Рок хамтлагууд

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Г.Баяраа » Tue Jan 03, 2012 2:48 pm

Yoshiki


Image

X Japan хамтлагийн үүсгэн байгуулагч Ёшики 1965 оны 11 сарын 20-нд Японы Чиба хотод мэндэлжээ. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас бяцхан Ёшики 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан байна. Ёшикигийн гэр бүл д аав ээж дүү нь багтдаг байлаа.
Цэцэрлэгт байхдаа Ёшики хожмоо насан туршын найз болох хувь тавилантай Тошитой мөлхөж яваад, мөргөлдөж танилцсан гэдэг. Түүнийг 10 настай байхад эцэг нь амиа хорложээ. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн юм. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.

“Тэр явдал миний зүрхэнд хэзээ ч арилахааргүй том шархийг үлдээсэн. Энэ шарх насан туршид минь надтай хамт байх болно.”

“Зуны амралт эхэлчихсэн байлаа. Тэр өдөр би сургууль руугаа хөгжмийн хичээлд явчихаад гэртээ ирсэн юм. Тэгээд хаалгаар орж иртэл аав маань матрасан дээр унтаж байх шиг харагдсан. Гэхдээ яагаад толгойдоо гурвалжин малгай углачихсан юм бол гэж би гайхаж байлаа. Тэгээд тэнд байсан хамаатнаасаа яагаад аав тийм хачин малгай өмсчихсөн байгаа юм бэ гэж асууж байснаа санаж байна. Юу болсныг ойлгосон даруйдаа миний уур маш их хүрсэн. Бүр галзуурах гэж байгаа юм шиг санагдсан. Яг л дотроос халуун гал төөнөж байгаа юм шиг. ”

Сур - “Яагаад уурласан гэж’

“Мэдэхгүй ээ.Хамаатнууд намайг тайвшруулахыг оролдож байлаа. Хэрвээ хэн нэгэн амиа хорлох юм бол ард нь үлдсэн хүмүүс “Яагаад ” гэсэн асуулттай хоцордог. Тэд хэзээ ч жинхэнэ шалтгааныг мэдэж чадахгүй. Харин миний аав шалтгаанаа бичиж үлдээсэн байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би насан туршдаа түүнийг хайж явах байсан байх. ”


“Одоо ч гэсэн би энэ бүхэнтэй эвлэрч чаддаггүй. Тийм болохоор л насан туршдаа шархтай явна гэж хэлсэн юм”
“Аз болж надад хөгжим байгаа. Би өөртөө мэдрэгдэж байгаа зүйлсийг хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хэрвээ хөгжим байгаагүй байсан би юу хийх байсна болдоо гэж заримдаа боддог юм.”


Ёшики эцгийгээ нас барснаас хойш жинхэнэ дайсны цэрэг болон хувирлаа. Үргэлж хэрэг тарьж эхийгээ зовоодог байв.
Хүнд рок сонирхох болсон тэрээр 1982 онд 17 настайдаа багийн найз Тошитой хамт “Х” хэмээх хамтлаг байгуулсан гэдэг.

Үүнээс өмнө Ёшики, Тоши хоёр 1977 оноос хойш Dynamite , Noise гэх мэтчилэн хамтлаг байгуулахаар оролдож байсан амжилт олж чадаагүй юм. Х хамтлаг байгуулагдсаны дараа тэднийг ивээн тэтгэх ямар ч газар байгаагүй. Гэхдээ Ёшикигийг ээж азаар хүүгээ ойлгодог байлаа. Тэрээр гэр орныхоо юмыг зарж хэдэн юен хуримтлуулснаар Ёшикид Extasy Records-оо байгуулах санхүүгийн боломж бүрдсэн гэдэг.
Ийнхүү өөрсдийн рекордсоо байгуулсан тэд анхны дуугаа бичүүлжээ. Улмаар 1988 гэхэд хамтлагтаа хоёр шинэ гишүүн элсүүлсэн байна. Тэдгээр нь мэдээж Хайд болон Тайжи.

Сур “Хамтлагаа анх байгуулахдаа ийм хол явна гэж төсөөлж байсан уу ”

X japan-ийг би анх үүсгэн байгуулахдаа Токиогийн Домд тоглоно гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Будокан ордон бол харин санаанд багтаж байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид цаашаа явж болох юм байна гэдгийг ухаарч эхэлсэн. Яг л шат шатаах ахиж байгаа юм шиг. ”
“Хамтлагаа анх байгуулаад удаагүй байтал дуучин маань гарчихсан. Тэгээд үлдсэн гишүүдээсээ хэн нь дуулмаар байна гэж асуухад бүгдээрээ би гэж хариулж байлаа. Гэхдээ Тоши бусдаасаа арай дээр байсан болохоор дуучин болохоор болсон. Тэгээд л тэр”

Тошигийн талаар ....

“Хэдийгээр багаасаа нөхөрлөсөн ч гэсэн бид хоёр тэс өөр араншинтай хүмүүс. Ахлах сургуульд байхдаа би бүтэлгүй эдгээд байсан бол Тоши спортлог хөвгүүн байлаа. Хамтлаг байгуулагдахад ч гэсэн тэрэнд рок хөгжимчний характер байгаагүй. Харин Хайд тэрнийг өөрчилсөн гэж би боддог юм. Түүний ачаар л Тоши бидний ертөнцөд нэвтэрсэн. Харин өмнө нь тэр бусадтай л адил энгийн хүн байлаа. ”

“Миний шахуу хуваарь тэрэнд их хэцүү байсан байх. Би өдөр болгон тэрнийг бэлтгэл хийж, дуулахыг шаарддаг байсан юм. Магадгүй үүнээс болж тэрний хоолой бага зэрэг сөөнгө болсон байх. Тошигийн хоолойг дотроо төсөөлөөд би дуугаа бичдэг байлаа. Гэхдээ хэзээ ч миний дотроо төсөөлж байсан шиг сайн болж байгаагүй. Тийм болохоор би дуучин дээрээ тулж ажиллаж, дотроо төсөөлж байсан тэр зүйлсээ ойлгуулахыг хичээдэг байсан. Гэхдээ энэ бүхэн амаргүй байсан”

Сур - Жишээ нь ?

Жишээлбэл би цаасан дээр маш жижигхэн “хайр” гэж бичээд дараагийн хуудсан дээр арай томоор “хайр” гэж бичнэ. Тэгээд Тошид “Миний хүсэж байгаа хайр бол эхний хуудсан дээр байгаатай адил жижигхэн биш. Харин хоёр дахьтай адил том. Гэхдээ хоёр дахь шиг сайхан бичигдсэн биш өмнөх шиг муухай бичигдсэн байх ёстой” гэж хэлдэг байлаа. Тоши “Юу гээд байгааг чинь ойлгох юм алга” гэхэд нь дахиад л өөрөөр тайлбарлах гэж үзэж тарна. “Чи далайн эрэг дээр ганцаархнаа байлаа гэж бодьё. Нар жаргасны дараа хүмүүс ийш тийшээ одохдоо чам руу гараа даллаж байна. Харин чи тэдэнд хайртай гэдгээ илэрхийлэхийн тулд хашгирах уу эсвэл даллах уу” гэх зэргээр ярина. Энэ үед Тоши бүр ч толгой нь эргэчихсэн янзтай харагддаг байлаа. Тэгэнгүүт нь би “За за өөрийнхөөрөө л дуул” гээж орхичихдог байсан юм.

i. Та Тошигийн хоолойг өөрийн төсөөлөл шигээ төгс болгохыг хүсдэг байжээ

y. Тиймээ. Би тэрнийг хурцалж, өөрийнхөө төсөөлөлд байгаа төгс дуу хоолойг олж авахыг хичээдэг байсан юм. Гэхдээ ингэснээрээ би Тошигийн өөрийнх нь төсөөллийг устгаж байсан гэдгээ мэддэггүй байлаа. “Чи юу гэж бодож байна” гэж асуухаар Тоши “Хэрвээ чи тэгж бодож байгаа бол яахавдаа” гэж хариулдаг байлаа. “Чамайг ингэж их хүчилж байгаад уучлаарай. Гэхдээ би дуугаа бичихдээ чиний дуу хоолойд тохируулах гэж оролдож байна шүү дээ. Би чамайг өөрөөс чинь ч илүү мэднэ” гэж хэлдэг байсан юм.

Сур - . Тэгэхэд Тоши юу гэдэг байсан бэ ?

Заримдаа тэр “Заза ойлгож байна” гэнэ. Заримдаа болохоор “Надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж уцаарладаг байлаа. Бид нар үнэхээр шахуу ажилладаг байсан. Тэгээд заримдаа би өөрөө будилчихна. .Бүр Тошигоос ч олон будилна гээч. Тэгээд л бүхнийг шинээр эхлэх хэрэг гарна. Үнэхээр солиотой.


Ёшикигийн хөгжмийн өргөн чадвар Х Japan-ий симфони найралт хөгжимт рок дуунуудаас маш сайн харагддаг. Ёшики хамтлагынхаа бөмбөрийг тоглохоос гадна төгөлдөр хуур дарж, Forever Love, Tears (нас барсан аавдаа зориулсан) Endless Rain, Say Anything…гэх мэтчилэн хамтлагынхаа ихэнхи гайхалтай дуунуудыг зохиосон юм. Гэхдээ түүний хамгийн гайхалтай бүтээл нь art of life гэж миний хувьд боддог юм.
Тоглолтын үеэр Ёшикиг бөмбөр болон төгөлдөр хуурыг ээлжлэн тоглодог. Гэхдээ зарим дуун дээр ингэх боломжгүй үед Ёши урьдчилан төгөлдөр хуур юм уу бөмбөрийн аяаа бичүүлдэг юм байна.

Тэрээр бөмбөр тоглохдоо бараг ухаанаа алдталаа сэтгэл нь хөдөлдөг учраас маш олон хүзүүний гэмтлийг авч байсан. Тиймээс зарим тоглолтууд дээр хүзүүний хамгаалалттай тоглож байсныг нь та нар санах байх.
Үүгээс ч зогсохгүй Ёши басс гитар тоглож чаддаг юм байна. Харин өөрийнхөө хоолойг голдог учраас дуулахыг хэзээ ч хүсч байгаагүй ажээ.

X Japan-тай хамт олон гайхалтай он жилүүдийг үдсэний дараа тэрээр 1997 онд Тошиг явсны дараа хамтлагаа тараасан юм. Ингээд Тоши, Ёши- өөр өөрсдийн замаар явахаар боллоо.
Ёшики Хайдтай цуг хамтлагаа дахин нэгтгэхээр төлөвлөж байсан ч 1998 онд Хайдийн гэнэтийн үхэл тохиолдлоо. Үүний дараа тэрээр Лос Анжелес рүү нүүсэн юм.

“Хайд бид хоёр Х Japan-ийн дараагийн үеийг гаргаж ирье гэж ярилцдаг байсан юм. 2000 оноос өмнө хоёулаа нэг том юм хийе гэж зөвлөлддөг байлаа. Хайдыг нас барсны дараа надад юу ч бодох сэхээ байгаагүй. Тэгээд л би олны хөлөөс холдохын тулд Америк руу явсан юм. Харин намайг эргэж ирэх үед бүгд их сонин хандлагатай болсон байсан. Тоши бид хоёрын харьцаа ч сайжраагүй хэвээр байлаа. Дахиад л бүх зүйл буруу тийшээ эргэлээ гэж тэр үед айж байсан ”

Сур - Тэр үедээ та юу хийж байсан бэ ?

Би өөрийгөө завгүй байлгахын тулд зогсоо зайгүй ажиллаж байлаа. Магадгүй энэ бүхэн хачин сонсогдож магадгүй. Гэхдээ би тэр үед ч дуугаа бичсээр л байсан. Хүмүүс юу ярьж байгаа, юу хийж байгаа нь надад огтхон ч сонин байгаагүй. Зөвхөн өөрийнхөөрөө л амьдрахыг тэр үед хүсч байлаа.
Сур “ Өөрийн чинь Хайдын оршуулгын үеэр хэлсэн үг их олон залуусыг тайвшруулсан гэж боддог юм. Хэрвээ өөрийн чинь үгс байгаагүй бол зарим нь өөрийгөө удирдаж чадалгүй амиа хорлох байсан байх. Энэ талаар юу гэж боддог вэ ”
Үнэхээр тийм гэжүү. Тэр үед юу болсныг би сайн санахгүй байна. Би зүгээр л “Тайван байцгаа” л гэж хэлж байсан. Хайдыг нас барсан гэдэгт би итгэж ч чадахгүй байлаа. Миний хэлсэн үг фенүүдийг сэтгэлээ барихад тусалсан гэж хэлж байгаа чинь үнэхээр сэтгэл хөдөлгөлөө.

Ёшикигийн Хайдын оршуулах ажиллагаан дээр хэлсэн үг.

"Энэ гэнэтийн явдал намайг маш хүчтэй цочирдууллаа. Одоо ч тэр үзэсгэлэнтэй хэвээр унтаж байгаа юм шиг л байна. Гагцхүү хэзээ ч эргэж сэрэхгүйгээр нойрссон. Хайд бол хамтлагийн хамгийн тайван хүн байсан. Түүний энэ зан намайг ч тайвшруулж биднийг чимээгүй чиглүүлж удирдаж байдаг байсан юм.

Мэдээж заримдаа тэр сэтгэлээр унахаараа надтай уулзаж бид бүх зүйлийн талаар ярилцдаг байлаа. Амьдрал аз жаргал хамтлаг фенүүд гээд л. Тэр яг л миний ах шиг заримдаа дүү шиг байдаг байлаа. Согтуудаа бид хоёр заримдаа гар зөрүүлдэг байсан ч маргааш нь тэр надад "Өнгөрсөн шөнө би юу хийсэн бэ, Ёши надад хэлээч гэж хэлдэг байсан" харин одоо тэр юу ч хэлэлгүй тэнгэрт хальчихлаа. надад ямар санагдаж байгааг үгээр илэрхийлэх арга алга. Тайван нойрсдоо. Та бүхэн ч бас сэтгэлээ барьж тайван байх ёстой. Үүнийг тэр хүсч байгаа"

Удалгүй тэрээр нэг жилийн дараа 1999 онд эх орондоо эргэн ирж продюсерийн ажилдаа орсон юм. Тэрээр Dir En Grey, Glay, Kiedney Thieves Abandoned Pools гэсэн хамтлагуудыг гаргаж ирсэн.

“Тийм ээ. Миний эргэж ирсэн шалтгаан олон бий. Юуны түрүүнд Хайдддаа зориулж хүндэтгэлийн концерт хийх. Хуучин найз нөхөдтэйгээ уулзаж мэнд мэдэх, энд үлдсэн ажлаа зохицуулах гээд олон зүйлс байсан. ”
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Г.Баяраа » Tue Jan 03, 2012 2:50 pm

Hide

Image

1964 оны 12 сарын 13-нд Канагава хотод төрсөн. Хамтлагийн гитарчин байсан. Түүнийг JRock -н түүхэн тэх хамгийн гайхалтай гитарчин гэдэгтэй хэн ч маргадаггүй бөгөөд өвөрмөц хоолойг нь дуурайх аргагүй гэдэг. Бага сургуульд орохдоо Хайд 80 кг жинтэй байсан бөгөөд ангийхнаасаа бараг 2 дахин илүүдэл жинтэй түүнийг бусад нь гадуурхаж шоолдог байв. Улмаар жингээ хасахаар хичээх явцдаа бусдын юу бодож байгаа нь хамаагүй зөвхөн өөрийнх нь бодол чухал гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Иймээс хүмүүсийн бодлыг үл ойшоож бусдад өөрийгөө илэрхийлэх дургүй болжээ.

Эцэг эх нь түүнийг төгөлдөр хуур, зураг гээд олон дугуйланд явуулж байлаа. Мөн 4-р ангид байхад нь Америк руу мөн дагуулж явж байжээ. Гэхдээ энэ бүхэнд тэрээр дургүй байсан бөгөөд хүүхэд насныхаа талаар дурсах дургүй байлаа.

2-р ангиасаа тэрээр Европын хүнд металь хамтлаг Kiss-г сонсож эхэлсэн ба дараа жил нь анхны гитараа авчээ. Тэрээр ихэнхи цагийг ганцаараа Киссийн дуу сонсож гитараа тоглон өнгөрүүлдэг байлаа. Тиймээс нийгмийн идэвхи тун бага хүү байв. Ахлах сургуульд байхдаа Saver Tiger" гэх анхны хамтлагаа байгуулсан ч сургуулиас нь хориглосон. Гэвч тэдний хамтлаг Токиогоор явж гудманд дуулдаг байлаа.

Гэхдээ энэ хамтлаг амжилт олоогүй. Хайд хамтлагийн гишүүдтэйгээ тийм ч их харьцдаггүй байсан болохоор бусад нь үргэлж маргалддаг байв. Гишүүд байнга солигдож байснаас удалгүй хамтлаг тарлаа. Удалгүй Хайд ч хувцас зохион бүтээгчдийн сургуульд орсноор амьдрал нь өөрчлөгдсөн юм. ( Saver Tiger жилийн дараа дахин нэгдсэн бөгөөд одоо ч байдаг)

Сургуулиа төгсөхийн өмнөхөн нэгэн дуудлага Хайдад ирлээ. Утасны цаанаас "Сайн байнуу би Х хамтлагийн yoshiki байна. Манайд тоглох уу" гэж асуув. Хайд "Тэгийлдэ" гэхээс өөр үг хэлээгүй гэдэг. Тэд анх уулзахдаа Ёшики "юу байна даа би Ёшики байна" гэхэд "Тайвандаа, намайг Хайд гэдэг" хэмээсэн гэдэг. Ийнхүү Японы Jrock-н түүхэн дэх хамгийн аугаа хамтлагуудын нэг бүрэлдэж эхэллээ.

Энэ бол Хайдын амьдралын их өөрчлөлт, алдар нэрд хүрэх эхний алхам байсан юм. Х хамтлаг нь 1982 онд Ёшики болон сургуулийнх нь анд Тоши нар байгуулсан Инди хамтлаг юм. Гэхдээ 1985 он хүртэл ямар нэгэн уран бүтээл гаргаагүй ба 1987 онд "I'll kill you". хэмээх анхны синглээ гаргажээ. Хамтлагийн гишүүд бүрэлдэж эхэлснээс ахлагч Ёшики бөмбөр , Тоши гоцлол дуучин, Хайд Пата хоёр гитар, taiji басс дээр тоглохоор болсон юм.

1987 - 88 оныг X Japan-ий залуус тун хүнд байдалд өнгөрүүлсэн гэдэг. Тухайн үед Японд айдол буюу Поп урсгалынхан ноёлж байсан бөгөөд X Japan мэтийн Визуаль Кэй стилийн Рок хамтлагууд ерөнхийдөө гадуурхагддаг байв.

Тэд маш бага орлого олж байснаас гадна заримдаа гэртээ харих гэж 3-4 км алхаж, бэлэн хоол идэж гэдсээ борлуулдаг байлаа. Энэ л хүнд цаг үед Хайд өөрийнхөө жинхэнэ анд нөхдүүдийг олж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө уйгагүй тэмцэх ёстой юм байна гэдгийг ухаарч ойлгосон гэдэг.

Улмаар 1988 онд Сонитой гэрээ байгуулсан нь хамтлагийн өсөн дэвжих эхлэл байлаа. Тэд санхүүгийн хувьд боломжтой болсноор тун хурдан олонд танигдаж эхэллээ. 1989 онд "Blue Blood" , "Endless Rain", гэсэн синглүүдээ гаргаснаас гэрлийн хурдаан Х Japan-ий нэр хүнд өсөж эхлэв. Гэвч хамтлагийн доторхи уур амьсгал бас заримдаа хүйтэрдэг байлаа. Ер нь бүр рок хамтлагууд ийм асуудалтай тулгардаг юм шиг байгаам. Улмаар 92 онд басс Тайжи хамтлагаас гарч heath орж ирлээ. 1992 оны 8 сард Ёшики хамтлагийг олон улсын түвшинд таниулахын тулд нэрээ X Japan болгоё гэсэн санал гаргалаа. Хайд ч үүнийг дэмжсэн бөгөөд гэхдээ хамтлагаа тийм оргилд гарч чадна гэдэгт эргэлзэж байв.

X Japan 90-ээд оны эхээр жинхэнэ бөмбөг тэсэлж Японы хамгийн алдартай Рок хамтлагуудын нэг болсон. Гэвч амжилт алдар нэр өсөхийн хэрээр хамтлагийн гишүүдийн харьцаа хүйтэрсээр байлаа. Улмаар тэд өөрсдийн соло ажлаа хийхийг илүүд үзэх болсон.

Улмаа 97 оны 9 сард хамтлаг тарах болсон тухай мэдээ фенүүдийг нь цочроолоо. Тоши үүнийг надад шударга бус хандаж байгаагаа болсон гэж байсан боловч үл ойлголцол эцэстээ тулсан гэж мэргэжилтнүүд үздэг.

Хамтлаг тарсны дараа Хайд хувийнхаа ажилд анхаарлаа хандуулж өөрөө дуу зохион өвөрмөц хоолойгоороо дуулж байлаа. 96 оны 5 сард тэрээр өөрийн "LEMONed хөгжмийн пропакшнаа байгуулсан. Шинэ эрч хүчтэй хамтлаг тэр гаргахаар ажиллаж байсан ба нас барахаасаа өмнө Spread Beaver" "Zilch". гэсэн хоёр хамтлаг дээр ажиллаж байжээ.

Хайдын гэнэтийн үхэл Япон орныг тэр чигт нь доргиосон гэхэд болно. Лос Анжелест байсан Ёшики Токиод эргэн ирж түүний оршуулгын ёслолд оролцсон бөгөөд энэ үеэрээ

"Энэ гэнэтийн явдал намайг маш хүчтэй цочирдууллаа. Одоо ч тэр үзэсгэлэнтэй хэвээр унтаж байгаа юм шиг л байна. Гагцхүү хэзээ ч эргэж сэрэхгүйгээр нойрссон. Хайд бол хамтлагийн хамгийн тайван хүн байсан. Түүний энэ зан намайг ч тайвшруулж биднийг чимээгүй чиглүүлж удирдаж байдаг байсан юм. Мэдээж заримдаа тэр сэтгэлээр унахаараа надтай уулзаж бид бүх зүйлийн талаар ярилцдаг байлаа. Амьдрал аз жаргал хамтлаг фенүүд гээд л. Тэр яг л миний ах шиг заримдаа дүү шиг байдаг байлаа. Согтуудаа бид хоёр заримдаа гар зөрүүлдэг байсан ч маргааш нь тэр надад "Өнгөрсөн шөнө би юу хийсэн бэ, Ёши надад хэлээч гэж хэлдэг байсан" харин одоо тэр юу ч хэлэлгүй тэнгэрт хальчихлаа. надад ямар санагдаж байгааг үгээр илэрхийлэх арга алга. Тайван нойрсдоо"

Түүний оршуулгын ёслол дээр 12,000 орчим фен ирсэн гэдэг. Цагдаагийнхан болон маш олон хамгаалалтын ажилчид үймээн дэгдээлгэхгүй тулд тэнд ажиллаж байлаа.

4 фен нь Хайдын адил амиа хорлохыг завдсан бөгөөд 2 эмэгтэй санасандаа хүрчээ. Түүний оршуулгын ёслол дээр "Forever Love" дууг хамтлагийнхан нь дуулсан юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Цэнгүүн » Wed Jan 04, 2012 12:17 am

Баяраа гоё шүү :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Thu Jan 05, 2012 1:29 am

Лаг бичжээ :eek:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Wed Feb 22, 2012 7:08 am

Image
Никитон хамтлагийн тухай бичмээр санагдсан ч энэ хамтлагийг сайн мэдэхгүй юмаа. Осолдолгүй л Батчулуун 96 онд ганцаараа дуулж байгаад хамтлагтай болж түүнийгээ Никитон гэж нэрлэсэн гэж мэдэх юм байна. Бас миний дуртай гитарчин Өөжгий энэ хамтлагт байсан гэх. Батчулуунтай муудалцаж Өөжгий хамтлагаасаа гарсан гэж хэд хэдэн сайт дээр байхыг бодоход том л юм болсон бололтой. Сүүлд 2005 онд тоглолтоо хийж байсан Никитончууд хагас сар хүрэхгүй хугацааны дараа тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Сонсоод байхнээ Никитон хамтлагийнхан саяхан Чинбаагийн тоглолтон дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон сурагтай. За юутай ч гэсэн удахгүй тоглолтоо хийх Никитон хамтлагийн хэдэн дууг цөмөөрөө сонсцгооё

PS: Niciton.com гэж фэн сайт удахгүй нээгдэх гэж байгаа юм байна шүү


http://www.youtube.com/watch?v=cMPOPo8UBe0

Хүүе жолооч оо
Хурдаа жаахан хасаад өгөөч
Хүрэх газраа би
Хурдан очмооргүй байна
Үнэндээ би өөр хүүхнээс харьж явнаа
Үгүй ээ энэ бол хайр биш байсан
Хамаг үнэнээ өөрт чинь би ярьмаар байна
Харин өөр хүнд хэзээ ч бүү хэлээрэй
Үүрдийн биш зуурдын шөнийн жаргалаар
Үнэнч түүнийгээ би хуурсан

Дахилт: Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө
Дусал нулимс чинь нүдэнд чинь биш гарт чинь үлдсэн
Намайг урваж буцаах аварч өршөө шүтээн минь

Тэр дурлалд намайг дахин бүү хөглөөч
Тэхдээ чамайг би зовоомооргүй байна
Уучилж чадах хайрын тэр сэтгэлийг чинь
Урт биш жаргалаар сольчихлоо

Дахилт: Нулимстай гараараа зүүж өгсөн
Нандин шүтээн намайг өршөө
Дусал нулимс чинь нүдэнд чинь биш гарт чинь үлдсэн
Намайг урваж буцаах аварч өршөө шүтээн минь


http://www.youtube.com/watch?v=02l234iftZ4

Үсээ задла хонгор минь
Үдшийн салхинд хийсгэхгүй
Үргэж одсон хүсэлт сэтгэлийг
Үнэн дурлалаар чи энхрийл

Хүний юм шиг алдарсан сэтгэлээр
Хонгорхон биенд хүрэн алдлаа

Хүний юм шиг алдарсан сэтгэлээр
Хонгорхон биенд хүрэн алдлаа
Хүлээс алдарсан биесийг аргадан
Хүний хорвоогоос хоёулаа тасаръя

Хүний юм шиг алдарсан сэтгэлээр
Хонгорхон биенд хүрэн алдлаа

ДХ: Цамцаа тайл хонгор минь
Цас бороонд жиндэхгүй
Цангаж гандсан хүслэнг минь
Цайгаар биш хураар тэтгээч

Цамцаа тайл хонгор минь
Цас бороонд жиндэхгүй
Цамцаа тайл хонгор минь
Цас бороонд жиндэхгүй

Цамцаа өмсөөрэй


http://www.youtube.com/watch?v=LU9a6xi9fYk

Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удахгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэх вэ дээ
Өнчин хун өндөөс хальж үхэхээр шийджээ

Үүрээр бас өөр хос хун нууранд ирж гэнэ
Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байж гэнэ
Үзсэн зовлонгоо тэдэндээ хуваалцъя ч гэсэн юм уу
Өнчин хун шинэ хос дээр очоод өдөржин ярьжээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болсон сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаад
Шаргал наран манадахад аль эрт бүгдийг мартжээ

Ганцаар үлдсэн шинэ хун гайхаш тасраад
Гадаад их далайруугаа буцмаар санагджээ
Ниссэн ниссээр өндөрт гартал сэтгэл шулуудаад
Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд унаж үхжээ

Өнгөрсөн хунг нөгөө хоёр нь гэнэт санаад
Таалал төгссөн газраа хэвтэхийг нь олж очоод
Хоёул уйтгарлан түүнийг нэг дурсаж гэнэ
Хоёр хагацал үзсэн нуур гээд нисэн оджээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болсон сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаад
Шаргал наран манадахад аль эрт бүгдийг мартжээ

Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биздээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биздээ


http://www.youtube.com/watch?v=-x7el-5uC9A

Ажлын газрын Бурмаа надад таалагдаад байна
Дийлэнхийдээ түүнтэй цагийг өнгөрөөлөө
Аальхан аашинд нь татагдан татагдсаар
Аажмаар түүнийг боддог боллоо би

Дх: Ай сайхан Бурмаа
Аргагүй сайхан Бурмаа
Уруулын чинь өнгийг мэдрээд би
Улам улмаар чам руу тэмүүлнэ

Ажил дээрээ сайхан Бурмааг бодолгүйгээр
Цаг хугацаа өнгөрөхгүй намайг зовооно
Түүний хувьд надтай хандаж байгаа нь
Хайр сэтгэлийн ямар ч гялбаа алга

Дх: Ай сайхан Бурмаа
Аргагүй сайхан Бурмаа
Уруулын чинь өнгийг мэдрээд би
Улам улмаар чам руу тэмүүлнэ

Ай сайхан Бурмаа
Чамд би дурлажээ
Чиний зүрхийг яаж би эзэмдэх юм бол
Ай Бурмаа намайг сонсооч

Өөртөө хайргүй хүн дурлах ямар байдгийг
Өөрийн биеэр би амсаж сууна
Урд өмнө нь найз нөхөд энэ талаар
Ярьдаг байсныг би тоодгүй байжээ

Дх: Ай сайхан Бурмаа
Аргагүй сайхан Бурмаа
Уруулын чинь өнгийг мэдрээд би
Улам улмаар чам руу тэмүүлнэ

Ай сайхан Бурмаа
Чамд би дурлажээ
Чиний зүрхийг яаж би эзэмдэх юм бол
Ай Бурмаа намайг ойлгооч
Чамайг би хайрламаар байна
Хайрын үгсээ ярилцмаар байна
Чиний хайрыг амталмаар байна
Бурмаа Бурмаа Бурмаа
Намайг ойлгооч


http://www.youtube.com/watch?v=0S54Gf82PG0


http://www.youtube.com/watch?v=y1Y3SnI-_YQ


http://www.youtube.com/watch?v=M-r2evoJ4Ls
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Цой и Кино

Postby Могжоохон » Wed Feb 22, 2012 7:13 am

boldoo moment wrote:Кино хамтлагийн цомогууд Татахаар... (тун удахгүй)

http://www.zipsites.ru/music/kino/ энд бүх цомог нь байна. Даанч дуунуудыг нь нэг нэгээр нь татах л ажил гарах нь дээ хэхэ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Wed Feb 22, 2012 7:18 am

Дараагийн хамтлаг/дуучин Социалист нийгмийн солгой дуучин Высоцкий (ойрын хугацаанд бичнэ)


http://www.youtube.com/watch?v=sZ97BTBGCMI
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Toogi_1 » Wed Feb 22, 2012 10:40 pm

Дахиж Никитон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоочуу гүйчүү, үзэх санаа байна даа. Бүрэлдэхүүн аймар. Чинбаа, Саруулсайхан, Өөжгий ... Дуу болгоноос нь чанар мэдрэгддэг. Ихэнх нь дуунуудын аккорд нэг л ижил тойргоор явагддаг (эхлэл, бадаг, дахилт, гүүр арай өөр байж болно). Гэтэл Никитоны дуунуудын дийлэнх нь эхлэл нэг ондоо, бадаг бас нэг ондоо, дахилт ондоо, соло ондоо. 2 дох соло нь ч ондоо, төгсгөл ондоо кордоор гэх мэт.. Яалт ч гүй Баачка ахын хөгжим бичих мэдрэмж л юм даа...
User avatar
Toogi_1
 
Posts: 192
Joined: Thu Nov 10, 2011 8:18 pm

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Eedee » Thu Feb 23, 2012 12:00 am

Яг бүрэн бүрэлдэхүүн биш 2005 онд тоглолт хийсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно гэсэн байна лээ.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Fri Mar 02, 2012 10:57 pm

Харанга мандтугай!
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby UULAA » Sat Mar 03, 2012 12:59 am

энэ одоо согтуу бгаму хааша юм
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Fri Jun 08, 2012 3:22 pm


http://www.youtube.com/watch?v=ylv-pLAd_4o

Расторгуев гуай ч хөгширч дээ зайлуул
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Fri Jun 08, 2012 9:40 pm

Image

Экс Соёл Эрдэнэ жижиг Жагаа 1989 онд Чингис хаан хамтлагийг байгуулж байжээ. Одоо ихэнхи хүмүүс Чингисийн Жагаа гэдгээр нь түүнийг мэднэ. Харамсалтай нь энэ хамтлагийн тухай мэдээлэл хомс, би ч сайн мэдэхгүй юм. Тэдний дуунуудаас сонсьё хэдүүлээ

Шилийн богд

http://www.youtube.com/watch?v=WI6dofhZxC8

Би ямар

http://www.youtube.com/watch?v=SkucbE8RNFQ

Тамирчины алдар

http://www.youtube.com/watch?v=xxh-ierIWW0
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Wed Jul 18, 2012 7:37 am

Image
1980 Japan. Paul is in JAIL!!!
Манай хүнийг хэдхэн грамм МаБо Япон руу авч орсон гэж 10 хоног шоронд хийж өчнөөн мянган доллараар торгоод л ер нь эвгүй гарууд байна

Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Амьд хөгжимийн хамтлагууд (Намтар, үг + цомог татах)

Postby Могжоохон » Sat Aug 03, 2013 4:09 am

Image

Святослав Вакарчук — Гоцлол дуучин
Денис Глинин — Бөмбөрчин
Денис Дудко — Аргил гитарчин
Милош Елич — Даралтат хөгжимчин
Владимир Опсеница — Гитарчин

Украйны рокын сүүлийн 25 жилийн түүхэн дэхь хамгийн аугаа хамтлаг гэгддэг Океан Ельзи буюу миний орчуулсанаар Лусын Дагинын Тэнгис хамтлаг Лвовь 1994 онд байгуулагджээ. Хуучин Клан тишины хамтлагийн дуучин Андрей Голяк, гитарчин Павел Гудимов, аргил гитарчин Павел Гудимов нар 1992 онд шинэ хамтлаг байгуулж, 1994 онд Святослав Вакарчук хэмээх 18 настай физикийн ангийн бацааныг дуучнаар авч, Денис Глинин хэмээх бөмбөрчнийг хамтлагтаа авсанаар анхны бүрэлдэхүүн бүрдсэн байна. Анхны тоглолтоо 1995 оны 1 сард Лвовийн дуурийн театрт тоглож, 1998 онд "Там, де нас нема" буюу "Бид хаана ч байхгүй" цомгоо гаргасан байна. Миний хувьд энэ хамтлагийг "Мы из будущего 2" (Бид ирээдүйгээс ирсэн 2) киноны "Така як ти" ("Яажшуухан байна даа" миний орчуулгаар "Чам руу очих зам") дуугаар мэдэж авсан. Ингээд "Така як ти"...


Хэзээ усан бороо уйлагнан орох юм бэ?
Тэр минь намайгаа хүлээгээ дээ.
Цонхоор уйтай өвлийг ширтээ дээ
Уран зурагт мөнхөрсөн зуныг
Хүлээгээ дээ

Чам руу очих зам
Явж болохгүй хэцүү зам
Диваажингийн замаас ч сайхан зам
Чам руу очих зам
Ганцхан чам руу хөтлөх зам
Гашуудал зовлон үгүй сайхан зам
Даанч би чамдаа очиж чадахгүй...

Чамайгаа гомдоосон үгсээ эргүүлж авахсан
Чамтайгаа бүхнийг эхнээс нь эхлэхсэн
Чинийхээ нүд рүү ширтээд хайрын үгсээ шивнэхсэн
Чамдаа хурдхан очоод маргаашийг хамт угтахсан

Чам руу очих зам
Явж болохгүй хэцүү зам
Диваажингийн замаас ч сайхан зам
Чам руу очих зам
Ганцхан чам руу хөтлөх зам
Гашуудал зовлон үгүй сайхан зам
Даанч би чамдаа очиж чадахгүй...


http://www.youtube.com/watch?v=TaAnIU_P-5k
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Рок хамтлагууд

Postby Могжоохон » Fri Aug 30, 2013 3:01 am

Image
Жим Моррисон - Гоцлол дуучин
Рей Манзарек - Даралтат хөгжимчин
Жон Денсмор - Бөмбөрчин
Робби Крайгер - Гитарчин

Рок урсгалуудын эцэг гэгддэг The Doors хамтлаг 1965 онд Калифорни мужийн Лос Анжелес хотод байгуулагдаж, 1966 онд Электра Рекордстой гэрээ байгуулсан байна. 1971 онд Жим Моррисонг нас барах хүртэл 7 цомог гаргасны хамгийн анхных нь The Doors нэртэйгээр 1967 онд гаргажээ. Миний хувьд энэ хамтлагийг анх Need for speed компьютерын тоглоомны дуугаар буюу "Riders on the storm" дуугаар мэддэг болсон билээ. Бүх цомгийг нь сонсож хараахан амжаагүй ч гэсэн миний хамгийн дуртай дуу бол "Light my fire" хэмээх дуу юм.

You know that it would be untrue
You know that I would be a liar
If I was to say to you
Girl, we couldn't get much higher

Come on baby, light my fire
Come on baby, light my fire
Try to set the night on fire

The time to hesitate is through
No time to wallow in the mire
Try now we can only lose
And our love become a funeral pyre

Come on baby, light my fire
Come on baby, light my fire
Try to set the night on fire, yeah

The time to hesitate is through
No time to wallow in the mire
Try now we can only lose
And our love become a funeral pyre

Come on baby, light my fire
Come on baby, light my fire
Try to set the night on fire, yeah

You know that it would be untrue
You know that I would be a liar
If I was to say to you
Girl, we couldn't get much higher

Come on baby, light my fire
Come on baby, light my fire
Try to set the night on fire
Try to set the night on fire
Try to set the night on fire
Try to set the night on fire
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Цой и Кино

Postby LeBe » Fri Aug 30, 2013 11:42 am

boldoo moment wrote:
boldoo moment wrote:Кино хамтлагийн цомогууд Татахаар... (тун удахгүй)

http://www.zipsites.ru/music/kino/ энд бүх цомог нь байна. Даанч дуунуудыг нь нэг нэгээр нь татах л ажил гарах нь дээ хэхэ

Торрент ашигладаг бол зөндөө л байгаа даа

http://thepiratebay.sx/torrent/4371322/Kino_Discography__famous_russian_band
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Рок хамтлагууд

Postby LeBe » Fri Aug 30, 2013 11:45 am

Image
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Рок хамтлагууд

Postby zoba » Fri Sep 13, 2013 11:34 am

LeBe wrote:Image


Цаашид тэргүүний сэхээтэн "Харанга хамтлаг" гэж дуудаж байгууштай.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Рок хамтлагууд

Postby TheO » Mon Mar 24, 2014 9:40 pm

аятайхан сэдэв бх чинь
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: Рок хамтлагууд

Postby Төгсбилэг » Mon Mar 24, 2014 9:48 pm

TheO wrote:аятайхан сэдэв бх чинь

чи юм бичээч :ногоон:
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Рок хамтлагууд

Postby TheO » Mon Mar 24, 2014 9:56 pm

tery wrote:
TheO wrote:аятайхан сэдэв бх чинь

чи юм бичээч :ногоон:



юугаа ч мэдэхгүй хүн хүлээгээд уншаад сууж бсан нь дээр биз ээ
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: Рок хамтлагууд

Postby ShijieR » Tue Apr 28, 2015 6:17 pm

энэ сэдэвт юу тохиолдоо вэ? ярих хөөрөх юм их л баймаар -Р
ХӨЛӨН БӨМБӨГ МИНЬ
User avatar
ShijieR
 
Posts: 85
Joined: Mon Dec 07, 2009 3:28 am
Location: Somewhere on a FOOTBALL pitch!

Re: Рок хамтлагууд

Postby Саарал » Tue Apr 28, 2015 6:36 pm

ShijieR wrote:энэ сэдэвт юу тохиолдоо вэ? ярих хөөрөх юм их л баймаар -Р



2уулаа амилуулах уу хаха
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: Рок хамтлагууд

Postby Radiohead » Tue Apr 28, 2015 8:34 pm

Image
Радиотолгойт жинхэнэ рокэр Пинк Флоёд хамтлаг шиг алтернатив урлаг ба арт рок-г холисон аялгуугаараа уналтанд ороод байсан хэтэрхий уянгалаг уйтгарийн 90 оны Брит-поп-г аварсан юм.

Tom Yorke (vocal, guitarist) бусад дуучдийн адил багаасаа Шотланд,Оксфордод шилжин амьдарч байхдаа хөгжимд сонирхолтой нэгэн байсан.Төрөхдөө зүүн нүд нь аниастайгаар мэдээ алдан төрсөн тэрээр зургаа ч хурээгүй байхдаа таван удаа хагалгаанд орсон байна. Бие даан гитар сурч дурамжхан сургуульдаа явж байхдаа тэрээр Colin Greenwood (bassist)-тэй танилцжээ.Хоёул нийлэн ТНТ гэсэн панк хамтлаг байгуулав.1987 онд Эд О’Брэйн (гитар) Phil Selway (бөмбөрчин) найзуудтайгаа мөн Colin-ий дүү Жонни-той нэгдэн On a Friday хамтлаг байгуулжээ(тэдний сургуульлтаа хийх боломжтой болдог ганц өдрөөрөө нэрлэсэн). Гэхдээ хамтлаг байгуулагдчихаад л гишүүд нь коллэйж-д орох ажил хийх энэ тэр гээд бага зэрэг хувийн ажилаа амжуулах шаардлагатай болсон тул түр тарцгаажээ(Оксфорд их сургуульд сурдаг байсан). Ингээд 1991 онд анхныхаа Manic Hedgehog Demo-г гаргасан богоод Оксфорд-доо овоо шуугиан тарьж бүр Оксфорд-н Curfew-н сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ. Олон рекорд лабэл тэдэнд санал тависан бөгөөд эцэст н EMI тэдэнтэй гэрээ байгуулж чаджээ. Гэхдээ тэдэнд бага зэрэг “асуудал” шийдэх хэрэг гарав. Curfew сэтгүүл хамтлагийн нэрийг оновчгүй, утгагүй, уйтгарын нэр гэж бичсэн байсан тул хамтлаг нэрээ солихоор шийдэж тэдний хамгийн дуртай цомог болох Talking Head-н True Stories цомогийнхон cod-reggае чиглэлийн Radiohead дууний нэрээр хамтлагаа нэрлэжээ.

Debut цомог Pablo Honey-гоо гаргахын өмнө “Scott Walker Song” “Creep” гэсэн single-үүдээ гаргасан бөгөөд Yorke-н өвөрмөц зөөлөн хоолой, John Greenwood-н хүчирхэг гитарын дуугаралттай хоршин сонсогдсон зүрх зүсэм үгтэй.

“Creep”

When you were here before,
couldn't look you in the eye.
You're just like an angel,
your skin makes me cry.
You float like a feather,
in a beautiful world
I wish I was special,
you're so fucking special.

But I'm a creep, I'm a weirdo.
What the hell am I doing here?
I don't belong here.

I don't care if it hurts,
I want to have control.
I want a perfect body,
I want a perfect soul.
I want you to notice,
when I'm not around.
You're so fucking special,
I wish I was special.

But I'm a creep, I'm a weirdo.
What the hell am I doing here?.
I don't belong here

She's running out the door,
she's running,
she run, run, run, run, run.

Whatever makes you happy,
whatever you want.
You're so fucking special,
I wish I was special,

but I'm a creep, I'm a weirdo.
What the hell am I doing here?
I don't belong here,
I don't belong here.

дуу нь жинхэнэ шуугиан тарив. Энэ дуу нь л тэднийг нэрд гаргахад их тус хүргэжээ. Гэвч сонирхолтой нь хамтлаг нь уг дуундаа дургүй бөгөөд бүр тоглолтон дээрээ тоглохоос татгалздаг. Лавлавал дууний үг н тайлбарлан ойлгоход үнэхээр хэцүү учир л шүтэн бишрэгчдэд нь энэ таалагдсан байх тэгээд ч Jonny-н гитарын дуугаралт нь яг түүний дургүй дууний дуугаралтыг гаргах гээд байдаг болохоор гэжээ. ”Creep”-г сонсоод хүн өөрөө өөрөөсөө би хэн бэ?, би энд юу хийж байгаа юм бэ? би юу мөрөөддөг байсан бэ? би одоо хаана байна аа? би яах гэж амьдарч байгаа юм бэ? гэж олон мянган асуулт асууж сэтгэл санааны гүн бодолд орно. Ингэхийн тулд л бид дуу сонсдог биз дээ?

:ногоон:
Энхрий чамайгаа хажууд байхад
Эгцэлж харж даанч чадсангүй
Үзэсгэлэнтэй сайхан хорвоо дээр чи
Өд шиг дүүлэн нисэж байх даа
Үлэмжийн дагина шиг харагдаж байлаа
Би чам шиг өвөрмөц байсан ч болоосой
Новшийн өвөрмөц байсан ч болоосой
Даанч би гажигтай
Хачин амьтан
Энд одоо үхснээ хийж байгаан бол
Энд байх ёсгүй шүү дээ
Шаналж байсан ч хамаагүй ээ
Ухаанаа алдахгүй л байхсан
Чам шиг төгс төгөлдөрөөс бүрдсэн
Бие хаатай
Сэтгэл зүрхтэй болох юмсан
Намайг байхгүйг чи анзаардаг ч болоосой
Чи үнэхээр новшийн онцгой юм даа
Чам шиг байсан ч болоосой
Даанч би гажигтай
Хачин амьтан
Энд үхснээ хийж байгаан бол
Энд байх ёсгүй шүү дээ

Чи минь надаас улам бүр холдсор
Цаашлан зугтсаар
Надаас улам бүр зугтсаар улам бүр холдсоор
Чи юунд ч дуртай байсан гэлээ
Чи юу ч хүсссэн гэлээ
Чи үнэхээр новшийн онцгой юм даа
Чам шиг байсан ч болоосой
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron