2014-2015 NBA season

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Зэрлэг Өрнөдөд нээлт болон ПО-д орж ирэх баг бол...

Нью Орлеанс Пеликанс
9
82%
Финикс Санс
2
18%
Миннесота Тимбервулвз
0
No votes
Денвер Наггетс
0
No votes
 
Total votes : 11

2014-2015 NBA season

Postby Чуугий » Tue Oct 28, 2014 10:38 pm

За хүсэн хүлээсэн НБЭ-н 2014-15 оны улирал маргааш өглөө эхлэх нь.
Энэ улирал ихээхэн онцлогтой тун сонирхолтой болох нь дамжиггүй юм.
Сагсан бөмбөг сонирхогч бидний хувьд үзэх,харах,ярих юмтай сайхан улирал болно.

-Спурс аваргаа хамгаалах уу?
-Кливледэд эргэж очсон Леброн Жэймс аваргын бөгж зүүх үү?
-Гэмтлээс эргэн ирсэн Коби Брайнт хэрхэн тоглох вэ?
-Леброныг явуулсан Майами Хит Уэйд,Бош,Денг 3-тай ямархуу амжилт үзүүлэх бол?
-Кармело Энтониг авч үлдэж чадсан Никс яах вэ?
-Эндрю Уиггинс,Таддеус Янг,Энтони Беннет нараар Кевин Лавыг сольсон Тимберволвесчууд яах вэ?
-Пол Жоржоо гэмтэлд алдаж Лэнс Стивенсонтой гэрээгээ сунгаагүй Пэйсэрс яах вэ?
-Пау Газолыг эгнээндээ нэгтгэсэн Буллз аваргын төлөө шалгарч чадах уу?
-Хуучин Хорнетс нэрээ эргүүлэн авсан Майкл Жорданы баг Ланс Стивенсонтой амжилтаа ахиулж чадах болов уу?
-Улирлын эхэнд багийн лидер Кевин Дюрантгүй тоглох ОКС-чүүд улирлын сүүлд аварга авч чадах уу?
-Жабари Паркертай Милуокичууд ямархуу амжилт үзүүлэх бол?
-Пол Пирсийг эгнээндээ нэгтгэсэн нийслэлийн баг өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах уу?

гээд бичээд байвал НБЭ-н бүх баг дээр л юм бичхээр байна.

За тэгээд юу болохыг нь үзээд байж дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014-2015 NBA season

Postby Saiza » Tue Oct 28, 2014 10:47 pm

нээх хүлээлтгүй байгаа за хаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

2014–15 NBA season

Postby hosko » Wed Oct 29, 2014 8:51 pm

НБА-гийн 2014–15 улирлын тоглолт бол ҮСБХ-ноос зохион байгуулж буй 69 дэх удаагийн лигийн тэмцээн юм...

Энэ улирлын драфт өнгөрсөн зуны 6-р сарын сүүлчээр Брүүклинд болж, А.Уиггинс бүх залуусыг манлайлан драфтын тэргүүн тоглогчоор нэрлэгдэж, Морин цэрэг болсон хэдий ч Леброны нутаг буцсантай холбоотой хэрэг явдлуудын улмаас Миннесотагийн эгнээнд нэгдсэн...

Image

Улирлын анхны тоглолтоороо Тексасын ривалуудыг тааруулж, эхнээсээл халуухан улирлыг эхлүүлэхээ тэд мэдээж мэднэ...

Image

За тэгээд мэдээж Зул сарын баярын өдрүүдийн халуухан тоглолтууд гээд л гал гарсан тоглолтууд олон болно...

Улирлын тоглолт 2015 оны 4-р сарын 15-ны лхагва гаригт өндөрлөх бол ПО-ийн ширүүн тулаанууд үүнээс 3 хоногийн дараа эхлэх хуваарь гарчээ...

Өнгөрсөн улиралд Бобкетс нэртэй тоглож байсан Шарлоттчууд энэ улирлаас үндсэн нэр болох Хорнетсээ эргүүлэн авсан...

Image

Мөн энэ жил Торонто болон Мемфис багууд лигт нэгдсэний 20 жилийн ой тохиож буй... Ойн жилүүддээ сайн тоглоосой доо...

Image

Сан Антониочууд НБА-гийн түүхэнд анх удаа эмэгтэй туслах дасгалжуулагчтай болсон...

Image

Финиксчууд Горан Драгичийн дүү Зорантай гэрээ байгуулсанаар багтаа 2, 2 ах дүүс нэгэн зэрэг тоглуулсан анхы баг болж байна... Тэдний эгнээд Моррисууд байгаа учраас тэр л дээ...

Image

Улирлын өмнөх тоглолтонд таарсан Бостон болон Брүүклин багуудын тоглолтын үе тус бүрийг 11 минутаар тоглуулж, бүхэн бүтэн 2 цаг үргэлжилж буй тоглолт хичнээн хугацаагаар буурах боломжтой НБА туршиж үзсэн...

Багуудын өмсгөлийн урд талд зүрхэн тушаа байрладаг байсан НБА-гийн логог өмсгөлийн ард хэсэгт тоглогчдын нэрний дээр байрлуулах, мөн аварга болж байсан багууд хэдэн удаа аварга болж байснаа өмсгөлийн ард алтан шар суурин дээр бичих эрхтэй болсон...

Image

НБА-гийн драфтын системд өөрчлөлт оруулах санал 13-17 гэсэн саналын зөрүүгээр энэ удаад унасан...

НБА өөрийнхөө харьяаны нэгэн албыг Нью Жерсид төвтэйгээр байгуулсан бөгөөд энэ байгууллага тоглолтын үеэр гарсан эргэлзээтэй мөчүүдийг маш богино хугацаа, илүү өндөр түвшинд бэлтгэн шүүгчдэд хүргэж байх юм... Ингэснээр тоглолтын явцад гардаг шүүгчдийн зарим нэг эргэлзээтэй шийдвэрүүд буурах магадлалтай...

Image

За тэгээд эцэст нь НБА маань ESPN болон TNT-тэй 9 жилийн 24 тэрбум ногооны гэрээг үзэглэсэн бөгөөд энэ гэрээ нь 2015-16 оны улирлаас эхлэн мөрдөгдөх болсоныг тун саяхан зарлалаа... Ингэснээр жилд 930 сая орчим ногооны ашигтай ажиллаж байсан НБА жил бүр 2.6 тэрбум доллар хүртэлх ашиг хийх боломжтои болсон... Үүнтэй холбоотойгоот цалингийн цэс 63 сая доллараас 88.8 хүртэл өсөх нь нэгэнт тодорхой болоод ирлээ... Тоглогчдын үнэ ч тэнгэрт хадна даа бурхан минь...

Image


Улирал сайхан болох болтугай...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby Saiza » Wed Oct 29, 2014 9:51 pm

энэ улирал **н** байна хаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: 2014-2015 NBA season

Postby Чуугий » Thu Oct 30, 2014 12:20 am

НБЭ-н шинэ улирал албан ёсоор манай цагаар өнөө өглөө эхэллээ.
Эхний тоглолт аваргууд талбай дээрээ мөнхийн өрсөлдөгч Даллас Мавериксыг хүлээж авснаар эхэлсэн юм.Тоглолтын өмнө аваргуудад аваргын бөгжийг нь гардуулж аваргын далбааг ордон дотор залах үйл ажиллагаа болов.

Теxас мужийн 2 баг өнгөрсөн жилийн ПО-н эхний шатанд таарч аваргууд 7 тоглолтонд хожсон.
Энэ удаа ч мөн адил тун ширүүн өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид аваргууд 101:100р хожсоноор аваргаа хамгаалах аялалаа амжилттай эхлүүлэв.
Тоглолтонд финалын МВП Леонард болон Тъяго Сплиттер,Патти Миллс нар гэмтлийн улмаас тоглосонгүй.Гарааны 2 тоглогч нь байхгүй хооронд Ману,Паркер,Данкан нар өөрсдийн хийх ёстой зүйлээ хийж сэлгээнээс Борис Диау олон талт тоглолтоо үзүүлэв.Мөн Дэнни Грийн,Марко Белинелли нар хамтдаа 6 удаа холын зайнаас амжилттай довтолж 28 оноог авцгааснаар багаа хожилд хүргэсэн байна.
Мавериксаас Монта Эллис өөрийн үзүүлдэг тоглолтоо үзүүлж багаа тэргүүлсэн бол энэ зун шинээр ирсэн Чандлер Парсонс тааруу тоглосон нь хожигдлын гол шалтгаан болов.Сэлгээнээс Девин Харрис давгүй тоглосон бол бусад нь тааруу тоглолоо.
Новицки 18 оноо авсан бол Тайсон Чандлер дабль-дабль хийхэд 2 оноо л дутсан байна.

Пеликанс - Мэжик
Пеликанс талбай дээрээ улирлыг сайхан эхлүүлж Орландо Мэжикийг 101:84р буулган авлаа.
Пеликансын лидер Энтони Дэвис 26оноо 17с.б.а 9б.шот 3б.тас 2о.д хийж багаа хожил авахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.Түүний хамтрагч энэ зун шинээр ирсэн Омер Ашик 14оноо 17с.б.а 5б.шот гүйцэтгэж самбараа сайн манасан бол өнөөдрийн тоглолтонд оролцохгүй гэж байсан Тайрик Эванс 12оноо 9с.б.а 6о.д хийв.Өнгөрсөн улиралд хүнд гэмтэл авсан Райн Андерсон сэлгээнээс гарч 22оноо 9с.б.а хийсэн байна.Мөн холын зайнаас 6 шидэлтийнхээ 3г нь амжилттай болгосон байна.Эрик Гордон,Жрү Холидэй 2 тус бүр 8оноо авцгаасан байна.
Мэжикээс саяхан багтайгаа гэрээгээ сунгасан Никола Вусевич 15оноо 23с.б.а 4б.шот хийж сайн тоглосон бол Тобиас Харрис 25оноо 8с.б.а хийж тус болсон ч бусад нь тус болж чадсангүй.Рүүки Элфрид Пэйтон 4оноо 5с.б.а 7о.д хийсэн ч 5 удаа бөмбөгөө алдсан бол Аарон Гордон 11оноог сэлгээнээс авсан байна.

Лэйкэрс - Рокетс
Коби Брайнт урт удаан хугацаанд талбай дээр гараагүй байсан тэрээр өнөөдөр багаа ахлан талбай дээрээ Хьюстэний Пуужингуудыг хүлээн авав.
Тоглолт эхнээсээ Пуужингуудын давамгайлал дор явсаар 108:90 харьцаатайгаар хожил авав.
Жэймс Харден 32оноо 6о.д хийж багаа тэргүүлсэн бол энэ зун шинээр ирсэн Тревор Ариза 5 нь ч удаа 3н шугамны араас амжилттай довтолж,Терренс Жонс 16оноо 13с.б.а 3о.д 2б.тас 2б.шот хийж сайн тоглосон байна.Харин Дуайт Ховард тоглолтын эхнээс л алдааны асуудалд орж байсан ч 13оноо 11с.б.а хийж дабль-дабль хийв.Сэлгээнээс Жэсон Терри 2 удаа 3н шугамны араас амжилттай довтолж 8оноо авсан байна.
Лэйкэрсээс Коби Брайнт 19оноогоор багаа тэргүүлсэн бол Карлос Бүүзэр 17оноогоор түүнд тус болсон ч бусад нь тун хангалтгүй байв.Хуучин багийнхаа эсрэг тоглосон Жереми Лин тун тааруу тоглов.Тоглолтын төгсгөлд Коби Брайнт-Дуайт Ховард нарын хооронд багахан зэргийн маргаан болов.Мөн рүүки Жулиус Рандле оролт хийж байх үедээ хүнд гэмтэл авч талбайг орхисон бөгөөд 4-6 сарын турш талбайд гарах боломжгүй гэсэн мэдээ гарав.НБЭ дэх албан ёсны анхны тоглолтондоо гэмтэл авсан түүний хувьд тун харамсалтай.

Pray for Julius!!!
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014-2015 NBA season

Postby Чуугий » Thu Oct 30, 2014 12:22 am

Гэмтэл бэртлийн мэдээ ганц Рандлаар зогссонгүй Чикаго Буллзын Жимми Батлер 2-4 7 хоног талбайд гарахгүй гэсэн мэдээ гарсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 9:03 am

Тэгэх л байх даа та хэдэд...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 9:09 am

Image

Энэ жижигхэн эр эргээд Даллас хотдоо иржээ... Ингэснээр ДАЛ-ын аваргалж байсан бүрэлдэхүүнийг орхин явсан 2 ч тоглогч энэ улиралд эргэн ирж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 9:13 am

Image

Celtics present Isaac Austin with honorary jersey and call him "Celtic for life" ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 9:18 am

Өнөөдрийн онцлох тулаан

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 2:11 pm

Image

Хусчихаад үзүүлдэг DameFace... Энэ улирлын анхных нь гэнэ... :D
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby Funky » Thu Oct 30, 2014 2:12 pm

Сэдэвт нь хийлдээ айн
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 2:15 pm

:ногоон:

Image

Эдний маскот хөөрхөн ч юм шиг, элгийн ч юм шиг харагдаад байгаа юм даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby SProgr » Thu Oct 30, 2014 3:39 pm

hornets-ийн өмсгөл тасарчихсан гоё юмаа.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: 2014–15 NBA season

Postby SProgr » Thu Oct 30, 2014 6:56 pm

The Starters: buring 72 questions4 залуугийн 2013оноос эхэлсэн The Starters (http://thestarters.nba.com/) нэвтрүүлэгийг (хуучин The Basketball Jones) байнга үзэх нь fun шүү. Энэ жил хүчээ авах нь тодорхой.









SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Thu Oct 30, 2014 8:10 pm

Наадуул чинь бас заримдаа мэдрэлтэээд байдаг юмаа... кк

Image

Энэ бас л ганган гарч иржээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby hosko » Fri Oct 31, 2014 8:08 am

Image

Кавс ч улирлын нээлтээ муухайн киноны нээлтээс ч сүртэй эхлүүлж байнадаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: 2014–15 NBA season

Postby Чуугий » Sun Nov 02, 2014 10:58 pm

Өнөөдрийн тоглолтуудын талаар:

Лэйкэрс - Уарриорс
Багтайгаа 4 жилийн 70 сая долларын гэрээ хийсэн Клэй Томпсон хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө яагаад 70 сая долларын гэрээ хийсэн бэ гэдгээ Коби Брайнтын эсрэг харуулах тоглолт болсон юм.
Тоглолт эхнээсээ л өндөр темптэй хурдтай тоглолт болж байв.1р үе талдаа ч ороогүй байхад Клэй Томпсон 2 алдаа гаргаад сэлгээний сандал руу шилжив.Энэ хооронд Курри ганцаараа багийнхаа оноог явуулж байлаа.Эсрэгээрээ Коби Брайнтын шидэлтүүд орох тун дургүй байсан ч Лэйкэрс эхний үеийг онооны илүүтэй дуусгасан юм.2р үеэс талбайн эзэд тоглолтын санаачлагыг авч онооны давуу байдлыг олж авсан юм.
Харин 3р үе тун сонирхолтой өрнөсөн юм.Энэ үед Коби Брайнт хуучны шилдэг тоглолтоо үзүүлж багийнхаа оноог ганцаараа явуулж байв.Түүний эсрэг ирэх 4 жилд 70 сая доллар авах Клэй Томпсон маш сайн тоглож ээлж дараалсан шидэлт,довтолгоонуудаа амжилттай болгож байв.
Шийдвэрлэх 4р үед тоглолт нь орсон Клэй Томпсонг зогсоох хүн Лэйкэрсд байгаагүй юм.Тэрээр энэ тоглолтонд карьер-хай хийж 41 оноо авсан бөгөөд 18 довтолгооныхоо 14г нь үүнээс холын зайнаас 7 шидэж 5г нь торгуулийн шугамны араас 9 шидэж 8г нь цагирагт оруулав.Нэг ёсондоо түүний шидэлт орох дуртай байлаа.Томпсон 2013 онд Лэйкэрсийн эсрэг 38 оноо авч байсан нь түүний НБЭ-д авч байсан хамгийн өндөр оноо байсан юм.
Түүнд Курри 31оноо 10о.д хийж тус болов.Харин Коби ганцаараа зүтгэсэн гэхэд болно.Түүнд туслах ёстой байсан Жереми Лин,Карлос Бүүзэр нар тун хангалтгүй тоглосон юм.

Буллз - Тимберволвес
Багийн шилдэг хамгаалагч Жимми Батлер гэмтлээс ирсэн ч багийн лидер Деррик Роуз энэ тоглолтыг өнжив.Харин эсрэг багаас холбогч Рики Рубио нь багтайгаа шинэ гэрээ хийсэн эхний тоглолтоо хийв.Тоглолт ч тун өрсөлдөөнтэй болсон юм.
Драфтын нэг Андрю Виггинс улирал эхэлснээс хойш мэргэжилтнүүдийн үнэлсэн хэмжээнд тоглохгүй байгаа бөгөөд энэ тоглолтон дээр ч тааруу байсан ч Кевин Мартин шилдэг тоглолтоо гаргаж багаа оноогоор тэргүүлсэн юм.Гэрээгээ 4 жилээр сунгаад байгаа Рики Рубио 17о.д өгч энэ улирлын хамгийн олон дамжуулалт хийсэн тоглогч болов.
Төвийн тоглогч Пекович 17оноо авсан бол Кевин Лавын солилцоогоор ирсэн Таддеус Янг Жимми Батлертай мөргөлдөн хамрандаа бэртэл авч тоглолтын дуусгаж чадалгүй талбайг орхисон нь багт нь сөргөөр нөлөөлсөн биз.
Лидерийнхээ эзгүйд Жимми Батлер оноогоор багаа тэргүүлж Пау үзүүлэх ёстой тоглолтоо үзүүлж сэлгээнээс Аарон Брүүкс,Никола Миротич нар сайн тоглосноор Бухнууд 1 оноогоор хожсон юм.Чононууд 1 оноо илүү байсан ч Жимми Батлер алдаа авч 2 торгуулийн шидэлтээ хийснээр Бухнууд хожил авсан юм.

Санс - Жазз
Сансыг Жаззд 27 оноогоор хожигдоно гэж хэн ч санаагүй биз.
Драгич,Бледсо,Томас нар тус бүр 10оноо авцгааж тааруу тоглоцгоов.Тэр 3 хамтдаа 35 шидэлт хийж 24г нь алдсан юм.Моррисын ихрүүд хамтдаа 25оноо авсан бол сэлгээнээс тоглосон Жералд Грийн 16оноогоор багаа тэргүүлэв.
Жаззаас Деррик Фаворс,Гордон Хэйвард нар шилдэг тоглолтоо үзүүлцгээв.

Тандер - Наггетс
Дюрант,Уэстбрүүк,Жексон,Морроу,Ламб гэсэн оноон түүгч нараа гэмтэлд алдсан Тандерын залуус Наггетсыг хожсон нь сенсаац байсан гэхэд болно.
Ибака,Жонес нар оноогоор багаа тэргүүлж сэлгээнээс тоглосон Перкинс 17оноогоор тус болов.
Наггетсаас Фариед тааруу тоглосон нь тэдний хожигдлын шалтгаан гэхэд болно биз.

Бусад тоглолтуудын хувьд Монрогийн торгууль дуусч талбайд гарсан ч Нетсийг барсангүй.Жо Жонсон 34оноо авч багаа хожилд хүргэв.
Пеликансын Энтони Дэвис шилдэг тоглолтоо гаргасан ч тэд Мавериксыг барсангүй.Мавериксыхан багаараа жигд тоглож 6 тоглогч 10+ оноо авцгаав.

Бусад нь ойлгомжтой тоглолтууд байлаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby zoba » Mon Nov 03, 2014 9:36 am

Нэтээр сагс яаж үзэж байна. http://www.firstrows.eu/basketball Ажил дээр энүүгээр үзэх гэсэн болохгүй байна.
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: 2014–15 NBA season

Postby Чуугий » Mon Nov 03, 2014 11:10 am

Мело 20,000 онооны босго давсан 40 дэх тоглогч болжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby Гансүх » Mon Nov 03, 2014 11:43 am

Даам Лиллард улирлыг яасан муу эхлүүлж байна аа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: 2014–15 NBA season

Postby Чуугий » Tue Nov 04, 2014 12:15 pm

Перри Жонес,Андре Роберсон 2 өнөөдрийн тоглолтонд гэмтэл авлаа.
ОКС-д тоглох хүн үлдэхнүү?
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby Чуугий » Tue Nov 04, 2014 8:09 pm

Энэ улирлын эхний трипл-даблийг Крис Пол Юта Жаззтай хийсэн тоглолтон дээр хийлээ.
Тэрээр 13оноо 10с.б.а 12о.д хийсэн байна.
Тус тоглолтонд Клипперс 107:101р хожсон бөгөөд Клипперсийн сэлгээ 39оноо авсан бол Блэйк Гриффин 31оноо авсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby Чуугий » Tue Nov 04, 2014 11:14 pm

Крис Бош,Клэй Томпсон 2 шинэ улирлын эхний 7 хоногийн шилдэгүүд болцгоосон байна.
Бошын хувьд 3 тоглолт хийж 25,7оноо 11,3с.б.а 4.0о.д 1,3б.тас дундажилсан байна.

Томпсон мөн 3 тоглолт хийсэн бөгөөд 29,7оноо дундажилсан нь лигийг тэргүүлж байгаа үзүүлэлт юм.Мөн өөрийн карьерийн дээд үзүүлэлт 41оноог Лэйкэрсийн эсрэг авсан бөгөөд энэ улирлын хамгийн их оноо авсан тоглогч болсон.Сүүлд Блэйзэрсийн эсрэг хийсэн тоглолтонд 29оноо авсан бөгөөд тоглолт дуусах мөчид хожлын гэж хэлж болохоор оноог авсан юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 2014–15 NBA season

Postby Funky » Wed Nov 05, 2014 11:59 am

cavs manai 2iin toglolt unen goy bolj bnaa uzeerei cctv5deer garj bn

Sent from my SOL25 using Tapatalk
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests