Villa_Bayaraa wrote:
Хувцас солих өрөөнд цувралаас... 2014 #3
*Залуус Ньюкастлтай тоглохын өмнө дор бүрнээ бэлтгэлээ базаацгаана... Энэ үед хаалга онгойн Кийн орж ирэв... залуус ухасхийн гүйлдэж нэг эгнээнд орж зогсов... *
Кийн: За нусгайнуудаа... Ламберт нэг эргүү нөхөрт хувьчилсан давтлага өгч байгаа учраас энэ удаад тоглолтын өмнөх бэлтгэлийг чинь би шалгах болно... ойлгов уу?
Залуус /нэгэн дуугаар/: Ойлголоо, эрхэмээ...
Окоре /нусаа татав/: ....
Кийн /Окорегийн зүг муухай харангаа/: За тэгвэл бушуухан тараад бэлтгэлээ надад шалгуулахад бэлдээдэх...
*Залуус бужигналдан гүйлдэнэ... Энэ үед цагаан самбарын урд Агбон суучихсан, Ламберт ямар нэг зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж байв... *
Ламберт: Энэ хамгаалагчдын шугам... үүний ард гарвал... чи отон тоглолтонд орно...
Агбон /шийдэмгий/: Ойлголоо багшаа, би яг үүнийг хийх болно...
Ламберт /цөхрөнгүй/: Үгүй ээ...би чамд зөндөө хэллээ шүү дээ... чи отон тоглолтонд орж Б-О-Л-О-Х-Г-Ү-Й!!!
Агбон: Уг нь би хамгаалагчдийн цаана гарчихвал гоол хийхэд амархан болно тиймээ багшаа...
Ламберт: Тийм л дээ... гэхдээ энэ чинь дүрмийн бус...
Агбон /нүд нь бөөрөнхий болж ирээд/: Шоронд хорих уу?
Ламберт /залхсан байдалтай/: Үгүй ээ... Туг өргөнө...
Агбон: Хэр удаан өргөх вэ? Бага байхдаа сандал өргөдөг байсан...буланд зогсоох болов уу?
Ламберт /ууртай/: Үгүй дээ... тоглолтыг зогсооно... энэ бол дүрмийн бус тоглолт...
*Энэ үеэр залуус нэг эгнээнд зогсоод гэрийн даалгавраа Кийнд шалгуулж байв...Ламберт тэдэнд Шаазгайг айлгах зорилго бүхий ямар нэг зүйл авч ирэх даалгавар өгчээ...Кийн хүн нэг бүр дээр очиж даалгаврыг нь шалгана...*
Кийн: За Дельф...
Дельф: ........ /Шувууны буу, шувууны тор, хайруулын таваг, хоол амтлагч, “шувууны махаар хэрхэн хоол хийх вэ” ном, сүх, өдөн дэр хийх гарын авлага зэргийг Кийний өмнө асгав/
Кийн: Сайн байна...чамайг гараанд гарганаа...за Влаар...
Влаар: ............ /Шуудай ухсанаа нэг муур гаргаж ирэв/
Кийн: Онц сайн байна... гараанд... за Бент....
Бент:......... /Цамцаа тайлж Сандерландын хуучин өмсгөлөө харуулав/
Кийн: Энэ чинь юу юм?
Бент: Хар муурнуудын өмсгөл, босс... тэд хар муурнаас айх болно...
Кийн /бодолхийлснээ/: Хэтэрхий гүн ухааны юм... сэлгээнд... за Сендерос...
Сендерос /хичээнгүйлэн/:.....Мяу...
Кийн: Аан?
Сендерос:.....Мяу....
Кийн /хөмсөг зангидсанаа/:...Ок... гараанд...за Окоре...
Окоре /нулимс нь цийлэгнэж байснаа байдаг чангаараа дуулан/:...Шааааазгайй.... тогосны гоёхон сүүлээрээ Шааазгггааайй...
Кийн /гараа далайн/: Зайл чи... /Окоре гүйж одов/... за Грилиш ахын дүү байж бай...
*Энэ үед цагаан самбарын урд Агбон Ламберт хоёр давтлагаа хийсээр л байв... *
Ламберт /цөхрөнгүй/: ...16 руу орж ирэнгүүтээ чи хаалга руу цохино...
Агбон /нүд нь сэргэн/: Аль хаалга руу?... тоглогчид орж ирдэг хаалга руу юу? үзэгчид орж ирдэг хаалга руу юу?...
Ламберт /ууртай/: Бишээ..... Шаазгайнуудын хаалга руу...
Агбон /сонирхон/: Шаазгайны үүрэнд хаалга байдаг юм уу?
Ламберт /уцаарлангуй/: Байдаг болсон юм байлгүй дээ...
*Кийн үргэлжлүүлэн шалгана...*
Кийн: За Гузан...
Гузан: .... /Гузан Атланта Хауксын өмсгөл өмссөн байна/
Кийн: ...За гараанд... За чи хэн бэ... аан Вейман...
Вейман:......./Маш том бүргэдийн Маскот дотроос Вейманы толгой цухуйв/
Кийн: ..Гарааанд... За Нзогбиа
Зог: ..... /Дарсны хундага болон том шилтэй улаан дарс гаргаж ирэв/
Кийн/хөмсөг зангидан/: Энүүгээр яах гэж байгаа юм?
Зог: ...Хонгогохон Шаазгайг эхлээд уягаана... тэгээд соготооно... тэгээд огон дээгэ аваачаад...
Кийн /уурлан/: Чи чинь юун балай юм яриад байна...
Зог /гайхан/: Фаганц эгэчүүд бид Шаазгайг ингэж л агнадаг шүү дээ?
Кийн /хөмсөг зангидан/: За яахав гараанд...
*Энэ үед цагаан самбарын өмнө Агбон толгой руугаа цохиулан ухаан алдан унасан байдалтай... өрөөний цонх хагарсан байдалтай болсон байв... *
Хаха тэр Окоре-н хэсэг яг татаалаа.