэн үг.

3. Аваргуудын лигийн тоглолтууд лигийн формонд хүчтэй нөлөөлдөг.

Бид ахин СЛ-д тоглох эрхээ алдаж болохгүй. Өнгөрсөн улирлын сүүлийн 2 тоглолтыг харах юм бол залуусын амралт ихдэж форм алдагдсан харагдана. Хэрэв хавар 5 сар өнгөртөл нэмэлт тэмцээнд тогловол энэ асуудал үүсэхгүй нь тодорхой.

2. Урам хугаласан Стэрлинг

2013-2014 оны улирлыг харах юм бол Стэрлинг Луйс Даниэль хоёртой үнэхээр хөлөө олоцгоож байсан, олон хүн түүнийг Коугаас илүү нөлөө үзүүлнэ хэмээн найдсан билээ. Улирлын эхэнд тэр найдварыг дааж чадаж байлаа. Харин сүүлийн саруудад үнэхээр тааруу байлаа. Гэрээний асуудал ч олон сар түүнийг тойрон эргүүлдсэн бөгөөд ихэнх мэдээ нь Ливэрпүүлд ашиггүй харагдаж байна.

1. Энэ зун хамгийн чухал
Бэнтэкэ, Ингс, Аустин өөр хэн ч бай ямар ч байсан Рожерс наймаа хийх нь мэдээж. Мөн Жэррард, Жонсон, Жонэсийг орлуулах хүмүүсийг ч авах нь чухал. Бидэнд 8 шинэ тоглогч хэрэгтэй байна, үгүй бол ядаж л 5.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Jaal_huu » Fri May 29, 2015 2:42 pm

Image

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Gz_24 » Fri May 29, 2015 3:46 pm

heysel 30th anniversary

Image


1985 оны 5-р сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзель стадионд Ливэрпүль - Ювентус Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтонд таарчээ. Ливэрпүлиэс 60000 гаран хөгжөөн дэмжигч ирсэний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн хөгжөөн дэмжигчдийг номхтгож чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт фанатууд Италийн балиашгууд руу арслан барс мэт дайрахад бэлэн харагдана. Азаар тэднийг торон хана тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн хөгжөөн дэмжигчдийг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар Английн танхай фанатууд галзуурсан мэт Италчууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан Италчууд аврал хайн нөгөө зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм.


Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торуулийн цохилтоор хожлын ганц гоолыг оруулсан. Агуу Франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхэн Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг хэмээн үзэцгээжээ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг.


Ливерпулийн зарим хөгжөөн дэмжигчид Италчууд өөрсдөө л бидэн рүү хараал чулуу шидээд байсан шүү дээ гэж дараа нь өөрсдийгөө өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн хөгжөөн дэмжигчдийг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол 5 жилийн турш Европын цомын 3 тэмцээнд Английн ямар ч багийг оруулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн Ливэрпүльд шийтгэлийн хугацааг 7 жилээр тогтоосон юм.

Харин Эйзель стадионыг бүрмөсөн нурааж буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клүбүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болсон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга.


Эйзельд болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн Ливерпулийн хөгжөөн дэмжигч Жеральд Маккинли ийн дурсжээ. Тэр хүчирхийлэл эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд ийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй. Эйзельд болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг гэжээ.


Ник Хорнби Fever Pitch номондоо Эйзель-н талаар ингэж бичжээ. 1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд Миллоул-н хөгжөөн дэмжигчид танхайрч цагдаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хадагтай Маргарет Тэтчер хөгжөөн дэмжигчийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь Челси - Сандерланд-н тоглолтын үеэр танхай хөгжөөн дэмжигчид талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоер явдал ердөө хэдхэн долоо хоногийн зайтай л болсон. Зөвхөн энэ хоероор ч тогтохгүй. Энэ бүхэн Эйзель-н аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн.


