LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Doyo » Mon May 25, 2015 12:00 am

За хөлбөмбөг сонирхдог болсон цагаас минь ганц шүтээн минь байсан ахлагчынхаа сүүлийн тоглолт сүүлийн гоолыг үзлээ.
Дасгалжуулагч болж эргэж ирээд хийгээгүй үлдээсэн бүхнээ хийж дуусгахыг харах байхаа :sad:: :sad::
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby TGNT » Mon May 25, 2015 12:11 am

Yag yu boloo ve? :aain:
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1887
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Dj Tuvshin » Mon May 25, 2015 12:13 am

ТҮС ТАС wrote:Yag yu boloo ve? :aain:

Аа.Домог чинь гоолдоод сайхан үдэлт болжээ... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Цогоо » Mon May 25, 2015 12:22 am

Doyo wrote:За хөлбөмбөг сонирхдог болсон цагаас минь ганц шүтээн минь байсан ахлагчынхаа сүүлийн тоглолт сүүлийн гоолыг үзлээ.
Дасгалжуулагч болж эргэж ирээд хийгээгүй үлдээсэн бүхнээ хийж дуусгахыг харах байхаа :sad:: :sad::
Яг сүүлчийн гоол бол биш шүү дээ. Английн премьер лигт Ливерпүүлийн төлөө хийж байгаа сүүлийнх гэхээс өөр ямар багийн төлөө хичнээн ч гоол хийгээ билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby A-Nightmare » Mon May 25, 2015 4:10 am

Bas l araichdee yumaa. dasgaljuulagchaa odoi zailuulah boljdee. Gerrard iig bodohoor l hehe
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1238
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby BaLuunZ » Mon May 25, 2015 7:09 am

БР гэж аль газраас багийг минь самрах гэж ирсэн туучий вэ... Энэ багийн мөн чанар, бахархал, тогтвортой байдал гээд юм юмыг арчич байна даа.
Ямартаа ч аргуун улирал ийн дууслаа нэг юм. Ахлагч минь харин муухай бараан дурсамжтай хоцрох гэж, эргэн ирж тод томруун сайхан түүх бичнэ байгаа.
User avatar
BaLuunZ
 
Posts: 723
Joined: Mon Nov 06, 2006 1:07 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby El Payaso » Mon May 25, 2015 8:07 am

Бренданыг топ 4-т багтаахгүйнх нь төлөө биш ерөөсөө л сүүлийн хоёр ялагдлынх нь төлөө халахад хангалттай юм байна оо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Spectre » Mon May 25, 2015 8:45 am

За ингээд дуусч амарч байх шив дээ. Энэ зун ч их хөдөлгөөн орох нь ээ. Ер нь бол Маню Арсеналд дарааллан хожигдсоны дараа ч манайд 4-т орчих боломж байсан л харагдах. Даанч тэр 2 хожигдлыг даваад эргээд ирэх сэтгэл зүй байсангүй. Одоо яая гэхэв тоглож чадаагүй багийнхандаа л урам хугардаг байх даа. Би ч В.Бромтой хийсэн тоглолтоос хойшхи тоглолтуудыг үзэх ч хүсэл төрсөнгүй үзсэн ч гүй. Дэмий нервээ үрэх сонирхол байсангүй. Ирэх улиралд шинэ хүчтэй баг ирнэ гээд л хүлээгээд л шуум чагнаад байж дээ. БР-г халахгүй гэж найдаж байна. Дахиад 1-2 улирал харахад л тэр манай Венгер САФ ч болох юм билүү. Яг одоогоор Коу Жан Хендерсон Айб Лазар гээд л багийн суурь босож чанаржиж л байна. Ирэх улирлыг өөдрөг харцгаая даа.
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby mick » Mon May 25, 2015 2:08 pm

Юу ч хэлэхэвдээ...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby amka13 » Mon May 25, 2015 3:43 pm

:redface:
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby TGNT » Mon May 25, 2015 8:43 pm

хараад суухаас өөр одоо юу хийхэвдээ хэхэ
ирэх жилийг хараа л тэсэн ядан хүлээгээ л сууна даа
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1887
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Идэрээ » Wed May 27, 2015 2:10 am

Танайхшийдцийн биш үү. Жеррардыгаа явуулангуутаа, Түрэгин гэрээг сунгасан байшдээ хаха
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Jaal_huu » Wed May 27, 2015 8:01 am

Идэрээ wrote:Танайхшийдцийн биш үү. Жеррардыгаа явуулангуутаа, Түрэгин гэрээг сунгасан байшдээ хаха

Nuhur yavah gazargui dee hyamd geree hiisen blgui dee, G g bol avii gesen bayan baguud busad ligeer duuren bga shde.

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Tommy » Wed May 27, 2015 3:47 pm

Жеррард гэж хүний бүх аз хийморийг нь бурхан базаж цуглуулж байгаад 2005 оны ЧЛ-д, тэр дундаа Станбулын финалд өгсөн байх даа...
Дебүтээ улаан хуудсаар эхэлсэн, үдэлт нь ингэж дуусахдаа ч яахав дээ... Ливерфүүл ганц байсан ворлд классаа явуулсан... одоо ч утгаараа дундаж баг боллоо доо. Мансити, Челси шиг маш их мөнгөөр л дахиж босох байх даа.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Wed May 27, 2015 5:04 pm

Дэбютээ улаан хуудсаар эхэлсэн гэж хэн хэлж байна?
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Бадруул » Wed May 27, 2015 11:05 pm

СТИВЭН ЖЭРРАРДЫН ЛИВЭРПҮҮЛИЙН ДЭМЖИГЧДЭД ИЛГЭЭСЭН ЗАХИА!

Image

Ухамсарт амьдралынхаа 27 жилийг зөвхөн Ливэрпүүлд зориулсан домогт ахлагч Стивэн Жэррард хамгаас эрхэм Ливэрпүүлийн дэмжигч Копайтууддаа хандаж захиа илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Бүхий л хугацаанд ард минь үнэнчээр зогсч байсан дэмжигчиддээ зориулав!

Баяртай гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна.

8-хан настайдаа энэ клубын босгыг даван орсон цагаас хойш Ливэрпүүл клуб миний амьдралын хамгийн том хэсэг байлаа. Тийм учраас энэ бүхнийгээ орхин одох амаргүй байна.

Кристал Паласын эсрэг Анфилддаа хийсэн сүүлчийн тоглолт, Стоукын талбай дахь хамгийн сүүлчийн тоглолт миний хувьд төдийгүй гэр бүлд маань үнэхээр сэтгэл хөдөлгөм болж өнгөрсөн. Та бүхний бэлэглэсэн тэр сайхан үдэлт миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн учраас би баярлалаа гэж хэлэх ёстой. Энгийн хэрнээ онцгой байсан энэ дурсамжийг би үлдсэн амьдралынхаа турш санаж явах болно.

Өнгөрсөн хугацааны турш ийм гайхалтай клубыг төлөөлж, та бүгдийн төлөө тоглож байснаараа би бахархах болно.

Би мөрөөдлөөрөө амьдарсан. Ухаан орсон цагаасаа л, Хьютоны Айронсайдад үеийн хүүхдүүдтэйгээ бөмбөг өшиглөн гүйж явахдаа зөвхөн Ливэрпүүлийн төлөө тоглоно хэмээн мөрөөдөж ирсэн. Ядаж ганц удаа ч болтугай Ливэрпүүлийн өмсгөлтэй талбайд гарахыг мөрөөдөж байлаа.

Харин одоо ийм агуу клубын төлөө 17 жилийн турш 710 тоглолт хийж чадсан өөрөөрөө бахархаж байна. Бас дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид та бүгдийн төлөө тоглосон минут бүр минь надад маш их үнэ цэнэтэй байсан юм шүү.

Эргээд харахад, Ливэрпүүлтэй туулсан зам минь үнэхээр гайхамшигтай өнгөрчээ. Хүүхэд насныхаа мөрөөдлийн клубт тоглож байгаа нь үргэлж надаас хамаг бүхнээ дээд зэргээр дайчлах хөшүүрэг болдог байсан.

Олон гайхалтай ялалт, бас хүнд хэцүү уналт бүрийн маань цаана та бүхэн үнэнчээр зогсч, өөр хаанаас ч мэдрэхгүй гайхамшигтай дэмжлэг өгч байсныг би хэзээ ч мартахгүй.

Одоогоос 10 жилийн өмнө тохиосон Истанбулын финал бол миний замналын оргил мөч байсан. Миний амьдралын хамгийн гайхамшигтай мөч тэр үдэш тохиосон юм. Ливэрпүүлийн 5 дахь Европын цомыг ахлагчийн хувиар өргөн зогсохдоо би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж бодон бахархаж байлаа.
Image

Энэ цом та бүхэнд ямар их үнэ цэнэтэй байсныг би мэднэ. Үнэнийг хэлэхэд хүчирхэг АС Миланыг сөхрүүлж, хүнд байдлаас эргэн ирэлт хийхэд хөгжөөн дэмжигч та бүхэн минь л том хүчийг хайрласан юм. Хар дарсан зүүд шиг эхний хагасыг мартаж, бүхнийг шинээр эхлэх эрч хүч хайрласан тэр дэмжлэгийг би хэзээ ч мартахгүй.

Хүмүүс надаас Ливэрпүүлийн төлөө тоглох амаргүй байдаг уу гэж ихэвчлэн асуудаг. Ливэрпүүлийн төлөө тоглох нь надад хэзээ ч дарамттай санагдаж байгаагүй. Харин ч би энэ хариуцлагыг үүрч, Копуудын төлөө тоглож байгаа гэдгээрээ бахархсаар ирсэн.

Ийм гайхамшигтай клубын ахлагчаар олон жилийн турш тоглосон нь асар их нэр тэрийн хэрэг байлаа. Би энэ хугацаанд үргэлж өөрийгөө дайчилж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг байсан.

Би олон гайхалтай тоглогчидтой мөр зэрэгцэн тоглож, тэднээс суралцдаг байлаа. Намайг өдий зэргийн хөлбөмбөгчин болоход онцгой нөлөө үзүүлсэн чадварлаг дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байсандаа баяртай байна. Бас олон жилийн турш нэг клубтээ үнэнч байхын төлөө багагүй золиос гаргаж, зарим зүйлсээс татгалзаж чадсан өөрөөрөө бахархаж байна.

Гэхдээ энэ бүхнээс илүү дэлхийн хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн төлөө олон жилийн турш тоглож чадсандаа хамгийн их баяртай байдгаа илэрхийлье.
Image

Ливэрпүүл бол миний хот, миний гэр. Би энэ хотдоо үнэхээр их хайртай. Харин одоо Америкт хэсэг хугацаанд амьдарч, өөрийн амьдралынхаа дараагийн алхмаа хийх цаг нь ирсэн гэдэгт итгэлтэй байна.

Хорвоогийн хуулийн дагуу миний мэргэжлийн тоглогчийн замнал удахгүй өндөрлөнө. Карьерынхаа сүүлийн жилүүдэд би долоо хоног бүр тоглохыг хүсч байна. Тийм учраас Мэжор лигийн Лос Анжэлэс Калакси багт дахин шинэ сорилтоо эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Ирэх 1.5 жилийн хугацаанд Ливэрпүүлээс холдож байгаа нь миний энэ клубтэйгээ байгуулсан холбоо төгсөнө гэсэн үг биш билээ. Би бүхий л амьдралынхаа турш Улаануудынхаа үнэнч дэмжигч хэвээр байх болно.

Би хэзээ нэгэн өдөр буцан ирж, клубтээ дахиад л тус болох боломж тохионо гэдэгт найдаж байна. Түүнчлэн цаашдын замналдаа ч бас клубтээ ямар нэгэн үүрэг, хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг.

Харин өнөөдөр би өнгөрснөө эргэн харж, надад гайхалтай дэмжлэг өгч байсан фэнүүддээ БАЯРЛАЛАА гэж хэлэх цаг иржээ. Та бүгд мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд минь үргэлж туслаж, юугаар ч сольшгүй дурсамжийн минь чухал хэсэг байсан юм шүү.

Маш их баярлалаа.

СТИВЭН ЖЭРРАРД
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Өсөхбаяр » Wed May 27, 2015 11:16 pm

гайхалтай.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Gz_24 » Thu May 28, 2015 8:03 am



татаасан
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Nova » Thu May 28, 2015 8:15 am

Хаха ёстой гоё чааж байнашд.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Baysuk'RM » Thu May 28, 2015 9:16 am

хаха гоё гоё
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Baysuk'RM » Thu May 28, 2015 9:51 am

Ливерпүүлийн солилцоо, наймааг ерөөсөө ойлгохгүйнээ. Энэ жилээс ганц, нэг од тоглогч авмаар юм. дандаа нэг дундаж суганууд авна. Тэд нар нь тэгэсхийгээд л байж байна. Арсенал Өзил, санчеж 2-ыг аваад шал өөр болсон ш д. Дундаж нөхдүүдээр багаа дүүргээд амжилт гаргана гэж байхгүй .
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Devil 7 » Thu May 28, 2015 2:29 pm

Гайгүй гарууд нь тоохгүй бнашдээ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8094
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Gooner » Thu May 28, 2015 5:53 pm

Ловрен энэ улирал фэйлдээд байгаа талаараа ярихдаа : Бид нарын өмсөж тоглож байгаа жэрси их хүнд байна, үсрэхэд биенд их хүнд мэдрэгдэж байна, гүйхэд төвөгтөй байна гэсэн байх юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Baysuk'RM » Thu May 28, 2015 6:43 pm

Gooner wrote:Ловрен энэ улирал фэйлдээд байгаа талаараа ярихдаа : Бид нарын өмсөж тоглож байгаа жэрси их хүнд байна, үсрэхэд биенд их хүнд мэдрэгдэж байна, гүйхэд төвөгтөй байна гэсэн байх юм.


Ямар утгагүй хариулт вэ, амьдралдаа сонсож байсан хамгийн **н** үг байна
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: LIVERPOOL FC 2014/15 :::We Go Again!!!

Postby Gooner » Thu May 28, 2015 10:38 pm

Яг ч жэрсинд бас 100% буруу өгч хариулсан ч юу байхав, гэхдээ нэг жижиг шалтгаан гэдэг утгаар нь хэлсэн байх
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron