НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Fri Dec 12, 2014 12:33 am

El Payaso wrote:Тэр жил ч нээрээ Гантогтох нэлээн новшийн зан гаргасан шүү...

Хэзээ хаана юу?
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Fri Dec 12, 2014 12:34 am

Сүхбат аваргын ярилцлагыг олж унших юмсан болохгүй бол сонин борлуулдаг цэгрүү нэг ухасхийх вм сан
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Fri Dec 12, 2014 12:42 am

Арслан Д.Ганхуяг: Залуу бөхчүүдийг дийлдэшгүй хүчтэй болгоно гээд ашиг олох гэж зүтгэдэг хүмүүс бий


Улсын арслан Д.Ганхуягаас дөрвөн жилийн өмнө авсан нэгэн ярилцлагаа бөх сонирхогч таны өмнө дэлгэж байна. Ярилцлагыг бүрэн эхээр нийтэллээ.



- Бразил руу хэзээ явах гэж байна вэ. Хэн хэнтэй хамт явах вэ?

– Мягмар гаригийн орой жүдогийн багийнхантай явна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гээд жүдогийн бусад бөхчүүдтэй хамт мордоно доо.

- Тунист болсон олимпийн оноо цуглуулах барилдаанд эхлээд Б.Сугаржаргал барилдсан. Бөхчүүдийг ээлжлэн барилдуулж байгаа юм уу?

– Тийм ээ, хэн бэлтгэл гайгүйтэй, амжилт гаргах боломжтой гэж үзсэн бөхчүүдээ барилдуулж байгаа.

- Маргааш /Тавдугаар сарын 14-нд авсан ярилцлага. Сур/ Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаан болно. Хоёр өдөр Бөхийн өргөөнд барилдчихаад хоногийн дараа Бразил руу нисэхээр ядрахгүй юу?

– Орчин үед барилдаан гэдэг бэлтгэл болчихсон. Тэмцээнд орох тусмаа л улам чангараад эхэлдэг. Тиймээс ядарч, туйлдахгүй ээ. Тэгээд ч эх орныхоо төлөө татами дээр гарах болохоор хүч чадлаа шавхаж үзнэ. Интернэтээр жингийнхээ шилдэг бөхчүүдийн чансаа, барилдааны арга барилыг өөрийнхөө хэмжээнд сайн судалсан. Олимпийн эрхийн оноо цуглуулахад хувь нэмрээ оруулахыг их хүсч байна.

- Өөрөө уг нь багаасаа чөлөөт бөхөөр барилдсан. Гэтэл гэнэтхэн бөхийн тэс өөр төрөл жүдо руу ороход юу нөлөөлөв?

– Жин /инээв/. Чөлөөт бөхийн дээд жинг 120 кг-аар тогтчихсон. Гэтэл миний доод жин 140 кг хүрчихлээ. Тэгэхээр цаашид чөлөөтөр барилдах боломжгүй болсон. Ингээд жил гаруй үндэсний бөхөөр дагналаа. Чөлөөтийн секцэнд байнга яваад, тэмцээнд ороод сурчихсан хүнд их спорт үгүйлэгддэг юм билээ. Сүүлдээ чөлөөт бөхөөс хичнээн өөр ч гэсэн жүдогоор барилдаад үзье гэж шийдээд улсын аваргаар зодоглосон чинь хүрэл медаль авсан юм. Барилдаж болох юм байна гэсэн сэтгэгдэл тэндээс л анх төрсөн. Их спорт гэдэг агуу зүйл болохоор холдохыг хүсээгүй.

- Миний мэдэхээр Монголд нэвтэрсэн бөхийн бүх төрлөөр барилдаж, амжилт гаргалаа. Бүх төрлөөр барилдаж үзье гэсэн бодлоо хэрэгжүүлээд байгаа нь энэ үү, эсвэл аажимдаа бүх зүйл ингэж таарав уу?

– Яг ч бүх төрлөөр заавал барилдья гэсэн бодол агуулаагүй. Олон төрлөөр барилдаж арга техникээ сайжруулья гэсэн бодол байсан.

- Чөлөөт, жүдо бөхийн зөрүү их мэдрэгдсэн үү?

– Чөлөөт, жүдо гэсэн өөр нэртэй, өөр өмсгөлтэй ч адилхан л бөх. Мэдээж, барьцны зөрүү эхэндээ мэдрэгдсэн. Сүүлийн үед жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт ороод, чөлөөт бөхийн хөл авах, хонгодох зэрэг мэхийг хорьчихлоо. Энэ нь манай бөхчүүдийн амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай. Гэхдээ л бид дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж чадаж байгаа нь бахархалтай.


- Улсын арслан цол хүртсэн наадмын тухай ярилцья. Наадмын өнгө өөр байгаа нь мэдрэгдэж байсан уу?

– Ер нь тэр жил бэлтгэл сайтай байсан. Олон ч жил наадамд барилдаж, цөөнгүй удаа харуусч үзсэн болохоор наадмын өмнө элдэв зүйл бодоогүй. Гэхдээ улсын наадмын түрүүг мөрөөдөлгүй яахав. Цагаан сараар шөвгийн дөрөвт үлдчихсэн. Заалны барилдаанд алгасалгүй зодоглосон байлаа. Тиймээс хэр хэмжээ, боломж бололцоогоо гадарлаж байсан. Сайхан барилдчихья л гэж наадмын зүлэг ногоон дэвжээнд гарсан даа. Дөрвийн даваанд аймгийн арслан Ш.Жаргалсайханыг, тавын даваанд улсын начин Ж.Бат-Эрдэнийг, зургаагийн даваанд улсын гарьд И.Доржсамбууг, долоогийн даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг, наймын даваанд улсын заан Б.Соронзонболдыг тус тус давж үзүүр түрүүнд хүрсэн. Улсын гарьд Н.Ганбаатарт наадмын өмнөхөн барилдаж давсан юм. 12-ны өдөр зургаан даваа ойр ойрхон барилдчихсан болохоор гар бадайрчихсан очсон. Гэлээ ч жилийн турш хийсэн бэлтгэл, бас олон жил барилдсан туршлагын хэрэг гарч өрсөлдөгчөө давсан.

- Улсын наадамд түрүүлнэ гэдэг цөөхөн бөхийн хүрэх өндөрлөг. 1985 онд улсын арслан Б.Ганбаатар түрүүлснээс хойш арван хэдэн жилийн наадамд дандаа аваргууд түрүүлсэн нь үүнийг илтгэдэг. Наадмаар зургаа давж үзээгүй бөх гэнэт түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?

– Мэдээж, өмнө нь би дөрвөн удаа зургаагийн даваанд унасан. Наадмын дараа сэтгэл санаагаар бага зэрэг унаж, дуугаа хураах үе гарна. Гэхдээ л мөдхөн эргээд амжилтын төлөө барилдаж эхэлнэ. Миний нас ч спортын хувьд тийм залуу биш болж байгааг ойлгосон. Бэлтгэл хийж, бөхдөө үнэнч яваагийн шан ирнэ гэдэгт итгэж явдаг байлаа. Би сэтгэлийн хөдөлгөөн их багатай. Тиймээс наадамд түрүүллээ гээд сэтгэл хөдлөлөө төдийлэн илэрхийлээгүй. Ер нь би өрсөлдөгчөөсөө айж сандрах юм уу давчихлаа гэж сагсуурах дургүй. Гэхдээ дотроо намайг тусалж дэмжиж, миний төлөө зүтгэсэн хүмүүст баярлаж байсан. Миний хань хүнд хэцүү үед дэргэд минь үргэлж байж, дахин барилдах урам зориг байнга өгч байсныг санасан. Мөн “АПУ”-гийн захирал П.Батсайхан ах цэнгэлдэхээс гарч ирэхэд үүдэнд нь тосоод жигтэйхэн баярлачихсан зогсож байсан нь санаанаас гардаггүй юм. Нутгийн бөхчүүд, багш нар минь хичнээн их баярласан гээч. Энэ нь наадмаар зөвхөн би биш, бид бүгдээрээ түрүүлсэн гэдгийг надад ойлгуулсан.

- Дөрвөн удаа зургаагийн даваанд унана гэдэг барагтай бөхийн ирийг мохоомоор юм. Зургаагийн давааг давчихаад сэтгэл уужирсан уу?

– Начин цолоо гурван удаа баталчихлаа. Энэ ч гэсэн бас амжилт. Гэхдээ зургаагийн давааг давахсан гэсэн бодол эрхгүй төрдөг юм билээ. Зургаад би гарьд И.Доржсамбуутай барилдаж, хаялцах барьц сонгоод хаясан. Гарьд их бяртай, мундаг бөх шүү дээ. Зургаа давчихаад дэвж явахдаа “Давдаггүй даваагаа давлаа даа” гэж сэтгэл уужирсан. Гэхдээ даваандаа ханасан зүйл үгүй. Харин ч бүр даваагаа улам ахиулах ёстой гэдгээ ойлгосон.

- Арслан цолны найр хөлгүй болсон байх даа?

– Хүний тоо гэж тоймоо алдсан/инээв/. Бүгдээрээ баярлаж хөөрсөн хүмүүс. Миний болоод нутаг усны минь баярыг надтай хуваалцахаар хүмүүс ирж байхад ямар хаалга түгжээд суултай биш дээ. Үүдээ цэлийтэл нээгээд, сэтгэлээрээ хэд хоног сайхан найрласан шүү.

- Улсын арслан цол гэдэг маш өндөр хариуцлага бас үүрэг, нэр хүнд. Үүнийг хэр мэдэрч байна даа?

– Мэдрэлгүй яахав. Монгол үндэсний бөхөд уламжлал, ёс заншил хамгийн ихээр үлдсэн. Тиймээс бөхчүүд цолтой бөхөө хүндлэх, эрэмбэ дараагаа баримтлах тал дээр үнэхээр сайн. Олон залуус надаас хэрхэн барилдахаа, ямар бэлтгэл хийхээ асуудаг болсон. Чадахаараа л туслахыг хүсдэг. Би ч залуу бөхчүүдийн нүдний өмнө буруу зөрүү гишгэхгүй байх үүрэг хүлээсэн.

- Арслан цол гэдэг начингийн эрэмбээс хамаагүй өндөр. Олон бөхчүүдийн өмнө босч ам авах хэцүү юм уу?

– Ам авна гэдэг их учиртай юм билээ. Бид урьд нь цөөн бөхөөс л ам авдаг байлаа. Харин одоо олон бөхөөс олон талыг нь бодож ам авах ёстой болсон. Зөвхөн ганцаараа бодох биш багш, дасгалжуулагч нар ч их зөвлөдөг.

- Улсын наадмын тавын даваанд ам авах тун амаргүй гэдэг. Зарим бөхчүүд “Намайг битгий аваач” гэж гуйна. Энэ мэтээр наадмаар ам авахад хүндрэл их биз?

– Бөхчүүд том цолтноосоо “Намайг битгий аваач” гэж гуйдаг үе байсан гэдэг. Харин одоо бол тэгж хэлж буй бөхийг шууд авчихна шүү дээ. Тэр бөх “Би чамд унана шүү” гэдгээ өөрөө эхлээд хэлчихэж байгаа юм. Тэгэхээр давах гэж барилдаж буй бөхчүүд түүнийг амлачихгүй яахав.

- Олон бөхчүүдийн өмнө босох эвгүй юм уу?

– Нэг бодлын их бахархалтай сайхан. Эхэндээ ч эвгүй л байсан. Бөхийн өргөөнд доогуур суудаг байснаа гэнэтхэн хамгийн тэргүүнд гарч суухаар сонин л санагддаг юм билээ. Гэхдээ одоо дасчихжээ.

- Ноднин улсын наадмын үзүүр түрүүнд дахин хүрсэн. Даян аваргатай барилдахад ямархуу байв?

– Аваргатай олон удаа барилдаж үзсэн болохоор сэтгэл хөдөлж, айж эмээх зүйл байгаагүй. Өөрийнхөө бодсноор барилдаад үзье гэж бодсон. Гэхдээ болоогүй. Аварга наадмаар бэлтгэл сайтай байсан.

- Наадмаар түрүүлсэн бөхөд улсаас хэдэн төгрөгийн бай олгодог вэ?

– Наадмын байг ил зарлах зөвүү? Сая төгрөг өглөө гэж албан ёсоор тэмдэглэдэг ч бай шагнал, татвар гээд гар дээр 400-500 мянган төгрөг ирдэг юм билээ.

- Тийм бага бай олгодог гэж үү. Энгийн заалны барилдаанд түрүүлэхэд ч үүнээс ихийг авдаг шүү дээ. Ер нь улсын наадамд түрүүлсэн бөхөд гурван өрөө байр ч гэдэг юм уу том бай шагнал амлавал бөхчүүдэд давхар тэмүүлэх зүйл бий болмоор санагдах юм?

– Тийм ээ, гэхдээ пүүс компаниудын бай шагнал гэж бий. Улсын наадам болохоор тэдний байг хамаагүй оруулж болдоггүй юм шиг билээ. “АПУ” компани надад шагнал хангалттай олгосон. Гурван өрөө байр, “Ланд круйзер -200” автомашин гээд гар таталгүй мялаасан.


- Хаялцах барьцаас болж үндэсний бөхийн уран барилдаан багаслаа гэж ярих хүмүүс олширчээ. Энэ талаар юу бодож явдаг вэ?

– Бөх хүн дүрэмдээ л зохицуулж бэлтгэлээ хийдэг. Хаялцах барьцаас болж бөхчүүдийн жин нэмэгдэж байна гэж их ярьдаг. Гэтэл үнэндээ уран барилддаг хүнд бол жингийн хэрэг огт үгүй. Хурдаа нэмээд, мэхээ бэлдвэл л даваа нь олширдог. Үндэсний бөхөд хугацаа тогтоосон тохиолдолд гарцаагүй нэг аргаар шийдэх хэрэгтэй. Үндэсний бөх шүүгчгүй болохоор бас иймэрхүү барьц олгох замаар шийдэхээс аргагүйд хүрдэг. Жүдод хантэйгээр шийддэг, чөлөөт бөхөд хөл авахуулдаг. Одоохондоо хаялцах барьцаас илүү гарц олдоогүй хэрэг.

- Допингийн талаар наадам болгоны дараа л шуугидаг боллоо. Гэтэл жилдээ ганц наадмаар биш бусад заалны барилдаанд ч бөхчүүд допинг хэрэглээд байгаа эсэхийг тогтоох арга алга. Ид барилдаж буй бөхийн хувьд энэ талаар үзэл бодлоосоо хуваалцана уу?

– Допингийн хяналт тавья гэвэл дэлхийн стандартыг л дагах хэрэгтэй. Жилд ганцхан удаа шинжилгээ авах нь учир дутагдалтай. Авья гэж байгаа бол авсан шиг авч, хариуг нь зарласан шиг зарлах ёстой. Улиралдаа ядаж нэг удаа авч байж л допингийн үйлчлэлийг зогсоох байх. Олимпийн наадамд оролцохоос өмнө шигшээ багууд байрлал, эм тариа хийлгэсэн байдлаа мэдээлэх үүрэг хүлээдэг. Тэдний бэлтгэл хийж буй газар нь гэнэт очоод л шинжилгээ авчихдаг. Тэгээд олимпийн наадмын үеэр өндөр амжилт гаргасан, өөрчлөлттэй мэт санагдаж буй тамирчдыг нэмж шинжилдэг журамтай. Манайд жилдээ ганц удаа шинжилгээ авдаг болохоор бусад үед нь хэрэглээд буй бөхчүүдийг тогтоох арга алга. Ер нь бид допинг хүний биед асар хортой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгуулах ёстой. Допинг хэрэглэснээсээ болоод тураад, халдвар аваад үхчихсэн түүх маш олон бий. Ер нь нэг нь үхэж байж л бид допингийн хор хөнөөлийг ойлгох гээд байгаа юм шиг.

- Допинг хэрэглэж буй бөхөөс гадна түүнийг ятгаж, тарьж өгч буй хүн бас бий. Тэдгээр хүмүүсийг бөхийн хүрээнийхэн анддаггүй. Тэгсэн хэрнээ л арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрсэн…?

– Допинг хэрэглэсэн бөхөө тогтоож, шийтгэж чадахгүй болохоор цаана нь багаа тэр хүнийг шийтгэнэ гэдэг хэцүү. Залуу бөхчүүдийг дийлдэшгүй хүчтэй болгоно гэж хэлээд өөртөө ашиг олох гэж зүтгэж буй хүмүүс бий.

- Нэг хэсэг цолны найрааны тухай их яригддаг байлаа. Найраа одоо багассан уу?