Хамгийн хачирхалтай нь хүмүүсийн үхлийг зугтаалт гэж дүгнэсэн явдал. Фанатууд өрсөлдөгчдөө айдас төрүүлж тэднийг айж зугтаахыг харан доромжлон шоолох л гэсэн бодол тээж явдаг. Гэтэл нийгмийн дунджаас дээгүүр давхрагын Италчууд энэ байдлыг нь сайтар ойлгоогүй. Яаж ч ойлгох билээ дээ. Тэд урьд нь Английн стадионд болдог явдлуудыг хараагүй байсан юм чинь. Тэд английн танхай фанатуудыг хараад хурдхан холхон зугтаахын тулд хэсгийнхээ хамгийн зах руу хамаг хүчээ шавхан гүйлдсэн. Торон хана нурж балиашгууд ямар аймшигтай байдалд байгааг зурагтаар үзүүлж байлаа. Павароттитой төстэй бүдүүн сахалтай эр тэндээс зайлах гэж гараа сунган тусламж гуйж байхыг зурагтаар их тод харуулсан. Гэвч хэн ч туслахаар очоогүй . Түүнийг огт мартаж чаддагүй юм. Тэр оны 12-р сард Арсеналын балиашгууд Ливерпулийн хөгжөөн дэмжигчид рүү Алуурчид Алуурчид гэж хашгиралдаж байсан. Гэхдээ миний бодлоор Английн аль ч багийн фанатууд тийм нөхцөл байдалд адилхан л байх байсан болов уу . Цагдаа нар маш муу ажилласан. Тэд танхай фанатуудыг хараад өөрсдөө алмайрчихсан байх хэмээн бичжээ.

Ливэрпүль болон Ювентус клуб нь 5 сарын 29нд амь үрэгдсэн иргэдийг эргэн дурсаж хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлдэг байна.



http://liverpoolfc.mn/heysel.aspx
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Baysuk'RM » Fri May 29, 2015 4:06 pm

Бэнтэкэ, Аустин г.м нөгөө л ярьдаг түвшний наймаагаа ярьсаар байхымаа. Довтолгоонд Джеко байвал илүү санагдхын, туршлагатай, ПЛ-д дасчихсан, гоолтой ...
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Цогоо » Sat May 30, 2015 10:38 pm

Ливерпүүлийнхэн Соутхамптоны Натаниел Клайнд 10 саяын санал хүргүүлээд татгалзсан хариу сонслоо гэв үү?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Wed Jun 03, 2015 11:06 am

БР тайлангаа тавьж хуралдаж дууссаны дараа суудалдаа үлдэхээр болжээ. Сайхан мэдээ.

Миний хувьд бол үлдээх нь хамгийн зөв шийдвэр. БР ирээд хэдийнээ 3 жил болсон. Өөрийн гэсэн баг нь ерөнхийдөө бүрдэж бойжиж байна. Сайн наймаа хийж чадвал босоод ирэх нь цаг хугацааны л асуудал. Мөнгөтэй баян бол хамаагүй халаад хүссэн хүнийг нь олж ирэээд мөнгөө цацаад л хүчээр босоод ирж болох. Манай клубын хувьд нөхцөл байдал хамаагүй өөр. Эзэд тйим санаан зоргоор мөнгө пал хийтэл гаргаад ирэхгүй. Дээрээс ЧЛ эрхгүй. Том тамирчид класс одууд ирнэ гэдэг сэрүүн зүүдээ мартах хэрэгтэй. Суарезын наймаа шиг тэсрэхээ хүлээж байгаа сайн тамирчин олж ирж тэсрэлт хийлгэх тйим л маягаар дээшээ гараад ирж болох.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Dj Tuvshin » Wed Jun 03, 2015 11:32 am

Spectre wrote:Суарезын наймаа шиг тэсрэхээ хүлээж байгаа сайн тамирчин олж ирж тэсрэлт хийлгэх тйим л маягаар дээшээ гараад ирж болох.

Тэгээл том багт зарж мөнгө хийгээд,тэр мөнгөөрөө баахан дундчууд аваал тэ? :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Wed Jun 03, 2015 2:11 pm

Dj Tuvshin wrote:
Spectre wrote:Суарезын наймаа шиг тэсрэхээ хүлээж байгаа сайн тамирчин олж ирж тэсрэлт хийлгэх тйим л маягаар дээшээ гараад ирж болох.

Тэгээл том багт зарж мөнгө хийгээд,тэр мөнгөөрөө баахан дундчууд аваал тэ? :ногоон:

Зүгээрээ нэг өндийсөн байхад учиртай. Өнгөрсөн улирал БР-н хувьд том сургууль болсон. Зарсан хүнээ яаж орлуулах орон зайг нөхөх талаар том сануулга авсан байх гэж харж байгаа.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Gz_24 » Wed Jun 03, 2015 5:48 pm

Happy birthday, Liverpool FC!
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jun 04, 2015 11:29 am

Spectre wrote:БР тайлангаа тавьж хуралдаж дууссаны дараа суудалдаа үлдэхээр болжээ. Сайхан мэдээ.

Миний хувьд бол үлдээх нь хамгийн зөв шийдвэр. БР ирээд хэдийнээ 3 жил болсон. Өөрийн гэсэн баг нь ерөнхийдөө бүрдэж бойжиж байна. Сайн наймаа хийж чадвал босоод ирэх нь цаг хугацааны л асуудал. Мөнгөтэй баян бол хамаагүй халаад хүссэн хүнийг нь олж ирэээд мөнгөө цацаад л хүчээр босоод ирж болох. Манай клубын хувьд нөхцөл байдал хамаагүй өөр. Эзэд тйим санаан зоргоор мөнгө пал хийтэл гаргаад ирэхгүй. Дээрээс ЧЛ эрхгүй. Том тамирчид класс одууд ирнэ гэдэг сэрүүн зүүдээ мартах хэрэгтэй. Суарезын наймаа шиг тэсрэхээ хүлээж байгаа сайн тамирчин олж ирж тэсрэлт хийлгэх тйим л маягаар дээшээ гараад ирж болох.


"сайн наймаа хийж чадвал" гэдэг чинь л хамгийн хэцүү нь шд хэхэ... танай багт БР жулдаж байна гэж л ойлгогдоод байна... ер нь бол энэ жил нөхөр дахиад нэг фэйл цонх өнгөрөөхөд танайх утгаараа дундаж баг болоход ойрхон байна гэж л харагдаад байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Chin-T-Mac » Thu Jun 04, 2015 3:44 pm

наймаан дээр үнэхээр муу юм, класс хүн таниж авч чадахгүй байна гэдэг бас өөрөө классын талаар ойлголт муутайгийн шинждээ... тэгээд залуу менежер мундаг болно л гэж найдаж байнашд...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8331
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Барнаба » Thu Jun 04, 2015 3:50 pm

Милнэр-г авч байгаамуудаа. Их л яриа гараад байгаам байна. Милнэр бол харин сүүлийн үед авсан Британи наймаануудаас хамгийн сайн нь болох байх шүү. Милнэр Англи гэхэд физикал их сайтай, хөдөлмөрч, шургуу, дайчин, дээр нь дутуу үнэлэгддэг тоглогч гэж хардаг Англичууд дундаа бол. Милнэр, Жан 2 дунд гарчихна гээд тооцвол дундаа хөөрхөн динамик тоглолттой болох байхаа. Дээр нь Лукас, Хэндэрсон гээд хамгаалалт, довтолгоо аль алинд дэмжлэгтэй хагасуудтай болох нь. Дараа жил топ4-төө чичрээд үзэхэд болохгүй юм байхгүй дээ, гол нь одоо нэг найдвартай довтлогч л хэрэгтэй байна, Старриж-г зарчихаад өөр нэг тэсрэхээ хүлээж байгаа нөхөр олоод ирдэггүйм байх даа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mn_rocisky » Thu Jun 04, 2015 4:44 pm

Эмчийн үзлэгээр орж байна гэнэ шдээ. Зөв хүнээ авчлаа шүү

http://www.liverpoolfc.com/news/latest- ... ign-milner
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby El Payaso » Thu Jun 04, 2015 4:50 pm

Милнер сайн л даа... жаахан хөгширч яваа л байх... гэхдээ нэг хоёр улиралдаа гайгүй үзэх биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Тэгшээ » Thu Jun 04, 2015 5:20 pm

2 жил бол давгүй тоглчих бх
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Villa_Bayaraa » Fri Jun 05, 2015 9:38 am

Нөхөр гол нь багаасаа холын зайн кросс гүйлтээр хичээллэдэг байсан, багадаа Лийдсийнхээ аварга нь болж байсан гэдэг байх шүү... тэр утгаараа ядарна гэж байхгүй 90 минутын туршид тасралтгүй гүйдэг гар... дээрээс нь бүх талын чадвартай, олон байрлалд тоглох боломжтой... сайн л наймаа хийж... нас энэ жил 30 хүрч байгаа билүү? ирэх жил 30 хүрэх билүү?... БР-н тактикт нийцэж чадвал бусдаараа бол ямар ч асуудалгүй хүн нэгийг дарлаа даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby zigo » Fri Jun 05, 2015 10:37 am

tanaih avahgui
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby ХАЛИУН » Fri Jun 05, 2015 3:11 pm

нөгөө Стерлинг чинь МАНЮ-д очмоор байна гэсэн гэнэ үү. Ингэж насны юм хийж яадаг байнаа. Харууд ингээд элийрээд байдгий шт.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby El Payaso » Fri Jun 05, 2015 3:39 pm

Зайлуул их л гомджээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby amka13 » Fri Jun 05, 2015 3:50 pm

icixdee xyn alna geech n bolj dee...

ps: xaliun-d aris ungunii asuudal bn uu?
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby angdrema » Fri Jun 05, 2015 11:02 pm

Гүй ээ одоо яалтай ч билээ хажуу хавиргаа хараад залуу хүн л юм чинь боддог байлгүй дээ ...
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby meesh » Mon Jun 08, 2015 11:47 am

Бобоз :
Стерлингийн тухайд бол муу зөвлөгч хүүхдийг хэрхэн эвддэгийг харуулсан маш харамсалтай л хэрэг болоод байна даа. Маш их потенциалтай хүүхэд. Гэхдээ одоогоор бол зүгээр хурдан гүйдэг, биеийн хашилт сайн хийхээс бусдаар бол тийм онцгойрсон юм юу ч байхгүй байгаа. Өдийд л тэр бүхэн дээрээ ажиллаад сайжирж байх ёстой байтал тэр нэг хэвлэлд юм ярисанаасаа хойш нэг ч олигтой тоглолт үзүүлсэнгүй. Овен, Фовлер нар шиг оны шилдэг залуу тоглогчид болоод л 20тойдоо 50 гаруй гоол оруулчихсан байсан бол хэвлэлд би Суарез шиг цом авдаг багт тогломоор байна гэж хуцаж болно л доо. Гэхдээ би энэ үгүүдийг нь агент нь аманд зоож өгсөн гэж бодоод байгаа. Ливерпүүл энэ байтугай л хүмүүсийг зарж л байсан. Стерлингийг зарлаа гэхэд үнэндээ бидэнд аймар алдаад байх зүйл алга гэж л бодож байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Брон » Mon Jun 08, 2015 1:38 pm

Авна гэж байвал харин ч Манюд өгөөд тэднийхийг давхар шатаах хэрэгтэй ккк
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby ХАЛИУН » Mon Jun 08, 2015 2:41 pm

amka13 wrote:icixdee xyn alna geech n bolj dee...

ps: xaliun-d aris ungunii asuudal bn uu?


байхгүй ээ. хар шүтээн байна уу байна. зүгээр л заримдаа ялангуяа спортын ертөнцөд харууд хааяа их том том эргүүтэх юм
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Monteyne » Mon Jun 08, 2015 2:56 pm

Брон wrote:Авна гэж байвал харин ч Манюд өгөөд тэднийхийг давхар шатаах хэрэгтэй ккк


жижиг мөнгөнд шатахгүйшд, гэрийнх нь нэг хүүг аваад гэрт нь очихдоо гаргаад эсрэг зүгт гүйлгэж баясаж байхад бол болноо болно,
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 1 guest
cron