Kro wrote:Өсөхбаяр wrote:танайхан нүүрном руугаа эргэлт буцалтгүй явцгаачихжээ?
Үгүй байхөө. Угаасаа л хаа сайгүй идэвхигүй болчихоод байна л даа.
Би л гэхэд сая Дэлхийн аварга болж байхад нээх тэгтлээ баярласангүй. Өөртөө гайхаж л суулаа. Бүүр нэг айхтар хорхойсч үзэхээ ч больж, нөгөө талаасаа угаасаа л авах ёстойм гэсэн байртай л хүлээж авах шиг болсон хэхэ.
Хорхойсч үзхээ больсон гэхийг бодвол эрийн цээнд эргэлт буцалтгүй хүрч дээ янз нь
Хэзээ ч насанд хүрч болохгүй гэж Кантона хэлж байсан. Яг үүнтэй агаар нэгэн үгийг бас Далай лам хэлж байсан. Хорхойсч дуршиж л чадхаа больхоор зогсонги байдал эхлдэг. Эриктэй бол санал нэг байгаа. Нээг их хөгшин өвгөн хагас бүтэн сайн болонгуут л улаан ороолтоо зүүгээд, саравчтай малгайгаа духдуулаад Бар-нд сууж байхыг харж байсан юм. Түүнд мөрөөдөл, хүсэл, дуршил хорхойсол гээд л насны эцэст түүнээс бүр мөсөн явж болох бүх л юм байсан даа.
ДА-р бол би зөвхөн Германы тоглолтуудыг бүтэн сууж үзсэн байх. Дараагийн хасагдах шатанд таарна гэж тооцоолсон байсан тул Бразил-г бас үзэж байлаа. 7:1 гэдэг үр дүнг нь л төсөөлөөгүй болхоос, энэ удаагийн ДА ер нь л миний бодож байснаар болсон доо.
Бадштубер харамсмаар юмаа. Дахиад л булчиндаа хагалгаа хийлэх болсон гэжийншд. 3 сар тоглохгүй юм байхаа. Өөрөө бол өөдрөг байна л гэж. Гаудиньо одоогоор мэргэжилийн гэрээгүй өдөрт 250 евроны цалинтай байгаа юм байна. Тун удахгүй жинхэнэ мэргэжилийн гэрээ хийх байхаа. Синан Курт гэж 18тай залууг бас 8 саяаар билүү Гладбах-с авсан. Рибери-н байрлал дээр тоглодог дажгүй талент байна лээ. Одоо ч Роббери, Швайни, Лаам, Пиццаро, Данте нар дуусах тийшээ хандаж байгаа болхоор залгамжлагчидыг нь аль хэдийнэ тодорхойлоод эхэлж дээ янз нь.