by jal » Thu Aug 14, 2014 3:01 pm
60- Амартүвшин нодлингийн мөнгөөс хойш бэртэлээс шалтгаалаад төдийлөн сайн барилдаагүй санагдаж байна, гэхдээ дэлхийн бөх дажгүй үзэх байх, медаль дээр ахиад зоогдохыг хэн мэдлээ.., Болдбаатар бол Амараагаасаа илүү найдвар төрүүлж байна, энэ жил ч мундаг формтой байгаа даа.., нодлин дэлхийн аваргад Амараад зооны аваргад нухуулсан, тэгээд хүрлээс мултарсан.. энэ жил ер нь баталгаатай медаль дээр очих байх..
66- Төмөрхүлэг том тэмцээнээс медаль авах цаг нь болсон доо...
73- Сонин нэрс байна, Улсын аваргаар Хишигбаяр түрүүлээд, Миа удаалсан,,, Ням-очир зангарагаараа ордог юм байж, гэтэл Хишигбаярын нэр яагаад байхгүй байна.. олон жил Цагаанаа, Миа хоёрт дарагдсан одоо явахад буруудах зүйлгүй л баймаар юм, аль эсвэл бэртэл гэмтэлтэй байж таардаг юм боловуу.. Цагаанаа хийдгээ хийцэн хүн одоо больмоор юм дөө, хичнээн бэлтгэл дээр илүү байлаа ч улсын аваргаар медаль ч аваагүй хүн шүү дээ, томоохон тэмцээнд сүртэй амжилт үзүүлэхээ болиод 2,3 жил болж байна, залуучуудаа том тэмцээний утаа үнэрлүүлмээр юм, залуу насны спорт шүү дээ.....
81-олигтой хүнгүй болоод удаж байна, Түвшинжаргал нь Ууганбаяраасаа сайн үзээд байх шиг л харагддаг юм даа..
90- Л.Отгонбаатар... дараагийн Жүдо бөхөөс төрөх од нь байж мэднэ, улсын аваргын финалд Цогтгэрэлд сүүлийн мөчид иппондуулсаныг эс тооцвол... хүргэн ахаараа а.з хийсэн хүн, энэ том тэмцээнд зооноос гарахад л болно, өшөө ч хол явж мэднэ, үндэсний бөхөөр ч хоёр ахаасаа илүү ирээдүйтэй байж мэдэх нөхөр дөө..
-100.. Аваргад минь дэлхийн медаль л дутуу байгаа даа..
+100 Шинэ арслангийн барилдах эрх сэргэсэн бол явах ёстой хүн дээ, Жүдогоор нам бэлтгэл хийвэл бас ч үгүй нөгөө хэдээсээ хавь илүү юм шиг санагддаг..
KTBFFH