Эхний үеийг л үзлээ. Пүүл эхлээд айхтар ширүүн шахаж тоглохоор нь за манай сул талыг яг ашиглаж эхэллээ дээ гэж бодож суутал ашгүй яваандаа гайгүй болчихлоо. Тэгээд ингээд гаргасан боломжоо л ашиглахад тоглолтыг аль хэдийн эрт шийдэж болж байгаа юм.
Пүүл ч аргагүй олон жил ЧЛ-т тоглоогүй болохоор тэгээд ялгаа гараад эхэлж байна лээ дээ. Эхлээд овоо үзэж байгаад Баттулгын хэлдгээр биеэ бариад эхэлчихсэн.
Карим яг сайхан боломжуудаа ашиглалаа. Кроос ямар ч гоё харж хаяв. Бөмбөгөнд хүрч байгаа байдал, тоглолт уншиж байгаа энэ тэрийг нь харахаар Кроост улам л дуртай болоод байна. Үнэхээр герман чанар юм аа. Илүү ч үгүй дутуу ч үгүй хийх ёстой юмаа төгс хийх юм.
Рон ингээд Раултай зэрэгцэв үү дээ. Хамес ингэж өргөж хаяхдаа бас гоё пасс өгөх юм. Хэд хэдэн удаа харсан. 5 жилийн өмнө манайх Анфилдэд шал арчихад Торрэст яг нэг иймэрхүү пасс ирээд Пэпэ татуулж унахдаа хөл нь бөмбөгөнд хүрэхгүй яг ингэж хальтарч билээ.
5 жилийн өмнөх хариугаа сайхан авлаа даа. Мэдээж тэр үеийн Пүүл, Реал одоогийнхтой яаж харьцуулахав, гэхдээ л сайхан байна. 10 хэдэн жил балбуулсныхаа хариуг аваад л яваад байна. Хэхэ.
Пүүл гэхдээ одоо 3 онооны төлөө улам л өлсгөлсөн болох нь тодорхой. Тэгэхээр ирэх тоглолтод бас хянуур л үзэхгүй бол болохгүй. Ядаж байхад Лудо нь Базелийг хусаад хаясан, манай доор 3 баг гурвуулаа ижил оноотой болчихлоо.
За одоо Барса. Барсаг л одоо лигт зогсоох хэрэгтэй байна даа гэж.
![Image](http://i57.tinypic.com/2n7e62s.jpg)