– Илт багассан. Нэг жил арваад начин төрдөг үе одоо өнгөрсөн.

- Энгийн хүмүүсийн нүдэнд бөхчүүд баян цатгалан хүмүүс шиг харагддаг. Гэтэл үнэндээ залуу бөхчүүдийн хувьд бөхөөр дагнан хичээллэж, ар гэрээ авч явна гэдэг амаргүй байдаг байх аа?

– Бөхчүүд зааланд сайн, муу янз бүр барилддаг. Бай шагнал нь тэгэхээр хэлбэлзэлтэй болчихно. Бусдаас хэд дахин илүү ачаалал үүрч, 2-3 дахин илүү хоол хүнс хэрэглэж түүнийгээ нөхдөг. Бие хаа том болохоор өмсөж зүүхээс авахуулаад асуудал үүснэ. Тэгээд л бөхөө орхиж бизнес рүү орох хандлага гарсан. Миний хувьд бөхчүүдээ бизнесээс харамладаг. Тэд хүссэндээ биш аргагүйн эрхэнд, амьдралаа бодоод л тийм алхам хийж байгаа.

- Зургаан залуу зааны үед бөх сонирхогчид Бөхийн өргөөнд багтдаггүй байлаа. Гэтэл одоо заал дундуур үзэгчтэй байх нь элбэг болжээ. Зургаан залуу зааны барилдааны онцлог юу байсан бол?

– Тэд бүгдээрээ их спортоор хичээллэсэн бөхчүүд. Их спортоос олж мэдснээ үндэсний бөхдөө туршиж, уран сайхан барилдаж, хурц өрсөлдөөн өрнүүлдэг байсан.

- Аварга Д.Сумьяабазар ноднин жилийн наадмаар зодоглоогүй. Та хоёр нутгийн бөхчүүдийн хувьд гэмгүй байдаг байх. Аварга бөхөөсөө бас хөндийрчихвүү дээ?

– Гэмтэлтэй болохоор барилдах хүсэлтэй ч зодоглохгүй байгаа юм. Бид наадмын өмнөх бэлтгэлд хамтдаа гарч, надад сэтгэл харамгүй зааж зөвлөдөг. Үргэлж л бөхийн тухай ярилцаж явдаг дотно найзууд гэж хэлж болно.

- Зургаан залуу заанаас Б.Ганбат л тухайн үеийн цолтойгоо үлдлээ. Нас чацуу бөхийн хувьд түүний талаар юу хэлэх вэ?

– Үнэхээр сайн бөх. Бас л бэртэл гэмтэл түүнд нэг хэсэг тээг болсон. Тамирчин хүний хамгийн хүнд бэрхшээл бол бэртэл. Гэхдээ л тэд бүхнийг давж, улсын наадмын дээгүүр даваанд хүрч яваа нь бахархмаар санагддаг.

- А.Сүхбат, Асашёорюү нар ид үедээ зодог тайллаа. Тэдний шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

– Хоёр аваргын өөрсдийнх нь хийсэн сонголт болохоор хүндэлж байна. А.Сүхбат аваргыг зодог тайллаа гэхэд хамтдаа барилдаж, хааяа таарч явсны хувьд сэтгэл их эвгүй болсон. Хэн ч гэсэн цаг нь ирэхээр зодог тайлахаас өөр аргагүй үе ирнэ. Асашёорюү Д.Дагвадоржийн хувьд тун гэнэтийн шийдвэр болсон. Хоёулаа л арай эрт зодог тайлчихав уу даа гэсэн харамсал төрүүлсэн.

- Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд “Их Монголын хүчтэн” дэвжээгээ магнайлж байгаа. Барилдаан ямархуу болж байна?

– Сайхан барилдаан болж байна. Анх удаагаа зохиож буй болохоор алдаа дутагдал байлгүй яахав. Урьд нь үзэгчид нэг л бөхийг дэмждэг байсан бол одоо багаар нь дэмжижь сэтгэлийн хөдөлгөөн улам ихэсч буй нь мэдрэгдсэн. Харамсалтай нь маргаантай барилдааны үеэр ундааны сав бөхийн дэвжээ рүү чулууддаг нь бүр гаарч, архины шил, гар утсаа хүртэл шидсэн тохиолдол гарлаа. Байдал ингэж үргэлжилбэл муу үр дагавар ч авчирч магадгүй. Шийдвэрлэх барилдааныг тойргоор бус хасагдах журмаар явуулбал үзэгчдэд илүү сонирхолтой. Жишээ нь, маргааш “Хантайшир” дэвжээнийхэн манайхтай барилдаж хэн нь түрүүлэхээ шийднэ. Гэтэл тойргийн барилдаан болохоор үзэгчид үүнийг бүрэн ойлгохгүй байх жишээтэй. Ер нь ямар ч спортод шийдвэрлэх барилдааныг хасагдах журмаар хийгээд заншчихсан байдаг. Бас барилдаан их шахуу юм. Өдөрт зургаа барилдаад, маргааш нь дахиад зургаа барилдана гэдэг амаргүй. Бөхчүүдэд энэ нь хүнд тус байх шиг. Ер нь аль ч бөхөд хоёр өдөр дараалан ийм олон тооны барилдаан хийдэггүй. Гэхдээ шинийг сэдэж хийж байгаа нь олзуурхууштай. Ид барилдаж буй бөхчүүд бид л үүнийг хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ.

- Эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлд тань спортын хүн бий юу?

– Бид дөрвүүлээ. Бүгдээрээ эрчүүд. Би айлын бага. Надаас өөр барилддаг хүн байхгүй ч гэсэн ах нар спорт их сонирхдог байлаа. Хөлбөмбөг, сагсанбөмбөг гээд спортын нэвтрүүлэг үзэхэд нь дагаад суучихна. Бид дөрөв бужигнавал бужигнахаар л хөвгүүд байсан. Гэхдээ аав ээжийн хүмүүжил их нөлөөлсөн. Аливаад үг сөрөхгүй, хүлээцтэй байх ухааныг би эцэг эхээсээ олж авсан.

- Багадаа бөхчүүдээс хэнийг биширдэг байв?

– Д.Цэрэнтогтох аварга, З.Дүвчин зааны барилдааныг шимтэн үздэг байсан. Хожим улсын заан Д.Эрдэнэбат ах надад их дэм болсныг энд онцлон дурдмаар байна. Талийгаач ах минь үнэн шударга үгтэй, алиа хошин зантай сайхан хүн байсан юм шүү. Надад байнга зөвлөгөө өгч, миний төлөө зүтгэсэн дээ.

- Аав тань хүүгээ бөх болгохыг хүсдэг байсан уу?

– Тийм ээ, аав намайг барилдуулах дуртай байлаа. 1994 онд би анх аймгийнхаа наадамд аавтайгаа очоод дөрвийн даваанд унасан юм. Харин дараа жил нь түрүүлээд, аймгийн арслан болоод ирэхэд аав минь тэнгэрт хальсан байлаа. Ээж минь бас улсын арслан цол хүртэхийн өмнөхөн өөд болсон. Аймаг, улсын арслан цолоо аав, ээждээ үзүүлж, баярлуулж чадаагүйдээ би харамсдаг. Гэхдээ тэнгэрээс буурлууд маань харж байгаа гэдэгт итгэдэг. Буурлууд маань л миний буян заяаг даатгаснаар би тийм амжилтад хүрсэн. Одоо би буурлынхаа сургааль үгсийг бодож, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэхийг хичээдэг. Миний хань З.Ганчимэг “Аварга” сургуульд багшилдаг. Охин минь 11, хүү зургаан настай.

- “АПУ” компанийн нэрийн өмнөөс олон жил бослоо. Яагаад энэ компанид харьяалагдах болсон юм бэ?

– “АПУ”-гийн өмнөөс босоод долоон жил болжээ. 2003 онд “НИК” компани татан буугдахад Нямсүрэн ах намайг Г.Батхүү гуайд “Танай нутгаас гарч ирж буй залуу бөх” гэж танилцуулсан юм. “Ганц бөх гээд тусдаа яваад яахав. Манай компанид ороод хамт олонтой сайхан ажилла” гэж Г.Батхүү ахын хэлсэнд нь би их баярладаг. “АПУ”-д биеийн тамирын арга зүйч гэсэн ажилтай. Хамт олонтой яваадаа сэтгэл хангалуун явна.

- Наадам хаяанд иржээ. Уржнан түрүүлж, ноднин үзүүрлэсэн бөхийг мөн л тэр хэмжээнд барилдана гэж бөх сонирхогчид харж байгаа. Өмнө тань улсын аварга цол бий. Аварга цол ойрхон ч юм шиг санагдаж байна уу?

– Тэгж ам алдахгүй ээ /инээв/. Цол бодож бус сайхан барилдахын тулд наадмаа хүлээж байна.

- За, баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.Гэгээ “Бөхийн мэдээ”. 2010 оны тавдугаар сар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Fri Dec 12, 2014 11:42 am

Сайхан ярилцлага болжээ.Содномын хүндэлдэг бөх нь гэсэн
Улсын наадмын байг 10 сая гэж боддог байсан хол зөржээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Fri Dec 12, 2014 12:02 pm

orgil_ezo wrote:
El Payaso wrote:Тэр жил ч нээрээ Гантогтох нэлээн новшийн зан гаргасан шүү...

Хэзээ хаана юу?

Гарьд цол гаргахаас өмнө энэ хэдэн зааныг эрэмбэлэх асуудал яригдаж байхад Гантогтох би арслан болох ёстой ч гэлүү эсвэл ямар ч байсан эрэмбэ өөрчиллөө гэхэд Сумьяагийн дээр зогсоно гэж гүрийгээд байсын... тухайн үед нэг удаа Ба аварга өгч үзүүрлэсэн... Сумьяа хоёр үзүүрэлчихсэн байсан... Сумьяа ч тэрийг хэлж байна... хүн барилдаж үзүүрэлдэг юм гэж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Tdi » Fri Dec 12, 2014 12:09 pm

Эд тэгээд дээр доор ам авах гээд бөхийн дүрэм, цолыг хачин болгочихсон санагдаад байдаг юм. Тэгээд хэргийг нь гаргаж байгаа юм байдаг юм болов уу даа?
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby mugi19 » Fri Dec 12, 2014 7:17 pm

Dondogoo wrote:Сайхан ярилцлага болжээ.Содномын хүндэлдэг бөх нь гэсэн
Улсын наадмын байг 10 сая гэж боддог байсан хол зөржээ

Ter uyed iim baisan, odoo alban yosoor 15 say geed bgaa, tatvar ene teree avaad 10-aas nileen deesh l irj baigaa baih..,
Ganhuyag arslang eldev asuudald ordoggui geed bohchuud ih l hundeldeg yum baina lee..,
Bohdoo hoyorgui setgeleer zutgevel yund ch hurch boldgiig haruulsan bohchuud gej boddog, Erhemnbayar avarga, Ganhuyag arslan hoyoriig..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ider » Fri Dec 12, 2014 7:32 pm

Ганхуяг нээрээ юм юмны авьяастай, ёстой спортын банзал даа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Fri Dec 12, 2014 9:09 pm

Ганхуяг арслан сайхан бөх шүү
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Dec 16, 2014 12:11 pm

Б.Ганхуяг: Миний цолыг хүчингүйд тооцохдоо хүрвэл 2008 оноос хойш аймгийн цол хүртсэн бөхчүүд бүгд цолоо хураалгана

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм.

МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн бөх аймгийн хурц арслан Б.Ганхуяг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Шүүх хурал хоёр хоногийн өмнө болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Аймгийн хурц арслан Б.Ганхуягаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр өнөө жил Хөвсгөл аймгийнхаа наадмаар үзүүрлэж хурц арслан чимэг хүртсэн билээ.

-Та Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэсэн. Яагаад эсэргүүцэх болов?

-МҮБХ-ноос Говь-Алтай, Хөвсгөл аймаг баяр наадмын тухай хуулийг зөрчиж 512 бөх барилдуулсан учраас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 512 бөх барилдаад цол олгоод явсан тохиолдол 2011 оноос эхэлсэн байдаг. 2011 онд Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баяр наадмаар 512 бөх барилдаад цол чимгээ аваад монгол бөхийн эрэмбэд ороод явж байна. Бид бүгд л мэдэж байгаа. Гэтэл намайг одоо болтол эрэмбэд оруулахгүй гээд байгаа. Цол авсан бүх бөхчүүд шүүхдэхийг хүсч байгаа. Над руу утасдаад “Таны асуудал юу болж байна” гэж асуудаг. Намайг шүүхэд хандсан учраас миний хариу ямар гарахыг хүлээгээд байх шиг байна.

-Таны хэлснээр бол хууль зөрчсөн гэвэл өнгөрсөн наадмуудыг ч сөхөх болох нь ээ?

-Тийм. Намайг амжилтаа бүртгүүлээд монгол бөхийн эрэмбэд оръё гэсэн чинь холбооны зүгээс “Танайх хуулинд байхгүй наадам хийсэн” гэж хэлсэн. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр үүнийг үндэслэлгүй гэж хэлсэн. Би нэг юм ойлгохгүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан төрийн бус байгууллага. Өнөөдөр бөхчүүдийнхээ гаргасан амжилт, сайн сайхныг түгээн дэлгэрүүлж, тэднийхээ төлөө явах байтал энэ мэтээр үгүйсгээд байгааг би ойлгодоггүй. Мөн хуулинд байхгүй наадам гээд байгаа. Баяр наадмын тухай хуулинаас үзвэл суманд 64 бөх, аймагт 128 бөх, улсад 512 бөх барилдана гэж заасан. Тэгш ой буюу ой давхацсан жил суманд 128, аймагт 256, улсад 1024 бөх барилдуулж болно гээд заачихсан байгаа. Гэтэл 2008 оноос хойш бүх аймгийн наадамд 256 бөх, суманд 128 бөх барилдаж байгаа. Тэгш ой биш байсан ч ингэж барилдаж байгаа байхгүй юу, тогтмол. Эндээс цол хүртсэн бөхчүүд амжилтаа үнэлүүлээд эрэмбэлэгдээд явж байна. Тэгэхэд Монголын үндэсний бөхийн холбоо үүнийгээ мэдэхгүй үгүйсгээд байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Өнөөдөр дэлхий дахин даяарчлагдаж байна. Энэ үед бид монголоороо байх, монголоо авч үлдэх зүйл бол монгол наадам буюу үндэсний спорт. Олон морь уралдаж, олон хүн сураа харваж, олон бөх барилдаж цэнгэг л дээ. Муу нь юу байна. Би тэр эрэмбэд орлоо гээд болохгүй нь юу байгаа юм. Бусад бөхчүүд ороод болоод байна ш дээ. Маш их гомдолтой байна. Би эрэмбэд орлоо гээд улсаас нэг ч төгрөгийн цалин хөлс авахгүй. Зөвхөн би хоёр удаа аймгийн наадамд найм давсан, хоёр удаа зургаа давж шөвгөрсөн. Тиймээс 2007 оны Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх эрэмбэд оруулж өгөхийг хүсч байгаа юм. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гээд заачихсан юм бол тав, зургаа, долоо, найм давах нь бөхчүүдийн хувьд амжилт мөн үү, мөн. Гэтэл бид яагаад орохгүй байгаа юм бэ. 2011 онд Ховдын наадамд О.Гантулга аймгийн харцага цолтой очиж түрүүлээд ес даваад аймгийн хурц арслан болсон. Одоо амжилтаараа нэлээд дээгүүр эрэмбэд явж байх жишээтэй. Өвөрхангай аймагт аймгийн начин Чимэддорж найм давж үзүүрлээд арслан болсон. Одоо бөхийн өргөөнд барилдаж л байна. 2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд Батжаргал гээд надтай адилхан аймгийн арслан цолтой бөх барилдаад Санжаадамбад унаж үзүүрлээд хурц арслан чимэг хүртсэн. Амжилтын эрэмбээрээ тэргүүнд бичигдэж байна. Гэтэл дээрх наадмуудад манай аймагтай адил 512 бөх барилдсан. Би үнэхээр гайхаж байна.

-Хоёр хоногийн өмнө шүүх хурал болох байсан ч хойшлогдсон. Ямар шалтгааны улмаас хойшлогдсон юм бэ?

-Миний зүгээс хэрвээ манай аймгийн наадмыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол 2008 оноос хойш наадам хийж, цолоо өгөөд явсан бүх аймаг хуулиа зөрчсөн болж таарч байна. Тэгш ойтой наадмаар барилдуулах ёстой 256 бөхийг тэгш ой бус үед ч барилдуулаад цолоо өгөөд явсан байна. Тиймээс эдгээр наадмаас цол хүртсэн бөхчүүдийн тоог гаргах хэрэгтэй, хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл надтай адилхан л цолыг нь тооцохгүй байх гэсэн асуудлыг ярьсан. Шүүх хурал ингэх нь зөв гэж үзээд дээрх аймгуудын Засаг дарга нарт 2008 оноос хойш наадмаар цол авсан бөхчүүдийн нэрийг албан бичгээр хариу явуулах хүсэлт хүргүүлэхээр шийдсэн. Шүүхээс холбоо үүнд буруутай болохыг хэлж байгаа.

-Тэгэхээр маш олон бөхчүүдийн цолны асуудал хөндөгдөнө. Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Шүүх хурал тодорхой хугацаагүйгээр хойшилсон. Тэр албан бичиг хэдий хугацаанд ирэхийг би мэдэхгүй байна. Тоймгүй олон бөх байгаа нь тодорхой. Бөхийн холбоо өөрсдөө хуулиа мэдэхгүй ийм л замбараагүй юм болгочихоод байна. Мэдээж тэр олон бөхчүүдийн цолыг тооцохгүй болно гэдэг худлаа. Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийнхөө бурууг мэдрээд асуудлыг шийдэж болохоор л асуудал шүү дээ. Ерөөсөө наадамд барилдах бөхчүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага үүсчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын наадмаар эд өсөж яваа аймгийн арслан мөн эд үе дээрээ гарч ирж байгаа улсын начинтай таардаг. Хоёрын даваанд. Хоёрын даваа дуусахад аймгийн арслан цолтой цөөнгүй бөх унаж байх жишээтэй. Шинэчлэл хийх цаг нь ирчихжээ гэдгийг бөхчүүд хэлж байгаа.

-Таны хувьд шүүх хурлын хариу нааштай гарна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэлтэй байгаа. Ганцхан би ч биш олон бөхчүүд эерэг хариулт хүлээж байгаа. Учир нь Хөвсгөлийн 130 мянган ард түмний нүдэн дээр болсон наадам. Дээр нь TV5 телевизээр шууд дамжуулсан. Монголын ард түмэн энэ наадмыг үзэж тэнд цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг хүлээн зөвшөөрчихсөн наадам. Олон ч найз нөхөд, ах дүү нар утасдаж баяр хүргэсэн. Бусад бөхчүүд ч гэсэн адилхан байх. Гэтэл үүнийг өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэсэн нас нэлээн дээр гарчихсан найман хүнээс гурав нь дэмжсэн, тав нь дэмжээгүй байдаг. Энэ таван хүн үгүйсгэж байгаа нь харамсалтай байхгүй юу.

-Тэр таван хүний нэрийг хэлж болох уу?

-Холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, зохиолч яруу найрагч Ү.Хүрэл­баатар, улсын харцага Д.Сэрээтэр байсан.

-Цолыг нь тооцохгүй байгааг эсэргүүцэн Хөвсгөл болон Говь-Алтай аймгийн бөхчүүд намраас хойш ямар ч барилдаанд зодоглохгүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Үнэн. 20-иод бөхөөс ганц, хоёрхон бөх л барилдаж байгаа. Ихэнх нь барилдахгүй байна. Нуулгүй хэлэхэд энэ бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоонд гомдож байгаа. Аргагүй ш дээ. Эдгээр хүмүүс ганц барилдаад амжилт гаргачихдаг юм биш. Бүгд л мэднэ. Би гэхэд л 2003 онд сумын наадамд тав давж анхныхаа цолыг авч байсан. 2008 онд хамгийн анхны аймгийн харцага цол батлагдахад анх хүртэж байсан. 2011онд Орхон аймгийн 35 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Өнөөдөр аймгийн хурц арслан гэсэн цолонд хүрэхэд би 10 жилийн хүч, хөдөлмөр, амьдралаа зориулсан байна. Яг үүнтэй адилхан бусад бөхчүүд ч гэсэн дор хаяж таван жил хөдөлмөрлөж, бэртэж гэмтэж сая нэг юм цолонд хүрч аав, ээж, нутаг усаа баярлуулахад нь Монголын үндэсний бөхийн холбоо ингэж муйхарлаж хуулиа мэдэхгүй бөхчүүдийн эсрэг зогсоно гэдэг маш харамсалтай зүйл. Монголын үндэсний бөхийн холбоо байхгүй байхад монгол бөхчүүд барилдаад болоод л байсан. Өнөөдөр монгол бөх байгаа учраас энэ холбоо оршин тогтноод байгаа юм биш үү. Тэрнээс Монголын үндэсний бөхийн холбоо байгаа учраас бөхчүүд бид байгаа юм биш. Үүнийг холбоо даанч ойлгохгүй байх шиг. Монгол бөх бол мөнх настай.

-Бөхчүүдийн хувьд заал, дэвжээний явцын барилдаануудад оролцохгүй байна гэдэг том хохирол биз?

-Тэгэлгүй яахав. Хоёрын хооронд ийм шийдвэрээс болж барилдахгүй байгаа нь бөхчүүд бидний хувьд маш их хохиролтой зүйл. Энэ олон заал, дэвжээний барилдаанд ид барилдаж байх ёстой. Спортын нас богинохон. Анхандаа хүн цол хэргэмээ авчих юмсан гэж боддог юм билээ. Барилдчихмаар байдаг болдоггүй, холбоонд гомдоод их бачимддаг юм байна. Сүүлдээ цайчихна гэдэг шиг барилдах юмсан гэсэн сэтгэл ч төрөхөө байчихсан. Шийд гарвал барилдъя даа гэж бодох болсон. Залуу хүний хийж бүтээе, чадах зүйлээ бусдад харуулъя гэсэн тэр үе дээр нь сэтгэл рүү нэг ёсондоо ус цацчихлаа.

-Монголын үндэсний бөхийн холбоог бөхчүүддээ элэггүй ханддаг, мөнгө хүүлэгч гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би ганцхан жишээ дурдъя. Улсын харцага Даваабаатар маш сайн барилддаг бөх. Ёстой л үзэгч олныг уран барилдаанаараа шуугиулж гарч ирсэн. Гэтэл хөлөндөө бэртэл аваад барилдаж чадахгүй болж байсан. Бөхчүүдийн зүгээс тусалж дэмжээд эмчилгээнд нь шаардлагатай мөнгө, төгрөгийг нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэл байсан. Зөвхөн Даваабаатарын барилдааныг үзэхийн тулд мөнгө төлж Бөхийн өргөөнд ирдэг хүмүүс байсан. Тэгэхэд бөхийн холбоо яагаад дуугүй суугаад байна вэ. Холбоо иймэрхүү нийгмийн асуудлыг зохион байгуулаад бөхчүүдийнхээ төлөө жинхэнэ ёсоор ажиллах хэрэгтэй ш дээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн асуудалд холбоотой ийм аян өрнүүллээ, тэгж сайн үйлсийн аян зохион байгууллаа гэж сонсоогүй. Та нар ч сонсоогүй. Гэтэл 20 жил болж байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг. Тэгвэл энэ холбооны тэргүүн таван сонгууль дараалан суудлаасаа ховхроогүй. Хааны алба хүртэл ээлжтэй байдаг бус уу. Одоо болно ш дээ.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна. Бөхийн тогоонд байдаг хүний хувьд олон зүйл л харагддаг байх?

-Бөхийн өргөө бөхчүүдэд зориулсан өмч. Гэтэл бид бэлтгэл хийх газаргүй Бөхийн өргөөнд очиж бэлтгэлээ хийе гэвэл шууд хөөнө.

-Яагаад?

-Тэнд зай завсаргүй урлагийн тоглолт болж байна. Бидэнд бэлтгэл хийх боломж олдохгүй. Бөхийн өргөө урлагийн тайз биш. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд усанд ороод гэртээ байгаа юм шиг л байх ёстой. Хэн ч бодсон тийм биз дээ. Ингэж Нямдорж тэргүүнд хэлэхээр “Чи залуу хүн байж ийм боловсролгүй байж болохгүй. Би чамайг бодвол хэдэн дээд сургууль төгссөн” гэж ирээд загнадаг. Ер нь боловсролтой, мэдлэгтэй гэж бөхчүүдийг дарамталж, үл ойшоож, ингэлээ гээд эд нар яахын гэсэн байдалтай дээрэнхүү харьцдаг. Би гайхдаг. Ер нь тэгээд барилдахад боловсрол хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Бас нэг зүйл хэлье. Өнөөдөр сумын заан цолтой 640 залуу барилдаж байна. Эдгээр бөхчүүд барилдаан болгонд 3000 төгрөгийн хураамж төлдөг. Гурав давж байж 3000 төгрөгөө буцааж авдаг гэж байгаа. Энэ нь чинь юу гэсэн үг вэ. Би холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар ахад хэлсэн. Тэр залуучууд чинь бөх болох гээд хөдөө байсан таван малаа зараад хот хүрээ зорьж ирж байгаа. Гурав давна гэдэг чинь хэцүү. 3000 төгрөгөө авч чадалгүй автобусны мөнгөгүй гэрийн зүг нулимстай алхаж байгаа өчнөөн залуу бий. Би бөхийн тогоонд байгаа учраас ийм байдаг гэж мэдэж байна. Ингэж хэлэхээр урдаас “Олимп, дэлхийн аваргаас гуравхан хүн л шагнал авдаг. Бусад нь хоосон хоцордог ш дээ” гэж тавлангуй хариулсан. Аль ч спорт тэмцэл нь үнэн. Тэр хүн дэвжээн дээр гараад давж чадахгүй бол хохь. Гэхдээ монгол бөх үндэсний спорт. Үндэснийхээ спортыг хөгжүүлэхийн тулд, авч үлдэхийн тулд бид мөнгө төлөх учиргүй.

-Монгол бөхтэй холбоо­той олон асуудал яригддаг хэрнээ бөхчүүд яагаад хэлж, ярьж дуугардаггүй юм бэ. Холбооны зүгээс дарамт, шахалт үзүүлээд байдаг нь үнэн юм уу?

-Манай монголчууд хүлцэнгүй, сонин болчихож. Өөрсдөө болохгүй байна, бүтэхгүй байна гээд дотроо л яриад байдаг тэрнээс эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдэх гарц бөхчүүдэд, ард түмэнд ч алга. Гэр гэртээ л тэр ингэж идэж уусан гээд байхаас биш арав, хориулаа суугаад өөрчилье гэсэн юм алга. Яахав надад эрэмбэд ороод, цаашдаа улсын цол хүртэх үгүй нь сонин биш. Гол нь бөхчүүдийн ирээдүйд хаалт тавьж, өөрсдийгөө дээгүүрт тавьж байгаа барилдаж ч үзээгүй хүмүүсийг бодохоор үнэхээр надад харамсалтай байна. Ингээд хэлчихвэл намайг яах бол гээд амаа хумхиад сууж би үнэндээ чадахгүй нь. Өнөөдөр бодит байдал ийм байгаа нь үнэн. Наад зах нь Бөхийн өргөөнд ганц том дэлгэц суурилуулаад камер зоочихгүй л байна. Барилдаан болохоор л чи давсан, би давсан гэсэн бөөн маргалдаан үүсдэг. Ядаж бөхчүүдийн барилдах орчин нөхцлийг нь бүрдүүлчих хэрэгтэй ш дээ.

-Таны хувьд энэ жил нэлээн адармаатай байх шиг. Наймын даваанд харцага болсон Ховдын Ууганбаяртай таарсан. Улсын харцага Содномдорж та хоёрын барилдааныг нэлээд бусниулсан гэх?

-Содномдорж харцагын хувьд Ууганбаярыг авчирч барилдуулсан нь ард түмнийг бухимдуулсан байх. Ямартай ч тухайн үед намайг давахад уухайлж, дэмжиж байсан түмэн олны баясал одоо ч миний сэтгэлд тод санагддаг. Би ганцаардах үедээ ч боддог. Би ганцаараа биш шүү. Намайг дэмждэг олон мянган хүн уухайлж байсан шүү гэж. Бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Харамсалтай нь би энэ амжилтаа өнөөдөр ч үнэлүүлж чадахгүй байна.

-Ганхуяг харцагыг Содномдорж харцагатай нударга зөрүүлсэн гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хэрүүл, зодоон болж байгааг би лав хараагүй.

-Одоо та бэлтгэл хийж байна уу?

-Яг эрчимтэй бэлтгэл хийж чадахгүй байна. Хүн чинь дараа долоо хоногт барилдаантай шүү гэхээр илүү махарч бэлтгэлдээ анхаарал тавьдаг. Нэгэнт барилдахгүй гэж бодохоор нэг их хичээдэггүй юм байна.

-Хаана бэлтгэлээ хангаж байна. Таны гарын багш гэж ямар хүн байна?

-Би хүчнийхээ бэлтгэлийг спортын төв ордонд Хосбаяр багшийн удирдлага дор, үндэсний бөхийн бэлтгэлээ “Их шавь” дээд сургууль дээр Элбэг багшийнхаа удирдлага дор хийж байгаа. Миний хувьд олон сайхан багш нарын гар дамжсан. Хамгийн анх Сумын заан Ганзориг багшид шавь орж байлаа. Дараа нь аймгийн арслан Батпүрэв, чөлөөт бөхийн ази тивийн аварга аймгийн арслан Баярмагнай, улсын харцага Сэрээтэр гээд багш нараар бөхийн эрдэм заалгаж байлаа. Элбэг харцага бол Эрхэмбаяр аваргыг төрүүлсэн мундаг хүн. Эрхэмбаяр аварга ямар сайхан жудагтай, тайван бөх билээ.

-Таныг улсын арслан Мөнхбаатарын садан төрөл гэдэг. Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд насаараа ажилласан Бадамсамбуу гэж хүн бий. Ээж Чинбат. Одоо тэтгэвэртээ суусан. Би эхээс тавуулаа. Улсын арслан Мөнхбаатар ээжийн талаас хамаатан. Өмнөхийг би сайн үе гүйцэж мэдэхгүй байна.

-Та чинь эрх зүйч мэргэжилтэй байх аа?

-Тийм ээ. Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн коллежийг төгссөн. Мөн хууль сахиулах их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Д.ДАВААСҮРЭН

Эх сурвалж: http://www.shuurhai.mn
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Tue Dec 16, 2014 12:13 pm

Шүүх цагдаадаад тулчихсан юм байна шдээ бүүр манай бөхчүүд яагаад ийм аймхай араа бодсон байдаг юм бээ Нямдоржоос айгаад л ард нь нуугдчих юм...тэр 2008 оноос хойш цол авсангууд нь бүгд дуугараад Ганхуягтай нэгдэх хэрэгтэйшдээ энийг далимдуулаад Нямдоржийг ховхлох хэрэгтэй яагаад ийм хүлцэнгүй байдаг юм бээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Ganbold » Tue Dec 16, 2014 4:00 pm

www.mass.mn
Үнэт зүйл ба П.Бүрэнтөгс
Нийтэлсэн ....

2014-12-16 11:38

Үндэсний бөх бол монголчуудын “хир” халдаадаггүй үнэт зүйлийн нэг. Бөхчүүд, бөхийн барилдааныг шимтэн үздэг нь ч, ярилцдаг нь ч хичнээн бохир муухайгаар яривч, бичивч хэвээрээ...

Одоо цагт үндэсний бөх санаанд оромгүйгээр түргэн шинэчлэгдэж байна уу гэлтэй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр үндэсний бөхийн эргэн тойронд улс төрчид эргэлдэх болсон гэх үү, улс төрчдийн эргэн тойрон бөх эргэлдэх болсон гэх үү юутай ч маш их мөнгө эргэлддэг болсонтой холбоотой. Тавын давааны найрааны дэнчинтэй холбоотой өвөрмөц хөрөнгө оруулалт хүрээгээ тэлсээр байна. Залуу бөхчүүдийг жилийн турш хоол унд, амин дэмийг нь даах, барилдахаас өөр ажлаас чөлөөлөх, маш өндөр бооцоотой тэмцээн зохиох, хандив цуглуулах, шаардлагатай гэж үзвэл түргэн хугацаанд хүч нэмэгдүүлэх тариа хэрэглэх, хүнд өвчтөнд уулгадаг амьтан, ургамлын гаралтай ховор эм тангаар бордох зэрэг бүх л арга чарга боломжийг дайчилж байна. Энэ бүгдийг спонсорлогчид нь гайгүй барилдчихмаар нөхдөд гар татдаггүй улстөрчид, улс төрчдийн гар хөл болсон бизнесмэнүүд өөрсдийгөө бөхөөр рекламдах, бөхтэй байх нь хэрэглэгчдийнхээ үнэт зүйлийг зүлгэж өнгө оруулж буй хэрэг болохыг олж харжээ.

Одоо үндэсний бөхөд найрааг таслан зогсооно, журамлана, оноолтоор барилдуулна, бөхчүүдийг жудагтай болгоно, бөхчүүд өөрсдөө ёс зүйтэй болох ёстой гэж ярих нь улс төрийн намын үнэ бууруулах зорилго гэдэгтэй ижил инээдтэй зүйл.

Найраанд зарцуулдаг хэдэн арван сая төгрөгийн талын талыг л жилийн турш идэж уугаад бэлтгэлээр нүдчихэд үндэсний бөхөд хэнтэй ч барилдах хэмжээний болчихож байгаа юм. Мэдээж зааж байгаа багш нь хэр зэрэг хүмүүс байдаг юм. Бөхчүүд цөмөөрөө ийм хуулбарласан юм шиг жигдхэн болоод ирэхлээр энэ наадамд тэр түрүүлнэ, эсвэл үзүүрлэнэ гэж бооцоо тавих явдал бүрмөсөн алга болж байгаа юм.

За тэгээд цол авсан, түрүүлсэн бөхчүүдэд засгийн эрхэнд шунасан улстөрчдөөс бүрдсэн нутгийн зөвлөл гэх нударган байгууллага байр, машин, компани, албан тушаал бэлэглэнэ.

830 мянган төгрөгийн түрүү байтай заалны барилдаанд хувьдаа компанитай болчихсон бөхчүүд ийм мөнгөний төлөө барилдах уу? Барилдахын тулд бэлдэнэ. Бэлдэхийн тулд хөрөнгө, зав гаргана. Тэр нь нөгөө нэг сая хүрэхгүй төгрөгөөс нь даваад явчихна. Ямар цол нэмэгдэх биш. Тэгэхээр том цолтой бөхчүүдийг сайн барилдуулах хөшүүрэг нь юу байх вэ? Түүнээс гадна залуу бөхчүүд тэднийг хайр найргүй дээр өргөж шидээд байгаа юм чинь тэд Бөхийн өргөө рүү зүглэхээс зүрхшээдэг болжээ. Ер нь нэг улсын цол авлаа л бол тэгсгээд сүргээсээ хажиглагдах хандлагатай болчихсон. Харцага, начин, заан болохоосоо өмнө их сайн бөх шиг харагддаг байсан олон бөх сураг алдарсан. Цол дагаж бяр нэмэгдэхгүй байна аа гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ?

Ийнхүү байр, машин, компанитай болсон 25-хан настай залууд өмнөх залуу бөх байсан үеийнх шиг өлсгөлөн, амжилтаар цангасан сэтгэл байхгүй болж барилдах нь албан үүрэг мэт болж, мэх гарч өгөхгүй, бяр гарч өгөхгүй байсаар өвдөг шороодох ажээ. Хамгийн ойрын жишээг сонирхъё.

Улсын арслан П.Бүрэнтөгсийн арслан цолонд хүрснээс хойш барилдсан барилдааны байдал

Огноо Барилдаан Унасан даваа Унасан бөхийн нэр Унасан бөхийн цол

14.01.30 Модон морин жил сар шинэ 3 П.Ганхүү Улсын начин

14.01.12 Шинэ үндсэн хууль Барилдаагүй

13.12.29 Ерөнхийлөгчийн цом 2 Б.Бат-Өлзий Аймгийн харцага

13.12.22 Богдхан уулын хишиг 5 Ж.Чулуунбат Улсын начин

13.12.08 Ардчилсан хувьсгал 24 жилийн ой Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан

13.11.26 Улс тунхагласны ой 4 Н.Золбоо Аймгийн заан

13.11.04 Үндэсний бахархлын өдөр 5 Ө.Бат-Орших Улсын харцага

13.11.02 Архангай Хайрхан сум 90 жил Барилдаагүй

13.10.27 Начин цолонд хүндэтгэл үзүүлэх Түрүүлсэн - -

13.10.13 Баянзүрх уулын хишиг Барилдаагүй

13.09.29 ТВ-9 10 жилийн ой Түрүүлсэн - -

13.09.22 Гиннес 2 жил, намрын улирлын нээлт Барилдаагүй

13.07.12 Ардын хувьсгалын 92 жилийн ой 4 Н.Батсуурь Аймгийн арслан

13.06.30 Наадмын сорилго Барилдаагүй

13.06.09 Чингэлтэй уулын хишиг Барилдаагүй

13.05.25 Аваргуудын нэрэмжит Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан

13.05.12 Арслан, гарьд цолны хүндэтгэл Барилдаагүй

13.04.07 Сонгинохайрхан хишиг Барилдаагүй

13.03.30 Бизнес барилдаан Барилдаагүй

13.03.16 Зэвсэгт хүчиний 92 жилийн ой Их шөвөг Р.Пүрэвдагва Улсын начин

13.03.01 Эх орончдын өдөр Барилдаагүй

13.02.10 Усан могой жилийн сар шинэ 6 Г.Эрхэмбаяр Улсын арслан

13.01.27 ОБ капитал группын нэрэмжит Барилдаагүй

13.01.13 Шинэ үндсэн хууль Барилдаагүй

12.12.29 Ерөнхийлөгчийн цом 4 Ц.Чимэддорж Аймгийн арслан

12.12.23 Уул уурхайн салбар 90 жил Барилдаагүй

12.12.16 Богдхан уулын хишиг Барилдаагүй

12.12.09 Ардчилсан хувьсгалын 23 жил Их шөвөг Б.Эрдэнэхүү Аймгийн арслан

12.12.01 Эрчим хүчний салбар-90 жил Түрүүлсэн - -

12.11.26 Улс тунхагласны баяр Түрүүлсэн - -

12.11.13 Үндэсний бахархлын өдөр Их шөвөг Ч.Санжаадамба Улсын заан

12.11.11 Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх Барилдаагүй

12.10.28 Орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 100 жил Барилдаагүй

12.10.20 Гаалийн салбар үүсч хөгжсөний 100 жил Барилдаагүй

12.10.14 Баянзүрх уулын хишиг Барилдаагүй

12.09.30 Гиннес 1 жилий ой Барилдаагүй

12.09.09 Намрын улирлын нээлт Барилдаагүй



Тэрбээр арслан цол авснаасаа хойш 2013 оны наадам хүртэл зохиогдсон 24 барилдааны 8-д нь оролцсон байна. 2 түрүүлж, 5 шөвгөрч, 1 удаа дөрвийн даваанд өвдөг шорооджээ. Ингэхдээ арслан цолны найраа 7.12-11.13-ыг хүртэл тэмдэглэжээ. Энэ хооронд Бөхийн өргөөнд зургаан барилдаан өнгөрч, бас бус бүс, даншиг наадам болоод өнгөрсөн байлаа. Мань хүн энэ хооронд Ланд-200 маркын машинаа унаад төрсөн нутгаараа зугаалж явсан биз.

Харин өнгөрсөн наадмаас хойш 12 барилдааны 8-д нь барилдаж 2 түрүүлж, 1 шөвгөрч, бусад 5-д нь шөвгөрч чадалгүй өвдөг шорооджээ. Өмнөх жилийн хураасан бэлэг сэлт дуусахын цагаар мань хүн одоо барилдахгүй бол болохгүй гэдгийг ухаарсан байна. Тэгээд барилдаад эхэлтэл өөртэй нь ижилхэн Ланд-200, хананаасаа ус авах байргүй залуучууд өлсгөлөндөө болоод өөрөөс нь илүү болчихсон байлаа. Тэднийг дийлэхээ байжээ.

Заан Ч.Санжаадамбатай 4 барилдахад 1 давж, 3 унажээ. Хоёрын даваанд 2 удаа унасан. Дөрвийн даваанд 3 удаа унажээ. Оноолтоор таарсан учраагаа бараагүй гэсэн үг. Тав, зургаагийн даваанд 3 удаа өвдөг шорооджээ.

Барилдааны агуулга маш муу, тактик, мэх, ухаан уралдуулж барилдах юм байхгүй. Баянмөнх аварга нэгэнтээ “Ер нь нэг хоёр, гурвын даваа ерөөсөө аварга гэсэн нэртэй л хамт явдаг байсан. Ер нь Мөнхбаттай л барилдана гэж бодохоос өөр наана нь ямар ч өрсөлдөгчийн талаар бодол байдаггүй...” гэж ярьж байв. Гэтэл манай 25 настай арслан цолонд хүрснээсээ хойш 17 барилдаанд оролцоод 10 удаа л шөвгөрч 7 удаа шөвгөрч чадалгүй ойчжээ. 10 шөвгөрөхдөө 3 түрүүлсэн гэж байгаа. Мөн чамлалтай тоо шүү. Хүчтэй өрсөлдөгчдөө 3 удаа унасан гэж байгаа.

Бүрэнтөгс арсланд зааварладаг багш гэж хэн байна аа. Манай аймгийнхан улс төр, урлаг, спортын салбарт баяд, дөрвөд гэж хоёр хуваагддаг. Баяд нь дөрвөдөө дөрвөд нь баядаа дэмждэггүй. Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн жилийн наадмаар начин цол хүртсан Т.Баасанхүү, харцага цол хүртсэн Н.Батсуурь нарыг нутгийн зөвлөлөөс машин, байраар шагнаагүй. Хоёр нөхөр бас шагнал горьдсон боловч өмнөх гурван жилд түрүү авсан бөхчүүдэд хөл хөөр болж байсан учир начин, харцага цолтнуудыг тоосонгүй. Гэхдээ аймаг дотроо баядын хошуу, дөрвөдийн хошууныхан нь байлсан байна. Тодруулбал, Т.Баасанхүүг баядын хошуу 2 өрөө байраар мялаажээ. Харин дөрвөдийн хошуунаас ийм бай гараагүй байна.

Энэ залуу Монголын ард түмний, үгүй юм аа гэхэд Увсын ард түмний ҮНЭТ зүйлийн эгнээнд орсон гэдгээ ухамсарлаж барилдааныхаа арга барил, мэх, агуулгад өөрчлөлт хийхгүй бол сайн эцгийн нэр, сайхан нутгийн өнгийг гутаах нь ээ.

2004 оноос хойших 10 наадамд ганц бөх 10 удаа 5-ын даваанд босч, 3 бөх л есөн удаа шөвгөрөхийн төлөөх буюу 5-ын даваанд боссон байна. Хүчит арслан Батжаргалын Ганбат сүүлийн 10 жил дараалж 5-ын даваанд босохдоо 6 удаад нь давсан байна. 9 удаа боссон 3 бөх нь Монгол улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар 2005-2013 онуудад 9 удаа 5-ын даваанд гарч бүгдэд нь давсан, улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу 2005-2013 онуудад 9 босохдоо 3 удаад нь, Монгол улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирдээүй мөн 9 босохдоо 3 удаа 5 давжээ.

Одоо барилдаж байгаа арслангуудаас арслан цолондоо багтаж барилдаж байгаа бөх бол яах аргагүй Мөнхбаатар арслан юм. Гэтэл манай залуу арслан дөрвийн даваанд унаж л байдаг.

Ганбат арслан хэдий ийм амжилт үзүүлсэн ч Эрхэмбаяр аваргаас 2 насаар л зөрүүтэй хүний хувьд цааш дахин түрүүлэх боломж байсан. Гэхдээ мань арслангийн мөрөөдөл нь арслан байжээ. Одоо начин төрүүлдэг болсон гэж байгаа. Удахгүй начин ч төрүүлж чадахаа болих байх даа.

Эх сурвалж: http://www.uvsnutag.mn
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 16, 2014 4:20 pm

Энэ сайхан авдаг гар 1 ширхэг уг нь байгаам. Бүрнээг хэд хэд л тоншоод авлаа. Нөгөөх нь тэгээд анхаарч байгаа юм бна уу дөө. Нээх сонин үлбийсэн, хялайгаад үхэх гэж байгаам шиг л барилдахым бшд. Батсуурь нь овоо үзэх нь үү гэсэн чинь 4 давахаа байлаа. Бат-Орших бүр таг боллоо, сая яаж 1 түрүүлчив, аз л байх. Хаа очиж Мөнхбат нь арай дориун үзээд байна уу даа, энэ хэдээсээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Өсөхбаяр » Tue Dec 16, 2014 6:28 pm

мөнхбат аварга жижиг биетэй боловч нөгөө хэдийгээ бодвол барилдаанч шийдэмгий амаа бас зөв авч барилдаж бгаа харагддаг. ахиад түрүү харагдаад л бдаг юм.. батсуурийг одоо дүгнэхэд эрт байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby mugi19 » Tue Dec 16, 2014 8:11 pm

Өчигдөр А.Сүхбат аварга тэргүүтэй бөхчүүд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус хуралд улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Г.Эрдэнэбаяр, монгол бөхийн хөгжил ТББ-ын менежер С.Болдгэрэл, эрхзүйч Ц.Ариунболд нар байлцав.
http://horom.mn/%D0%B4%D0%B0%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0-%D0%B0-%D1%81%D2%AF%D1%85%D0%B1%D0%B0%D1%82-%D0%B3-%D3%A9%D1%81%D3%A9%D1%85%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%80/
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby mugi19 » Tue Dec 16, 2014 8:12 pm

Za neg iimerhuu yum bolood baigaa bololtoi.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby mugi19 » Tue Dec 16, 2014 8:18 pm

Өсөхөө аварга дараагийн МҮБХ-ний тэргүүн бат л юм шиг байгаа юм шиг байгаамдаа..,
Жижиг аварга болох гээд зүтгээд байх шиг, Өсөхөө л бараг ялна биз дээ.., Ер нь ул суурь, хувь талаасаа бодвол Өсөхөө нь дээр биз.
Энэ хоёроос өөр олигтой сонголт ч алга. Сайн менежер удирдмаар л байгаа юм даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Tue Dec 16, 2014 8:43 pm

...
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:33 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby ider » Wed Dec 17, 2014 1:56 pm

Хэн ч гарсан бай энэ **н** барьц сонгуулдаг дүрмийг болиулаасай
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Wed Dec 17, 2014 4:29 pm

Болдгэрэлээ Нямдорж их эе хуралдахгүй гэж байна шдээ.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Wed Dec 17, 2014 8:15 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:33 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu Dec 18, 2014 9:33 am

Болдгэрэл wrote:Нямдорж гэж хүн хуралдуулахгүй гэхээр хуралдахаа больчихдог зүйл биш л дээ. Наад хүн чинь хуулиар бол МҮБХ-той ямар ч хамааралгүй хүн шүү дээ. МҮБХ-ны тэргүүн биш. МҮБХ-ны хэдэн нөхдүүд уулзаад "Их-Эе"-ийг з/б гэж байсныг нь шүүхэд хандаад болиулчихсан. Болиулсан энэ шийдвэрийг Р.Нямдорж давж заалдсан ч амжилт олоогүй. Одоо бол Р.Нямдорж тэргүүтнүүд Их-Эе-ийг хуралдуулах ямар ч эрх байхгүй

Тэгээд их эе хуралдах юм уу? үгүй юм уу?
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Thu Dec 18, 2014 11:16 am

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:34 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Thu Dec 18, 2014 2:10 pm

Заваарсан жонхуурсан юм болж байгаа юм байна даа
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby orgil_ezo » Tue Dec 23, 2014 12:45 pm

Долгорсүрэн заан мундаг хариулжээ.
Хүүгийнхээ өмнөөс гараад барилдчихмаар санагддаг үе байдаг уу?
Би хүүгийнхээ барилдааныг тайван л үзэж суудаг. Ер нь аав хүн хүүгийнхээ барилдааны 20 хувийг л мэддэг, үлдсэн хувийг нь тэр бөх өөрөө мэддэг юм шүү дээ. Монголын аварга, хурдтай хийцтэй барилддаг А.Сүхбат бол агуу бөх, Г.Өсөхбаяр бол атан тэмээ шиг л амьтан шүү дээ. Цэрэнпунцаг, Гантогтох, Ганбат, Батзориг гээд бас олон сайхан бөхчүүд байна. Эд нартай л хэрхэн барилдах ухаанаа өөрөө л сайн боловсруулж ухаантай, уртай барилдах хэрэгтэй юм л даа. Наадамд морь уяж байгаа биш хүүгээ барилдуулж байгаа болохоор хүү маань өөрөө л одоо хичээхээс хамаг юм шалтгаална даа.
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron